antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 15, 2016 21 comments

Эхнэр нь хагас их наяд монгол төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгө угаасан гэгдэж, өөрөө “ZTE”-ийн луйвартай холбогддог ДЭД САЙД!

нийтлэсэн Admin

4vtyromd

Ер нь улстөрчид эхнэр хүүхдийнхээ дансаар элдэв мөнгө сэлтээ нааш цааш нь болгодог аргаа болихгүй бол хуулийнхан ов хараандаа тэднийг нь ч гэсэн онилчихсон байдаг нь экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийн эхнэрийн дансаар их хэмжээний мөнгөний гүйлгээ хийгдсэн нь, сэжиг дагуулсан гэх мэдээллээс харагдаж байгаа. Тэгвэл эхнэрийнх нь дансанд их хэмжээний мөнгө орсон гарсан гэх асуудалд орооцолдсон өөр нэг хүн өдгөө Боловсролын дэд сайдаар ажиллаж байна. Тэр бол Ё.Отгонбаяр.  Түүнийг УИХ-ын гишүүнээр ажиллаж байхад  гэр бүлийн хүн О.Эрдэнэсолонгыг нь бараг л хагас их наяд монгол төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгийг эргэлдүүлэн угаасан гэх үндэслэлээр барьж хорьсон ч, явцын дунд сулласан. О.Эрдэнэсолонгын нэр бүхий дөрвөн банкин дахь дансуудаар лав хагас их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний ам.доллар болон монгол төгрөг орж гарсан гэх мэдээлэл анх гарсан. Явцын дунд үгүйсгэх талаас нь Ё.Отгонбаяр хэлж ярьсан ч, бүрэн дүүрэн баталгааг ил гарган тавьж чадаагүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Түүнчлэн УИХ-ын  дарга З.Энхболд энэ асуудалтай холбоотойгоор Ё.Отгонбаярт УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзах санал тавьсан ч, цаадах нь цаагуураа бол С.Баярцогттой нь барьцаад үлдчихсэн байдаг. Яг хуулийн үүднээс Ё.Отгонбаярыг шалгах хуулийн үндэслэл гарч ирээгүй байж болох ч,  УИХ-ын гишүүний хувьд түүнд хариуцлага гэж байх учиртай. Тэр үүднээсээ зүгээр инээд алдаад суугаад байж боломгүй байсан. Харин одоо тэр Монгол төрд дэд сайдаар сууж л байна.

За мөн Ё.Отгонбаяр эрхэм  “ZTE”-тэй хэрхэн холбогддог болохыг тодотгон хүргэж байна. Тэрээр өмнө нь боловсролын сайдын суудалд заларч байх үедээ энэ компанитай түншилчихсэн байдаг. МАН-ын сонгуулийн амлалтууд дотор  “Монгол хүний оюуны чадварыг хөгжүүлэх зорилт”-ын хүрээнд  “Ерөнхий боловсролын сургуулийн бүх багшийг зөөврийн компьютертэй болгоно” гэсэн заалт байсан. Мэдээж тэр амлалтыг салбар хариуцсан сайд нь ажил хэрэг болгох үүргийг нэг талаас хүлээсэн ч хэрэг дээрээ өөртөө ашигтайгаар хийчихсэн байдаг. Монгол-Хятадын Засгийн газрын хооронд яригдсан 300 сая долларын хөнгөлөлттэй зээл бүтэж үүнээс эрүүл мэнд, боловсролын салбарт 60 сая ам.доллар зарцуулахаар болсон байдаг.  Улмаар БСШУЯ 40 сая долларын өртөгтэй төслөө  “Шинэ зууны боловсрол” гэж нэрлэн гүйцэтгэгчийг нь сонгон шалгаруулахаар тендер зарлажээ. Харин тэрхүү тендерт нь  Хятадын “ZTE”, “Haier” болон Америкийн “Интел” “Майкрософт” компанийн консерциум оролцсон  байдаг. Тендерийг хариуцан гүйцэтгэх Үнэлгээний хороог БСШУ-ны төрийн нарийн Д.Далайжаргалын тушаалаар байгуулж, Сангийн яамны холбогдох албан тушаалтнууд багтжээ.  Үнэлгээний хороо оролцогчдын баримт бичгийг хянаж үзэж байх зуур Д.Далайжаргал дахин тушаал гаргаж Мэдээлэл харилцаа холбооны газрын дарга Д.Бат-Эрдэнийг нэмж оруулсантай зэрэгцэн тендерт оролцогчдод тавьсан техник технологийн шалгуур үзүүлэлт өөрчлөгдөж оролцогчид нь Монгол Улс даяар сүлжээтэй байх ёстой гэсэн шаардлага тавьжээ.  Уг нь тэрхүү тендер нь зөөврийн компьютер нийлүүлэх тухай л болохоос дагалдах сүлжээний талаар анхнаасаа яригдаагүй байдаг. Мөн  “технологийн давуу” талтай гэх “ZTE” компани нь ямар ч компьютер үйлдвэрлэдэггүй болохыг Үнэлгээний хорооныхон мэдээгүй байсан гэхэд үнэндээ эргэлзмээр. Шалгаруулалтын үзүүлэлтүүдийн хувьд  “Haier” компани нийцэж байсан ч, БСШУЯамны төрийн нарийн бичиг Д.Далайжаргал өнгөрөгч оны  гуравдугаар сарын сүүлээр “Шинэ зууны  боловсрол” төслийн сонгон шалгаруулалтаас “Haier” компанийг хассан тухай албан тоотоор мэдэгдсэн байдаг. Анхаарал татах нэг мэдээлэл байдаг нь түүнийг ийнхүү мэдэгдэхээс хэд хоногийн өмнө  тендер аль хэдийнэ дээгүүрээ шийдэгдчихсэн байсан тухай Сангийн яамнаас мэдээлэл гадагшилсан байдаг. Ямар ч шалтгаангүйгээр хасагдсан “Haier” нь эхлээд БСШУЯ-нд гомдол гаргаж тендерийг дүгнэсэн сонгон шалгаруулалтын дүгнэх хуудсыг өгөхийг хүсчээ. “Haier” нь компьютер үйлдвэрлэдгээс гадна “ZTE”-гээс 6 сая доллараар хямд үнийн санал өгсөн атал харин өндөр үнэ хэлсэн нь ялчихсан байдаг.  БСШУЯ таг дуугүй суугаад байхаар нь Сангийн яаманд ханджээ. Бас л албан ёсоор хариу аваагүй боловч 40 сая долларын өртөг нь 6 саяар нэмэгдсэнийг олж мэджээ.  Улмаар “Haier” тендерийн баримт бичигт хөндлөнгийн дүгнэлт гаргаж өгөхийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандахад хоёр шинжээчийг томилж өгчээ. Шинжээчид  хоёр өдрийн дотор нарийн техникийн үзүүлэлттэй 3 боть материалыг  судалж үзээд “ZTE” компанид технологийн давуу тал байсан гэсэн үндэслэлийг баталж, Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчинтэй гэж дүнг тавьжээ. Гэсэн ч  “Haier”  хууль хяналтын байгууллагад гомдол гаргасан. Тиймээс нөгөөх Д.Далайжаргал  “Haier”-ийнхантай ойлголцох гэж  “ZTE”-гийн бие төлөөлөгчийг дагуулан ирж нэг өдрийн дотор хоёр  уулзалт хийсэн байдаг. Тэгэхдээ  “Тендерт танай компанийг оролцуулъя, “ZTE” танайхаас зөөврийн компьютер авна” хэмээн ятгаж байжээ. Харин  “Haier” заргаасаа буцаахгүй гэдгээ мэдэгдсэн байдаг. Тиймээс хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур Ё.Отгонбаяр сайд өөрөө “Haier”-ийн Монгол дахь төлөөлөгчтэй бус толгой компанитай нь шууд харьцаж эхэлсэн байдаг. Өнгөрөгч оны дөрөвдүгээр сарын 11-13-ны хооронд Монголын соёлын өдрүүдийн нээлтээр Бээжинд очсон гэх боловч “Haier” компанийн төв байранд урьдчилан тохиролгүйгээр очжээ. Тэгэхдээ нөгөөх өрсөлдөгч болох “ZTE” компанийхантай нь  хамт явсан байдаг. Сайд тэдэнд хандан заргаасаа буцвал тендерийн комьютерийг “ZTE”-гийнхэн “Haier”-ээс худалдаж авъя гэсэн ч дахиад л үгүй гэсэн хариулт авсан байдаг. Улмаар Ё.Отгонбаярын “ZTE”-тэй холбогдсон луйврын тухай чимээ дуулдаж эхэлсэн юм.Ё.Отгонбаяр оройлж, олон хүн дагалдсан энэ луйврын тендерийг хууль хяналтынхан үнэн зөвөөр нь шийдэх учиртай. Төрийн сайдын нэр сүрээ ашиглан улсынхаа нэр хүндийг унагаж явсан энэхүү үйлдлийнхээ төлөө Ё.Отгонбаяр огцрох ёстой гэдгийг хэвлэлүүд бичиж байв. Харин одоо тэрбээр юун огцрох. Дэд сайдаар ажиллаж байна даа.

Эх сурвалж: Б.Итгэлт, Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

21 Comments

  • ЗӨВЛӨГЧ (November 15, 2016 10:21:07 am )

    Шалгаад яасан бүгд хэд хэдэн сая төгрөг амандаа чихүүлээд таг болсон бус уу?

    • Таа (November 15, 2016 1:35:18 pm )

      Ер нь монголын улс торч нэртэй луйварчид л энд тэнд очиод гадныхнтай луйвар хийгээд монгол улс монголын ард тумний нэр торийг унгаж гутааж бдаг юм шуу дээ Монголчууд оорсдоо л монгол улсаа луйвардах санал тавдаг юм даа

    • zochin (November 15, 2016 4:44:05 pm )

      tegsen baina, iim l orond amdarch baina daa,,,hezee mongold neg sain hyn, mundag tor yysgeh boldoo,

    • зочин (November 16, 2016 3:47:17 pm )

      Хэнд тийм их мөнгө өгсөн юм бэ? Бодвол комиссын даргад маань өгсөн юм байх даа даанч дээш нь танилцуулна гээд таг бллсон нь ийм учиртай байсан юм байна лдаа хахаха

  • ИРГЭН (November 15, 2016 10:44:55 am )

    МАН-ЫН Л ХҮН БОЛСОН ХОЙНО ЮУ БОЛЛОО ГЭЖ ЯЛД УНАЖ ЯЛТАН БОЛЖ ШОРОНД ОРОХ ВЭ ДЭЭ.ЭЗЭН НЬ ХУЛГАЙЧ УЧРААС БУСАД НЬ БАРЬЦААД ХУЛГАЙЛААД Л УНАВАЛ ХАМТ УНАНА ШҮҮ ГЭЭД Л БОЛОО.ХАХАХА МАН-Д ОРДОГ Ч ЮМ БИЛ ҮҮ.ЯАЖ МЭДЭХЭВ ИРЭЭДҮЙДЭЭ ХЯТАДЫН НЭГ ТҮШМЭЛ БОЛЧИХ Ч ЮМ БИЛ ҮҮ.

  • чимгээ (November 15, 2016 11:02:29 am )

    Монгол улс хөгжихгүй байгаагийн / иргэд ядуурч / гол шалтгаан авилгачид , төрд шургалсан луйварчдаас болж байна.

  • Иргэн (November 15, 2016 11:22:24 am )

    Чимгээгийн бичсэн шиг үнэн үг алга,

  • Өвгөн (November 15, 2016 11:30:32 am )

    Нөгөө талаар хятадын энэ компани гадаад орнуудад нийлүүлж буй тоног төхөөрөмжөөр дамжуулан тангах үйл ажиллагаа явуулдаг тул хамтран ажиллаж болохгүй гэж олон улс даяар зарлагдсан тухай тэр үед их бичигдэж байсан. Бас сэлбийн гүүрний дэргэдэх багшийн ордонг барих мөнгөнөөс 2-3 сая ам доллар завшсан тухай ноцтой баримт дэлгэгдсэн ч чимээгүй өнгөрсөн. Ийм луйварчид дэд сайд хийж болох уу

  • Зика (November 15, 2016 12:07:36 pm )

    МАН байгаа цагт бид тиймч амархан хөгжчихгүй байхаа

  • Anonymous (November 15, 2016 1:48:08 pm )

    Солонгос шиг нийгмээ эруулжуулэхийн телее бугд хичнээж ажиллах хэрэгтэй тэгэхгуй бол луйварчид бид идсэн гэж хэзээч хэлэхгуй бур булэглэл болон бие биеийгээ хамгаалж емгеелдег болцгоожээ

  • ЗОЧИН (November 15, 2016 2:55:57 pm )

    Дээр үед МАХН-ын гишүүн нэг удаа ямар ч гэмт хэрэг хийсэн байсан Намын батлахаа өгөөд ялгүй яваад өгдөг байсан уламжлал одоо хэвээр байгааг МАН-ын 1 оны сонгуулийн бүх шатнаас харагдаж байна. Суманд ч тэр,аймагт ч тэр,Засгийн газар яам тамгад ч тэр дандаа луйварчид,зальтнууд,төр,түмний мөнгийг идэгч нар ,хүн хэлмэгдүүлж хүүхэн хүчиндсэн,өмч хөрөнгө завшсан өрөөлийг дээрлэхсэн новшнууд шургалсан.Одоо бол ямар ч эмчилгээ авахгүй нам гэдэг нь тов тодорхой боллоо

  • иргэн (November 15, 2016 3:08:35 pm )

    отгоо сайд уг хүн нь их төлөв боловсрол өндөр элдэв шалдав аашгүй аргагүйл төрийн хар хүн шүүдээ наадах чн зурагдсан пянзаа найзуудаа гэж ……

    • Anonymous (November 16, 2016 10:17:26 pm )

      ha haa haaa novsh chi uuruu orj ireed uuriiguu umuurch bna uu

  • зочин зочин hina (November 15, 2016 6:29:27 pm )

    tor ooroo dampurj baiha

  • mongol (November 15, 2016 11:20:53 pm )

    xudlaa chalchaad l bx yum. temtseech

  • zochin (November 16, 2016 10:55:32 am )

    Otgonbayar said uneheer bolovsrol saitai, engiin saihan zaluu, chadaltai mundag zohion baiguulagch hun gedgiig ni l medne

  • зочин (November 16, 2016 3:34:55 pm )

    Шалгалтанд оролцсон болгон мөнгө өгдөггүй юм Зөвхөн толгойлогчид нь өгөөд л таг болчихдог юм байна лээ ккк

  • hvn (November 16, 2016 8:42:32 pm )

    Ажлаа мэддэг хүнийг хүмүүс атаархан жөтөөрхөж янз бүрээр нь бичиж суух зав ажилгүй залхай хүмүүст их байх юмдаа.Отгонбаяр сайд эрдэм мэдлэг чадвар мундаг хүн

    • zochin (November 18, 2016 3:08:09 am )

      bayangold jenko battulgiin barlag bhaas n medrh um b a ene shaamiisan nuhriig…englishtei bol l bolovsroltoi bolchih u? tiim mergejildee surhii baisan bol ezemdhsen mergejleere mundag diplomatch ywax bsan biz, enethegt esy d 3- r nariin bichig ch biluu hamgiin jijig ajliig n l joohon hj bgaad hotel ru orchihson umdag. shunaltai bas hun chanargui etgeed gedgiig n tsug ajillasan uls heldeg l um

  • Anonymous (November 17, 2016 11:05:13 pm )

    Xenii zahialgaar iim ulger bichnem

  • hehe (November 18, 2016 12:56:45 am )

    Dalaijargal gdg huniig zodohiin tuld Yo.Otgonbayar saidiiig zodson bolj haragduulj bgd avch ugch dee. Dalaijargal ni bas tom alband tomilogdoh gen yavaa yum bn l daa

antalya rent a car