antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 15, 2016 10 comments

“Дэлхийн мисс-2016”-д оролцох А.Баярцэцэгийн видео танилцуулга

нийтлэсэн Admin

1479173323582a64cb6ebf4

“Дэлхийн мисс-2016” тэмцээн энэ жил АНУ-ын Вашингтон хотноо энэ сарын 29-нөөс 12 дугаар сарын 18-нд болно. Энэ удаагийн тэмцээнд манай улсаас “Торго модель” агентлагийн загвар өмсөгч, мисс А.Баярцэцэг оролцохоор болсон бөгөөд дэлхийн гоо үзэсгэлэнгийн тайзнаа Монгол Улсыг төлөөлөх 12 дахь гоо бүсгүй юм.

А.Баяцэцэгийн хувьд Англи, Франц, Испани хэлтэй НҮБ-ын индэр дээр илтгэл тавьж байсан гээд миссүүдийн дунд нэлээд “толгойтой” нэгэн гэгддэг юм билээ. Тэрбээр өнгөрсөн жил Австрийн нийслэл Вена хотноо болсон “Miss Earth-2015” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, шилдэг 16-д шалгарч байв. Мөн АНУ-д жүжигчний мэргэжлээр ажиллах хугацаандаа “Марка Поло” киноны хоёрдугаар ангийн туслах дүрд тогложээ.Түүнчлэн ирэх онд нээлтээ хийх Юан гүрний үед амьдарч байсан Хотол Цагаан Сарангэрэлт гүнжийн тухай өгүүлэх “Хотлун гүнж” уран сайхны түүхэн кинонд гүнжийн дүр бүтээхээр сонгогдсон аж.

Ингээд түүний видео танилцуулгыг хүргэж байна. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • Зочин (November 15, 2016 11:24:54 am )

    Нүүрний иймэрхүү галбиртай хүүхэн дэлхмйн дэвжээнд амжилтанл хүрэхгүй дээ. Манайхан яагаад ийм хүмүүсийг явуулаад бдаг юм болоо. Харин сар гаруйхны өмнө олон улсын тэмцээнд түрүүлсэн гээд нетэд гараад бсан нүүрний “V” хэлбэртэй охин л юм дуулгах бсан. Шалгаруулагч нар нь өөрсдийгөө хамгийн хөөрхөн нь гээд бодчихсон өөр шигээ царайтай юмнуудыг л дэлхийн мисст явуулах юм!!!

  • Гадил (November 15, 2016 11:54:33 am )

    Ээ нэг малтийсан хүүхэн яаж мисс байх вэ дээ. Хаашаа юм бас л мөнгөөр мисст орох хүнийг шалгарууллад байгаа юм уу.

  • Гадил (November 15, 2016 11:55:29 am )

    Зургийг нь үзэхээс дур гатмаар байсан тул цааш нь үзсэнгүй. Ийм хүүхэн зах дээр хог цэвэолээд л огсож байгаа.

  • zaluu (November 15, 2016 12:14:09 pm )

    Manai Darxani oxidiig gvitsexgvi um bain oo…

  • OOGII (November 15, 2016 6:11:46 pm )

    TER HUURHUN GEED BAIGAA HUUHNUUD CHINI YADAJ ANGLIAR OLIGTOI CH MENDELJ OILGOJ CHADAHGUI DELHIIN MISS.IIN TAIZAN DEER MONGOLIIN NER HUNDIIG MASH IH HEMJEEGEER UNAGAJ BAIGAA BIZ DEE. ENE BAYARTSETSEG HUURHUN L OHIN BAS IH SAIN ANGLIAR YARIDAG. UMNUH LONDOND BOLSON MISS.IIN TEMTSEEND OROLTSSON BATTSETSEGIIG ANGLIAR YARIH UYED UMNUUS NI NUUR MASH IH ULAIJ ICHSEN SHUU. HARIN ENE UDAA NUUR ULAIJ ICHIH SHAARDLAG GARAHGUI NI GEJ BODOJ BAINA. BAYARTSETSEGTEE AMJILT HUSIYE. MRS ZASALGUI HUURHUN SHUU.

  • Irgen (November 15, 2016 7:32:55 pm )

    Hamgiinboyunlag awyasyai bhoor yawuulj bgaan. Battseyseg joshgoruulj bgaad hoospn iree biz de

  • Алтаа (November 15, 2016 11:33:48 pm )

    Та бидний охидоос ялгаагүй энэ хүүхдийн мэдлэгийг нь Монгол улс нэг ашиглаад л үзэе л дээ. Олимпийн чөлөөтийн баг явахаасаа эхлээд хэрүүлийн бузартай байсан, 1 тамирчин нь медалийн оосроос атгаад алдсан. Дэлхийн хошой аварга нь гэмтсэн ч гэх шиг. Хэл ам хийгээд юу хийхэвдээ. Одоо ухаантайг нь дээдлээд ялгаад өгдөг дэвжээ байлгүй. Манай миссүүд дотор 3 орны хэлээр ярьдаг, НҮБ-ийн индэр дээр илтгэл тавьж байсан монгол охин байна уу? Нэг удаа хэл амгүй, сайн сайхан, амжилтыг хүсээд явуулъядаа, биднээс та нараас, чамаас юу ч гуйгаагүй л байнаштээ. Дүүдээ амжилт хүсье. Чи чаднаа, муулж буй комментуудыг бүү тоогоорой. Чамд сайныг хүсэх хүмүүс муугаасаа олон шүү. Монголчууд их сайхан ард түмэн шүү.

  • Д. Чанцал (November 16, 2016 12:54:16 am )

    Энэ чинь жинхэнэ монгол төрхтэй, хийморьлог сайхан охин байна шүү дээ. Бид л өөрсдийгөө дутуу үнэлж, чамладаг зангаараа нэгнийгээ гоочлох дуртай юм. Уг нь өөрсдийнхөө өвөрмөц гоо зүс, бие бялдар, эрэмгий шинж төрх, тэнгэрлэг дээд оюун ухаанаа шүтэж, сурталчилж, бие биенээ дэмжиж, урам зориг, эрч хүч хайрладаг бол зүгээрсэн.
    Алс хэт нь ертөнцийн хүүхнүүд нэг хэвийн шаазан хүүхэлдэйнүүд шиг ялгагдах юмгүй болж зөвхөн оюуны цараар л уралдах байх даа.Одоо ч тэгж мэднэ шүү! Тэгвэл….
    Сайхан монгол охин чамд бүх боломж байна. Итгэл, Зүтгэл Амжилт!!!

  • rok (November 16, 2016 5:00:18 pm )

    orchulagchtaiga zogsoj baigaad turuulsen ohiduud zunduu l baidag helnii olimpiad bish shu de

  • Дэмжих хэрэгтэй (November 23, 2016 2:32:34 pm )

    Дэмжиж чадахгүй дуугай бай. Нэгдмэл бус байсаар хэт удвал Монгол гаднийхны хоол болж дуусна. Нэгэнт оролцох нь тодорхой болсон хүнээ өөллөө гээд үр дагавраас биш үр дүн авчрахгүй.

antalya rent a car