antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 15, 2016 4 comments

Онгоныхны урт насалдаг нууцаас

нийтлэсэн Admin
527-14791134561436519875559f8dc3b56fbЭрт урьдынхтай харьцуулахад одоо дэлхий даяар хүн амын амьдрах хугацаа уртасч байна. Зөвхөн Монголчуудын жишээнээс үзэхэд одоогоос 100 гаруй жилийн өмнө хүн амын дундаж наслалт 40 орчим байсан бол одоо 67-88 болж ихээхэн дээшилжээ.
Энэ нь улс орны хөгжил хүмүүсийн биеэ авч явах мэдлэг боловсролд ахиц дэвшил гарч буйтай салшгүй холбоотой.Хүн амын эрүүл энх урт удаан наслахад олон зүйл нөлөөлөх нь эргэлзээгүй. Юуны өмнө агаар ус, хөрс ургамал, амьдрах орчин, орон байр, хоол хүнс гэх мэт. Түүнээс гадна хувь хүний биеэ авч явах соёл боловсрол, амьдралдаа мөрдөж явах дэги журам, ёс зүйтэй ч ихээхэн хамааралтай юм.
Эрдэмтэн мэргэд, эмч, домч, судлаачид, өндөр настан зэрэг хүмүүсийн хэлсэн зөвлөсөн, ярьж хэлж анхааруулж буй зүйлэс үзэхэд нол нь хувь хүний биеэ авч явах соёл, мэдлэг, амьдралын нарийн дэг жаягтай ихээхэн хамааралтай ажээ.
Мөн улс орны хөгжил дэвшил, хүн амын амьдрах нөхцөлд гарч буй ололт амжилттай ч уялдан алив хүн урт наслах боломж ихээхэн дээшилдэг байна. Манай нутагт өндөр настай буянтай буурлууд олон бий.
Сүүлийн жилүүдэд өccөөр л байгаа. Миний төрж өссөн нутаг бол Сүхбаатар аймгийн нар дэлгэрсэн Дарьгангын цэлгэр уудам талын зургаан сумын нэг Онгон сум болно. Онгон сумыг өндөр настны өлгий нутаг ч гэж зарим хүн нэрлэж бичдэг. Энэ суманд сүүлийн 30-40 жилд 90-100 настан олширчээ. Тус сумын IV багийн ард н.Рэнцэн /хөдөлмөрийн баатар ня-бо Р.Гомбын аав/ гуай 1980-аад оны сүүлчээр 100 насалж байсан бол мөн I багийн малчин Амаа Чойдог гуайн ээж, эгч нар 100 насны босго давж насалцгаасан юм.
Манай сумын ард Н.Цэнд гуай 102, тус сумын уугуул гавьяат хуульч С.Батсүх гуай 100 насалж, I багийн хартьяат В.Самдан, гэр бүл Б.Лхамсүрэнгийн хамт 91-93 насалцгаан тэнгэрт хальцгаасан байх юм. Тус сумын V багийн ард н.Норовдондов, н.Дорждэрэм нар 90 гаруй, Онгон сумын сургуулийн багш Ж.Болдогын ээж 90 хол даван насалсан байна. Ер нь тус сумын харьяат уугуул иргэдээс хот, хөдөөд 90 гарсан настан 20 орчим байгаа сайхан мэдээ байна.
Тухайлбал, нийслэл хотод Онгон сумын уугуул Р.Лхасүрэн 106 настай, Ч.Намдаг 97 гэр бүл С.Адъяа 90, Р.Лувсанбалдан 93, Д.Готов 91 .Г.Хоролсэд 91, Б.Ургамалцэцэгийн ээж /эмээ/95 настай г.м бие эрүүл чийрэг энх тунх, ухаан санаа саруул сайхан амьдарч байна. Нутаг усны минь буянтай ахмадын хүрээ өргөжиж улам нэмсээр байна. Сайхаан сайхан.
100 дөхөж яваа нутгийн буянтай буурал Ч.Намдаг гуайтай хууч хөөрснөө дор сийрүүлье. Өдгөө хүртэл эрүүл энх, урт удаан насалж яваа буянтай өвөгдүүлийн нэг нь яах аргагүй Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул, нийслэл хотын суугуул Дамдин овогт Чойдовын Намдаг гуай мөн. Түүний 100 нас хүрэх гэж буй амьдралын зам нь Ардын намтай олон талаар холбоотой ажээ.
Тэрбээр ийн ярихдаа: Бидний залуу зандан үе бол Монгол орныхоо социалист бүтээн байгуулалтын төлөө ажиллаж амьдарч явсан он жилүүд болно. Тэгэхдээ нам төвтэй төр засаг байсан юм. Тухайн цаг үед МАХН бүхнийг чиглүүлэгч зоригжуулан зохион байгуулагч, гол шийдвэрлэх хүчин байлаа. Энэ нь ч Үндсэн хууль болон бусад хууль эрхээр баталгаажиж байв.
Улс орныг хөгжүүлэх бүхий л зорилтыг МАХН-ын программ зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд явагддаг байв. Намдаг гуай ч хот хөдөөд олон жил удирдах алба хашиж явахдаа намын нэрийн өмнөөс үг ярьж нам, төр засгаас тавьсан төлөвлөгөөт зорилтыг хангаж биелүүлэхэд өөрийн хүч хөдөлмөрийг дайчлан ажиллаж байжээ.
Тэрбээр -МАН миний амьдралд хишиг буянаа багагүй хайрлаж, олон зүйлээр сайн нөлөө үзүүлсэн. Аливаа ажилд тууштай, үнэнч шударга, нягт нямбай хандаж, ажлын хариуцлага сахилга батыг чандлан биелүүлж байхын чухлыг би МАН-аас сурсан гэв. Ардын намдаа 72 дахь жилдээ зүтгэж яваа.
Энэ хүн өнгөрсөн хугацаанд намын анхан шатны үүрийн даргаар таван удаа сонгогдож 10 гаруй жил ажиллажээ. Мөн аймгийн намын хорооны бага хурлын гишүүн, намын хорооны товчооны гишүүнээр зургаан жил ажилласан байна. Түүний зэрэгцээ намын үүрийн товчооны гишүүнээр бараг хориод жил сонгогдож явсан намын ажлын өргөн мэдлэг, ихээхэн туршлагатай хүн юм. Түүний уулаасаа даруу төлөв, нугаршгүй ноён нуруутай нэг л зангаараа байдаг нь намаас гишүүдийнхээ өмнө тавьдаг өндөр шаардлага, манлайллыг биелүүлэхэд сайнаар нөлөөлдөг байжээ.
Тэр үед намын гишүүн хүн дутагдлын хажуугаар дуугүй өнгөрөх эрхгүй гэсэн хатуу зарчимтай, хаа байсан орчиндоо бусдад үлгэр жишээ болж явах шаардлага тавьдаг байсан. Энэ бүх хатуу шаардлага, үүрэг зорилтыг ханган биелүүлж ирсэн тэргүүний гишүүний нэг бол Намдаг гуай мөнөөс мөн. Түүнийг хүмүүс налгар намуун, найрсаг, намбатай сайхан хүн гэлцдэг.
Энэ буурай одоогоос 96 жилийн тэртээ Сүхбаатар аймгийн Онгон сумын нутаг Онгон элсний зүүн урд энгэрт “Сайхан мод” гэдэг газар мэндэлжээ. Бага наснаас хонь, хурга хариулах, ямаа самнах, унгас ноос түүх, савах, мал услах, худгаас амны ус зөөх зэргээр гэрийн ажил, мал хариулах, ашиг шимийг нь авч ашиглах зэрэг ажилд тусалж иржээ.
Тэрбээр “Манай дээдцүүл тухайн үеийн нийгмийн хөгжлөө дагаж орон нутагтаа ядуухан амьдарсаар ирсэн. Харин манай дээд үеийнхэн хувь тавилангаа дагаж үе удмаараа урт насалдаг нь олзуурхмаар. Миний аав, ээж хоёр 90 насны босго алхаж явсан бол миний ах, эгч нар /5 хүн/ цөм 90-93 насалж байлаа” гэж ярив.
Тэднийх олуулаа өнөр өтгөн гэр бүл, 11 хүүхэд төрүүлж өсгөжээ. 70 гаруй жилийн өмнө хоёр ам бүлтэй айл байсан бол одоо эднийхэн 30 гаруй өрх айлын 100 гаруй ам бүл болон өсч үржээд байна. Намдаг өвөө, Адъяа эмээ нарын туулж өнгөрүүлсэн амьдралын түүх бас сонин.
Тэд амьдрах хугацаандаа гурван нийгмийн байгуулал дамжиж, 10 гаруй засгийн нүүр үзэж төр засаг түмэн олныхоо дэм тусад түшиглэн сайхан амьдарч байна хэмээн хуучилна. Намдаг өвөө 11 жил сурч, 60 орчим жил улс нийгэмдээ хүч хөдөлмөрөө зориулж одоо буяны амралтаа эдэлж байгаа аж. Харин Адъяа эмээ 11 хүүхэд төрүүлж өсгөн алдарт эхийн I, II зэргийн одонтой “Орчлонгийн алдарт эх” өргөмжлөлтэй, худалдаа үйлчилгээний байгууллагад 40 шахам жил ажилласан “Нийслэл хотын хөдөлмөрийн аварга” цолтой буянтай эхийн нэг болж чөлөөндөө суугаа болно.
Намдаг гуай эх орныхоо төв хөдөөд олон жил ажиллахдаа жирийн мэргэжилтнээс хэлтэс, газрын дарга, аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны нэгдүгээр орлогч дарга (АХШХ-ны) улсын тусгай газрын орлогч хүртэл хариуцлагатай албыг нэр төртэй хашиж ирсэн маш бүтээлч хөдөлмөрч хүн. Энэ бүтээлч, эрхэм хүнийг 2012 онд 90 насных нь ойгоор Монгол Улсын гавьяат эдийн засагч гэсэн цолоор шагнасан юм. Энэ хүнээс үлгэрлэн авахаар сайхан чанар их бий.
Аливаа ажилд хийгүй нягт нямбай, төгс ханддаг, үнэнч шударга хүний ноён нуруутай, ажилд зүтгэлтэй, “За бол ёогүй” гэж монголчуудын ярьдгийн амьд үлгэр жишээ болох хүн.
Намдаг өвөөд хүмүүст төдий л их заяадаггүй ховор нандин гэмээр олон сайхан зан чанар байна. Заримаас нь цухасхан дурдъя. Тэрбээр амьдралдаа хараал зүхэл хэлж үзээгүй, уурлаж бухимдан бусадтай хэрүүл хийж яваагүй, худал ярих, хуурч мэхлэхийг тэвчдэггүй, архи уудаггүй, тамхи татдаггүй, нойронд сэргэг, хоол бага иддэг, биеийн хөдөлгөөнийг эрхэмлэж явдаг зэрэг хүмүүст ялангуяа хүүхэд залууст үлгэрлэн авч амьдралдаа дагаж явахаар сайхан чанар олон байна. Түүний амьдралын дэг жаягаас заримыг нь жаахан дэлгэрүүлж өгье.
Нэгд: Монголчууд, “Унтаж хэвтэх нь ихэсбэл уруудан доройтохын шинж, сэрж босох нь ихсэхээр өөдлөн дэвжихийн шинж” гэж онч мэргэнээр сургасан билээ. Намдаг гуай нойронд сэргэлэн, өглөө эрт тогтмол зургаан цагийн үед босно, агаарт гарч алхна. Хүйтэн усаар гар нүүрээ угааж, чийгтэй алчуураар биеэ үрж арчдаг байна. Өглөө эрт босвол бие хөнгөн, ухаан санаа сэргэлэн, хийж бүтээх хүсэл эрмэлзэл өрнүүн болдгийг үргэлж санаж явахыг зөвлөж байна.
Хоёрт:  Хоол хүнсийг хэт их идэхээс зайлсхийж бага иддэг байх. Энэ хүн ид залуудаа өдөрт гурилтай хоол хоёр аягаас илүү иддэггүй байж. Харин 60 нас хүрснээс хойш хоолоо нэг аяга болгон багасгажээ.
Гуравт:  Хэл ам, хэрүүлийн бузрыг хүн амьдралдаа хэзээ ч бүү гарга. Хэрүүл, хэл ам нь хорт хий сэтгэл санааг бузарлаж байдаг хамгийн муухай зүйл болохыг ямагт Санаж явахыг зөвлөж байна.
Дөрөвт: Хараал зүхэл хийж хамаг биеэ, ой санамжаа бүү хордуул. Хараал зүхэл нь хүмүүсийн сэтгэл санааны ариун сайхан гэрэл гэгээг бохирдуулан холдуулж, хар муу энерги орчиндоо цацаж зохисгүй муу муухайг хүмүүст түгээх хор хөнөөлтэй болохыг байнга санаж явахыг санууллаа.
Тавд:  Худал ярьж зулгайдах, хуурч мэхлэн молигодох, хов жив зөөж хүншгүй муухай зан гаргахыг хатуу цээрлэ. Хан хорвоод хүн болсных холч хэрсүү монгол ухаанаараа биеэ цэнэглэж алс хэтийг харсан, аз жаргалтай амьдралын замыг сонгон авч ажил амьдралдаа хэвшүүлэх нь зүйтэй.
Зургаад:  Алаг хорвоогийн амьдрал эрээнтэй бараантай, хүний амьдралд болох болохгүй сайн муу явдал бишгүй тохиолдоно. Аливаа зүйл сайн муу талтай байдаг тул аливаа асуудалд уужуу тайван аль болох сайн талаас нь харж хандаж бай. Уур уцаар гарган бухимдаж биеэ зовоохгүй байхыг байнга хичээж явах. “Уур биеийг зовооно, уул морийг зовооно” гэсэн мэргэн үгийг сана.
Долоод:  Ашиг олзонд хэт шунаж, авлига хээл хахуул өгч авах арчаагүй муу занг хатуу тэвч. Аав ээжийн буян байна. Амиа аргална, амьдралаа тэгш сайхан залж явна гэсэн ариун сайхан хүсэл эрмэлзлээр биеэ засч  ажил амьдралдаа мөрдөж явахыг зөвлөж байна.
Наймд:  Аав ээжээс хайрласан алдар нэр хүндээ ямагт өндөр өргөн хайрлаж явах. “Сайн нэрийг хүсэвч олдохгүй, муу нэрийг хусавч арилахгүй” гэж ярьдаг нь нэгийг хэлээд байгаа юм. Алдар нэр хүндээ амь шигээ хайрлан алхам бүртээ бодож болгоож явах нь амьдралдаа баяр хөөртэй сайхан яваагийн нэгэн бахархал болох аж.
Есөд:  Эцэг тэнгэр, эх дэлхийдээ идээ цайныхаа дээжийг сүслэн өргөж, эх сайхан Монгол орон, элгэн садан түмэн олондоо ашдын сайхан аз жаргалыг ерөөж, бурхан тэнгэр, уул усандаа залбирал үйлдэн маань мэгзэм уншиж буян үйлдэж явахыг хүн арддаа хүсэн зөвлөв.
Буянт буурал өвөө Намдаг гуайнхаа Монгол түмэндээ ялангуяа залуус хойч үеийнхэндээ захиж, хүсч, зөвлөж хэлсэн дээрх хэдэн сайхан зөвлөмжийг хүн бүхэн амьдралдаа хэвшүүлж дадал заншил болговол юутай сайхан.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.
АНИАН овогтой Лутбаярын Чулуунбаатар

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (November 15, 2016 10:52:17 am )

    bayarlalaa olon zaluuchuud unshaasai

  • Anonymous (November 15, 2016 12:46:50 pm )

    1950-иад оноос төрсөн хүмүүст төрсний гэрчилгээ өгч байгаагүй 1970-аад онд бүх нийтээр иргэний паспортжуулах үед өөрсдөөс нь асуугаад л төрсөн онтой болцгоосон тэр үед хүмүүс насаа асар нэмсэн байдаг юм. Танай Онгон сумынхан ч үүнээс нэг хоцроогүй биз дээ.Одоогтийн өндөр настан гээд байгаа улсууд чинь эргэлзэж байна.

  • zochin (November 15, 2016 4:59:37 pm )

    Iim saihan hymyys olon baigaasai, bayarlalaa

  • Anonymous (November 16, 2016 11:58:49 am )

    Ardiin nam dagaad urt naslaad bgan bishuu

antalya rent a car