antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 1, 2012 1 comment

Матрын нулимс унагагч засаг ноёны булхай илчлэгдлээ

нийтлэсэн Admin

Говь-Сүмбэр аймгийн Засаг дарга Баянмөнх би хотод хоёр өрөө байргүй. Эхнэр охин хоёр маань энд ирэхээрээ түрээсийн байранд амьдардаг гээд л зовлон жаргалаа тоочоод байсан нь худлаа бололтой.

Өөрөөр хэлбэл мань хүн өөрийгөө өрөвдүүлэх гэж матрын нулимс унагасан гэдгийг АТГ-ын мөрдөн байцаах тасгийнхан тогтоожээ. Тодруулбал тэрбээр улсын төсвөөс завшсан бүх мөнгөө эхнэрийнхээ нэр дээр байршуулдаг байсан байна.

Эх сурвалжийн өгүүлснээр одоогийн байдлаар нэг тэрбум орчим төгрөгийн зөрчил илэрсэн аж. Түүгээр ч барахгүй тэрбээртүрээсийн байранд амьдардаггүй агаад хотын дээдчүүл залардаг томоохон хотхонд таван өрөө байртай болох нь шалгалтын явцад илэрчээ.

Ингэхэд энэ МАН-ынхан өөрсдийгөө өрөвдүүлэх гэж түрээсийн байранд амьдардаг гэж хэлэхээ болимоор юм. Яаж ч бодсон 70-150 орчим сая төгрөгөөр үнэлэгдэх автомашин хөлөглөдөг өнөөх нь 100 км-т 20 гаран литр бензин хэрэглэдэг нөхөд түрээсийн байранд амьдардаг гэхээр хүн итгэх үү. Хүүхэд хүртэл чулуугаар тоглохоо больсон цаг шүү дээ.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (February 01, 2012 7:33:56 pm )

    Lalaruud odoo enendee hariutslaga tootsoh yumu?

antalya rent a car