antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 14, 2016 15 comments

Жеймс Андерсон: Монгол харьцангуй их хөрөнгө оруулалт хийдэг ч дийлэнх нь үр ашиггүй

нийтлэсэн Admin

mn_slp3a

Монгол дахь Дэлхийн банкны суурин төлөөлөгч ноён Жеймс Андерсоны нийтлэлээс иш татан хүргэж байна. Тэрбээр Ядуурлыг арилгах олон улсын өдрөөр бичихдээ “Уг нь өдөр бүр ядуурлыг арилгах өдөр байх ёстой ч тодорхой нэг өдрийг ингэж онцолсоноор бидний хүрэх гэж байгаа зорилгыг илүү ойлгуулдаг юм.” гэж бичжээ.

Монголын ядуурлын түвшин 2010-2012 оны хооронд, мөн 2014-2014 хооронд үргэлжлэн буурсан. Ядуурлын түвшин нь эдийн засгийн өсөлттэй хамааралтай байдаг учраас энэ үзүүлэлт гайхмаар зүйл биш. Дурдсан хугацаанд иргэдийн орлого нэмэгдсэн нь ядуурлыг бууруулахад дэм үзүүлсэн. Эдийн засгийн өсөлт нь хөдөө аж ахуйгаас бусад салбарын цалин нэмэгдсэн, мөн хөдөө аж ахуйн салбарын цалингаас бусад орлого нэмэгдсэнээс үүдэлтэй. Монголын нийгмийн шилжилтийн ерөнхий төлөв байдал ч бас өөрийн хувь нэмрээ оруулсан: 2010 онд 38.8 хувьтай байсан ядуурал 2014 онд 21.6 хувь руу буусан.

Тэр үед юу болсон, харин одоо юу болж байна вэ?

2016 оны ядуурлын түвшний талаарх тоо баримт хараахан гараагүй байгаа ч эдийн засгийн уналт дэм болоогүй гэдэгт бид итгэлтэй байж болно. Урьдчилсан төлөв байдлаар энэ оны эдийн засгийн өсөлт 0.1 хувь байхаар байна, олборлох салбараас бусад салбарын үйлдвэрлэл буурч байна. Нийгмийн халамжид суурилсан Монголын тодорхой хугацааны давтамжтай бодлого нь одоо сөрөг нөлөөгөө үзүүлж байна. Тодорхой зорилготой, давтамжтай нийгмийн халамжийн бодлого нь цаг хэцүүдэх үед тэлэхэд хүндрэлтэй болгож байна.

Төсвийн их хэмжээний алдагдалтай (2016 оны урьдчилсан төлвөөр төсвийн алдагдал ДНБ-ий 18 хувьд хүрнэ), мөн өрийн хэмжээ нэмэгдсээр байгаа үед Монголд төсвөө чамбайруулахаас өөр сонголт бараг үлдсэнгүй. Нийгмийн эмзэг хэсгийнхэнд хохиролгүйгээр тэд үүнийг хийж чадах уу?

Ийм хэцүү даалгавартай үед төсөв, санхүүдээ хийх өөрчлөлтдөө ядуурлын үзүүлэх нөлөөг бодолцох нь тус болно. Нийгмийн халамжийн чиглэлд хэрэгжиж байгаа 71 хөтөлбөр, төслийг нэгтгэн ядуурлыг бууруулах нэг том хөтөлбөрт багтаан, нэг зорилгод чиглүүлж чадвал илүү үр ашигтай байх болно. Төсвийн зарцуулалтыг нэг дугтуйд багтаах нь эрсдлийн даатгал мөн боловч хуримтлал хаа нэгтэйгээс гарч ирж болно. Гэхдээ хаанаас?

Зарим улс оронтой харьцуулахад Монгол харьцангуй их хөрөнгө оруулалт хийдэг ч дийлэнх нь үр ашиггүй. Төсвийн хөрөнгө оруулалтыг багасгаж, зарцуулалтыг илүү үр дүнтэй болгох нь ядуучуудад дарамт бололгүйгээр төсвийн ачааллыг хөнгөлөх юм. Орлого талдаа авч үзвэл, татварын бага түвшинг, ашгийн татварын хэмжээг илүү дэвшилтэт тогтолцоо руу шилжүүлснээр ажил эрхэлж байгаа ч бага орлоготой иргэдийг хамгаалж, орлогыг нь чөлөөлөх юм. Төсвөөс гадуур шинэ төсөл, хөтөлбөрийг бий болгох нь сонирхол татаж байгаа ч ингэснээр асуудлыг улам хүндрүүлэх магадлалтай учраас шинэ төсөл, хөтөлбөрөөс эхэндээ зайлсхийх нь зүйтэй.

Ядуурлыг арилгах гэдэг нь зөвхөн уриа төдий биш, бодлогын ядууралд үзүүлэх нөлөөллийг шинжлэн дүгнэж, үүнийгээ үйл хэрэг болгох, ялангуяа цаг хүндэрсэн үед ажил хэрэг болгох гэсэн үг юм. Энэ бол боломжтой зүйл. Та юу гэж бодож байна?

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • zochin (November 14, 2016 4:13:52 pm )

    Ene zurag mongoliin gazar nutag mongol huuhduud bish baina.
    Manaihniig muulahdaa gadnii zuragiig tabidag ny yamat zorilgotoi yum be?!

  • зочин (November 14, 2016 4:14:53 pm )

    үнэн үнэн манай бааснууд идэж уухаас өөр чадамжгүй

  • Anonymous (November 14, 2016 4:30:45 pm )

    Монголын төр авилгачдын төр болсон.

  • зочин (November 14, 2016 5:02:39 pm )

    Ямарч чадваргүй бөөн сайн дурынхан дарга болцгоож гүйлдсэн юм чинь ОЙЛГОМЖТОЙ, багш, комсомолын ажилтан,хуульч гм, элэг авнаа,гадныхан хараад хөх инээд нь хүрч байаа шд, ичиж үхмээр.

  • zochin (November 14, 2016 5:21:34 pm )

    ter odoo hen bee. ambardah heregte juu muu basig

  • Anonymous (November 14, 2016 7:00:17 pm )

    чин үнэн

  • 0000 (November 14, 2016 8:38:22 pm )

    Монголын хулгайч луйварчин дарга нэр хуваагаад залгидаг юм чинь үр ашиг гэж юу байх юм Үлдсэн зүүль нь хийсэн бүтээсэн нэртэй чанаргүй зүүль болоод дахин хулгайлах нөхцөлийг би болгож Дахин хулгайлаж дахин үр ашигүй зүүль үлдэж байна ийм замаар бүх зүүь явсаар л

  • unshigch (November 15, 2016 1:44:14 am )

    deer ni nam nertei har huvalzuud gadaad ezenteigee hamtarch idne. door ni iaj sheej baahaa shar huvalzuudaar zaalgasan tarhigui zombinuud. har huvalzuud iaduu zydee ard tymnee harahlaar hyd ni horsoj yzen iadaj nulimna. harin har huvalzuud gadaad eznee harahlaar bogsiig ni dolooj gutliig ni ynsenj ynenchee batalj haruulna

  • Монгол (November 15, 2016 7:17:16 am )

    Ашгийн татвараас тодорхой хувийг челеелеед бусдаас нь татвараа шатлалаар оноох нь оновчтой

  • Anonymous (November 15, 2016 9:25:44 am )

    Ядуурлыг бууруулна гээд халамжийн мөнгө тараагаад байвал ядуурал хэзээ ч буурахгүй. Олон юм ярилгүй үйлдвэр аж ахуйнууд байгуулж ажиллуул, улсын үйлдвэрүүдийг хувьчил. Төр бизнест оролцохгүй, хүнд суртал гаргахгүй, харин туслаад дэмжээд л байвал болоо. Тэгээд нэг мэдэхэд л ядуурал буурчихана.

  • Зочин (November 15, 2016 9:26:26 am )

    Ядуурлыг бууруулна гээд халамжийн мөнгө тараагаад байвал ядуурал хэзээ ч буурахгүй. Олон юм ярилгүй үйлдвэр аж ахуйнууд байгуулж ажиллуул, улсын үйлдвэрүүдийг хувьчил. Төр бизнест оролцохгүй, хүнд суртал гаргахгүй, харин туслаад дэмжээд л байвал болоо. Тэгээд нэг мэдэхэд л ядуурал буурчихана.

  • Anonymous (November 15, 2016 10:32:30 am )

    Замаас нь том дарга нар идээд хүрэх ёстой газар нь очих ёстой тусламж нь өчүүхэн зүйл очдог биз

  • Зочин (November 15, 2016 11:50:41 am )

    Энэ зураг Африкийнх байна. Ямар санаатай ийм зураг тавиад байгааг тэр дуракаас лхвлах хэрэгтэй.

    • zochin (November 17, 2016 9:58:31 am )

      Durak geed bgaa hun ni ene niitleliig oruulsan setguulch baina. eh survalj deer iim zurag bhgui bnaa

  • Bi (November 17, 2016 9:56:15 am )

    Setguulchid medeendee eh survaljaa tavij suraachee. Humuusiin oilgolt buruugaar uldej bna shdee zuragnaas ehleed. http://blogs.worldbank.org/eastasiapacific/end-poverty-now-more-ever-mongolia

antalya rent a car