antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 14, 2016 1 comment

Засаг даргад нэр дэвшигч С.Одонтуяа, Ж.Эрдэнэбат нарын мэдүүлгийг АТГ-т хянаж байна

нийтлэсэн Admin

1479096480582938a062dedАвлигатай тэмцэх газар 2016 оны 11 дүгээр сарын 7-11-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 267 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авчээ. Нийт 495 урьдчилсан мэдүүлгийг хянан шалгасан байна.

Өнгөрсөн долоо хоногт 241 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс 198 нь зөрчилгүй байсан бол 2-ыг нь буцааж, 40-ийг нь анхааруулсан байна. Одоогийн байдлаар 254 урьдчилсан мэдүүлэг ажиллагаанд хянагдаж байна.

Автотээврийн үндэсний төвийн Авто үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Б.Мөнхжаргал, нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн С.Одонтуяа, нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Ж.Эрдэнэбат нарын зэрэг 198 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн байна. Харин Төрийн орон сууцны корпорацийн дэд захирлаар томилогдохоор нэр дэвшсэн Б-ийн мэдүүлгийг хянаж үзээд илт зөрчилтэй гэж үзэв. Томилсон тушаал, захирамжийг хүчингүй болгуулах, хууль, журам зөрчсөн, хуулийн үйлчлэлд хамаарагдахгүй, томилох эрх бүхий албан тушаалтнаас ирүүлээгүй, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, холбогдох материал дутуу, ангилал зэрэглэл хамаарахгүй зэрэг үндэслэлээр 2 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг буцаажээ.

Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал бий болсон, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болсныг анхааруулсан, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй зэрэг үндэслэлээр 40 иргэний урьдчилсан мэдүүлэгт анхааруулсан хариу өгсөн байна.

Өнгөрсөн долоо хоногт хянан шалгасан урьдчилсан мэдүүлгийн дийлэнх нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Өвөрхангай аймгийн болон Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагаас ирүүлсэн байв.

Б.Анир


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • ИРГЭН (November 14, 2016 4:08:18 pm )

    БГД-ийн даргын томилгоо биш ээ, ингэх гээд байсан юм. БГД-ийн цэргийн хэлтэсийн дарга хурандаа Д,Ганбаатар гэх нөхөр өөрийгөө хэн гээд бодчихсон нөхөр байна. Цэрэг татлагын дараа уг хүнтэй уулзсан. Яриа хөөрөө нь гудамжны хүн шиг хүнийг үл ойшоосон хэг ег гэсэн харьцаатай иргэн хүн бидэнтэй ёс бусаар бүдүүлэг харьцлаа. Ийм мэтийн хүмүүсээ засаг захиргаанд ажиллуулж байгаад харамсаж байна. Энэ мэтийн хүмүүсийг солих нь зүйтэй.

antalya rent a car