Монголын мэргэжлийн Э-спортын баг TheMongolz.CS баг Малайзын Куала Лампур хотод болж буй “ROG MASTERS” тэмцээнд оролцож байгаа билээ. TheMongolz.CS баг маань хэсэгтээ Арабын BOT, Хятадын B.O.O.T буулган авч хэсгээсээ шалгарч шөвгийн 8-т Австралийн Avant Garde багийг 2:0 харьцаатай ялснаар хагас шигшээд ялгарсан юм.
Харин хагас шигшээд Сингапурын Leapfrog багтай 2:0 харьцаатай буулган авсан ба эхний мап техникийн асуудлаас болж роунд их алдсан ч 16:13-р буулган авсан бол хоёрдохь мап(Train) 16:1-р буулгаж авсан юм. Иинхүү Grand Final-д Сингапурын dream[S]cape-тай таарсан ба 3:0 харьцаатай буулгаж авсанаар ASUS ROG MASTERS тэмцээний аврагa болж $23,750 шагналын эзэд боллоо. #GOMONGOLZ
Мөн CS:GO Төрлөөр өрсөлдөж байгаа SavorTheFear баг хэсэгтээ Арабын RiskyGaming, Хятадын 5Power багуудтай таарч 2:0, 2:1-ийн харьцаатай хожигдсоноор хэсгээсээ шалгарч чадаагүй юм.
Холбоотой мэдээ
-
Монгол (November 15, 2016 7:12:45 am )
Мэдээж Стайн байна залуусаа. Гэвч ямар тэмцээний талаар юм гэдгийг тодорхой мэдээлээч их мэдэгч мэдээлэгчээ
-
ккк (November 15, 2016 10:45:23 am )
ПС юм шмг байна өө
-
ккк (November 15, 2016 10:45:59 am )
ПС юм шиг байна өө
-
-
kkkk (November 15, 2016 9:03:10 am )
harin tiimee,uul n dajgui l hojil avch turuulsen baih um,yamar temtseen um bol doo
4 Comments