antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 13, 2016 5 comments

Зэсийн үнэ өссөн хамгийн өндөр үзүүлэлт боллоо

нийтлэсэн Admin

73797608faff2bd7originalЛондоны металын зах дээр өнгөрсөн хоёр өдрийн дотор зэсийн үнэ тонн тутамдаа 600 ам.доллараар нэмэгджээ. Үнийн өсөлтийн дүнд нэг тонн зэсийн үнэ 5636 ам.доллар болсон байна. Энэ нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд өссөн хамгийн өндөр үзүүлэл боллоо гэж шинжээчид дүгнэж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар Монголд зэсийн олборлолт хийж буй үйлдвэрүүд 4700 ам.доллараар зэс нийлүүлж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • ЦААШИД (November 13, 2016 4:16:51 pm )

    ҮРГЭЛЖЛЭХ БОЛТУГАЙ.

  • Anonymous (November 13, 2016 6:48:49 pm )

    2010 онд Австралийн нүүрсний уурхайнууд үерт автаж намаг болоод хаагдсаны улмаас манай эрдэс баялгийн салбарт алтан үе эхэлж 2012 оныг хүртэл мөнгөөр ч ёстой нэг туйлсан даа хөөрхий. Тэгвэл тэрхүү азтай алтан үе ирэх жил эргэн ирж болохыг дэлхийн алдартай зөн билэгчид саяхан нэгэн дуугаар урьдчилан төлөгджээ. Номхон далайд үүссэн Эль Нино агаарын урсгалын улмаас ирэх зун Зүүн Өмнөд Азийн улс орнуудад хур бороо ихэсч, далайн шуурга хар салхины давтамж ч бас ихэсч үерийн аюул Ногоон тив болон Шинэ Зеланд, Филиппин, Индонезийг бүрхэж олон зуун мянган хүний амьдралд түвэг учруулна хэмээн тэд үзсэн аж. Иймээс 2017 онд аялахад хамгийн тохиромжгүй газрууд нь Зүүн өмнөд Азийн орнууд байх жишээтэй. Энэ мэдээлэлийг дуулсан ОХУ-ын Баруун Сибирийн нүүрсний орд уурхайн эзэд 2020 оноос өмнө Хятад руу чиглэсэн төмөр замыг хурдлуулахаар шаардаж эхэлсэн байна. Хэрвээ дээрх улс орнууд үерт автвал уурхайнууд нь хаагдаж нүүрсний гол хэрэглэгч болсон Хятад улсын үйлдвэрүүд өөр өнцөгөөс түлш хайхаас ондоо аргагүй болох юм. 2010 онд чухам яг ийм л эгзэгтэй үе таарсан учраас манай эдийн засаг 17,2 хувиар өсч Азийн Катар хэмээн цоллуулж байсан удаатай. Тэгвэл ашиглаж л чаддаг юм бол тэрхүү алтан үе ахин ирж мэдэх сайхан мэдээ дуулдаж байна. МАН-ынхан нүүрсний үнэ суга өссөн үед засгийн эрх авдаг мөн ч амны хишиг, буян хиймор нь дэлгэрсэн улс юм даа гэмээр. Гэхдээ тэд зүв зүгээр орж ирсэн баялгийг зөрүү буруугүй цацах дуртай хүмүүс дээ. 2010 онд нүүрснээс орж ирсэн их мөнгийг Эх орны хишиг нэрээр ард түмэнд тарааж цацсаар 4,4 их наяд буюу 2,2 тэрбум ам.долларыг зүгээр л жорлон руу хийчихсэн юм. Одоо ахин засаг барих үед нь ээлжит алтан үе тохиовол 2020 онд дахиад засгийн эрх барих нүхээ малтахын тулд мөн л баахан халамж буяны ажил хийж тал тал тийш нь тарааж цацсаар дуусгах болов уу. Бид 2017 оныг их л ёозгүй төсөөлж суугаа улс. Гадаадад төлөх ёстой өрөө барагдуулж эхэлнэ. Ахиад зээл авна гэх мэтээр. Тэгвэл чихэнд чимэгтэй ийм нэг мэдээлэл Японы хэвлэлүүдээр цацагдсан байна. Магадгүй үүнийг сонссон МАН-ынхан шалавхан шиг Ж.Эрдэнэбатын засгийн газрыг унагааж хоёрдугаар ээлжээ хоолонд оруулан уул уурхайн яамны сайдын сэнтийд хаялга цацлага сайтай нэгнийг тавихаар зэхэж байж ч болох юм шүү.

  • Anonymous (November 13, 2016 6:50:09 pm )

    Төр засгийн эрх баригчдаа зэсний үнэ өслөө алтны үнэ өслөө нүүрсний үнэ өслөө эдийн засгаа сэргээгээчээ төгрөгийн ханшаа чангалаачээ.

  • Anonymous (November 13, 2016 7:10:40 pm )

    МАН засаг толгойлох тоолонд дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн үнэ өсдөг. МАН засаг толгойлсон үед монголын ард түмний нуруу арай тэнэгэр байдаг. Ирэх жил дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн үнэ огцом өсөх вий дээ. Гадаадын хөрөнгө оруулагчид гэнэт монголд хайр зарлах вий дээ.

  • zochin (November 23, 2016 10:07:40 pm )

    Энэ намууд хэцүү юм даа. Завгар үзүүлж явсаар байтал нь цаг хугацаа хүлээхгүй юм.

antalya rent a car