antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 12, 2016 1 comment

Зэсийн үнэ өсвөл манай улсад эерэгээр нөлөөлнө

нийтлэсэн Admin

14789318975826b5b9079f9Өнгөрсөн хоёр өдрийн дотор Лондоны металын зах дээр зэсийн үнэ тонн тутамдаа 600 ам.доллараар нэмэгдэж нэг тонн зэсийн үнэ 5635 ам.доллар болсон байна.

Энэ нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд өссөн хамгийн өндөр үзүүлэлт боллоо гэж шинжээчид дүгнэв. 2015 оны дөрөвдүгээр улиралд зэсийн ханш Лондонгийн металын зах дээр 4,700 ам.доллар байсан юм. Монгол Улсад зэсийн олборлолт хийж буй үйлдвэрүүд ч энэ ханшаар буюу 4700 ам.доллараар зэс нийлүүлж байгаа. Тэгвэл өнгөрсөн хоёр өдрийн дотор Лондоны металын зэх дээр гарч буй ханшийн өөрчлөлт тогтвортой хадгалагдвал манай улсад эерэг нөлөө үзүүлэх юм.

Ж.Батсайхан

Монцамэ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (November 12, 2016 7:46:35 pm )

    2010 онд Австралийн нүүрсний уурхайнууд үерт автаж намаг болоод хаагдсаны улмаас манай эрдэс баялгийн салбарт алтан үе эхэлж 2012 оныг хүртэл мөнгөөр ч ёстой нэг туйлсан даа хөөрхий. Тэгвэл тэрхүү азтай алтан үе ирэх жил эргэн ирж болохыг дэлхийн алдартай зөн билэгчид саяхан нэгэн дуугаар урьдчилан төлөгджээ. Номхон далайд үүссэн Эль Нино агаарын урсгалын улмаас ирэх зун Зүүн Өмнөд Азийн улс орнуудад хур бороо ихэсч, далайн шуурга хар салхины давтамж ч бас ихэсч үерийн аюул Ногоон тив болон Шинэ Зеланд, Филиппин, Индонезийг бүрхэж олон зуун мянган хүний амьдралд түвэг учруулна хэмээн тэд үзсэн аж. Иймээс 2017 онд аялахад хамгийн тохиромжгүй газрууд нь Зүүн өмнөд Азийн орнууд байх шинжтэй. Энэ мэдээлэлийг дуулсан ОХУ-ын Баруун Сибирийн нүүрсний орд уурхайн эзэд 2020 оноос өмнө Хятад руу чиглэсэн төмөр замыг хурдлуулахаар шаардаж эхэлсэн байна. Хэрвээ дээрх улс орнууд үерт автвал уурхайнууд нь хаагдаж нүүрсний гол хэрэглэгч болсон Хятад улсын үйлдвэрүүд өөр өнцөгөөс түлш хайхаас ондоо аргагүй болох юм. 2010 онд чухамхүү яг ийм л эгзэгтэй үе таарсан учраас манай эдийн засаг 17,2 хувиар өсч Азийн Катар хэмээн цоллуулж байсан удаатай. Тэгвэл ашиглаж л чаддаг юм бол тэрхүү алтан үе ахин ирж мэдэх сайхан мэдээ дуулдаж байна. МАН-ынхан нүүрсний үнэ суга өссөн үед засгийн эрх авдаг мөн ч амны хишиг, буян хийморь нь дэлгэрсэн улс юм даа гэмээр. Гэхдээ тэд зүв зүгээр орж ирсэн баялгийг зөрүү буруугүй цацах дуртай хүмүүс дээ. 2010 онд нүүрснээс орж ирсэн их мөнгийг Эх орны хишиг нэрээр ард түмэнд тарааж цацсаар 4,4 их наяд буюу 2,2 тэрбум ам долларыг зүгээр л жорлон руу хийчихсэн юм. Одоо ахин засаг барих үед нь ээлжит алтан үе тохиовол 2020 онд дахиад засгийн эрх барих нүхээ малтахын тулд мөн л баахан халамж буяны ажил хийж тал тал тийш нь тарааж цацсаар дуусгах болов уу. Бид 2017 оныг их л ёозгүй төсөөлж суугаа улс. Гадаадад төлөх ёстой өрөө барагдуулж эхэлнэ. Ахиад зээл авна гэх мэтээр. Тэгвэл чихэнд чимэгтэй ийм нэг мэдээлэл Японы хэвлэлүүдээр цацагдсан байна. Магадгүй үүнийг сонссон МАН-ынхан шалавхан шиг Ж.Эрдэнэбатын засгийн газрыг унагааж хоёдугаар ээлжээ хоолонд оруулан уул уурхайн яамны сайдын сэнтийд хаялга цацлага сайтай нэгнийг тавихаар зэхэж байж ч болох юм шүү.

antalya rent a car