Сэтгэл хөдлөлтэй cap захирангуй Санчир гарагтай нэгдэх бөгөөд өөрийн үйлдэлд шүүмжлэлтэй хандах үе ирлээ. Бусдын хэлэх үгийг анхааралтай хүлээн ав. Санчир гараг таны айдсыг хүргэх бөгөөд санхүү, хуулийн нөхцөл байдал шийдвэрлэхэд хүнд байна. Хэрэв судалгаа хийж, сайн зөвлөгөө авбал энэ асуудлыг хөнгөхөн давна. Сэтгэл хөдлөлөө дар, өөрийгөө хяна. Заримын хувьд романтик харилцаа жинхэнэ там болж магадгүй.
Үхэр – (4/20-5/20)
Түншүүд, үйлчлүүлэгчид болон хамтрагчтайгаа харилцах харилцаа холбоо төвөггүй байна. Бизнес амжилттай өсөх тохиромжтой цаг үе ирээд байна. Дотны хүнтэйгээ хайр дурлалын тухай ярилцаж, халуун яриа өрнүүл. Өнөөдөр цөөн тооны хүмүүсийг баярлуулах хэрэгтэй. Ер бусын увидас чиний эргэн тойронд байна. Энэ нь үхрийнхэнд хайр дурлалд нь аз тохиохыг бэлэгдэж байна.
Ихэр – (5/21-6/21)
Таны бодол санаа маш тогтворгүй байх бололтой. Аливааг олон талаас нь сайтар бодож, бусад хүмүүсийн юу бодож байгааг мэдэж байж шийдвэр гарга. Ямар ч зүйлийг дутуу хагас хийж үлдээх хэрэггүй. Таны хамтрагч шинэ ажил хайж байж магадгүй бөгөөд цалин буурснаар танд олон асуудал тулгарах болно. Өөрт тусалж чадах нөлөө бүхий хүмүүстэй уулзаж зөвлөгөө ав. Ажил дээр гарсан ямар нэг асуудалд хутгалдах хэрэггүй.
Мэлхий – (6/22-7/22)
Хэдийгээр эрч хүчээ дэмий сарниулах хандлага хэвээр байх боловч хэсэг хугацаанд энэ дарамт алга болно. Толгойд орж ирж байгаа санаанууд чинь үнэтэй байх магадлалтай. Гэхдээ бусад хүмүүс зөвшөөрөл өгөхөөс өмнө төлөвлөгөөндөө засвар өөрчлөлт хийх хэрэг гарна. Хэрэв та нэг юмаа дахин давтаад байх юм бол сэтгэлийн хямрал давамгайлсан асуудал үүсч болох тул ямар нэг зүйлийг хэлэх, мэдээлэхдээ товч тодорхой байхыг хичээ.
Арслан – (7/23-8/22)
Дундын өмчийг хуваарилах үл хөдлөх хөрөнгийн асуудал гарч ирнэ. Найз нөхөд хэвээр үлдэхийг хичээхээс илүүтэйгээр сэтгэл хөдлөлөө илэрхийл. Үүнийг бизнест тулгарсан нэг асуудал гэж бодоод өөртөө хамгийн хялбараар шийдээрэй. Хэрэв үнэхээр ойлголцоод тохирчих л байсан бол хамтрагчид хэвээрээ үлдэх байсан гэдгээ ойлго. Та өрөө хөлслөн суудаг бол жаахан ч гэсэн тусгаарлалт хийх арга зам бодож олохыг зөвлөе.
Охин – (8/23-9/22)
Өнөөдөр тодорхой нэг шийдэлд хүрэхийг хичээх бөгөөд яагаад энэ санаагаа өдийг хүртэл хэрэгжүүлэлгүй орхисондоо гайхах болно. Өнөөдөр бүх ажлаа цагг нь хийж дуусгахыг хичээ. Таны хүмүүстэй харилцах чадвар дээшлэх бөгөөд найз нөхөд, ах эгч гээд ойр дотны хүмүүстэйгээ чин сэтгэлээсээ ярилцахыг хичээ. Мөн таны аливааг ойлгох чадвар дээшлэх бөгөөд та хайртай дотны хүмүүсийнхээ юу хүсч байгааг төвөггүй ойлгох болно.
Жинлүүр – (9/23-10/22)
Гэнэтийн өрсөлдөөн зөрчилдөөнд бэлтгэлтэй бай. Асуудлын эх үүсвэрийг тунгаан бодож, алдаагаа ажиглан дадлага туршилт сайн хий. Үйл хөдлөл, бодол санаагаа мэдэрч, өөрийн зорилгодоо хүрэхийн тулд бодох цаг гаргахыг хичээ. Өдөржингөө тун завгүй байж, төлөвлөгөө боловсруулна. Сэтгэл санаа тогтворгүй байх нь алдагдалтай байхын эх үүсвэр болно.
Хилэнц – (10/23-11/21)
Өглөө cap та Хилэнцийн орд руу шилжин очсон тул ихэнх Хилэнц ямар ч саад бэрхшээлтэй нүүр тулахад бэлэн. Танаас шийдмэг үйл хөдлөл хийж, шинэ аз туршсан бизнес эхлэхийг шаардаж байх. Уг нь Буд гараг ухран танай орд руу шилжих 11-р сарын 26-ныг хүлээх нь хамгийн зөв алхам. Шинэ төсөл төлөвлөгөө эхлэхээс өмнө санхүүгээ шалга. Сарын сүүл гэхэд та төсөл төлөвлөгөөгөө үзэж бэлэн болгох хэрэгтэй.
Нум – (11/22-12/21)
Од эрхэс өнөөдөр танд тийм ч тааламжтай хандахгүй бөгөөд энэ өдөр шийдэмгий, цэгцтэй бодолтой байхыг сануулж байна. Болж буй үйл явдлыг хурцаар хүлээн авах нь хэрүүлийн алим тарьж магадгүй. Таны хорон үг дотны хүний тань зүрх сэтгэлийг шархлуулна. Ялангуяа өнөөдөр эмэгтэй Нумуудад хэлж ярьж байгаадаа дүгнэлт хийж, анхааралтай байхыг зөвлөж байна.
Матар – (12/22-1/19)
Энэ өдөр ажил мэргэжлээрээ амжилт гаргах зорилгоо хэрэгжүүлэх зөн совин төрнө. Иймд найзуудаа болон танд нөлөөлдөг хүмүүсийн сэтгэхүйг ялж гарахад ямар ч хүндрэл байхгүй. Та зиндаа нэгтнүүдтэйгээ болон эрх мэдэлтнүүдтэй сайн зохицож чаддагтаа баярлах хэрэгтэй. Зарим нь бусадтай хамтран ажилласнаас ганцаараа ажиллахыг илүүд үзнэ. Ингэснээр ажил зөв хийгдэнэ гэж үздэг.
Бумба – (1/20-2/18)
Анхаарлаа хандуулах олон асуудал ундрах боловч хангалттай цаг байхгүй. Аар саар гэлгүй сайн ажиллавал төлөвлөсөн ажлаа хугацаанаасаа өмнө дуусгаж чадна. Гадуур алхах, дасгал хөдөлгөөн хийснээр толгойгоо амрааж сэтгэлийн түгшүүрээс сал. Найз нөхөдтэйгөө маргалдах хэрэггүй. Цагаа сайн төлөвлө. Бусад хүнийг ойлгож байгаагаа илэрхийлэх цөөхөн үг бүү харамла.
Загас – (2/19-3/20)
Хүмүүс таны төрөлхийн энэрэнгүй байдал, бүтээлч чадварыг тань хэр их үнэлдгийг ойлгож эхэлнэ. Энэ нь таны өөрийгөө хэрхэн анхаардаг байдлыг өөрчилж, өөрийгөө үнэлэх байдлыг тань өсгөнө. Хүмүүст өөрийн амьдралын түүх, тохиолдсон адал явдлаа ярихад яг таарсан өдөр. Өөрийнхөө тухай бичин сэтгүүлд хэвлүүлэх нь жинхэнэ төгс арга. Өнөөдөр таны санхүүгийн болон эрүүл мэндийн асуудал гайхалтай сайн байх нь.
Эх сурвалж http://www.info.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.