Монголбанк ээлжит бус дуудлага худалдаа хийж 72.4 сая ам.долларыг зах зээлд нийлүүлсэн. Мөн Төв банкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн захирал Б.Лхагважав ханшийн энэхүү огцом өсөлтийг түр зуурынх хэмээн мэдэгдэж, Монголбанк шаардлагатай бүхий л арга хэмжээг авна хэмээн мэдэгдээд буй. Тэгвэл зах зээлд 72.4 сая ам.доллар нийлүүлсэнтэй зэрэгцэн 2627 төгрөг хүрээд байсан ам.долларын ханш арилжааны банкууд дээр дунджаар 200 төгрөгөөр буурч эхэлжээ.
Тодруулбал, 14:30 цагийн үед “Найман шарга”-ын ченжүүд нэг ам.долларыг 2720 төгрөгөөр зарж байсан бол 16:30 цаг гэхэд энэхүү ханш 2500 төгрөг болж, огцом буурсан байна. Харин арилжааны банкууд нэг ам.долларыг дунджаар 2470 төгрөгөөр зарж байна.
4 Comments