-Одоо арай өөр нүдээр, өөр статусаар хотоо харж байж хөгжүүлэхгүй бол ганцхан Батболд гэдэг хүнд даатгаад, тэгээд аймгийн статустай хаячих юм бол хөгжихгүй шүү. Арай өөр хүрээнд хамтарч ажиллая гэж байгаа юм-
Нийслэлийн Засаг дарга Сундуйн Батболд МҮОНРТ-ийн “Цаг үе, үзэл бодол” шууд нэвтрүүлгийн /2016.11.08/ зочноор оролцон сэтгүүлч Б.Оюунчимэгтэй ярилцсаныг уншигч танд товчлон хүргэж байна.
-Таны ажил албан тушаал Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч. Уг нь Хотын мээр л гэж нэрлэхэд болохоор. Гэхдээ үүний цаана хууль эрх зүйн томоохон өөрчлөлт хийх шаардлага байдаг гэж өмнөх дарга Э.Бат-Үүл манай зочноор оролцох үедээ хэлж байсан. Энэ нь ямар өөрчлөлт болохыг та ойлгож байгаа байх аа?
-Дэлхийн томоохон нийслэл хотууд хотынхоо нэрээр нэрлэгдсэн муж, дотроо хот гэж явдаг л даа. Манайд тэр муж нь байхгүй, харин хот, засаг захиргааны нэгж нь хоёулаа хамтдаа яваад байгаа юм. Тэр утгаараа засаг захиргааны нэгжийн хувьд Засаг дарга, хотынхоо хувьд хотын захирагч гэдэг статустай юм. Үүний цаад эрх зүй нь Үндсэн хуулиар зохицуулагдаж буй юм. Өнгөрсөн хугацаанд өөрчлөлт хийх гэж оролдсон ч Үндсэн хуулийн өөрчлөлт яригдах болдогт учир нь байсан. Гэхдээ Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэх тухай хуулийн төслийг бид УИХ-д өргөн бариад байгаа, энэ хүрээнд шийдвэрлэх бололцоо байна гэж үзэж байгаа юм.
Хэрэв Улаанбаатар хот тусгай муж болоод Улаанбаатар хот нь Хотын захирагчаа сонгодог тогтолцоонд шилжчихвэл таны хэлээд байгаа Хотын мээр гэдэг утганд дөхөж очиж боломжтой.
-Үүнийг хэн нэгэн нь хэзээ нэг цагт хийх хэрэгтэй байх аа?
-Би Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийг шинэчилье гэдэг концепци боловсруулаад УИХ, Засгийн газрын гишүүдтэй зөвшилцөөд явж байна. Уг хуулийн өөрчлөлтийг дагаад дөрвөн ч хуульд өөрчлөлт оруулахаар төслийг боловсруулсан. Эдгээрийг УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэх юм. Мэдээж дараа нь Үндсэн хуулийн өөрчлөлт хөндөгдөх юм.
-Та “Аз жаргалтай Улаанбаатар” нэртэй өөрийнхөө мөрийн хөтөлбөрийг батлууллаа. Аз жаргалтай гэхээр хүмүүс нь аз жаргалтай байх тухай өгүүлж байх шиг. Та ер нь бодлогын концепциэ юу гэж харж байна?
-Улаанбаатар хотод өнөөдөр 1.370.000 хүн оршин сууж байна. Бид нүүдэлчин ард түмэн. Өнөөдөр анх удаа түүхэндээ ийм том хот байгуулаад байна. Энэ том хотод бид яаж аж төрөх вэ, өөрийнхөө аз жаргалыг яаж бусдын аз жаргал болгох вэ, бусдын эрхийг хөндөхгүйгээр яаж өөрийнхөө эрхийг эдлэх вэ гэдэг том зарчмын асуудал тулж ирээд байна. Аз жаргал гэдэг том ойлголт.
Гэхдээ энэ дотор хамгийн том асуудал нь Улаанбаатар хот стандарттай байх ёстой, энэ хотод амьдарч буй хэн ч тэр стандартыг мөрддөг байх үүрэгтэй гэдэг дүрэм чухал. Бүгд тэр дүрмээ мөрдөөд байх юм бол хэчнээн олуулаа байлаа ч хэн хэндээ саад болохгүй, өөр өөрсдийн аз жаргалыг бий болгох боломжтой. Тэгэхээр миний бодол бол нэг дүрэмтэй, нэг зорилготой хот болгох нь л мөрийн хөтөлбөрийн суурь юм гэсэн гол тодорхойлолт өгч байгаа юм.
-Дүрэм боловсруулах нэг хэрэг юм аа. Одоо ядаж байгаа стандартаа бид хэр мөрддөг гэж хэлэх вэ?
-Асуудлын гол нь эндээ л байгаа юм. Монголчуудын гэх үү, бидний гэх үү, байгалийн нүүдэлчин зан төрх бидний генд байж л байдаг байх. Зөвхөн өөрсдийнхөө хэрэгцээг өөрөө хангаад хэдэн мянган жил амьдарч ирсэн. Одоо гэтэл бөөгнөөд амьдраад ирлээ. Ингэж бөөгнөрсөн үед бид яаж амьдрах вэ гэдэг дүрмээ одоо мөрдөх хэрэгтэй. Үнэнийг хэлэхэд үүнийг мөрдөхдөө бид тааруухан байгаа юм.
Угаасаа хүн төрөлхтөний түүх үүнийг зохицуулж ирэхдээ дүрэм журмыг мөрд, мөрдөхгүй бол ямар нэг хуулийн хариуцлага хүлээнэ гэсэн зарчмыг л баримталж ирсэн байдаг. Тэгж байж л мөрдөнө. Тэгэхээр бид дүрэм гаргана, түүнийг зөрчвөл ингэнэ гэдэг зарчмаа тогтооно. Харин хотод ирж амьдрах болвол энэхүү дүрэм, түүнийг мөрдөх зарчмыг эхлээд хүлээн зөвшөөрсөн байх ёстой гэдгийг л хэвшүүлэхийн төлөө ажиллана даа.
-Та Засгийн газартай ярьж байгаад гэж ярилаа. Түрүүн бас хотоос сонгогдсон гишүүдтэйгээ ярьж байгаад гэж хэлээд амжлаа. Хотоо сонгогдсон гишүүд хотыг таны харж байгаагаар өөрчлөхөд хэдий хэмжээний хувь нэмэр оруулах бол?
-Шинэ Сонгуулийн хуулийн хүрээнд зохион байгуусан энэ удаагийн сонгуулийн үр дүнд анх удаа Улаанбаатар хотоос 28 төлөөлөл парламентад сонгогдлоо. Өмнө нь хамгийн олондоо 22 төлөөлөлтэй байсан. Тэгэхээр 76 гишүүний 28 нь хотоос сонгогдсон байна гэдэг том боломж. Хотоос сонгогдсон гишүүдээ бүгд хотын төлөө хамтарч ажиллах сэтгэлтэй гэж би үзээд байгаа юм. Тэр утгаараа миний санаачилсан Нийслэлийн эрх зүйн шинэчлэлийг хийх дэмжлэгтэй гэж би зоригтой дуугарч байгаа юм. Нийслэлийн эрх зүйн байдлын өөрчлөлттэй холбоотойгоор нийслэлийн бүсчлэлийн хууль ч давхар яригдах ёстой. Хамтраад өөрчлөлт хийе. Тэгж байж нийслэлийг арай өөр нүдээр харах ёстой. Та бод доо. Хот албан ёсоор 1 сая 370 мянган хүн амтай, өвөлдөө ирж өвөлждөг хүмүүсээ, оюутнуудаа нэмэхээр 1 сая 700 мянган хүн амьдардаг хот шүү дээ. Монголын онцлог нь нэг хотод төвлөрсөн улс болчихлоо. Хүн амын тавин хувь, ДНБ-ийн 60%, нийт үйлдвэр, аж ахуйн 70% энд төвлөрчихлөө. Одоо арай өөр нүдээр, арай өөр статусаар хотоо харж байж хөгжүүлэхгүй бол ганцхан Батболд гэдэг хүнд даатгаад, тэгээд аймгийн статустай хаячих юм бол хөгжихгүй шүү. Арай өөр хүрээнд хамтарч ажиллая гэж байгаа юм.
-Саяын амралтын өдрүүдээр шүү дээ. “Хотынхоо цасыг цэвэрлээч ээ, Батболд дарга аа” гээд сошиалаар шуугилаа. Хүмүүс нэг тийм шаардангүй байх болж л дээ. Та бол бүхнийг хүний төлөө хийнэ гэж байна. Тэгвэл тэр хүн нь ямар байх ёстой юм бэ. Хотын хүний стандарт гэж нэг зүйл байх ёстой санагдах юм. Өндөр, намыг нь заалтай биш. Гэхдээ хотод ингэж амьдрах ёстой гэсэн зүйлийг яаж ойлгуулах вэ?
-Хагас, бүтэн сайн дамжин өмнөхөөс ахиу хэмжээтэй цас орсон. Манай хот тохижуулахынхан 500 гаруй хүн бүгд л ажилласан. Оронгуут нь бүгдийг нь шууд арилгана гэж байхгүй шүү дээ. Өмнө нь ч тэгж байгаагүй. Тэгэхээр надад арай илүү шаардлага тавьдаг юм шиг байна билээ л дээ. За энэ яахав. Би ч бас шаардлага тавих эрхтэй юм шүү. Өнөөдөр албан байгууллага бүхэн ойр орчмын 50 метр газраа цэвэрлэх ёстой. Гэтэл цэвэрлэсэн байгууллага байхгүй. Надад жиргээгээр шаардлага тавьж байгаа тэр хүн гараад үүднийхээ цасыг шүүрдсэн үү, үгүй л байгаа байхгүй юу. Тэгэхээр бие биедээ л шаардлага тавья. Би ч хотын захиргааны зүгээс юу хийх ёстой юм бэ тэрийгээ хийе. Энэ хотод амьдарч байгаа хүмүүс юу хийх ёстой юм бэ тэрийгээ бас хийе. Гэхдээ энэ юуг хэлээд байгаа юм бэ?
Өнөөдөр манайд хотын иргэний татвар гэж байхгүй. Дэлхийн бараг бүх хотод хотын иргэн нь татвар төлдөг. Хотын татвар гэж бий ч баар рестораны үйлчилгээ, гадны зочдоос зочид буудлын үйлчилгээнээс нэг хувийн татвар авч байгаа. Гэтэл үнэндээ энэ хотод амьдраад энэ их өндөр үнэтэй дэд бүтэц, хөрөнгө оруулалтыг ашиглаж байгаа хүн үүнийхээ төлөө татвар төлөх ёстой юм. Эхлээд үүндээ татвар төл, тэгээд дараа нь шаард. Би тэр татварын мөнгөөр хотоо тохижуулья, гоё тухтай унаа, үйлчилгээтэй болгоё. Шаардлага, зарчим ийм л байх ёстой.
Нийслэлд эдийн засгийн боломж олгож байж л Монгол Улсын хөгжил урагшилна
-Та нийслэл хот эдийн засгийн хувьд чадамжтай байх тухай нэг биш хөндсөн. Энэ нь чухам юу гэсэн үг болохыг тайлбарлаач?
-Улаанбаатар хот өөрөө бие даан санхүүждэг, тэрчлэн улсад тодорхой орлого төвлөрүүлдэг ч энэ нь өнөө маргаашаа шийдээд явж байгаа хэрэг. Гэтэл Улаанбаатар хот цаашид хөгжихийн тулд өөр бүтээн байгуулалт, босголтын зардал, чадавхитай байх асуудал тулгарч байгаа юм.
Тэгэхээр үүн дээр л эдийн засгийн бие даасан байдал яригдаж эхэлнэ. Үүнд би хотын татвар, хот бие даан бонд гаргах асуудлыг яримаар байна. Хотод өнөөдөр маш их хэмжээний үл хөдлөх хөрөнгө бий. Хот өнөөдөр үүнийгээ эдийн засгийн эргэлтэд оруулж, барьцаа болгох замаар хөрөнгө босгодог байх хэрэгтэй байна. Энэ байдал хотын бие даасан эдийн засгийн чадамжийн нэг хэсэг. Хоёрдугаарт, хот өөрийнхөө хөрөнгөөр дэнчин тавиад өөр хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлж болно. Магадгүй хот өөрөө уурхай эрхэлж болно шүү дээ. Энэ олон нүүрсний уурхайгаас нэгийг нь хот өөрийн хөрөнгө оруулалтаар эзэмшдэг, олборлолт явуулдаг байж яагаад болохгүй гэж. Гуравдугаарт, хотын авто зогсоол гэдэг хөрөнгийн эх үүсвэр байж болно. Гадныхан ирээд хэлдэг, хотод энэ олон машинуудаа зогсоолтой болгочиход л хэчнээн тэрбум төгрөгийн орлого олох боломжтой байна шүү дээ гэдэг. Бид нэгэнт зах зээлийн нийгэмд орсон юм бол нэгмөсөн сонгодог зарчимд шилжих хэрэгтэй. Би сүүлдээ бүр учраа олохоо больж эхэлж байгаа. Бид буцаж социализм байгуулах гээд байна уу гэмээр шийдвэрүүд сүүлийн үед гарах болсон. Чи минь ядраад байна уу, би чинь халамжлаад өгье гэх маягтай. Яахав үүнийг ойлгож байна л даа. Ажлын байрыг нь бий болгож өгье. Тэгээд дараа нь чи мөнгө олж байгаа бол өөрөө амьдар гэдэг зах зээлийн зарчим руу хурдхан шилжье. Энэ л хэрэгтэй байна. Хотын бие даасан санхүүгийн чадамжийн нэг хэсэг нь бас энэ шүү дээ. Мөнгө олох боломжийг хурдхан олж харах хэрэгтэй. Үүн дотор Улаанбаатар олон улсын санхүүгийн төв болно гэсэн бодлого явж байгаа. Би нэлээн олон эдийн засаг, санхүүгийн төвүүдийн хуулийг харсан, гадныхантай ч энэ талаар уулзаж санал солилцож байна. Лондонгийн санхүүгийн төвийг байгуулсан туршлага судлах, Сингапурын туршлагыг судлах гээд ажлууд төлөвлөж байна.
-Улаанбаатар хот үнэндээ өнөөдөр жуулчдыг хүлээж авлаа гээд үзүүлж харуулах зүйлс хомс, байдаг л хэдэн дэлгүртэй, байшинтай шүү дээ. Хуучин социалист орнуудын л хоттой төстэй. Та аялал жуулчлал гэдгийг бүсээр харж байна уу, эсвэл өөр онцлог харж байна уу.
-Улаанбаатар хотод өөрийн брэнд хэрэгтэй. Та гадны жуулчин байлаа гэж бодоход ирээд энд Улаанбаатарын онцлогтой юуг үзэж харах вэ. Зургаа авахуулья гэхэд Улаанбаатар хот гэсэн бичиглэлтэй зүйл байхгүй. Тэгэхээр би юуны өмнө брэндинг хийх хэрэгтэй гэж бодож байна. Ганцхан тусгай бүсээр харахгүй байгаа. Бүхэлдээ аялал жуулчлалын бүс байх хэрэгтэй.
Өнөөдөр энд ирсэн жуулчин хаана очихоо мэдэхгүй, зочид буудалдаа удирдлага бариад сууж байна. Одоо түүнд өөр бүтээгдэхүүн, үйлчилгээ, брэндийг худалдья.
Ер нь дэлхийн том хотууд шөнө унтдаггүй. Тэр жишгээр “Шөнийн Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлье гэж бодож байгаа. Өвөл ч хамаагүй унтдаггүй, автомашингүй, өдөр шөнөгүй ажилладаг гудамжуудтай больё гэж бодож байна. Намайг цэнгээний газруудыг эрт хаах гэж байна гэж шуугисан л даа. Үгүй шүү ээ, тэнд зөвхөн стандарт л тогтооно. Та ийм стандартыг хангаж, ийм татвар төлбөл шөнөжин өдөржин ажилла гэсэн шаардлага ярьж байгаа юм. Нэгд, том хот хот унтдаггүй, амардаггүй, үүнийг дагаад бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгоё гэж. Хоёрт, манайхан Чежү аралд очоод монголчуудынхаа монгол морины шоу үзээд байдаг. Морьтон монгол мөртлөө сайхан морины аялал, үзүүлбэр байна уу. Би энэ хавраас үүнийг компаниудад нээлттэй зарлаад сайхан морин аялал, морин уралдааны брэнд гаргаж ирээч ээ гэж урих гэж байна. Морин тойруулгын газрын зөвшөөрөл авсан хүмүүс үүнийгээ хийгээч ээ гэж шаардах гэж байна. Ийм брэндтэй болох хэрэгтэй. Биднийг тойроод хойд Хятад, ОХУ-ын өмнө Сибирийн бүс нутгийн 70 сая шахам жуулчин байна. Тэндээс бид таван хувийг л татаад авахад хангалттай зах зээл, бусад Парис явж худалдаагаа хийнэ л биз. Богд хан уулыг жишээлбэл явган аяллын бүс болгож болно. Тусгай бүс гээд хашчихдаг мөртлөө компаниудад ам, амаар нь өгөөд л байдаг. Хүн орж болдоггүй. Туул голыг л гэхэд амралтын бүс болгоно гэдэг мөртлөө эргээр нь хашчихаад хүн оруулдаггүй. Гэсэн хэр нь очоод самрыг нь түүгээд түймэр тавиад байдаг. Одоо тэгвэл үүнийгээ өөрчилье. Энэ сая гурван зуун мянган хүндээ зориулаад амралт, зочид буудлыг нь байгуулж өгье, явган аяллын зам тавьж өгье. Ингэж байж Улаанбаатар цогцоороо аялал жуучлалын хот болно. Эндээс хүн ам маань ажилтай, орлоготой болно. Ер нь асуудлыг цогцоор нь шийдэж байж нийслэл маань эдийн засгийн чадамжтай болно гэж бодож байна.
-Таны ярианаас их сайхан дүр зураг бууж байна. Та энэ бүхнээ ер нь олон удаа яриагүй байх. Ярьсан зүйлсээс мушгиж гуйвуулсан нь ч нэлээн байх… Та улс төрд бол удсан, гэхдээ яг ингээд аж ахуйн ажилтай зууралдаад юм хийх гээд ирэхээр өөр пиараар асуудал няцаагдаад явахаар юу бодогддог юм бол. Эсвэл тоохгүй байна уу?
-Өглөө эрч хүчтэй босоод ирэхэд элдэв юм угтах хэцүү л байдаг. Гэхдээ энэ бүхний ард гарна. Би улс төрд удсан хүний хувьд энэ ажил миний дараагийн ажил, албан тушаалын шат гэж харахгүй байгаа. Харин ч энэ нь миний хувьд олдож буй том боломж. Би аж ахуйн ажил хийж байгаагүй байж болно. Гэхдээ хотын дарга гэдэг аж ахуйн ч ажил, улс төрийн ч ажил юм.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
zochin (November 11, 2016 5:34:49 pm )
Hotiin bond gej byy yari, Dyyrgyyd hariuzlagatai ajillah estoi , yyn deer hotiin dargiin yyreg hariuzlaga shaardlaga ih baih estoi, Dyyrgiin zasag darga nar mash muu baisaar irsen, hotiin zeverlegee ch mon adil, alban gazar yyd haalga orchin dahi zasaa zailuulj baih heregtei, eronhiidoo technikeer hangahgui baina shdee ta nar, zohion baiguulaltiin l asuudal shyydee,,,,eldviin um yariad byh zuil ni bolj baigaa tohilog hot boloogui baij hotiin tatvar, hot uls gej yarih hereggui, Bas neg asuudal negent zoohyylee baij odoo hot ryy nyydelleh asuudliig zogsooh estoi,,,,busad aimag hotuud hogjih estoi,,,,!!!!!!!!!!!!
-
Мангас Жунай (November 11, 2016 5:51:18 pm )
Нохойд спираль тавина гэж солиордог гар хотыг удирдана гэж юу байсийм
-
gaxai (November 11, 2016 6:05:48 pm )
XUDUUNII MAL MINI BREND GEJ YAG YU BDGIIG MEDEX UU CHI
ZUVXUN XOTIIN IRGEN XOTIIN DARGA BOLVOL MEER GEJ NERLE XUDUUNII TENEGUUD SONGOGDVOL MEER GEJ BOLOXGUI -
cow (November 11, 2016 6:09:04 pm )
XUDUUNUUS IRSEN TENEGUUDEESEE TER TATVARAA AV
BID XEZEE CH TA NART TAX TULUXGUI -
zochin (November 12, 2016 1:08:28 am )
bas neg ontslog n neg heseg ger buliin gart erh medel tuvlursun uls bolloo. ichihchgui ehneriinhee turliin duu ts. ariunbayariig niisleliin hurungu oruulaltiin gazriin dargaar taviad, ter n bagadaad shaligdampuutai niilj iheehen mungu idsen ariunbayariin duu ts. ariuntuyag solongosiin zeeleer heregjij bgaa tusliin zahirlaar taviad, ter tusliin NHOG-tai baiguulsan olon terbumiin gereenii mungiig tsuslah gj bn. ATG iu harj baidag iumbde
-
zochin (November 12, 2016 3:44:49 am )
BAT-UULIIN HIISEN BUKHNIIG SAIN URGELJLUUL.TERNEES ILUUG HIINE GEJ BAIHGUI.HIIH GEED CH CHADAHGUI.SANAACHILJ YAVJ BSANIIG NI UNAGAAVAL BUR YAVAHGUI
-
Хахаха (November 12, 2016 7:49:40 am )
Хөдөөний Орк яаж Бат-Үүлийг гүйцэхэв дээ. Бат-Үүлийн хийж байсаныг л яг тоть шиг яриад л явж байна ш дээ шинэлэг юм юу ч алга
-
Anonymous (November 12, 2016 8:49:01 am )
Бат Үүлийн чигчий хуруунд нь хүрэхгүй байна
-
,, (November 12, 2016 11:38:53 am )
Баахан онол ном ч ярихаа болж ажил хиймээр Энэ арга ярьж цаг авар чинь өөрөө хоцрогдол дагуулдаг баахан худлаа тайлан хурал хийдэг бас нэг Хөдөөни й гар
-
Anonymous (November 12, 2016 12:30:59 pm )
ajilaa hiigeechee hudalaa loozon onol yariadl surjigneed l baih um Bat uuliin chigchii huruunii toliondch hurehgui byatshan gulug baij!!!!!!!!!!!!!!!!!!!!!
-
зочин (November 12, 2016 5:41:22 pm )
Хүч чанараар 000 гар даа,Та нар 1 жил болоход л харна мэдэрнэ
-
2016 (November 13, 2016 2:46:33 pm )
манан гишгэх газар үлдээсэн үү, энэ олон нар салхи хаасан чанаргүй барилгууд яана даа…..
-
Anonymous (November 14, 2016 10:06:20 am )
Бид буцаж социализм байгуулах гээд байна уу гэмээр шийдвэрүүд сүүлийн үед гарах болсон. Чи минь ядраад байна уу, би чинь халамжлаад өгье гэх маягтай. гэдэг чинь танай ху намын хийж чаддаг ганц заваан бантан нь шүү дээ !
13 Comments