antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 11, 2016 9 comments

Монголд казино байгуулах нь зөв үү

нийтлэсэн Admin

147882866158252275ec0d0С.УЯНГА

Засгийн газар “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр” боловсруулснаа өнгөрсөн сард Улсын их хуралд өргөн барьсан. Хөтөлбөрийн хүрээнд   Хурдан морины бооцоот уралдааны тухай хууль болон Казиногийн тухай хуулийг батлуулж үйл ажиллагаа явуулах эрхзүйн орчин, дүрэм, журмыг бий болгож, хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийж, үйл ажиллагааг эхлүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа юм. Казино болон бооцоот уралдааны талаарх зарим гишүүний байр суурийг хүргэе.

Х.Нямбаатар: ЖИЛД 100 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ОРЛОГО ОЛНО ГЭЖ ТООЦСОН

-Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд хийгдвэл зохих таван үндсэн зорилтот ажил  бий. Үүний нэгд  томоохон төсөл хөтөлбөрийг явуулах, аялал жуулчлалыг сэргээх зүйл заалт орж ирсэн. Энэ дотор морин тойруулгын уралдаан, бооцоот уралдааныг Монголд бий болгох. Мөн казиногийн хуулийг батлуулах замаар аялал жуулчлалыг татна гэж үзэж байгаа. Казиногийн хууль батлагдвал жилд 100 орчим тэрбум төгрөгийн татварын орлого олох боломжтой гэж тооцоолсон. Монголын иргэн бус зөвхөн гадаадын аялагч, жуулчид тоглох боломж бүрдэнэ гэж үзэж байгаа.

М.Билэгт: КАЗИНО ЗАЛУУСЫН ДУНД ДЭЛГЭРЭХ АЮУЛТАЙ

-Морин тойруулгын асуудал малчидтай холбоотой цаашлаад адууны соёлыг хөгжүүлэх, үүлдэр угсааг сайжруулахад  нэмэр болох болов уу гэж харж байна. Бооцоот уралдааныг хуульчилж өгөх учраас зөв гэж бодож байгаа. Харин казиног Монголд байгуулснаар хойч үе, залуус мөрийтэй тоглоомонд орох вий гэж эмзэглэдэг. Хэдийгээр монгол хүнийг тоглуулахгүй гэж байгаа ч эрсдэлээс болгоомжлох хэрэгтэй. Хэчнээн хуульчилж өгсөн ч бүрэн хэрэгжихгүй тохиолдол цөөнгүй байдаг. Тиймээс казино залуусын дунд дэлгэрэх аюултай байж магадгүй. Эдийн засагт ашигтай гэж харж болох ч  бодит амьдралд ямар байхыг мэдэхгүй.

Д.Сарангэрэл: КАЗИНОГООС 40 ХУВИЙН ТАТВАР АВАХААР ХУУЛЬЧИЛСАН

-Монгол хүнийхээ хувьд морин уралдааныг дэмждэг. Зарим улстөрч  болон нийгмийн нэг хэсэг нь хурдан морины уралдааныг баян хүмүүсийн зугаа мэтээр ярьдаг. Даяарчлагдаж байгаа энэ үед Монголоороо үлдэх боломж гэж бодож байна. Мэдээж хүүхдийн аюулгүй байдал дээр шаардлага тавих ёстой. Эдийн засгийн үүднээс нь бооцоот морин тойруулга, мөн казиногийн хуулиар татвар нь 40 хувь байгаа. Мөн манай улсад ирж казино тоглож байгаа хүмүүсээс тодорхой хэмжээний мөнгө төвлөрнө. Гэхдээ нийгмийн зүгээс болгоомжилж байгаатай санал нэг байна.

С.Жавхлан: АМИН ЧУХАЛ АСУУДАЛ МӨН ЭСЭХИЙГ ЯЛГАХ ХЭРЭГТЭЙ

-Улс ажил хийж болно. Гэхдээ хамгийн эхэнд ямар ажил хийх вэ гэдэг л чухал. Миний бодлоор казинотой болох хууль оруулж ирж байгаагаас нь харахад тэр хүмүүсийн толгой нь ажиллаж байгаа нь тэр гэж ойлгож байгаа. Энэ асуудал өнөөдөр биднийг аврах зүйл мэтээр хүмүүс бичиж оруулж ирээд байна. Амин чухал ажлуудаа түрүүлж хийгээд араас нь хийх ёстой ажил юм уу гэдгээ ялгах хэрэгтэй. Нэг ёсондоо энэ бол тархины тураал. Монголчууд эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд оюун санааны өөрчлөлт рүү орох ёстой. Эх оронч үзлээс авахуулаад дор бүрдээ оюун санааны цэвэрлэгээ хийж байж араас нь хүмүүс хөдөлж эхэлнэ. Бүгд хөдөлмөрлөх ёстой.

Т.Аюурсайхан: МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУД ТООЦОО СУДАЛГАА ГАРГАХ ЁСТОЙ

-Казино, морин тойруулга байгуулах тал дээр тодорхой мэдээлэл алга. Эдийн засгийг даван туулах хөтөлбөрийн хүрээнд дээрх хоёр асуудлыг батална гэж  оруулж ирээд хэлэлцүүлээд явж байгаа болохоос биш хууль гэдэг өөрийн гэсэн үзэл баримтлалтай, танилцуулга, тооцоо судалгаатай байх ёстой. Үзэл баримтлал байтугай танилцуулгыг нь хараагүй учраас зөв буруу гэх өрөөсгөл байх. Санаачлагчид нь төслийн үзэл баримтлалыг өргөн барьж, Монголын эдийн засагт ямар ашигтай, эерэг сөрөг тал, яагаад батлах шаардлагатай вэ гэдгийг хэлэх ёстой. Мэргэжлийн байгууллагууд тооцоо судалгаагаа гаргаагүй учраас байр сууриа илэрхийлэх боломжгүй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • Anonymous (November 11, 2016 12:27:15 pm )

    Эээээ чаааааав ссс дааа

  • Uin ulgeriin baatruud ve (November 11, 2016 1:13:01 pm )

    bidch 4 jiltevchin bide yaj

  • Tanhai (November 11, 2016 1:21:48 pm )

    Казино байгуулах нь одоо нөхпөл нь бүрдсэн гэхдээ хууль нь чанга байх хэрэгтэй УИХ гишүүд одоо. Ажил хийгүй бол улс оронд эдийн засаг ядуурлын зуд айсуй. Монгол улсын эдийн засгийг сэргээх хамгийн чухад зүйл нь гадаад байгаа опшиор. данс ны эздээс улсын. мөнгийг татах нэг ч улс төрчид энэ талаар ярихгүй даанч харамсалтай байна. Төрөөс гарсан опшиоруудад төрийн төмөр нүүрийг үзүүлэх цаг нь болсон шүү

    • ӨӨРЧЛӨЛТИЙГ ӨӨРӨӨСӨӨ (November 11, 2016 6:01:45 pm )

      Мөнгө хөрөнгөндөө боомлигдсон олигархиуд
      Шударга бус өрсөлдөөнд боомлигдсон бизнесийнхэн
      Түрээсдээ боомлигдсон худалдаачид
      Үнэ төлбөрт боомлигдсон АРД ТҮМЭН

  • иргэн (November 11, 2016 1:57:35 pm )

    больж үз

  • чимгээ (November 11, 2016 2:04:10 pm )

    Казино байгуулах нь харин ч хоцороод байна. Ядаж үүнийг ч гэсэн байгуулж татвар авъя л даа. Нөхдөө. Хуулиа сайн боловсруулчих тгээд л болно шдэ. Ядаж офишерууд нь тоглож л байг лдэ. хахха

  • шударга гар (November 11, 2016 5:12:20 pm )

    gadnii juulchin tdtdhiin tuld tednii ayulgui baidliin talaarh erh zuin barimt bichigt anhaar

  • hi hi (November 11, 2016 9:31:45 pm )

    estoi xereggyi togloomoor toglood yax be gedeg biz dee. Mongold Kazino baiguulj estoi xereggyi yamarch batalgaa xamgaalalt muu, xuulia barij xeregjyylj chaddagyi , uls oron ni dampuurchixaas naaguur baij baij yaaj iim ergvv um setgej chadaj bainaa. Boliosoi mongo xiij bagtaax gazargyi bolood kazinod xiix ni dee xeden oligarix noxdvvdiin xiix ajil ni oor um xiij vz . Ene Uls ex ornoo xogjvvl… 76 mangaruud…

  • Zochin (November 12, 2016 10:36:36 pm )

    Har togloom kazino Mongold hereggui .Ur hoichoo har togloom kazinogoos hol bailgahiin tuld eh orondoo kazinogiin huuli gargaj bolohgui. horih heregtei

antalya rent a car