antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 1, 2012 Comments are off

Хөшөөтийн ордыг Хятадууд наймхан жилийн дотор цөлмөж дуусгахаар улайрч байна

нийтлэсэн Admin

Хүний хөгжил. Хүнээ анхаарна. Эдгээр холбоо үгс юутай сайхан сонсогдоно вэ. Ингэж гоё яригчид бүгдээрээ улс төрийнхөн. Сонгууль ойртоод ч тэр үү, ийм мундаг уриа лоозонг бид орой болгон зурагтаар сонсох нь харин ёстой улиг боллоо. Эрхмүүд маань энэхүү том ажлын төлөө юу амжуулав гээд харах гэхээр өөдтэй юм алга. Бүр огт байхгүй ч бас биш л дээ. Бага сага юм байх шиг байгаа юм. Даанч хүн бүхэнд наалдацтай нь тун ховор. Сар бүр өгч буй 21 мянга нь амьдралдаа гутаж яваа нэгнийх нь сархдын мөнгө болж дэлгүүр, архины үйлдвэрлэл эрхлэгчдийг тэтгэж байгаа. Энэ тухай хүмүүс янз бүрээр ярьцгаана. УИХ дээр архи үйлдвэрлэгчдийг улс төрд дахин хөл тавиулахгүй гэж хүртэл үзлээ. Эцэст нь архи уугч тэдгээр нөхөд өөрсдөө буруутай болоод хоцорч буй. Уул уурхайгаас орж ирэх хэдэн их наяд төгрөг одоогоор иймэрхүү замаар үр ашиг муутай цацагдаж байна. Оюутолгой, Тавантолгойгоос цаашдаа одоогийнхоос хэд дахин их мөнгө энэ төрийн санд хуримтлагдана гэж улс төрчид сайрхахыг яана. Энэ хоёр том ордоос гадна 15-39 орд бий хэмээн тэд ам бардам хэлдэг. Өнгөрсөн сонгуулийн үеэр бараг бүгдийг нь эдийн засгийн эргэлтэд оруулна гэж байлаа. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ч суулгаад өгсөн байна лээ. Гайхалтай нь өнөөх ордуудын сураг алдрах янзтай. Учрыг мэдэх нэгэн эрхэм хүн ярьж байна аа, энэ талаар. Сүхбаатар аймаг дахь Төмөртэйн цайрын орд, Ховдын Хөшөөт гэх мэт олон ордыг стратегийн ордоос хасах тухай яриа гарч байна, дээгүүр. Цайрын орд нь аль хэдийнээ Хятадын компанийн мэдэлд очсон л доо. Эргүүлж авах гээд чадахгүй байгаа аж. Харин Хөшөөт нь манайхны хуулийн цоорхойгоор гоожоод үлдсэн гэнэ лээ. Хөшөөт гэснээс энд бас томоохон луйвар яваад байдаг юм. Энэ тухай манай сонин нийтэлснийг уншигчид санаж байгаа байх.

 

Ер нь Хөшөөт яагаад стратегийн орд байж болохгүй гэж. Нөөцийн хэмжээгээр бага ордод тооцогдох уу. Үгүй дээ. Хөшөөт бол том орд. Социализмын үед улсын төсвөөр хайгуулыг нь хийгээд тус ордыг 24.5 сая тонн нүүрсний нөөцтэй гэж тогтоосон. Зарим тооцоогоор үүнээс хамаагүй илүү их нөөцтэй гэсэн. Хэдэн жилийн өмнөөс “Мо Эн Ко” компани энэ ордыг эзэмшиж, хайгуулын талбайгаа өргөжүүлэн нөөцийг дахин тогтоогоод 87.5 сая тонн гэж зарлаад байгаа. Гэхдээ үүнээс их нөөц бий гэж хэлэх хүн бий. Тэгэхээр Хөшөөтийг Стратегийн ордод оруулахаас аргагүй. Ингэхдээ бүлэг ордын хэмжээнд нь авч үзэх үү, эсвэл зөвхөн улсын төсвөөр нөөц тогтоосон тэр хэсгийг нь оруулах уу гэсэн асуудал яригдах ёстой байх л даа. Үүнээс улбаалан том маргаан ч үүсч мэднэ. Угаасаа социализмын үед манайхан уурхайн нөөцийг тогтоохдоо ихэвчлэн тухайн орон нутгийн хэрэгцээнд тааруулаад ажлаа зогсоодог байжээ. Хөшөөт яг ийм замаар явж ирсэн байна. 2007 онд УИХ-аар стратегийн ордын жагсаалтыг батлахдаа социализмын үед тогтоосон байдлаар нь хийсэн байв. Тиймээс зарим улс төрчдөд тэр үед Хөшөөтийн ордын нөөц нь бага мэт харагдсан байхаа ч магадгүй. Гэтэл одоо манай хоёр дахь Таван толгой бол Хөшөөт мөнөөс мөн гэж хайгуулынхан баттай хэлээд байна. Тэдний зөв л дөө. Хэнд ашигтай гэж золигийн улс төрчид шиг худлаа ярихав, хайгуулчид маань.

 

Хөшөөтийн ордыг эзэмшиж буй “Мо Эн Ко” компани жилд 10 сая тонныг олборлоод найман жилийн дотор дуусгахаар төлөвлөжээ. Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай тус компани засмал тавьж, нүүрсээ хил давуулан өдөр шөнөгүй зөөж буй. Тиймээс “Хөшөөт болон бусад томоохон ордыг Стратегийн ач холбогдолтой ордын тоонд оруулах ёстой. Ингэж байж бид баялгаа зөв ашиглана” гэж УИХ-ын гишүүн З.Энхболд хэлж байна. Стратегийн ордод орчихвол мэдээж улсад асар их мөнгө хуримтлагдаж, өнөөх улс төрчдийн ярьдаг “Хүний хөгжил” шийдэгдэж таарна. Ордоос төр хэдэн хувийг эзэмших, ямар зарчмаар, хаана, юунд мөнгөө зарцуулахав гэх мэт бүх асуудлыг илүү өргөн хүрээнд ярих нь зүйн хэрэг. Лицензийн асуудал ч Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрснийг Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл анхааралдаа авсан шүү дээ. Хөшөөтийн лицензийг яаж шийдэх нь төрийн мэдэлд байх учиртай.

 

Өнөөдөр “Мо Эн Ко” компани Хөшөөтийн нүүрсний баялгаар 2.9 тэрбум долларын хөрөнгө босгоод байна. Гэхдээ үүнийхээ бараг 10 хувиас бага мөнгөөр Монголд херөнгө оруулалт хийж байгаа. Тэр их баялгийн хажууд энэ нь дэндүү гутамшигтай, хэтэрхий шударга бус явдал юм. Хятадууд “Бид тэртэй тэргүй танайд төлдөг татвараа төлөөд сууж байна” хэмээн таахалзаж байна. Яг “Бороо гоулд”-ын эзэн хэмээх Канад эр шиг загнаж байнаа. Канадууд манай эрх мэдэлтнүүдтэй хуйвалдан Бороогийн хөндийгөөс 40 тонн алт гулруулчихсан гэдэг. Үүнийг хэн ч хөөцөлдөөгүй. Татварынхан болохоор Канад эзэд нь татвараа төлчихсөн шүү гээд хээв нэг тамшаалж буй. Харин саяхнаас Монгол банкнаас гадаад руу гаргасан алтнаас 20 тонн алт дутсан тухай шуугиж эхэлсэн. Тэгвэл “Мо Эн Ко”-гоос бид найман жилийн дараа юутай үлдэх вэ. Сарны гадаргуу шиг онгорхой хэдэн хүн тосч авах уу. Хэзээ хойно ингэж харууслаа барж ядан суухын оронд юун түрүүнд Ашигт малтмалын тухай хуулиа өөрчлөхдөө компаниудын хариуцлагыг чангатгаад өгөх хэрэгтэй байгаа юм. Компаниудаас, ялангуяа уул уурхайн том компаниудаас улсад төлөх нийт татварыг хасаад, үлдсэн ашгаасаа олсон орлогынх нь 40-50 хувийг нийгмийн хөгжлийн салбартаа зориулна гээд хуульчлаад хаях хэрэгтэй. Яагаад ингэж болохгүй байхав. Ийм нөхцөлд дээрх 40 тонн алтаар жишээлээд үзье л дээ. Тэгвэл үүний ядаж 15 тонных нь үнэ буюу одоогийн ханшаар 600 тэрбум төгрөг ороод ирнэ. Иймэрхүү байдлаар уул уурхайн ашгаа зохицуулдаг улс орон цөөнгүй байгаа шүү дээ.

 

Шинэ оны өмнөхөн Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Хөшөөтийн уурхайн үйл ажиллагаанд шалгалт хийж багагүй зөрчил илрүүлсэн. Хайгуул олборлолт явуулсан газартаа нөхөн сэргээлт хэрхэн хийсэн тухайгаа орон нутагт нь мэдээлдэггүй, хүлээлгэж өгсөн акт баримтгүй байлаа. Бидний юманд гаднынхан ийм л хүйтэн хөндий хандаад байна. Эд нар нутгийн иргэдэд үнэгүй нүүрс тарааж хэл амыг бага боловч намжаадаг болохоос биш нарийндаа бол 49 хүнийг үндэслэлгүйгээр ажпаас халсан “Саусгоби Сэндс” компани шиг шүүхэд дуудагдах л байсан. Хөшөөтөд урьд нь зөндөө олон хүнийг ажилгүй болгож байснаас гадна анхнаасаа У.Барсболд болон түүний ойр орчмын хүмүүсийн хятадуудтай хийсэн хуйвалдаанаар тэнд “Мо Эн Ко”-гийн хэмжээлшгүй эрх мэдэл тогтжээ. Тиймээс энэ том ордыг төр мэдэлдээ авах цаг нэгэнт болсон. Алийн болгонд У.Барсболд зэрэг Ардын намын нэр нүүрээр хөлжигсдийг дураар нь туйлуулж байхав. Хэрвээ Хөшөөтийг стратегийн ордын жагсаалтад оруулахгүй, үр ашгийг нь зохих ёсоор хүртэж чадахгүйд хүрвэл Ховдчууд төдийгүй Монголын нийт шударга иргэд эсэргүүцлийн жагсаал цуглаанаа хийж, үгээ хэлсээр байх аж. Хүнээ хөгжүүлэхийн төлөө иргэд маань харин дарга нараас илүү тийнхүү санаа тавих бололтой.

 

 

Б.ОТГОНБАЯР

 

Үндэсний мэдээ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car