antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 1, 2012 Comments are off

“Хүүхэд, хөгшдөд ээлтэй сайхан жил гарна”

нийтлэсэн Admin

Удахгүй Монголын уламжлалт cap шинийн баяр болно. Гэвч жилийн жилд хэзээ золгох, золгохгүй вэ гээд зурхайч, мэрэгч төлөгчдийн дунд маргаан, мэтгэлцээн дэгддэг. Энэ жил ч мөн адил давтагдаж шар зурхайгаар нэгдүгээр сарын 21-нд, “Төгс буянтны зурхай”-гаар хоёрдугаар сарын 22-нд золгох болж таараад байна.

Гэсэн хэдий ч Гандан хийдийнхэн “Төгс буянтын зурхай”-гаар цаг тооны бичиг гардаг учраас энэ зурхайгаар явах ажээ. Иймд бид энэ жил хэзээ золгох вэ,жилийн өнгө, төлөв ямар байх талаар зурхайчдаас тодрууллаа.

“Түвдэнпэлжээлин” хийдийн тэргүүн хамба Д.ГОНЧИГСҮРЭН:
-Эрт дээр үеэс монголчууд хахир хатуу хүйтэн өвлийг давж, урин хавартай золгосны баяр болгож cap шинийг тэмдэглэж ирсэн уламжлалтай. Тиймээс энэ жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэн хоёрдугаар сарын 22-нд тохиож байгаа. Иймд бид энэ билэгт сайн өдөр айл хотол, ахан дүүсээрээ золгож cap шинийн баяраа тэмдэглэнэ. Луу жил хүүхэд хөгшдөд ээлтэй сайхан жил гарна. Жилийн эхээр цастай байна. Харин жилийн дундуур нар хур тэгширч, хүн зоны сэтгэл тэнэгэр байх болно.

“Их хүрээ” дацангийн тэргүүн хамба н.САНЖДОРЖ:
-Бид монгол ёс заншил, монгол дэг жаяг барьсан элэнц өвгөдөөс уламжлалтай үндэсний баяраа өргөн дэлгэр тэмдэглээд багагүй хугацаа өнгөрч байгаа. Энэ жилийн хувьд хоёрдугаар сарын 22-нд золгоно. Идээ будаа элбэгтэй сайхан жил гарна. Гай барцад багатай, нийт хүмүүсийн сэтгэл амар амгалан байна.

“Гандантэгчэнлин хийд” Бадма Ёго дацан зурхайч лам Д.ЦОГТБААТАР:
-Энэ жилийн хувьд хоёрдугаар сарын 22-нд золгоно. Жилийн ноён нуруу сайн. Хүүхэд ба ард иргэдэд амгалантай ч идэр залуус, өвгөдөд ширүүн жил байх юм. Мөн ихэс дээдэст ширүүн, үймээн самуун ихтэй байна. Жилийн заслаас үхэр луу нохой жилтнүүд онцгой засал хийлгэх хэрэгтэй.

“Зүүн хүрээ” хийдийн тамгын лам н.АЛТАНХУЯГ:
-Хүмүүс энэ талаар хэсэгтээ шуугиж намжлаа. Энэ үед нь дахиад л янз бүрийн юм ярьж ард түмнээ төөрөгдүүлээд яахав. Иймд манай хийдийн зүгээс бүх зүйл тодорхой болохоор мэдээлнэ гэсэн бодлого барьж байгаа гэв. Юутай ч энэ сарын 22-нд шинийн нэгэн тохиож бүх нийтээрээ цагаан сарын баяраа тэмдэглэх нь тодорхой боллоо.

Д.Гэрэлт


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car