36 настай залуугийн аминд хүрсэн хэрэгт, хууль зөрчин гэрээ байгуулсан “Макс” Д.Ганбаатарын компани хариуцлага хүлээх ёсгүй юу? гэдэг асуулт тавигдаж байгаа талаар өмнө нь өгүүлсэн билээ.Тэгвэл эрдэнэт хүний авсан барилгын газрыг хотын мафийн бүлэглэлийн нөхдүүд “Макс” Д.Ганбаатарт олгосон байдгийг эргэн сануулъя.
Осол болсон барилга болон газрын эзэн “Макс” групп нь тус газарт эзэн суухын тулд Т.Бадамжунай нартай сүжирснийг илтгэх баримтууд байдаг.
Ерөөс тус газар Макс-ын мэдэлд очихоос өмнөх замналыг харвал МАН дахь Хотын фракцийн тулгуур баганууд болох тэр хэрээрээ хэтэвч, эрх ашиг нь нийлж ирсэн нөхдүүдийн ивээлээр авсан байж таараад байдаг. Тэгэхдээ харагдах хэлбэр талаасаа нэлээн хашир ажилласан байх магадлалтай. Учир нь Түвшин-Интернэшнл ХХК тус газрыг ашиглах эрх авахын тулд 2002 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Бадамжунайд хүсэлт гаргасан баримт таны өмнө байна. Хүсэлтдээ “Манай компани нь үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд одоо хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан өнгө үзэмжинд нь тохируулан, бүх насны хүүхэд залуучуудад зориулсан компьютер сургалтын төвийн цогцолборын барилга барих сонирхолтой байгааг минь харгалзан үзэж туслана уу.” гээд удирдлага Д.Тунгалаг гэгч гарын үсгээ зуран илгээжээ.
Улмаар Т.Бадамжунайд гаргасан хүсэлтийнх нь хариуг 2004 оны тавдугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн Засаг дарга өгсөн байдаг. Тодруулбал, тэрбээр газар эзэмших эрхийн гэрчилгээг Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 185 тоот шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын 4/0126 дугаар бүхий 365 м2 газрыг 5 жилийн хугацаатай үйлдвэрлэл зориулалтаар эзэмшүүлэхээр энэхүү гэрчилгээг олгов гээд гарын үсгээ зурчихсан байдаг. Цаг хугацааны хувьд хоёр жилийн дараа газар эзэмших гэрчилгээг Түвшин-Интернэшнл ХХК авсан харагдаж байгаа юм.
Тэгвэл Засаг дарга М.Энхболд тус компанид Газар ашиглуулах шийдвэрийг 2002 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 246 дугаар тоот шийдвэрээр гаргаж байсныг илтгэх баримт бас байж байна.
Түвшин-Интернэшнл ХХК-д Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр 450 ам дөрвөлжин метр газрыг гэрээнд заасны дагуу ашиглуулахаар болов. Ашиглах хугацаа 2 жил гэхчлэн тодотгосон байгааг та харж байна.
Мөн энд анхаарал татахаар нэг баримт байгаа нь Нийслэлийн Засаг дарга Түвшин-Интернэшнл ХХК-д газар эзэмших гэрчилгээг өгснөөс хойш хоёр сарын дараа тус газрыг Өмчлөгчийн эрхийн гэрчилгээ Макс группын нэр дээр гарсан байдаг нь дараах баримтаас харагдаж байна.
Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2004 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 72 тоот тогтоолоор, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх Нарны титэм үйлчилгээний төвийн А, Б хэсэг, Макс групп хязгаарлагдмал хариуцлагатай компанийн түрээсээр эзэмшиж байгаа нийслэлийн өмчийн 2580 метр квадрат талбайг 231 836 280 төгрөгөөр тус группд худалдаж, үнийг нь бүрэн төлүүлснийг илтгэх баримт байна. Тэрчлэн Макс групп 2004 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн эд хөрөнгийн өмчлөгч болсныг Нийслэлийн өмч хувьчлах комиссын дарга М.Энхболд, Нарийн бичгийн дарга Д.Мөнхцог нар гэрчилсэн байгаа юм.
Анх Түвшин-Интернэшнл ХХК-ийн хүсэлтийн дагуу газар эзэмших, ашиглах нь асуудал нь зөвшөөрөгдөж байсан тус газарт Макс групп анхнаасаа санаархаж, жижиг компаниар түрий барин баримт бичгийг нь бүрдүүлсэн байх магадлалтай байгаа юм. Учир нь Засаг дарга М.Энхболд Түвшин-Интернэшнл ХХК-д Газар ашиглуулах шийдвэрийг 2002 оны 5 дугаар сарын 22-ны өдөр гаргаад сууж байх үед нь Макс групп хэдийнэ тус газрыг нь ашиглаж байсныг нь та Өмчлөгчиийн эрхийн гэрчилгээнээс нь харж байгаа биз ээ.
Тэгэхээр хүний амийг авсан тус барилгын газар Максын мэдэлд ийм замаар очжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
зориг (November 10, 2016 6:10:04 pm )
Энэ ойгүйй шуналтай жунааг яанаа
-
Anonymous (November 11, 2016 10:06:19 am )
БАЛАЙ ГОМО
-
Улс тор судлаач. (November 11, 2016 11:39:05 am )
Одоогийн УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд нь хотын дарга байхдаа, Еронхий менежер Т.Бадамжунайгаагаа Улаанбаатар хотын газар нутагт аль ашигтай байрлал сайтай, унэтэй газруудыг ОНДОР УНЭЭР ХУДАЛДААЛУУЛЖ, тэр МОНГИЙГ ТОЙРЧ МАН-ын дотор “хотын фракц” ууссэн туухтэй л дээ. Энэ нь “эрх ашгаараа нэгдсэн анхны булэглэл” уусч байсны гарч юм л даа. Мон Эрдэнэтийн 49 хувийг, хувийн компаниар дамжуулж, хувьдаа авсан баримт материалтай танилцаж узэхэд, Еронхий сайд Ч.Сайханбилэг нь Еронхийлогч Ц.Элбэгдорж, МАН-ын дарга М.Энхболд 2-ын даалгавраар, УИХ-ын шийдвэрлэх асуудлыг Засгийн газрын товшинд, ОХУ-аас ирсэн бичиг баримтыг судлаад Монгол Улсын хучин тоголдор байгаа хууль тогтоомжтой хир зэрэг нийцэж байгаа талаар дугнэлт гаргах уурэг бухий ажлын хэсэг байгуулж ажиллуулаагуй, зовхон О.Орхон гэдэг хувийн компанийн захирлын хэлсэн угийг ундэслэж, “засгийн газрын хуралдаанаар асуудал хэлэлцуулэх журам”-аа ч мордохгуй, хам хум, асуудлыг дэмжих магадлалтай МУДН фракцийн Д.Зоригт, С.Ламбаа, н.Болор нарын хэдхэн сайдууд болон Еронхийлогчийн талын хун гэгддэг ГХЯ-ны Торийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг гэсэн дарга нар цуглуулж, 33-хан минутын хугацаанд хэлэлцуулсэн болж, засгийн газрын хууль бус шийдвэрийг гаргасан байгаа юм даа. Компанийн тухай хуулийн 2 дугаар зуйлийн 2.6-д “Торийн омчит компанийн хувьд ОМЧЛОГЧ нь Торийг толоолж УИХ байна” гэж тов тодорхой заасан байгаа нь “ОХУ-ын талын эзэмшиж байсан 49 хувийг Монголын Торийн омчлолд авах эсэх, эсвэл Монголын дотоодын компаниудын дунд “нээлттэй” сонгон шалгаруулалт зарлаж, болзол шаардлагыг хамгийн сайн хангасан дотоодын аж ахуйн нэгжид шилжуулэх эсэхийг эцсийн байдлаар шийдвэрлэх эрх нь УИХ-д байгааг НОТОЛНО. Хэрэв УИХ нь бурэн эрх ээ Монгол Улсын Засгийн Газарт шилжуулсэн бол бас ОЙЛГОХ гэж оролдоно. Тэгэхээр Еронхий сайд Ч.Сайханбилэг нь УИХ-ын урьдуур нь уг асуудалыг шуурэн авч “маш нууц”-ын зэрэглэлтэйгээр, 33-хан минутын хугацаанд, Засгийн Газрын танхимын бух сайд нарыг ч байхгуй байхад, хэдхэн дарга нарт танилцуулах тодийд мэдэгдсэн болоод, ОМЧЛОГЧ болох УИХ болон бух АРД ТУМНЭЭРЭЭСЭЭ “НУУЦАЛЖ” Эрдэнэтийнхээ хувьцааны 49 хувийг нь ХУВИЙН КОМПАНИЙН МЭДЭЛД ШУУД ШИЛЖУУЛСЭН л БАЙГАА ЮМ ДАА. Энэ янзаар бол манай дарга нар “чонотой нийлсэн хотны нохой” шиг л болсон байна шуу. Одоо энэ “нам дамнасан булэглэл”-ээс салахын тулд УИХ-ыг АИХ ба УБХ гэсэн шаталсан бутэцтэй болгохоор Ундсэн Хуулийн оорчлолт хийхээс оор аргагуй болж ээ. Хэрэв та бид нар ингэж Торийн байгуулалтаа оорчилж чадвал улс орноо худалдахад ч бэлэн болсон “булэглэл”-ээс салж,Монгол Улс маань эзэнтэй болно шуу дээ.
-
АН-дорж (November 11, 2016 3:08:48 pm )
Бадамжунай яагаад шоронд орохгүй байгааг хүмүүс гайхдаг юм Учир нь Эбо Миеэ хоёрын ажлыг бүтээдэг албат нь юм байна ш дээМөн ч нарийн юм даа Эбо ч энд тэнд ярихдаа мөнгөний ямар ч сонирхолгүй хувьцаач байхгүй гээд туйлын үнэмшилтэй ойлгуулдаг шүү дээ
-
MONGOL GAZAR (November 12, 2016 12:14:48 am )
BADAMJUNAIG BUUDAJ ALAHAAS UUR ARGA BAIHGUI. UURUU MUD UHEJ UGUHGUI. AVLIGIIN MUNGUURUU EMLEGT UZUULEED L YAVAAD BN
5 Comments