Орон нутгийн сонгуулийн үеэр Завхан аймгийн Яруу сумын нутаг дэвсгэрт хүн амины онц ноцтой хэрэг гарчээ.
Тодруулбал, намын талцлаас болж хадмуудтайгаа түнжин хагарсан хүргэн Б нь хадам аав ээжийгээ хутгалж амийг нь хохироогоод хэргийн газраас зугтааж ууланд бүгж байхдаа өөрийгөө бууджээ.
Хүргэн Б нь сонгуулийн өдөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ хадам аав, ээжтэйгээ хэрэлдэж, улмаар хутгалж амийг нь хөнөөжээ. Хэрэг үйлдсэнийхээ дараа Б нь ойролцоох уул руу гарч амиа хорлохыг завдан өөрийгөө буудаж гэмтээсэн байна. Хэргийг Завхан аймгийн цагдаагийн газарт шалгаж, мөрдөн байцаалтын явцад сэжигтэн Б гэгч нас баржээ.
Одоогоор хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа ч уг хэргийн сэжигтэн нас барсан учир хавтаст хэргийг хаах байх гэнэ.
Энэ талаар цагдаагийн эх сурвалжаас тодруулахад “Мөрдөн байцаалт үргэлжилж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв. Өөр нэгэн эх сурвалжийн мэдээллэж буйгаар, гурван хүний амь насыг авч одсон энэхүү аймшигт хэргийн гол шалтгаан нь орон нутгийн сонгууль байсан гэх. Учир нь Б гэгч нь хэрэг гардаг өдөр улс төрийн намын нэр бүхий нэр дэвшигчийн тараасан архийг уучихаад гэртээ харьжээ.
Улмаар хадам аав, ээжтэйгээ намаараа талцан муудалцсаны эцэст сэжигтэн Б нь 60 гаруй насны хадам эцэг эхээ зэрлэг балмадаар хөнөөжээ. Ийнхүү намаас болж хоорондоо талцаж муудалцах шалтгаанаас болж ах дүүсээсээ холбоо тасрах тохиолдол байдаг бол сүүлдээ хүний аминд хүрч байгаа хэцүү нийгэм цаг үе иржээ. Ер нь орон нутагт тэр дундаа сумдад намчирхал их байдаг бөгөөд энэ аймшигтай хэрэг нэгийг бодуулж, нөгөөг тунгаалгах болов уу.
Нам, төр засгаас болж хайртай дотны хүмүүстэйгээ хагаралдаж, эцэстээ амь насыг нь хохирооно гэдэг байж боломгүй зүйл юм.
Эх сурвалж:Zaluu.com
Холбоотой мэдээ
-
зочин (November 10, 2016 3:08:30 pm )
Үнэн л байгаа даа.Ер нь улс төржилт,намын талцал утга замбараагаа алдаж байгаагийн нэг жишээ байна даа.Сум багт намчирхал цадигаа алдаж байгаад анхаарахгүй бол хэцүүдэх нь байна шүү?
-
Anonymous (November 10, 2016 3:33:17 pm )
МАН Ан МАхн ийг бүримөсөн хааж нэрийг нь ашиглахыг хориглож сум дүүрэгт сонгууль явуулахыг хориглож аймаг нийсллийн засаг дарга томилдог болгох хэрэгтэй
-
Бодол (November 11, 2016 2:09:17 pm )
Жинхэнэ тэнэгрэл гэж энэ байх да
3 Comments