antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 9, 2016 4 comments

Зөвхөн танд зориулсан тансаг даашинзыг O couture-2017 High fashion show-наас

нийтлэсэн Admin

 

10Монголдоо төдийгүй Азийн хувцас загварын ертөнцөд дахин давтагдашгүй өвөрмөц шийдэл, дизайн бүхий загваруудаараа хэдийнээ танил болсон Азийн шилдэг дизайнер Отгонжаргал уламжлал болсон шоугаа тун удахгүй толилуулах гэж байгааг үнэ цэнэтэй, тансаг бүхнийг дээдэлдэг эрхэмсэг хатагтай болон хээнцэр дэгжин бүсгүйчүүддээ дуулгахад таатай байна. Монголын хамгийн чадварлаг хувцас дизайнеруудын нэг Отгонжаргал нь зөвхөн тусгай үйлчлүүлэгчдийн захиалгаар цор ганц гоёлын даашинзыг бүтээдэг хувцас загварын хамгийн дээд чиглэл болох Hаute Couture чиглэлээр бүтээлээ уралдагаараа онцлогтой.

Түүний дахин давтагдашгүй тансаг загваруудыг таалан хэрэглэдэг байнгын хэрэглэгч, үйлчлүүлэгчид төдийгүй цорын ганц үнэ цэнэтэй бүтээлээр гоёх хүсэлтэй эрхэмсэг хатагтай нар маань O Couture-2017 High fashion show-г тэсэн ядан хүлээж байгаа нь дамжиггүй ээ.

Гуравдах жилээ зохион байгуулагдах гэж байгаа O Couture-2017 Highfashion show-гаар авьяаслаг загвар зохион бүтээгч маань шинэ жилийн болон гоёлын даашинзны хосгүй тансаг цорын ганц загваруудаа хэрэглэгчиддээ толилуулахаар болжээ.Эрхэмсэг хатагтай, дэгжин бүсгүй та энэ жилийн шинэ жилийн үдшийн хатан хаан нь байж, олны харааг булаахыг хүсвэл уг шоунд заавал зочилоорой. Энэ удаагийн O Couture-2017 High fashion show-ны нүүр царайгаар топ модел загвар өмсөгч Пүрэвсүрэн оролцох болсоныг дуулгахад таатай байна.

O Couture – 2017 High fashion show-ны ерөнхий зохион байгуулагчаар O Couture Fashion Salon, Глобал Маркетинг Медиа Групп хамтран ажиллаж байгаа бөгөөд уг гайхалтай арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочиддоо VR хамтлагаас гадна үзэгчдийг байлдан дагуулсан “Яг түүн шигшоуны уран бүтээлчид хүндэтгэл үзүүлэн уран бүтээлээ толилуулах юм. Мөн гоо сайхан, эрхэмсэг, тансаг бүхнийг нэгэн дор цогцлоосон хүлээн авалтанд оролцож улаан дарс шимэнгээ амтат зуушнаас хүртэн сурпериз дүүрэн сонирхолтой хөтөлбөрүүдийн гэрч болж нэгэн гайхамшигтай үдшийг мартагдашгүй сайхнаар өнгөрүүлэх боломжийг танд амлаж байна. Шинэ жилийн үдэш эрхэмсэг хатагтай, дэгжин бүсгүй та өөрийн эрхэм дээд үнэ цэнэ, хосгүй үзэсгэлэнт төрхийг тань илэрхийлэх тансаг, цор ганц гоёлын даашинзаар гоёхыг хүсвэл O Couture – 2017 High fashion show-нд хүрэлцэн ирэхийг хүндэтгэлтэйгээр урьж байна. Зөвхан танд зориулагдсан гайхалтай даашинзыг та тэндээс л олох болно. Тасалбарын тоо хязгаартай тул та амжиж захиалаарай.

5 4


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • зочин (November 10, 2016 4:12:07 pm )

    сайхан хүүхэн жаргадаггүй мужаан хүн баяждаггүй гэж монголчууд хэлсэн байдаг

  • кк (November 10, 2016 4:30:51 pm )

    мянгын боов нь босч харамсаж байгаа бх даа

    • Margaretta (November 15, 2016 9:12:03 am )

      Looking good. Great in fact. Fries look much better than Lucky Chip – I know it9;#&3s a treck but I would def try get over to Lucky Chip, they are pretty damn good there too.

  • Зочин (November 11, 2016 5:11:07 pm )

    89

antalya rent a car