antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 9, 2016 12 comments

Төмөр замд гуталгүй ирсэн Л.Пүрэвбаатар 1.5 тэрбумаар байр авч,16 давхар байшин бариулж байна

нийтлэсэн Admin
4636

Л.Пүрэвбаатар Монголын хамгийн том компани “УБТЗ” ХНН-ийн даргаар 2014 оны 12 дугаар сарын 13-нд томилогдсон. Уг нь түүнийг томилогдохоос  гурав хоногийн өмнө Засгийн газар хуралдаж, “УБТЗ” ХНН-ийн Монголын талын эзэмшдэг хувийг Төрийн өмчийн хороо биш, Зам, тээврийн яам эзэмших нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлэн, үүний хариуг автал Л. Пүрэвбаатарын томилох Ерөнхий хорооны хурлыг хойшлуулахыг хүссэн албан бичиг илгээсэн байжээ.

Гэхдээ  Ерөнхий хорооны дарга ноён В.В.Морозов түүнийг үл тоож Ерөнхий хорооны хурлыг хойшлуулахгүйгээр хуралдаж “УБТЗ” ХНН-ийн даргаар Л.Пүрэвбаатарыг томилсон билээ. Оросын талаас “үгэнд ордог”, “Якунины өгсөн гэрийн даалгаварыг сайн хийдэг дарга” байх ёстой гэсэн шаардлага тавьсных байв. Харин Л.Пүрэвбаатар тийм байх шаардлагыг нь хангана гэж “амлалт” өгсөн бололтой. Л. Пүрэвбаатар нь хэдийгээр Монголын боловч “Орос ноёны таалсан, Оросын талын төлөөлөл” болж байна гэж хардахад хүргэж байна… хэмээн одоогоос жил гаруйн өмнө сэтгүүлчид бичиж байлаа.

Тэрбээр албаны 600 000 төгрөгөөр гутал авч өмсчихөөд мэдэгдэхээрээ “Энэ гутлыг чинь би ажилдаа өмсөхөөр авсан юм” хэмээн ичих ч үгүй ширлэж суусан Л. Пүрэвбаатар дарга унаж байсан хувийн машинаа “УБТЗ” ХНН-д шахсан, мөн 1.8 сая төгрөгөөр өөртөө пальто авч өмссөн тухай мэдээлэл ч бас бий. Хамгийн ноцтой нь Улаанбаатар төмөр замд өмсөх гуталгүй ирсэн Л.Пүрэвбаатар дарга бас унах унаа, орох орон ч үгүй ирсэн бололтой юм. Тэрээр 2014 онд 200 саяар Лексус 570 машин авч унан, өөртөө 1.5 тэрбумаар байр авч байсныг нотлох баримт нь энэ байна. Энэ асуудлыг Төрийн өмчийн хорооноос шалгаж тогтоосон ч бас л хэн ч хариуцлага хүлээлгүй өнгөрчээ.

АН төрийг засаглаж байх үед АПУ-гийн Г.Батхүүгийн дэмжлэгтэйгээр Улаанбаатар Төмөр замыг гартаа оруулсан Л.Пүрэвбаатар  өнөөдөр МАН-ын үед ч бас албаа хаших давуу эрхтэйгээр үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг. Үнэндээ  энэ нөхөр АН-ыг засаг барьж байх үед байгуулсан гавьяа, хийсэн ажлаар тун маруухан. Өмнө нь 2005 онд Улаанбаатар төмөр замын орлогч даргаар ажилдлаж байхдаа тэрээр 170 хүнтэй ажиллаж байсан удирдах газрыг 370 хүнтэй болгож томруулжээ. Хийх ажилгүй баахан дарга, ахлах нэр зүүж сул цалин авсан 200 хүн нэмэгдсэн гэсэн үг.  Харин 10 жилийн дараа Л.Пүрэвбаатар Улаанбаатар Төмөр замд даргаар  эргэж ирэхдээ өнөөх 370 хүнийхээ тоог  дахин 20 хувиар өсгөж өгчээ. Ганцхан жишээ хэлэхэд өмнө нь 13 хүний орон тоотой ажиллаж байсан Ачаа тээврийн албыг 50 хүнтэй болгон өргөжүүлж чаджээ.

Удирдах газрын дарга нар нь байрандаа багтаж  чадахаа больж, сардаа олон сая төгрөгөөр түрээсийн байранд тансагдуухан ажиллах болсон байна.  Гэтэл төмөр замчид, мэргэжлийн инженерүүд барилгын туслах ажилчдыг орон тооны цомхтгол нэрээр халж, ажлаас нь шахаж, дур зоргоороо авирласаар 2016 оны сонгуультай золгосон түүхтэй. Гэвч түүнтэй хэн ч хариуцлага тооцсонгүй. Тооцох ч үндэслэл байсангүй. МАН ялангуут  Л.Пүрэвбаатар Ардын намынханд найр тавьж, хайр зарласан бололтой. Хамгийн инээдтэй нь Л.Пүрэвбаатар хоёр жилийн өмнө өөрөө ажилд авсан  хүмүүсээ “АН-ынхан” гэдэг тодотголтойгоор халж, солвж, оронд нь Ардын намынханг ажилд авч, дахиад л Улаанбаатар төмөр замаар дүүрэн халаа сэлгээ үргэлжилж байна.

Үүнээс гадна Улаанбаатарт төмөр замд анх ирэхдээ ажилд өмсөх гуталгүй ирсэн энэ дарга 1.5 тэрбумын байртай болж, Далт” гэх компаниараа дамжуулан 3,4 дүгээр хорооллын “Алтан төгрөг” дэлгүүрийн ард 16 давхар барилга бариулж байгаа тухай gereg.mn сайтад бичсэн байх юм.

14971792_920356594763026_188258741_n

Эх сурвалж: Shudarga.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • зочин (November 09, 2016 2:32:16 pm )

    Пүрэвбаатар Сэлэнгэ аймгийн Баруунхараагийн хүүхэд боловч 8-р анги төгсөөд Зүүнхараагийн 1-р 10 жилийн сургуулийг 1978 онд төгссөн онц сурдаг хүү байсан . Аравдугаар ангиа төгсөөд ЗХУ-д ТЗ-ын дээд сургууль төгссөн Хүний мөс сайтай гэж ангийн хүүхдүүд нь ярьдаг юм бана лээ Бүх хүн л өөрийхөө албан тушаал ,гарын үсэг тамгаа ашиглаж улайн цайм идэж ууж байхад муу юм дуурайж байгаа юм байна л даа Харамсалтай юм Дарга нар минь ээ Том даргын зөөлөн суудалд суусныхаа дараа жудагтай байгаач дээ

  • зочин (November 09, 2016 2:33:24 pm )

    наана чинь жирийн ард түмний хүүхэдэд ажлын байр ч олдохгүй хэцүү л бна шүү дээ

  • содном (November 09, 2016 10:12:14 pm )

    Энэ АДМИН,шударга,Монгол хүн энэ тэр гэсэн нэр зүүсэн эх орончид минь та нарыг ингэж хоорондоо хэрүүл хийж АН-ыг дарах их ажлын чинь үр дүнд Орос Хятад 2 ТЗ-д хамтран ажиллах талаар яриа хэлэлцээр хийчихлээ.Манайхыг тойруулаад хурдны зам тавих гэрээ байгуулаад ажлаа эхэлчихлээ.Одоо манай ТЗ та бүхний эх оронч тэмцлийн үр дүнд дампуурал уруугаа явчих шиг боллоодоо.

    • Moon (November 15, 2016 9:39:50 am )

      È vero non vedo l ora io di leggere i tuoi racconti e vedere le foto perché sono emozionanti anche per noi che ti se!ooami!!g!!furza Danilo stupiscici sempre ciao Dani

  • содном (November 09, 2016 10:36:09 pm )

    Одоо удахгүй он гарахтай зэрэгцэн Орос дизелийн үнээ нэмээд эхлэх юм бол,уг хурдны зам дуусахын үед хайрт ах нар маань дампуурч байгаа УБТЗ-аа авдаа гэх үед нь хайрт эх орончид минь юу хэлцгээх бол? Нөгөө гайхуулаад яриад байсан Ази-Европийг холбосон манай нутгаар дайран өнгөрөх ЭЗ-ийн коридор чинь өнгөрчих шиг боллоо. Манай нутаг дээгүүр өнгөрөх ачаа байхгүй болж байна шүүдээ.Худлаа эх оронч царайлж,дотоод гадаадын олигархиудын хэдэн халтар цааснаас болж эх орон,ард түмэндээ гай болохоо болихгүй юу эх орончид минь.

  • Anonymous (November 10, 2016 8:02:25 am )

    Юун сүртэй юм, 1.3 тэрбум л бн шд

  • Zochin (November 10, 2016 9:00:39 am )

    Oros hyatad hoer hurdni tumur zam tavih gereend gariin useg zurchihlaa odoo bidnii huvid azi evropiig holdoh bolomj tuunees oloh ashig hugjil zergee negent aldav bololtoi

    • Nona (November 15, 2016 9:18:58 am )

      De ce nu-i putem alege pe toti poiicltienii pt Parlamentul European? Asta, ca sa-i trimitem din Romanica sa taie frunza la caini pe banii altora. Asa cred ca ajungeam printre primii la vot.

  • Anonymous (November 10, 2016 12:22:18 pm )

    АНыхныг сайн дар МАН хан та нар удахгүй толгойгоо алдах гэж байна

    • Joan (November 14, 2016 4:49:34 pm )

      Me han dicho que estaran hasta el 14 de marzo, pero en la revista paisajes de renfe pone hasta el 14 de febrero. ¿Me confirman la fecha de finalizacion del escpltacueo?Merci.

  • Иргэн (November 10, 2016 1:53:59 pm )

    Ёстой зэвүүн юмаа.

  • Хахаха (November 10, 2016 4:15:36 pm )

    Ам доллар цадигаа алдаж авдаг цалин чинь цаас болох авч идэх хоолоо ч дийлэхээ байлаа мангар монголчуудаа МАН-ыг сонгоод 4 сар болоход АН-ыг сонгоод 4 жил болсон дайтай ханш унаж төгрөг үнэгүйддэг байна ш дээ амьдрал улам бүүдгэр болж байхад монголчууд хонь царайлаад дуугай байдаг сахил хүртээд шал дордов. МАНгас амилуулсан мангаруудаа юу бодож байна даа

antalya rent a car