antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 9, 2016 29 comments

Дэд сайд Ш.Лхамсүрэнгийн “Мондулаан” компанийн хамгаалагчид өвөлжөө рүүгээ явж байсан иргэдийг зодсон хэрэг замхарсан уу?

нийтлэсэн Admin

d3y6iymtrnbm8w2toyztek4ip

Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн “Мондулаан” компани орон нутгийн удирдлагуудтай хуйвалдан орон нутгийн тусгай хэрэгцээнийх гэх тодотголтой газарт олборлолт хийж байгаа гэх мэдээллийг хэвлэлүүд бичиж, нийтлэжээ. Дэд сайд Ш.Лхамсүрэнгийн албан ёсны танилцуулгаас харахад яах аргагүй тэрбээр “Мондулаан” компанитай амьдралаараа холбогдсон нэгэн болохоор “Мондулаан”-тай холбоотой элдэв асуудал дэд сайдын нэртэй хоршиж дуулдахаас өөр яахав.

Ш.Лхамсүрэн дэд сайд болохоосоо өмнө  “Мондулаан трейд”  ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан байдаг. Тиймээс ч өдгөө “Мондулаан” компанитай холбоотой хэвлэлээр гарч яригдаж байгаа мэдээллүүдэд би огт хамаагүй гэж хэлэхгүй л болов уу.

1998 онд дулааны зуух үйлдвэрлэл, түгээлтийн чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг “Мондулаан трейд” ХХК нь  2000 онд уул уурхайн салбарын үйл ажиллагааг эхлүүлж алтны шороон ордоор дагнан ажиллаж ирсэн байдаг. Ямарч байсан алт, төмрийн арван хэдэн орд газар тус компани хайгуул, олборлолт хийж ирсэн байдаг. Тус компанийн үйл ажиллагаатай  холбоотой анхаарал татсан мэдээллүүд олон бий.

untitled

Тухайлбал, “Мондулаан трейд” ХХК-ийн  хамгаалагч нар энгийн иргэдийг эмэгтэй, эрэгтэй гэж ялгалгүй бүлэглэн зодож эд хөрөнгөд нь халдсан хэрэг гарч байсныг хэвлэлүүд бичдэг. “Өглөөний сонин” уг хэргийн талаар хэрхэн мэдээлж байсныг ишлэн хүргэе.

 “Мондулаан трейд” ХХК-ийн  хамгаалагч нар 2013 оны нэгдүгээр сард  энгийн иргэдийг бүлэглэн зодож эд хөрөнгөд нь халдсан хэргийн тухай мэдээлэл юм. Тус компани нь Заамар суманд “Бага хайлааст”-ын уурхайн төслийг хэрэгжүүлэх зөвшөөрөл  авсан байдаг юм. 2010 оны зургаадугаар сарын 25-наас эхэлсэн төслийн ажлыг 2012 оны  гуравдугаар сард дуусгах  ёстой байсан боловч 2013 он гараад байхад   олборлолт хийсээр байсан байдаг. Түүнчлэн уг төслийг хурдан дуусгахын тулд хамгаалалтын ажилчдадаа үүрэг өгсөн гэх мэдээлэл байдаг. Гэхдээ ямар үүрэг даалгавар авсан нь компанийн дотоод нууц гэж ярих хүн ч байгаа. Хачирхалтай нь, тус компанийн хамгаалалтын ажилчид сайн ажиллавал захирлаасаа “Ланд круйзер” бэлгэнд авна гэсэн  сургаар  өвөлжөө  рүүгээ явж байсан 20 шахам энгийн  иргэнийг  зодож  бэртээн,  аминд  нь хүрэх дөхсөн талаар мэдээлсэн байдаг.

Тэдгээр иргэд тус компанийн хамгаалалтын бүсээр явахаас өөр аргагүй байжээ. Хамгийн аймшигтай нь, зодуулсан хүмүүс дотор нэлээд хэдэн эмэгтэй бий аж. Зам дээр дугуй хагалагч үзүүртэй төмөр тавьж, дээрээс нь цасаар хучсанаар машинуудынх нь дугуй хагарч зогсох үед хамгаалагч залуус гарч ирээд зоджээ.

Бас   болоогүй  ээ,    хамгаалагчид нь нэлээд согтолттой байсныг гэрчлэх хүн олон байгаа юм.

Тус сумын гуравдугаар багийн иргэн Д.Ганзориг “Алтны үйл ажиллагаа явуулдаг компаниуд иргэдийн эрхэнд халдах юу ч биш. Бид бараг өдөр бүр л алт хулгайлсан хэргээр цагдаад дуудагддаг. “Мондулаан” компанийн хамгаалалтын ажилчид гэж том биетэй хэдэн даварсан залуус байдаг. Тэд энэ сарын 5-6-нд шилжих шөнө өвөлжөө рүүгээ явж байсан 10 гаруй иргэнийг зодож гэмтээсэн тухай манай сумын иргэд бүгд хэлнэ.За даа, өөр зүйл ч ярихаас айж байна шүү. Мөнгөтөй хүмүүсийн шалны алчуур болоод яах вэ” гэснийг “Өглөөний сонин” мэдээлж байв. Түүнчлэн “Тус сумын хууль ёсны иргэний яриа  иймэрхүү л байна. Түүнтэй нэлээд удаан ярилцсаны эцэст зарим зүйл тодорхой болсон юм. Зодуулсан иргэдийг хэл ам гаргаж эхлэнгүүт байдал бишдсэнийг ойлгоод “Манай  захирлууд бидэнд “Ланд круйзер” машин өгнө гэсэн юм” гэх хамгаалагч хүртэл байгаа гэнэ.

Хамгийн гол нь,  хамгаалагчид дотор өмнө нь тангараг өргөж төрийн цагдаагаар ажиллаж байсан тус сумын Байгаль орчны байцаагч  Г.Оюунтуяа гэх эмэгтэйн хүү Д.Наранхүү гэгч залуу байсныг гэрчлэх хүн ч байгаа юм. Ихэнх алтны уурхайн хамгаалагчид өөрсдөө хориотой бүсээс алт хулгайлчихаад энгийн иргэд рүү чихэх нь жирийн үзэгдэл болсон гэнэ.Тэгэхээр өвөлжөөгөө эргэн очиж буй жирийн иргэд рүү хүний ёсноос гадуур аашилсан “Мондулаан трейд” ХХК-ийн хамгаалалтын албаны залуусын  хэргийг дараад өнгөрөх нь тэднийг улам л өөгшүүлсэн явдал  болох байх. Энэ  мэт бусармаг явдал Заамар суманд байнга гардаг ч  хуулийнхан  ямар ч арга хэмжээ  авдаггүй байна. Хөдөө орон нутагт гарч буй иймэрхүү хэргүүдийн талаар олон нийтэд мэдээлдэггүй учир хаалттай гэж хэлж ч болохоор.” хэмээн бичсэн байдаг.

Дэд сайдын компанитай холбоотой мэдээлэл үүгээр дуусахгүй. Төв аймгийн Заамар сумын Улаан шивэртийн аманд алт олборлох тусгай зөвшөөрөл эзэмшдэг байсан “Авдарбаян” компани эрх нь ноцтойгоор зөрчигдөж буй талаар мэдээлэл хийж байв. “Авдарбаян” компани 24 га талбайд алт олборлох албан ёсны эрхтэй бөгөөд урт нэртэй хуулийн нэмэлт өөрчлөлтөөр энэ хэмжээ 60 га болохоор байж. Тиймээс холбогдох хууль тогтоомжийн дагуу компанийн зүгээс талбайгаа өргөсгөх ажлаа хөөцөлдөж байх хооронд Төв аймгийн Заамар сумаас уг талбайг өнгөрсөн оны долдугаар сард орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байна. Гэтэл орон нутгаас нь тусгай хэрэгцээнд авсан гэх газрыг нь хамруулан Ш.Лхамсүрэн захиралтай “Мондулаан трейд” ХХК-ийн компани олборлолт хийж эхэлсэн байдаг. Уг асуудлаар “Авдарбаян” компани аймгийн засаг дарга, МХЕГ, аймгийн цагдаагийн байгууллага, орон нутгийн захиргаанд гомдлоо гаргасан ч “Мондулаан трейд” ХХК хууль зөрчсөн үйлдлээ зогсоохгүй байгаа талаар хэвлэлийнхэнд дуулгаж байсан билээ.

Тэгэхээр дэд сайд Ш.Лхамсүрэн гэж хүн бизнесээ ч шударга хийж чадахгүй байж төрийн сайд болон нь зөв явдал уу гэдэг асуулт гарч байгаа юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

29 Comments

  • Зочин (November 09, 2016 1:45:11 pm )

    энэ хууль цагдаа нар нь юугаа хийгээд байдаг байна аа Энгийн ардын хүүхэд энэ мэтийн лалруудын адил ингэвэл одоо шоронд хатаж байгаа Төр сохорч худалдагдаж Яаана даа яана Ийм юмнуудыг гаргаж ирээд

    • зочин (November 14, 2016 12:26:51 pm )

      хүмүүс минь бусдын амьдрал ажилд яасан их орж байхын, өөр өөрсдийгөө л хичээж амьдарвал яасын, уул уурхай гэдэг хэн нэгний дураар хийгээд байдаг ажил биш, хууль бус газар ухагч нинжа гэх хүмүүс дайрна, олон хүнийг ажилтай байлгана гэдэг олон өрхийг тодорхой орлоготой байлгаж байна гэсэн үг. Хуучин Авдар баян ХХК -ийн Ганхуяг захирал энэ газар нь 90-ээд оны дунд үеэс уул уурхай эрхэлж байсан нөхөн сэргээлт огт хийхгүй,байхгүй юу ч байхгүй гэсэн амтай нэгэн, хэдхэн ажилтантай замбараагүй уурхай байсан гэж дуулдсан, тэр хүний захиалгаар үүнийг бичээ биз, хүмүүс минь дор дороо л хичээж амьдарцгаая.

  • irgen (November 09, 2016 2:05:05 pm )

    ene haraajiin urd hursh tcaraitai novsh uu

  • zochin (November 09, 2016 2:58:51 pm )

    http://Cash4Visits.com/ref.php?refId=340470 /цэг ком хоёрын хоорондох зайг устгаад ороод үзээрэй/ энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд сар болгоны 30-ны өдөр тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна.

    • Dorj (December 23, 2016 8:12:13 pm )

      Chi naanaasaa er ni mungu avj uzsen uu.Googleer naad hayagaa haigaad uzdee huuramch gej garaad baina.Bi bas neg iimerhuu yumand burtguuleed 600 $ avah yostoi baisan shal hudlaa yum baine lee

  • Safety (November 09, 2016 4:24:09 pm )

    За зүгээр байгаарай манайх дарга цэрэг жолооч инженергүй драгераар үлээж ажилдаа гардаг зөрчил гарвал шууд халдаг дотоод журамтай. Өвөлжөө рүүгээ шөнө арван хэдүүлээ явдаг үхсэн баасны малчид байдаг юм. Хулгайч нинжа нар Тэр өндөр 60-65 м өндөртэй карьерийн ирмэгээс унаад үхчихвэл бүр юу болох вэ хичнээн метр гүн улны усанд живээд үхвэл яах вэ карьерт хулгай хийхээр нэвтрэх гэсэн хулгай ч нартай шөнөжин хөөцөлдөж үйл тамаа цайж л байлаа. Өглөө шуурхай хурал дээр за орох нь дүүрч атга шороо аваад гардаг л юм байгаа биз атга шорооны араас явж байж ээдээ хүн эндэх вий гээд хүнийг хамгаалах юм ярьж л байлаа. Энэ хүний гутлыг өмсөөд явж ирсэн замаар нь ганц алхаж, гэр бүлтэй нь хамт ганц халбага хоол идэж, ганц үг сольж үзээгүй байж юуг нь мэддэг гэж хуцнам бэ? Ямар ч байсан гурилын үйлдвэр үнээний ферм гээд байгуулсан үндэсний үйлдвэрүүд нь олон залуучуудыг ажилтай орлоготой байртай машинтай болгож байгаа буянтай хүн шүү.

    • чи боль за (November 10, 2016 3:26:30 pm )

      үхлээ юу угаадас нь аятайхан юм байна тийм үү?

  • Anonymous (November 09, 2016 5:02:30 pm )

    Har lhama gedeg chine ugasa biznesmen hun turd zohihgui

  • зочин (November 09, 2016 7:30:29 pm )

    мундаг хүн дээ одоо төр түмэн олондоо зүтгэх цаг нь болсон амжил хүсье танд

  • ganaa (November 09, 2016 7:34:02 pm )

    ter B.Narankhuu gej neg gar baigoo odoo land 200 unsan tom gar yawj bnlee xylgaich gar da

  • zochin mgl (November 10, 2016 10:38:15 am )

    ene tegeed ded said ym yy …halaasnii hylgaich l haragdaj bn ste! estoi hvvvvvr ymaa yls oron gj .Burhan chi haana bnaa.

  • zochin mgl. (November 10, 2016 10:41:02 am )

    ene tegeed ded said ym yy …halaasnii hylgaich l haragdaj bn ste! estoi hvvvvvr ymaa yls oron gj .Burhan chi haana bnaa.

  • Anonymous (November 10, 2016 11:44:51 am )

    гэрэлтуяа баясгалан зэрэг өөр бас бус биеэ үнэлэгч цуглуулаад тэжээдэг боовны донтой гар штээ,эгч нь бүтэд гээд бүтэлгүй янхан хөгшин хар авгай бий дээ бас

    • цэцэг (November 14, 2016 12:31:36 pm )

      чи өөрийгөө л хичээж амьдар, хүмүүс яаж явах чамд ямар хамаатай юм???

  • зочин (November 10, 2016 12:30:19 pm )

    Хар Лхамсүрэн гэдэг чинь ямар ч бага зүйлийг амжилтанд хүргэж чаддаг хүндээ амжилт хүсье

  • зочин (November 10, 2016 12:33:05 pm )

    Өөрийн гараар баялаг бүтээж чаддаг ийм л хүмүүс Монгол төрд хэрэгтэй

  • zochin od (November 11, 2016 10:10:13 am )

    chastaga aldsan tsarai l bn

  • Улс тор судлаач. (November 11, 2016 3:40:12 pm )

    Энэ хулгайчийн дэд сайд гэж юу байдаг юм бэ? Боловсрол ч байхгуй газар ухаж хулгай хийж байсан хун шуу дээ.

    • сэтгэл (November 14, 2016 12:33:45 pm )

      чи өөрөө юу чадсын, юу ч үгүй юм байж кккккк, улс төр судлаач гэнээ ямарч ёс зүйгүй, бичиж байгаа юмаа хардаа балай минь

  • Оюунаа (November 11, 2016 5:12:54 pm )

    1 э

  • сувдаа (November 11, 2016 5:15:38 pm )

    хүмүүс их солиорч бна Үүнийг нотлох тийм зоригтой хүн бна уу

  • Tuya (November 12, 2016 9:35:32 am )

    Halaas negtei humuus ni hamgaaldag unen bizdee

  • irgen (November 12, 2016 6:39:08 pm )

    Altaa l uhaj hevtehgui dee

  • сувдаа (November 14, 2016 10:27:35 am )

    Эгч нар нь гэж их царайлаг эмэгтэйчүүд байдаг Сайн хүмүүс дээ

  • цэцэг (November 14, 2016 12:30:08 pm )

    олон хүнийг ажилтай болгосон хүнийг дэд сайд боллоо гээд атаархаж үхэх гээд энэ үү, бид бол баярлаж явдаг, хүнээс гажууд зүйл хийгээгүй л байх хөөрхий, энэ мэтийн тэнэг юмнуудыг үгийг битгий тоо, өрөвдүүлж явсанаас атаархуулж яв гэдэг дээ, амжилт.

  • зочин (November 15, 2016 1:53:01 pm )

    нэг их илүү гарсан юмгүй ах дүү олуулаа урдах хойдохоо нөхөөд л явдаг энгийн л амьдралтай улсууд байдаг юм. ээж нь одоо үхэр мал маллаад л эд нартай дэм болоод л явж байгаа,би хамаатан нь ч биш орж гардаг хөрш айлынх нь хүүхэд л дээ

  • Зочин.Мийгаа. (November 18, 2016 1:44:41 pm )

    Заамарынхан хэзээ л билээ. Хүн бүр нь нинжа болсон цаг үе нь одоо хүртэл дуусаагүй шүү дээ. Мондулааныхан харин тэднийг нэгтгээд өөрийнхээ унаагаар өөрийнхээ талбай руу оруулж орлогыг нь шууд өгч л байсан даа. Нөхөн сэргээлт хийх гээд сумаас нь хүн гуйгаад олддоггүй л байхгүй юу. Хамгаалагч нар нь гэрээгээр ажилладаг гэдгийг мэдэх хүн Мондулаантай холбохгүй дээ. Харин тэр ухсан газкар луу нь унаж үхэх гээд байдаг нөхдүүд аврагдаж байсанаа хамгаалалтын албаны буян гэж бодох хэрэгтэй шүү.

  • Иргэн (December 11, 2016 6:52:37 pm )

    Бас л нэг хулгайч хүнд хэрэгтэй бүтээлч ажил хийдэг яамны толгойд сууж байгаа гэдэг нь ойлгомжтой шүү. Яасан ч идэж цаддаггүй хулгайлж, луйвардаж барагддаггүй юм дээ. Эд нараас хариу нэхэж хүндхэн ял тулгах цаг ирэхдээ л ирнэ

  • oyu (December 19, 2016 12:48:21 pm )

    ajilsag hudulmurch udamtai uls chuu Lhamsurend amjilt husye

antalya rent a car