Б.ОЧИР
“…БНСУ-ын Прокурорын алба ерөнхийлөгч Пак Гын Хэгийн улс төрийн дуулиантай холбоотойгоор өнөөдөр “Самсунг”-ийн оффист нэгжлэг хийж байгаа талаар гадаадын хэвлэлүүд мэдээлж байна. Прокурорын үзэж буйгаар “Самсунг” компани дуулианы эзэн, ерөнхийлөгч Пак Гын Хэгийн дотнын найз Чой Сүн Шил болон түүний охины хамтран эзэмшдэг компанид 3.1 сая ам.доллар өгсөн хэмээн шалгаж байна. Ерөнхийлөгч Пак Гын Хэ өнгөрөгч долоо хоногт хоёр удаа албан ёсоор олон нийтээс уучлалт гуйсан боловч ард иргэд хүчтэй эсэргүүцэж огцрохыг шаардсаар байна” гэж өчигдөр “Ройтерс” агентлаг мэдээлэв.
БНСУ-ын прокурорууд ерөнхийлөгч Пак Гын Хэгийн найз гэгддэг Чой Сүн Шилийг улсын ерөнхийлөгчтэй дотно харилцаатай гэдгээ ашиглан олон тооны компаниас өөрийн эзэмшлийн хоёр сандаа их хэмжээний хандив авсан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн юм. Мөн Пак ерөнхийлөгч өөрийн гараар бичсэн хэд хэдэн бичвэрийг найз Чой Сүн Шилд илгээж, улмаар хэд хэдэн баримтдаа засвар хийлгэж байсан гэх баримтууд дэлгэгджээ.
Энэ асуудлаар Пак Гын Хэ ерөнхийлөгч прокурорт дуудагдаж мэдүүлэг өгсөн. Мөн ард түмнээсээ хоёр ч удаа уучлалт гуйгаад байгаа юм. БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хэгийн энэхүү асуудал сүүлийн хэд хоногт дэлхий нийтийн дуулиан болоод байгаа билээ. Манайхан ч БНСУ-ын прокурорын эр зориг, үнэнч шударгыг магтан шагширцгааж байна.
Үнэнийг хэлэхэд БНСУ-ын ерөнхийлөгчийн холбогдоод байгаа асуудал манайд бол юу ч биш. Барим тавим “баримт”-уудаар төрийн өндөр дээд албан тушаалтны найз нөхөд, зөвлөх туслах, хамаатан садангууд нь хэрэг асуудал холбогдож л байдаг. Бас 3.1 сая ам.долларын хэрэг гэдэг манайд бас л жижигтээ орно. Учир нь сүүлийн үед цуврал кино шиг байнга шахам мэдээлэх болсон тэрбум, тэрбумын авлига, албан тушаалын хэргийн мэдээ сураг олон нийтийг ийн дөжрүүлсэн байж мэднэ.
Гэхдээ бид эндээс нэг л зүйлийг олж харах хэрэгтэй. Манайхан БНСУ-аас хуулахгүй юм бараг үлдээгүй дээ. Хүүхэддээ л Ким, эсвэл Пак-аар эхэлсэн гурван үетэй нэр өгч амжаагүй байна. Хоолыг нь, хувцсыг нь, үздэг кино, сонсдог хөгжим, хэрхэн хэрэлддэг, яаж болздогийг нь хүртэл дуурайгаад удаж байгаа.
Энэ удаад манай хууль, хүчний байгууллага прокурор нь хэрхэн ажилладгийг дуурайж, хэвших хэрэгтэй байна. Монголд шүүх, прокурор, цагдаа, АТГ бүгд бий. Бүгд БНСУ-ын прокуроруудтай адилхан улс орон, тусгаар тогтнол, шударга ёсны төлөө амь биеэ үл хайрлан тэмцэнэ гэсэн тангарагтай. Хэрэг хийсэн хэнийг ч шалгаж, гэм бурууг олж тогтоох хуультай. Гэтэл огт өөрөөр, бараг эсрэгээр нь ажилладаг болоод удаж байна. Үүнийг нь олон нийт, хууль хүчнийхэн өөрсдөө ч байх ёстой л зүйл мэт ойлгож, чиг шугам болгож ажилладаг болчихож.
Нэг ёсондоо Монголын хууль, хүчний байгууллагын үйл ажиллагаа маш эмгэнэлтэй байдалд хүрснийг сүүлийн хэд хоногт БНСУ-д өрнөж буй үйл явдлуудаас хараад ойлгож болохоор байна.
Ер нь бол Монголын шүүх, прокурор, цагдаа, тагнуулын байгууллагын чадвар, мэдрэмжид эргэлзэх хэрэггүй гэдгийг мэргжлийнхэн, гадныхан ч хэлдэг. Өөрөөр хэлбэл, тэд маш сайн шүүдэг, мөрддөг, тагнадаг.
Харин сүүлийн хэдэн жилд ёс юм шиг болсон тэдний “тусгай ажиллагаа” бий. Тэд төрийн өндөр албан тушаалтнуудыг албан тушаалаасаа буугаад, гудамжинд лааз өшиглөөд эхлэхээр нь намнадаг ажилтай болсон. Дөнгөж саяхан Ерөнхий сайд Н.Алтанхуягболон түүний эхнэрийг хил давахыг хориглосон гэсэн мэдээлэл цацагдлаа. Хүргэн Г.Дэнзэнгийн асуудлаас болоод ингэлээ гэж байна. Хүргэн Г.Дэнзэнгийн хэрэг гээчийг манайхан мэднэ дээ. Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад л босч ирсэн асуудал. Гурван жил лав болж байгаа. АТГ-ынхан хүргэн Г.Дэнзэнг хорьж нэг, тавьж нэг шалгаад өнөөг хүргэсэн. Өнөөдөр Н.Алтанхуяг бүх албан тушаалаасаа салж, ганцхан “Хаан жимс” амралт, “Хуба Хаяа” үйлдвэрийн эзэн болж хоцорсон үе.
Бас “Фортуна” Н.Батбаяр байна. УИХ-ын гишүүнээр хэд хэд сонгогдчихсон. Сүүлийн дөрвөн жилд Эдийн засгийн хөгжлийн сайд болоод Хөгжлийн банкийг “барьчихсан”, бондуудын мөнгийг захиран зарцуулаад гангарч явсан эр. Өнөөдөр мань эр албан тушаал эрх мэдэлгүй болоод юу ч үгүй гудамжинд гүйж яваа. Бондын мөнгө, Хөгжлийн банкны асуудал энэ хүн дээр тохоогдох нь тов тодорхой болоод байх шиг байна.
Албан бус мэдээллээр АН-ын болоод төрийн толгойд заларч явсан хэд хэдэн эрхмийг өнөө маргаашгүй хорьж, цагдаж шалгаад, улмаар ял зэм хүртээх юм яригдаж байна.
Буруутай хүн буруугаа хүлээх ёстой. Энэ бол шударга ёсны алтан зарчим. Гэхдээ дээр дурдсан жишээнүүд хийгээд удахгүй болох баривчилгаа, дуулиан шуугианы талаар нэг зүйлийг хэлэх хэрэгтэй байгаа юм.
Уг нь шүүх ч, цагдаа ч, АТГ ч нэн тэргүүний ажил үүрэг нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чиглэх ёстойг тэдний мэргэжлийн ном дүрэмд тодорхой заасан байдаг ажээ. Өөрөөр хэлбэл, хууль хүний байгууллагын үйл ажиллагаа гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэхээс эхэлдэг гэсэн үг. Төсөв мөнгийг ч төрөөс хангалттай суулгаж өгдпөг юм байна лээ. Бид мэднэ дээ, гудамжаар жаахан “сэжиг бүхий” алхвал эргүүлийн цагдаа ирээд учиргүй нэгжинэ, шалгана. Үүнийгээ тэд гэмт хэргээс урьдчилан сэргийллээ гэдэг. Олон нийтийн газраар согтуу гуйваад явж байвал цагдаа нар маань шуудхан машинд чихэж аваад эрүүлжүүлэхэд аваачаад өгчихдөг. Энийгээ тэд нар таны амь нас, эрүүл мэнд халдлагад өртөхөөс сэргийллээ гэдэг. АТГ-ыг ч авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үндсэн үүрэгтэй гэдгийг хууль тогтоогчид байнга сануулдаг.
Жишээ нь, Эдийн засгийн хөгжлийн сайд байсан Н.Батбаяр, Хөгжлийн банкны гүйцэтгэх захиар асан Н.Мөнхбат нарыг өнөөдөр яригдаад байгаа их хэмжээний мөнгөний буруу зарцуулалтыг тэр үед нь мэдээд урьдчилан сэргийлэх боломж манай хууль, хяналтын байгууллагынханд байж л байсан. Цагдаа, прокурор, тагнуулын байгууллагаас гадна Үндэсний аудитын газар гэж бий. Өчнөөн удаа аудитын шалгалт хийж л байсан байдаг. Хаагуур нь өнгөрөөд тэд ийм их хохирол улсад учруулчихсаныг өнөөдөр “мэдсэн” нь сонин биш үү.
Шуудхан хэлэхэд Монгол Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг, Монгол Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц, Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал, Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингис, Улсын ерөнхий аудитор А.Зангад нарын удирддаг байгууллагынхан зөвхөн өнөөдөр төрийн эрх баригчдын тушаал заавраар хөдлөөд байна уу гэсэн хардлага нийгэмд бий болсон нь нууц биш. Олон нийт ингэж хардах сэдлийг тэдний үйл ажиллагаа төрүүлээд байгаа юм. Хэрэвзээ БНСУ-ын хууль, хүчний байгууллагын зарчмаар ажилладаг бол Н.Алтанхуягт аль эрт хилийн хоригоо тавьж, Н.Батбаяр, Н.Мөнхбат нарыг тухайн үед зогсоож болох л байсан гэсэн үг. Тэгэлгүй өнгөрөөж, өнөөдөр гэнэт мэдсэн адил барьж, хориод, нийгэмд мангас болгож харагдууллаа гээд юу ч өөрчлөгдөхгүй. Хууль, хүчний байгууллагынхан ч хулганаар тоглох муур адил сүрийг үзүүлэх нь хэр зохимжтой вэ. Өнөөдөр эрх мэдэлгүй, албан тушаалгүй болсон ийм хүмүүс захын нэг хэсгийн байцаагч дуудахад л гүйгээд очих “зүрхтэй” болчихсон байгаа. Харин галзуурч явахад нь бол өөр өө. Тэр үед нь А.Зангад даргын аудиторууд хянаад, чиглэл зөвлөмжөө өгөөд явах хэрэгтэй. Б.Хурцын тагнуулчид, Р.Чингис, Х.Энхжаргалын ажилтнууд илрүүлэн шалгаж, М.Энх-Амгалангийн прокурорууд шударга хяналт тавьж, Ц.Зоригийн шүүгч нар үнэн зөвөөр эцсийн шийдвэрийг гаргах ёстой юм.
Өнөөдөр ч нийгэмд “тэнэсэн” том албан тушаалтнуудтай холбоотой мэдээллүүд бий. Хамгийн их яригдаж байгаа нь УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдыг тойрон хүрээлэгчдээ албан тушаалд томиллоо гэж байна. Ард нь их хэмжээний мөнгөний асуудал яригдаж байгаа гэж байгаа. Үүнийг мухарлах, олон нийтэд үнэнийг харуулах нь Ц.Зориг, М.Энх-Амгалан, Б.Хурц, Х.Энхжаргал, Р.Чингис, А.Зангад нарын хамтдаа хийх ёстой ажил нь юм.
Гэвч ингэх зориг тэдэнд бий юу. “…Ерөнхийлөгч өө, УИХ-ын дарга аа, Ерөнхий сайд аа тантай, таны хамаатантай холбоотой асуудал байна. Та ирж мэдүүлэг өгнө үү” гэх зориг тэднд байна уу. Хэрэв тэд л зоригловол ажилтнууд нь тушаалыг дор нь биелүүлж чадна. Үүнд эргэлзэх хэрэггүй биз ээ.
Ер нь манайханд энэхүү зориг гээч юм дутагдаж байгааг хаана хаанаа маш сайн мэднэ. Гэхдээ хэзээ ч хоёрдугаарт бодож болохгүй нэг зүйл бол тэдний тангараг. Тангараг өргөсөн шүүгч, прокурор, цагдаа, тагнуулч, АТГ-ын ажилтан шүү дээ.
Тиймээс эр зориг гаргаад өнөөдөр байгааг нь ч шалгаж сурах хэрэгтэй байгаа юм. Ингэж байж тангараг өргөсөн жинхэнэ албан хаагч болно. Ингэж байж гэмт хэргээс урьдчилан сэргийлж, улмаар Монгол Улсад шударга ёсыг тогтоох үндэс суурийг тавина. Яахав, өнөөдөр нэгэнт бий болсон, тогтсон томилдог албан тушаалтнаасаа айж болно. Гэлээ гээд хуулийг хэрэгжүүлэхээс айх хэрэггүй юм. Албан тушаалаас нь чөлөөлнө, хавчина гадуурхана. Энэ яахав, бүр амь нас, эрүүл мэнд, гэр бүлд ямар дарамт ирэхийг хэлж мэдэхгүй. Гэвч ингэх зориг тэднээс л гарах ёстой. Тэгж гэмээнэ тангараг хэрэгжинэ, улс хөгжинө, Монголд шударга ёс тогтоно. Хамгийн гол нь тэднийг ард түмэн дэмжинэ, бас хамгаална.
Эх сурвалж: www.polit.mn
Холбоотой мэдээ
-
Bid songoltoo uursduu hiimeer bn (November 09, 2016 10:35:38 am )
Bid Tsagdaa, Shuuhiin dargaa ard tumen uursduu songmoor bn, shal demii oron nutgiin heden tsunh baridag hudlaa yumnuudiig songoj baihaar, tsagda, shuuhee songood ta nar min edniig bugdiign odoo garsan baiga MAN-ii gazrin naimaachdiig bugdiign 10-30 jil uguud buh yumiign huraagad av geedl suuh yumsan da, ter tsag hezee ve??????????????
-
Зочин (November 09, 2016 10:39:31 am )
Маш зөв бичсэн байна. Энэ улсууд нь харин ойлгодог эсэх нь юу юм бол доо. Ямарч мулгуу тэнэг хүнд ойлгогдохоор бичжээ.
-
zochin (November 09, 2016 10:58:52 am )
sain bichsen bn vnen sh dee ajiliig ni hiilegdegvi sh dee
-
иргэн (November 09, 2016 11:06:56 am )
Тангараг өргөсөн арчаагүй аймхай амин хуьиа хичээсээ амьсгаанууд олинтойхон ажилаа хийвэл хийгээд чөдахгүй бол зайлаад шинэ залуу халаадаа ажилаа өгөөд хөдөө очин хонь хариуулцгаа амьсгаануудаа
-
зочин (November 09, 2016 11:16:47 am )
Тиймээ зөв олж харжээ. Аливаа улс хууль сахиулах тусгай албадаа л цэвэрлэж, хараат бус эрх сүртэй байлгаж гэмээн хүчирхэг байна. Гэтэл манайх шиг мөрдөх албаа шалан дороо тавиад шүүх прокуророо дээд түвшинд үздэг улс хэцүүдээ олон жилийн дараа л ойлгох байх.
-
Мэргэн (November 09, 2016 11:23:38 am )
Маш зөв сэдвээр сайн бичсэн байна. Манайд нэг талаас хуулийхан дэндүү хүцэнгүй, эр зориггүй ажиллаж байгаа. Нөгөө талаас улс төрчдийн “бүрэн эрхийн хугацаа” гэдэг ямарч утгагүй зүйлээр хамгаалалт тавьж тэднийг идэж уух, дураараа авирлах боломжийг олгож, цаг хожуулдаг буруу жишиг байна. Иймээс энэ бүрэн эрхийн хугацаа гэдэг зүйлийн утга агууллагыг өөрчлөх хэрэгтэй байна. Уг нь энэ БҮРЭН ЭРХ гэдэг бол ямарч хяналтгүй болгож буханчлан шүтэх тухай ойлшолт биш л дээ.
-
Anonymous (November 09, 2016 11:45:23 am )
Удахгүй ард түмний тэмцэл эхлэж төрд цэвэрлэгээ хийнэ
-
Anonymous (November 09, 2016 11:50:24 am )
ард түмний 49% өнгөрчээ..
-
yуган (November 09, 2016 11:53:51 am )
тэр цагдаа тагнуул гэдэг чинь эх орон ард түмнийхээ төлөө бус дарга нарын тусын тулд явж ирсэн уламжлалтай улс
-
unen (November 09, 2016 12:17:49 pm )
zuv. huulia zorigtoi heregjuuldeg alban tushaaltan neg ch alga. deed shuuhiin erunhii shuugch zorog bol bur hereg alga. zugeer onison huuheldei. elbegdorjiin bugs doloogch……
-
Баяррагчаа (November 09, 2016 12:18:15 pm )
Эзэн өөрийнхөө хулгай луйврыг илрэх дөхөхөөр асуудлыг өөр тийш нь шидэж өгч амиа аргацаадаг болжээ монгол улсын хүчний байгууллага эзнээс салсан цагт л магадгүй
-
Улс тор судлаач. (November 09, 2016 4:41:40 pm )
Хууль, хучний байгууллагын ажилтнуудад “ОРГОСОН ТАГАРАГТАА УНЭНЧ БАЙХ, УЛС ЭХ ОРНЫХОО ТОЛОО СЭТГЭЛ ГАРГАЖ АЖИЛЛАХЫГ АНХААРУУЛСАН, ард иргэд, олон нийтэд нэгийг бодогдуулсан сайн нийтлэл бичсэнд талархал илэрхийлье. Одоо хууль, хучний байгууллагын дарга нар нь оорсдийг нь томилдог дээд шатны дарга нарын даалгаврыг хууль завхруулж байгаад ч хамаагуй биелуулдэг ээ зогсоож,оорсдийгоо ШУДАРГА ЕСНЫ БАЙГУУЛЛАГЫГ ТОЛГОЙЛЖ, ТЭНД АЖИЛЛАДАГ АЖИЛТАНГУУДДАА УЛГЭРЛЭХ ЕСТОЙ ГЭЖ ООРИЙГОО УХАМСАРЛАЖ, олон нийтийн дунд яригдаад байгаа асуудлууд болон шалгагдаж байгаа асуудлуудад мон чанарыг нь унэн зов тогтооход нь хоронго монго, хуч, сэтгэл гаргаж ШУДАРГААР хандах естой байна шуу. Гэтэл эсрэгээр хандаж, бур зарим тохиолдолд оорийг нь томилдог дарга нарын даалгаврыг биелуулж ШУДАРГА БУС УЙЛДЭЛ ХИЙХЭД ХУРГЭДЭГ тул олон нийт нь хууль, хучний байгууллагад итгэхгуй, эсвэл маш сайн гуйцэтгэсэн ажлыг нь буруугаар ойлгоод байна л даа. Тухайлбал: “Эрдэнэтийн нийт хувьцааны 49 хувийг, хувийн компаниар дамжуулж, Торийн ондор албан тушаалтангууд нь хувьдаа авсан байна” гээд л шуугиад байхад, хууль хучний байгууллагууд нь байгаа эсэх нь ч мэдэгдэхгуй, дарга нар нь амьд эсэх нь ч мэдэгдэхгуй ЧИМЭЭГУЙ Л БАЙГААД БАЙХ ЮМ. Хэрэв хусвэл “очуухэн жижиг асуудлыг ч ТЭМЭЭНИЙ ЧИНЭЭ ТОМРУУЛААД л шалгаад, шуугиан тариад унадаг биздээ. Тэгвэл одоо дараах асуудлуудыг шалгаад УНЭН МОНИЙГ НЬ ТОГТООГООД ОГМООР БАЙНА. Уунд: 1. Саяхан байгуулагдсан/цаасны компани гэж нэрэлмээр/, 27-хон настай бацааныг захиралаараа томилсон Монгол зэс хэмээх компани нь, ямар ид шидээр, ямар эх уусвэрээр 400 сая долларийг хаанаас, хэнээс, яаж олж, Эрдэнэтийн нийт хувьцааны 49 хувийг эзэмдэг байсан ОХУ-ын Ростех Компанид огсон болохыг тогтоож олог. 2. Компанийн тухай хуулийн 2 дугаар зуйлийн 2.6-д “Торийн омчит хуулийн этгээдийн хувьд омчлогч нь Торийг толоолж УИХ байна” гэж заасан байдаг. Тэгэхээр Эрдэнэт нь Торийн омчит хуулийн этгээд учраас ОМЧЛОГЧ нь УИХ байж таарна. Гэтэл ОХУ-ын Ростех компани нь эзэмшлийнхээ 49 хувийг худалдах тухай Монголын талын 51 хувийн ОМЧЛОГЧ УИХ-д танилцуулахаар Засгийн газарт хандахад, Сайханбилэг нь “санал дугнэлт бэлтгэх ажлын хэсэг байгуулж ажиллуулан, ур дунг УИХ-даа танилцуулах естой байтал, Эрдэнэтийг омчлогч болох УИХ-ын омноос, 49 хувийг торийн эзэмшилж авахаас татгалзаж, “Монголын дотоодын аж ахуйн нэгжуудийн хурээнд нээттэй тендер зарлахгуйг, ямарч сонгон шалгаруулалтгуйгээр Монгол зэс компани болон Худалдаа Хогжлийн Банканд шилжуулж байгааг хуульд нийцсэн болохыг нь тогтооох. 3. Эрдэнэтийн 49 хувийг хувийн компанид шилжуулэхээр гарсан Сайханбилэгийн засгийн газрын тогтоол нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхийг УИХ нь Монгол Улсын Ундсэн Хуулийн хуулийн 45 дугаар зуйлийн 45.2-д заасны дагуу шалгаж тогтоож огох. 4. УИХ-ын дэд дарга н.Нямдорж, н.Батзандан нарын ХМХ-ээр “Монгол Улсын Еронхийлогч Ц.Элбэгдорж нь Эрдэнэтийн 49 хувийг, хувийн компаниар дамжуулж Торийн ондор албан тушаалтангуудад огох ажлыг зохион байгуулсан байж болзошгуй гээд л мэдэгдээд байгаа. Энэ мэдээлэл нь унэн зов эсэхийг холбогдох хууль хяналтын байгууллага нь шалгаж тогтоож огох.
-
Anonymous (November 09, 2016 4:53:47 pm )
Миеээ гомбиин Энх болд нь саин юум хиихгуи дээ маш их санаа муутаи хун дээ ,,!
-
Зочин (November 09, 2016 6:40:39 pm )
Манай хуулийнхан шударга байж чадахгүйэ, нөгөө женкогийн хэрэг хаагдаж байгаа гэсэн үү
-
Anonymous (November 10, 2016 12:35:04 am )
Маш зөв, дэмжиж байна. Харамсалтай нь Хууль хүчний байгууллагуудын дарга нар дандаа эрх баригчидын хүмүүс буюу улстөрөөс хараат муужгайнууд болсон явдал юм.
-
Anonymous (November 10, 2016 12:55:22 am )
Цагдаа, шүүх, прокурорын байгууллагыг улс төрөөс салгаж байж тэр хүмүүс ажилаа хийнэ шдэ манайд энэ улс төр гэсэн хачин юмнууд нь дарчаад ажлыг нь хийлгэхгүй бгаад байх шиг санагддаг цагдаагийн энэ торгууль гээч юмийг алба хаагчдаа шахдаг асуудлыг болиулмаар юмаа энэ торгуулаас болж ард иргэд, цагдаагийн дунд буруу ойлголт үүсээд байдаг. Цагдаа, шүүх, прокурор улс төрөөс хараат бус байлгах нь зөв эцэсийн дүнд ард иргэд сонголтоо зөв хийх нь чухал
-
aaa (November 10, 2016 1:32:25 am )
тэгвэл эд нар нь мөнгөөр тангараг өргөчихсөн байвал яах уу?
-
Anonymous (November 10, 2016 1:41:16 am )
Мөдхөн Монголд бослого болж даварсан андгай тангаргаасаа няцсан нөхдүүдийг ард түмэн шүүнэ дээ Бид арай ч ийм ардчилалыг хүсээгүй юм шүү Монголчуудаа бүх зүйлд л бэлэн байцгаа Ард түмний уулзгалсан тэмцэлээс хаашаа хэн нь бултаж чадхыг үзэх цаг нь тун ойрхон
-
Наяа (November 10, 2016 5:28:32 pm )
Маш үнэнийг бичсэн байна.Босоо удирдлагатай болчихвол , ажиллах боломж байгаад байх шиг ээ.Үйлчилгээний болгоод,дээрээс нь хэвтээ удирдлагатай болхоор ажил нь урагшгүй болоод байгаа байх.Цагдаа бол хүчнийх байх хэрэгтэй.
-
Наяа (November 10, 2016 5:32:07 pm )
Цагдаагаараа торгууль нэртээ дээрэм хийлгээд байнаа.үүнээс болж Төрийн цагдаагийн нэр хүнд хөсөр унаж байна.Дэндэж байна шүү
-
Бошигт. (November 10, 2016 5:33:24 pm )
Цагдаагаараа торгууль нэртээ дээрэм хийлгээд байнаа.үүнээс болж Төрийн цагдаагийн нэр хүнд хөсөр унаж байна.Дэндэж байна шүү
21 Comments