antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 8, 2016 14 comments

Н.Баяртсайхан ханшийн өсөлтөд бууж өглөө

нийтлэсэн Admin

45a0311d-b464-4c9a-8428-d188fb391360

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан валютын ханшийг богино хугацаанд бууруулна гэж хэлж чадахгүй хэмээн том дуугарчээ. Тэгэхээр төв банкны удирдлагыг гартаа авангуутаа бодлогын хүүг өсгөж, ханштай тэмцсэн тэмцэлдээ тэр бууж өгчээ, нэг талаас. Тэрбээр “гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах ёстой. Гадны шууд хөрөнгө оруулалтад саад болж байгаа зүйлсийг арилгах ёстой. Хоёрдугаарт, экспортын орлогоо нэмэгдүүлж байж бүтээгдэхүүнээ гадаадад экспортод гаргаж байж валюттай болно. Тийм учраас аж ахуйн нэгжүүд экспортоо нэмэгдүүлэх чиглэлээр илүү их ажиллах ёстой гэдгийг ярилцлаа. Гуравт, бидэнд хямд валют хэрэгтэй байна. Урт хугацаатай, бага хүүтэй мөнгө олох чиглэлээр Засгийн газар, Монголбанк санаачлага гаргаж ажиллах хэрэгтэй байна. Бид ханшийг захиргаадалтын аргаар хатуу барих боломжгүй. Тэгэхээр ханшаа тогтворжуулах чиглэлээр бодлого барьж ажиллана.Богино хугацаанд валютын ханшийг бууруулна гэж амалж чадахгүй. Эдийн засгийн нөхцөл байдал амаргүй, хэцүү байна. Өнгөрсөн жилүүдэд их хэмжээний монгол төгрөг хэвлэж гаргасан. Тэр нь өнөөдөр зах зээл дээр чөлөөтэй байж байна. Тэр мөнгө хаашаа л бол хаашаа урсахад бэлэн. Нэг бол валют болж урсана, нэг бол Засгийн газрын үнэт цаас болж урсана, нэг бол Төвбанкны үнэт цаас болж урсана. Нөхцөл байдал ийм байгааг ард түмэн ойлгох байх.” хэмээн ярьсан байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • Anonymous (November 08, 2016 12:20:59 pm )

    Odoo ene bolimoor um aa. Chadahgui bn shd. Chaddag huniig tavimaar baidag. Ene uls odoo balarch bn da

  • Anonymous (November 08, 2016 1:32:37 pm )

    бямбацогтыг монгол банкны ерөнхийлөгчөөр сонгоёо

  • Anonymous (November 08, 2016 3:14:28 pm )

    Өчигдөр инээд алдаж ирээд л ярина лээ дээ

  • Anonymous (November 08, 2016 4:48:05 pm )

    АНыхан ханшийг тогтоож байсан атал МАНыхан яагаад ганцхан сарын дараагаас тогтоож чадахгүй эцэстээ бууж өгч байнавэ

  • Хонх (November 08, 2016 5:32:34 pm )

    Засаг төвхнөөд ажлаа эхлэхгүй,сандал ширээтэй зууралдсаар ,ард түмэн туйлдаж дууслаа.

  • Eegii (November 08, 2016 6:17:34 pm )

    MANgaruud uursdiinhuu mangariig ehneesee oilgoj buuj ugch ehellee ene ch bas neg taliin amjilt shuu!!!chadahguin gedgee ert uhaarch baigaan sain hereg odoo hurdana soliod daraagiin neg mangariig tomil

  • Eegii (November 08, 2016 6:20:09 pm )

    Suhbatiig tomilchihoo ter gadna baigaa baylagiig yaj eh orondoo avch irdegiig sain medej baigaa tuuniigee nuugaad helehgui baigaa

  • зочин (November 08, 2016 6:42:38 pm )

    МАН-ын нөхдүүд $-т хэлээ гаргаад 2 гараа өргөөд бууж өвгөх зөв цаг нь болсон Их улс төржөөд байвал хэд ч хүрч мэднэ Худал ярьдаг хоосон толгойнууд минь

  • zochin (November 08, 2016 6:43:23 pm )

    Chi zail buuj ug mkv 100-g 8% hamaruulna gesen hudlaa helkee chamaig tenger ongod nergeg bid undur hvvnd suhurch bna vnendee nash hvnd bolj bnaa

  • мАЗАР ТОЙНЗочиночин (November 08, 2016 7:13:52 pm )

    Энэ ч үнэнээ хэлчихлээ. Чадахгүй хүнийг юунд байлгаад байгаа юм бэ. Баяртай л болго л доо. Угаасаа цаг нь болчихсон хүн. Яаж ч зүтгээд энэнээс юу ч гарахгүй шүү дээ.

  • zochin (November 08, 2016 9:06:52 pm )

    Байхгүй хочит Баяртсайхан одооноос эхлэн чадахгүй гэдэг хоч цол өгч монгол банк наас зайлуулья

  • zochin (November 09, 2016 9:55:44 am )

    Ard irgedee evlelden negdej tsuglaan hiij vr hvvhed zaluudiinhaa tuluu temtsii bid hedii boltol huurtagdaj amidrah um be ajilgui zsluus yaj amidrah um be haana bna inotekii zeel haana bna100-mkv iig 8% shiljvvlne gesen ta nariig urshuuhgui shvv udahgui tvmen olnii tevcheer baragdana shvv hariugaa avahiin tuluu temtseh bolnoo banknii zeeliin hvv bairnii zerliin hvvg buuruul iim zogsongi bgaa nuhtsuld ard irgediinhee amidral huls hvchiig hamgaalj chadahgui bna

  • zochin (November 09, 2016 10:06:07 am )

    Sangiin said banknii saidaa vneheer huurtagdaj bna yadan ih daahaaj ineed aldaad doromjilood bgaa umdaa hsana bna inotekiin zeel mkv 100-g yagaad 8% oruulahgui bidnii amidralaar togloj bgaa um bee heleed uguuchee olon ailiin amidralaar garaa ugaaj bgaa shvv ta nariig urshuugui shvv togtool shiidver gargasan murtuluu banknaas asuuhaar deerees shiid ireegui geed ene 2- iin dund zeeliin undur hvvnd suhurch bna heleed uguuch hiigeed uguuch

  • мАЗАР ТОЙНЗочиночин (November 09, 2016 11:42:36 am )

    Ажлаа хийж чадахгүй гээд байхад энд уяад яах гэсэн юм бэ. Явуулаач ээ.

antalya rent a car