antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 8, 2016 8 comments

“Хариуцлага” ярьдаг “хариуцлагагүй” АН

нийтлэсэн Admin

1478567149582124ed37b74

 Улстөрийн томоохон сөрөг хүчин бол яахын аргагүй Ардчилсан нам. Өнгөрсөн жилүүдэд АН дангаараа ялалт байгуулж, төрийн эрх барьж үзээгүй ч 2004, 2012 онуудад олонх болж, МАН-тай эвсэн Засаг байгуулж явсан түүхтэй. Харин 2016 оны сонгуулиар тэд “аймшиг”-тайгаар ялагдал хүлээсэн. АН-ын энэхүү ялагдал ерөөсөө 2014 оны арваннэгдүгээр сарын 5-ны УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд, намын дарга байсан Н.Алтанхуягийг огцруулсанаас эхлэлтэй.

УИХ-ын чуулганы хуралдаанд Н.Алтанхуягийг унагах кнопыг МАН болон “Шударга ёс” эвслийн гишүүдтэй хамт АН-ын найман гишүүн дарсан. Хэрэв найман гишүүн тэрхүү кнопыг дараагүй бол Н.Алтанхуягийн Засгийн газар унаж, АН өнөөдрийнх шиг нэр хүнд нь унаагүй ч байж мэдэх байсан. Тиймдээ ч Н.Алтанхуягийн Засгийн газар унасан цагаас АН-ынхан намынхаа эсрэг кноп дарсан 8 гишүүнд хариуцлага тооцно хэмээн ярьсаар өнөөдрийг хүрчээ. Ч.Сайханбилэгийг томилох ҮЗХ хуралдсан тэр өдрөөс хойш өнөөдрийг хүртэл бүрэн бүрэлдэхүүнээрээ хариуцлага болон намын шинэчлэлээ ярьж чадаагүй. З.Энхболд намын даргаар томилогдсон даруйдаа хэд хэдэн удаа ҮЗХ-г хуралдуулах гэсэн ч эсрэг фракцууд нь “хор” найруулаад хуралдуулаагүй юм. Өөрөөр хэлбэл намаа унагасан нөхдүүдэд өнөөдрийг хүртэл хариуцлага тооцох тохиол бүрдээгүй гэсэн үг. Тодруулбал, Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахад Р.Амаржаргал, Л.Эрдэнэчимэг, Б.Наранхүү, М.Зоригт, Х.Баттулга, Ж.Батзандан, Д.Батцогт, Р.Бурмаа нар кноп дарж байв.

Энэ өдрүүдэд АН-ын ҮЗХ-ны хурлын сураг сонсогдож намын доторх фракцууд нь хөл хөдөлгөөн орж хэвлэлээр бие биенийхээ эсрэг акцуудыг зохион байгуулсаар ирлээ.

Энэ өдрүүдэд АН-ын ҮЗХ-ны хурлын сураг сонсогдож намын доторх фракцууд нь хөл хөдөлгөөн орж хэвлэлээр бие биенийхээ эсрэг акцуудыг зохион байгуулсаар ирлээ. Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Л.Болд “АН-ын ҮЗХ энэ сарын 16-нд хуралдана. Хуралдаанаар Засгийн газрыг огцруулсан найман гишүүнд хариуцлага тооцно” гэж дахин мэдэгдлээ. Гэхдээ тэд чадах болов уу. Намынхаа хурлыг ч хийж чадахгүй байгаа АН-ынхан ҮЗХ-ны хурлаа зохион байгуулаад намын даргаа сонгоод, найман гишүүндээ “банга” хүртээнэ гэдэг юу л бол доо. Өнөөдрийг хүртэл улс орны аж амьдралаар тоглож, дааж давшгүй их өрөнд оруулчихаад “гоё дээл өмсөж сайдтай золголоо” хэмээн хэдэн зуун саяар урамшуулж байсан АН-ынхан өнөөдөр тэнгэрээс бууж газраас ургасан мэт эдийн засгийн хүнд байгааг гайхаж суух нь ариун явдал мөн үү. Түүгээр ч барахгүй хариуцлага ярьж суугаа тэдэнд юу гэж хариулах ёстой вэ.

Нам дотроо тэмцэлдэж, намын даргын суудлын төлөө өрсөлдөхдөө тэд гаргуун сайн. Харин ажил явуулах, хариуцлага тооцохдоо хойрго хандсаар ирсэн нь үнэн.

 Гэхдээ Н.Алтанхуяг ч өөрөө тийм ариухан цагаан “амьтан” биш. Энэ хэдээсээ арай л дээр нь юм уу даа. Яг үнэндээ улс орны хямрал, их хэмжээний зээлийн асуудлыг анх босгож тавьсан хүн бол Н.Алтанхуяг. Тэр ч утгаараа хариуцлага хүлээж, ард түмнийхээ өмнө дахин худал амлалт өгөхөөс зайлсхийх хэрэгтэй байх.

 Б.Анир


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Улс тор судлаач. (November 08, 2016 7:51:44 pm )

    АН-ын дараахь 8-аас УИХ-ын гишуунээс гадна санаатайгаар хуралд оролцоогуй С.Эрдэнэ, Д.Ганхуяг, С.Одонтуяа, М.Батчимэг, Д.Ганбат, Г.Баярсайхан, Д.Арвин гэсэн гишуудэд бас л хариуцлага хулээлгэх учиртай даа. АН-ынхаа байгуулсан Засгийн газрын Еронхий сайд Н.Алтанхуягийгаа ч хамаагуй огцруулж, дуулгавартай байх МУДН-ын нохдуудийг сайд болгож байгаад, Эрдэнэт мэтийн ашигтай торийн омчуудийг хувьдаа авах саналыг анх Ц.Элбэгдорж гаргаж, УИХ-ын дарга З.Энхболдод АН-ын даргыг огохоор амлаж байгаад АН-ынхаа дарга, Еронхий сайд Н.Алтанхуягийг огцруулж “хулгай хийх замаа зассан юм биш уу? АН-ын толгойд гарч, нам, торийн ажлыг самарсан та нар “торийн эрх”-ийг авч засаглаж чадахгуй юм байна гэдгээ бурэн харуулсан юм чинь одоо ядаж БУРЭН БУРЭЛДЭХУУНЭЭРЭЭ намынхаа удирдлагаа бусад даа огоод узвэл олон нийт арай оор онцогоос харж дэмжих ч юм билуу яаж мэдэх вэ? Та нар намтайгаа их л зууралдвал АН чинь газрын хорсноос бурэн арчигдах болно. Гэвч та нар ухэн ухтлээ АН-тай зууралдсаар АН-аа тарааж, санаа нь нэг амрах байлгуйдээ. Та нар шиг ийм “тэнэг” юмнуудын толоо саналаа бичиж цаг аа алдахаа болье.

  • Иргэн (November 08, 2016 8:24:10 pm )

    Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/

  • Иргэн (November 08, 2016 8:24:30 pm )

    Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. /Дэлхийн нэг нойморын зэс үйлдвэрлэгч Чилийн удирдагч Августо Пиночет/

  • Иргэн (November 08, 2016 8:24:48 pm )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд эдийн засгийн алуурчдын (Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн) зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 26 жил ярьж байна.

  • Иргэн (November 08, 2016 8:25:06 pm )

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.

  • Иргэн (November 08, 2016 8:25:27 pm )

    Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 26 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.

    • Anonymous (November 09, 2016 11:24:00 pm )

      Үнэн

  • Иргэн (November 08, 2016 8:26:02 pm )

    “Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн” гэж Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон нэгэнтээ хэлсэн. Энэ нь ард иргэд, улс төрчид нь халуун эх оронч сэтгэлтэй, цэвэр ариун ёс суртахуунтай, өндөр дээд академик боловсролтой бол улс орон хөгждөг гэсэн үг юм. Гэтэл ардчиллын гайгаар 26-хан жилийн дотор ард иргэд болон улс төрчдийн халуун эх оронч сэтгэл нь амин хувийн атгаг шунахай сэтгэлээр, цэвэр ариун ёс суртахуун нь адгуусан амьтны зэрлэг зан авираар, өндөр дээд академик боловсрол нь шинжлэх ухааныг таягдан хаясан прагматик боловсрол, мухар сүсгээр солигдож Монгол улс хөгжих бус олон арван жилээр ухарч, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал нь ганхахад хүрэв. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.

antalya rent a car