antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 8, 2016 1 comment

Дэлхийн дулаарлын улмаас Арктикийн мөсөн бүрхүүл багассаар байна

нийтлэсэн Admin
527-1478567361seaiceВАШИНГТОН./futurism.com/. Дэлхийн дулаарал нь байгаль орчинд ялангуяа далайн түвшин, уур амьсгалд нөхөж баршгүй хохирол учруулах аюултай билээ. Тиймээс туйлын мөс хэр их хайлж байгааг хянах зэргээр дэлхийн цаг уурын байдлыг байнга ажиглаж байх хэрэгтэй юм.
НАСА агентлагаас гаргасан сүүлийн мэдээллээс үзвэл Арктикийн мөсөн бүрхүүлийн эзлэх талбай багасч, мөс нь нимгэрсээр байна. Арктикийн хамгийн зузаан мөстэй хэсгийг энэ оны 2-4 дүгээр сарын хооронд ажиглахад 1979 оноос хойш байгаагүйгээр нимгэрчээ. Мөн сүүлийн 13 жилийн хугацаанд 13 хэсэг газарт мөсний зузаан хамгийн ихээр нимгэрсэн байна.
Гуравдугаар сарын 24-нд мөсөн бүрхүүлийн талбай 14.52 сая хав.дөр.км байсан нь өнгөрсөн оныхоос 8.05 хав.дөр.км-ээр багасчээ гэсэн үг.. Гэхдээ энэ нь мөсөн бүрхүүл дорх мөсний хэмжээ биш юм. НАСА агентлагийн дүрс бичлэгт үзүүлснээр, мөс зундаа хайлж, туйлын мөсөн бүрхүүлийн хамгийн нимгэн хэсгийг бий болгожээ.
Антарктидын мөсний эзлэх талбай нэмэгдэж байгаа хэдий ч Арктикийн мөсөн бүрхүүл их хэмжээгээр багасч байгаагийн улмаас дэлхийн мөсөн бүрхүүлийн нийт хэмжээ багассаар байгаа юм.
Д.Нямтулга
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Зочин (November 08, 2016 4:06:01 pm )

    Before the flood гээд Леонардо Ди Каприо-гийн бүтээсэн баримтат киног үз. Антарктид дээр мөс гол болон хоржигнолтол урсаж байгаа, цагаан баавгай, далайн халиу, халим хэрхэн мөсний ойр амь тэмцэж буйг хараарай. Бид ч гэсэн их бага гэхгүй эх дэлхийдээ хувь нэмэр оруулж аврахаа байг гэхэд ядаж хор хөнөөл болохгүй амьдарцгаая. Тогоо хэмнэ. Хогоо багасга. Нүүрс папришкины хэрэглээгээ тана. Хүүхүүддээ сурга.

antalya rent a car