antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 7, 2016 13 comments

Жудаггүй зан гаргасан бөхийн барилдах эрхийг 1-3 сар хүртэл хасна

нийтлэсэн Admin

12b9de3acce6f85c41268af458b0f808Монголын үндэсний бөхийн холбооны Тэргүүлэгчдийн хуралдаанаар МҮБ-ийн барилдааны дүрмийн зарим заалтыг хэлэлцэж, мөрдөхөд илүү ойлгомжтой болгох зорилгоор холбогдох журмыг батлан гаргасан байна. Тухайлбал, Үндэсний бөхийн барилдааны дүрмийн долоодугаар зүйл буюу “Бөхийн цээр, зэм шийтгэл” хэсгийг онцлон хэлэлцэж, 7.3-ийн “Г” заалтыг хэрэгжүүлэх зорилгоор дараахь журмыг гаргажээ.

Шинээр баталсан журамд Дүрмийн 7.3-ийн “Г”-д бөхийн цээрлэх хэсэгт заасан “Олон нийтийн өмнө жудаггүй зан авир гаргах” гэдэгт дараахь зүйлийг тооцохоор нарийвчилжээ.

Үүнд, заал танхимд, үзэгчдийн дунд өмсгөлөө өмсөж, соёлгүй байдал гаргах, барилдааны эхэнд үзэгчид бөхчүүдээ үл хүндэтгэн жагсаж гарахгүй байх, цолтой бөхчүүд зориулалтын суудалд суухгүй байх, өрсөлдөгч бөхдөө болон засуул цэцдийн шаардлагын эсрэг заналхийлсэн үг, үйлдэл үзүүлэх гэх мэт, бөхийн дэвжээ, наадмын талбайд болон олон нийтийн өмнө бүдүүлэг үг, хараал хэлэх, барилдаан захалсан үед учраа бөхөө илэрхий элдэн хөөж, хашлага болон саад болох зүйл рүү зориуд мөргүүлэх, өмсгөлөө бүрэн гүйцэд хэрэглээгүй буюу өмсгөлийн стандарт хангаагүй байх, энэ талаар тавьсан шаардлагыг хэрэгжүүлэхгүй байх, барилдааныг түр зогсоох үед зориуд мэх хийх, шаардлагагүй үед эмч рүү дахин дахин очих, зөвшөөрөлгүйгээр барилдаанаас завсарлага авах гэх мэт үйлдлийг гаргасан бөхчүүдийг олон нийтийн өмнө жудаггүй зан авир үзүүлсэн гэж үзэх ба тухайн бөхийг дүрмийн дагуу хөлийн цэцийн шийдвэрээр барилдаанаас хасах бөгөөд ноцтой гэж үзвэл Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр барилдах эрхийг нь 1-3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх ажээ.

Э.МӨНХ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • зочин (November 07, 2016 5:34:01 pm )

    Бөхчүүдийн барц сонгох гэж бөөн юм болох юм даа.Барц бариулахгүй байвал нэг удаа сануулаад л шууд хасаж байх хэрэгтэй

  • Anonymous (November 07, 2016 6:33:23 pm )

    Buun uuh buun tarianyydiig vzej vhsenee hiinee.ternii orondo hvvhen ysnzlaad bj bsan dr

  • зочинзочин (November 07, 2016 7:24:26 pm )

    Одоо бөхчүүд барьц сонгохын тулд мэх хийхгүй цаг удаашируулаад байх шиг…Иймд хугацааг 2-3 удаа сугадаг юм уу эсвэл 30-40 минут удааширсан тохиолдолд шууд хасч байвал ямар вэ.

  • Не нравится (November 07, 2016 8:50:17 pm )

    Махан мантуу болсон арын хаалганы чадалгүй юмнууд үнэн сонирхолгүй. Жинхэнэ бөхчүүд гэвэл Мөнхбат аварга, батэрдэнэ аварга сүхбат, өсөхбаяр сумъяабазар энэ хэд бхад сонирхолтой шударга бдаг байлаа. Гэхдээ сүхбат баянмөнх 2 с болж их хэл ам хэрүүл шуугиан гардаг байлаа. Одоогийн бөхчүүд үнэндээ худлаа гарууд. Эрхэмбаяр д дажгүй санагддаг. Эдний оронд Сумо хавигүй сонирхолтой мундаг

    • ЗОЧИН (November 08, 2016 3:05:43 pm )

      нэрээ Баянаа Сүхбат-2оос сайх асууж үзээрэй,хэрүүл зарга хийгээд салахгүй шүү?

  • Хммм (November 07, 2016 8:51:58 pm )

    Ene mongol bohiig uzdeg sonirhdog hun hovor bhaa judaggui hoolnii savnuud tsuglardag temtseen zugeer jijig temtseen kkk

  • Ye ye boovoo doo (November 07, 2016 8:53:38 pm )

    Erhembayar oyunbold 2 l dajgui sanagddag. Bohchuud huuhend nugasgui bdgiin chaddagiin bolu kkk

  • ИРГЭН (November 07, 2016 9:27:11 pm )

    БӨХИЙН ДҮРМЭЭ ШИНЭЧИЛЖ УЛСЫН ЦОЛНООС БУСДЫ НЬ ХАСАХ ХЭРЭГТЭЙ.МӨНГӨӨР ЦОЛ АВДАГ ӨГДӨГ НЬ ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ.АТГ ЮУ Ч ХАРАХГҮЙ МЭДРЭХГҮЙ БАЙСААР БАЙНА.ХЭДЭН ЗУУН САЯАР НЬ АВЛИГАЛЫН ХЭРЭГ ЯВАГДААД БАЙХАД НҮДЭН БАЛАЙ ЧИХЭН ДҮЛИЙ АТГ БАЙГААД ЯАХ ВЭ.СУМО ШИГ ШУДАРГА ЦОЛОО ЖИЛ ДАРААЛАН ХАМГААЛДАГ БАЙВАЛ ЗҮГЭЭР ШҮҮ.

  • Anonymous (November 08, 2016 7:40:30 am )

    тэгээд л толгойг нь илээд байх юм бүр ядаж 6-1 жил хасах хэрэгтэй

  • Anonymous (November 08, 2016 8:52:59 am )

    ODOONII BUH GEGCH MALNUUD IHENH N JUDAGGUI BOLSOON NAAD ARGA HEMJEE CHIN JIJIGDEJ BA 1-3 JIL BOLGOH BUUR SHOG MALNUUDIIN HUDALDAJ ARD TUMNIIG MEHELJ AVSAN TSOLIIG N HURAAH HEREGTEI ODOO BUH UZEH SONIRHOL EER BAIHGUI BOLJ DEE ZAILUUL

  • зочин (November 08, 2016 9:16:03 am )

    Барьц сонгох, нөгөө бөхөө зодоод байгаа юм уу, шилдээд байгаа юм уу гараараа хүзүүн дээр хүчтэй цохих мөн нүд рүү нь гараа хийх, унаж буй бөхийн дээр зориудаар өөрийн жингээр дарж унан бэртээх, хавирч буй нэрээр өшиглөх, Монгол бөхөд жудаггүй зүйл их байна. Энэ дүрмээ өөрчлөх хэрэгтэй.

  • Anonymous (November 08, 2016 9:43:46 am )

    Монгол бөх монгол бах болсон утгагүй тэнэг санагддаг

  • irgen (November 08, 2016 3:59:06 pm )

    жудаггүй бөхийн нэг номер гэвэл арслан пүрэвдагва.

antalya rent a car