Манай улсын санхүүгийн зах зээл өрөөсөн хөл дээрээ догонцсоор хэдийнэ 20 гаруй жил өнгөрчээ. Уг нь банк, даатгал, хөрөнгийн зах гэсэн гурвал иж бүрдэл маягаар, харьцангуй хувь ойролцоо янзаар хөгжих ёстой ч, манайд тэгж чадсангүй. Хөрөнгийн захаа хөгжлийн хөшүүрэг энэ тэр гэж том гоёор нэрлээд, он жилийг ч тэгж нэрлэж үзэв. Гэвчиг бахь байдгаараа. Лондонгийн биржтэй мастер гэрээ байгуулаад ч тусыг эс олов. Эндээс юу харагдаж байна вэ гэхээр төрийн зүгээс хөрсөн дээр буулгана гээд байдаг бодлого нь өөрөө биш байнаа гэдгийг л бодитоор харуулаад байгаа хэрэг. Санхүүгийн зах зээлээ хөгжүүлье энэ тэр гэж ярьж байх зуур банкны салбарынхан дэндүү оодорчээ. Санхүүгийн захын 90 гаруй хувийг дангаараа бүрдүүлж байгаагийн хувьд ч тэр эдийн засагт нөлөөлөх томоохон нөлөөллийг атгаж байгаагийнхаа хувьд ч тэр арилжааны банкууд үнэндээ оодорч байгаа гэхэд болно.
Хямралын тухайд хэн хүнгүй ярьж байгаа манай улсад өнгөрсөн жилд хамгийн ашигтай ажилласан салбараар банк л тодорч байна. Зээлийн өндөр хүүгээр дамжуулан иргэдээс хэдэн төгрөгийг нь хүүлэх шиг болдог банкууд эргээд төр лүү бухахдаа дэндүү сайн. Гэхдээ үнэндээ бол төрийн зүгээс хүссэн хүсээгүй арилжааны банкуудыг дэмжсээр ирсэн байдаг. Гаднаас орж ирж байгаа бүх л мөнгүүдийг хэдүүлээ хувааж авч тараах ажил хийдэг банкуудын удирдлагууд улстөр, эрх мэдэлтэй их бага ямар нэг хэмжээгээр сүлбээтэй байдаг нь үнэн.
Монголын Хэрэглэгчдийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэгүүдийн Нэгдсэн Холбооны Ерөнхийлөгч А.Ариунболд “Монголын банкны холбооны ерөнхийлөгч, ХХБ-ны захирал Орхонтой 3 сард уулзан зээлийн хүү, шимтгэлийг бууруулах талаар ярилцан албан бичгээр асуудлыг тавин үр дүнд хүрэх талаар тохиролцсон ч түүнээс хойш өнөөдрийг хүртэл бултсаар байна. Банкууд хэрэглэгчдийн эрхийг нэгэнт хангаж чадахгүй бол гадны чадвартай банк сонгон шалгаруулалтаар оруулж ирэх цаг болжээ. Монголын банкны холбоог татан буулгая” хэмээн хэдхэн өдрийн өмнө бичээд байгаа.
МХЭАХННХ-ны зүгээс уг нь Монголын банкны холбоонд Монголчуудын эрх ашигтай холбоотой л асуудлыг гаргаж тавьсан ч, үл тоон долоон сар өнгөрөөд байгаа юм билээ. Тэгэхээр банкных нь холбоо нь асуудалд ийн хандаж байхад банкууд хүүгээ бууруулах тал дээр уян хатан байр суурьтай ажиллана гэдэг юу л бол. Монополь байдлаараа Монголчуудад ноёрхож байгаа арилжааны банкуудад үйлчилгээний байгууллага гэдгийг нь сануулсан, уян хатан нөхцөлтэйгөөр ажиллах ёстой шүү гэдгийг нь ойлгуулсан зохицуулалтыг хийж өгөх нь нэг талаас төрийн үүрэг болоод байна.
Сүүлийн үед гадны банк гэхээр л Хятадын төрийн өмчит банкин дээр дөрөөлж, нийгмийг айдаст автуулсан байдлаар мэдээлэл өгөх сэдэлтэй нөхдүүд цөөнгүй ярих болж. Тэгвэл уучлаарай,гадны банкууд гэдэг ойлголтод хувийн секторын хөрөнгө оруулалтын тухай ойлголт бас багтаж таарна. Тэртээ тэргүй манайд үйл ажиллагаа явуулж байгаа банкууд дотор цэвэр үндэсний банк байгаа эсэх нь эргэлзээтэй. Дандаа л мөнгө гаднаас татдаг, гадны хувьцаа эзэмшигчидтэй банкууд байгаа. Тиймдээ ч нөгөө талаас гадны банкуудыг албан ёсоор оруулж ирж, шударга өрсөлдөөний талбарт тэдэнд боломж олгох нь Цэвэр Монгол Үндэсний банк бий болох, тодрон гарч ирэх нөхцөл болж болохыг хэлэх эдийн засагчид байгаа юм.
МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа хэлэхдээ “МҮХАҮТ-аас судалгаа хийхэд хөгжиж буй 104 улс гадны банкуудад үүдээ нээжээ. Испани зохицуулалтаа сайн хийсний дараа гадны банкуудад нэвтрэх зөвшөөрөл олгосон тул дотоодын банкууд нь тэргүүлэх байр сууриа хадгалж чаджээ. Японд гадаад, дотоод бүхий л банканд нэг ижил хууль үйлчилдэг аж. Харин Италид үндэсний банкууд нь гадаад банкуудад байр сууриа алдсан аж.
Төв банк шинэ банк байгуулахыг төдийлөн дэмжээгүй, тусгай зөвшөөрөл олгоогүй. Шинэ банк гарч ирээд хадгаламжийн хүүг өсгөдөг.
-Bank of China гэдэг ганц нэр л хэлээд байдаг юм. Гадны банк гэхээр ганцхан банкаар битгий хар. Гадны банкны салбар болон хөрөнгө оруулалтын гадны банк оруулж ирэх нь эерэг болон сөрөг талтай. Эдийн засаг хэврэг байгаа өнөө үед тэдэнд зөвшөөрөл олгох нь буруу гэж зарим эдийн засагч үзэж байна.
Гэтэл тэднийг татаж оруулаагүйнхээ горыг бид хангалттай амссан. Оюутолгойн гэрээг хийх үед мөнгөний урсгалаа явуулах хоёр банкны нэр, дансыг заачихсан байсан. Тэр үед бид 2А эсвэл 3А зэрэглэлтэй банкны салбарыг нээчихсэн бол Оюутолгойн өнөөг хүртэл хийсэн 8-10 тэрбум ам.долларын гүйлгээний 20-30 хувийг нөөцөндөө авч үлдэх боломж байв. Бодит хохирол амссан нэг л жишээ нь энэ. Одоо үүнийг засахын тулд Тогтвортой байдлын гэрээг өөрчлөх нь маш хэцүү гэдгийг хэлж байгаа юм.
УИХ-ын гишүүн Б.Жавхлан хэлэхдээ “Гадны банк ажиллаж эхэлснээр гарах сөрөг тал юу үвэ гэвэл манай банкны хувьцааны үнэ унах талтай. Гэхдээ манайд үндэсний банк байхгүй. Нийт хувьцааныхаа 20-30 хувийг олон нийтэд нээлттэй худалдсан банкийг үндэсний гэж тодотгодог. Энэ оролдлогыг хийсэн Анод болон Зоос банк дампуурсан.
Манайд хувийн хэвшлийн эзэмшлийн банкууд л бий. Зөв зохицуулвал дотоодын банкууд хаалгаа хаахад хүрэхгүй. Манай банкууд ажиллаж чадахгүй байгаа хэсгийг гадны банкуудад нээх хэрэгтэй. 50 сая ам.долларын өртөгтэй, концессын төсөл хэрэгжүүлье гэхээр санхүүжүүлэх банк байдаггүй. Гадны банк манай аль нэг банктай хамтран зээл олгож болно. Хадгаламж гэх мэт жижиг зах зээлд гадны банк ажиллахгүй байх, ажилчдынх нь 70-80 хувь нь монгол иргэд байна гэх мэт шаардлагаа тавих хэрэгтэй. Энэ тохиргоонуудыг хийн, гадны банкуудыг урих нь зөв. Үүний тулд заавал хуулиа өөрчлөх шаардлагагүй.
Бодлогын хүү 15 хувь болсноор хадгаламжийн хүү буурах боломжгүй болчихлоо.
Оросын банк манайд салбараа нээсэн түүх бий. Үндэсний хөрөнгө оруулалтын банк тэр банкны суурин дээр ажилладаг.
Эдийн засаг эрчимтэй өссөн 2012 оны үед гадаадын банкууд манай зах зээлийг сонирхсон. Одоо бол хүсэлтээ өгсөн ганц ч банк байхгүй. Хүмүүс болохоор манай гадаа л банкууд шаваад байгаа мэтээр буруу ойлгодог.” хэмээн хэлж байгаа юм. Тэгэхээр Б.Жавхлан гишүүний тухайд Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр олон жил ажилласан, мэргэшсэн эдийн засагч хүн. Эдийн засгийг улстөржүүлэхээс харьцангуй хол байж харагддаг хүн. Тэр утгаараа үндэслэлтэй зүйлийг хэлж ярьж байгаа болов уу. Гадны банкууд манайд салбараа нээх гээд тэгтлээ улайраад байгаа юм байхгүй байхад л, гадныхан бөөнөөрөө орж ирэх гээд байна гэх мэдээллээр олныг бөмбөгдөж байгаагийн цаана хэсэг бүлгийн л эрх ашиг байгаа харагдаж байна. Сангийн дэд сайдын хэлснээр бол дөрөв, таван банкны л саналын асуудал яригдаж байгаа гэсэн. Тэднийг бүгдийг нь оруулж ирэх гээд байгаа юм ч байхгүй. Монголбанктай зөвшилцөхөөр санал хүргүүлсэн л гэж байсан. Тэгэхээр энэ сургаар манайд үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкууд айж сандраад байгаа нь монополь байдлаа л алдахгүй гэснийх биз ээ. Гэтэл цэвэр, шударга өрсөлдөөнөөс Монголчууд хожмоор байдаг.
Эх сурвалж: Э.Болор, Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 07, 2016 9:34:59 am )
Naad javkhlan chin ooroo banktai gesen shd. Hudlaa shaagaad l baih um aa
-
Anonymous (November 07, 2016 11:05:47 am )
Европ-т хадгаламжийн хүүнд ТЭГ хүү санал болгож байна. Маш хямдхан гадаад валют манайд одоо үйл ажиллагаа явуулж буй /бас л гадаад эзэдтэй банкууд/ үндэсний гэсэн тодотголтой банкууд оруулан ирж чадаж байна уу? Үгүй. Гэтэл Олон улсын хэмжээний банкуудаас ганц нэгийг нь гүйж, гуйгаад оруулаад ирэхэд бидэнд тасраад байгаа валютын маш хямд үүсвэрийг бий болгох боломжтой. Үйлдвэрлэгчид хямд хүүтэй /жилийн 1-5 хувь/ зээл авч ажлын байруудыг нэмэгдүүлнэ. Долларын зээлийг экспорт хийж байж төлдөг тул Экспортын чиглэлийн үйлдвэрлэлүүд нэмэгддэг.
-
ах (November 07, 2016 11:45:19 am )
банкийн зөвлөл гэгчийг татан буулгах ард түмнээ өндөр хүүгээр гадныхантай нийлж мөлжиж хандаггүй улаан луйварчид боож үхэх нь үү?
-
зочин (November 07, 2016 12:28:50 pm )
гадны банкийг оруулаж өрсөлдүүлэх хэрэгтэй. өөрийг, бүгд л гадных юм чинь, тэгвэл ард түмэнд ашигтай хүү багатай зээлийг өрсөлдөж өгнө шүү дээ. энэ хүү ард түмнээ туйлдуулаж байнаа . тэр орон сууцний 8 хувийг банкаар дамжуулахгүй шууд орон сууцний корпораци өгөх хэрэгтэй шүү дээ. яаж ард түмнээ туйлдуулах вэ? гэж арга хайхийн оронд яаж ачаалалийг нь багасгах вэ гэж төр засаг ажилмаар байнаа.
-
zochin (November 07, 2016 2:13:23 pm )
Bankni hu heterhi undur bna.Iim undur huutei zeel avsaar bgaad ard tumen tuildaj guitslee.Gadni uur bankuudigyaraltai oruulj ireh heregtei bna
-
ga (November 07, 2016 9:12:57 pm )
ene manguu MAN-n ued yu ch hiij chadahgui ter nyamdorj ene ter malnuud ni hutssaar bgaad sadaa bolno hararai yostoi gonjiin joo blgui
-
Lodoi (November 08, 2016 12:01:27 am )
Hyvisgaliin omno ved mongo huulegchid gej bsan odoogiin ene ariljaanii bankyyd ner ni l bank bolhoos agaar adil tiim ychraas salhi oryylah heregtei
-
zochin (November 08, 2016 8:14:36 pm )
Bankniihan chin oorsdoo oilgolt baihgui , yneheer sonin hymyys bank udirdaad, bankind ajillaad baina shyydee,
-
zochin (November 12, 2016 12:47:00 pm )
ene bankuud bugd gadaad hurungu oruulaltai tegeheer bugd mungu gadaad garch bagaa ard tumnee muijsun huu ondortei bankaar yah yumbee
9 Comments