antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 7, 2016 1 comment

Халтиргаа гулгаанаас болж 5 иргэн амиа алджээ

нийтлэсэн Admin

1478481301581fd595609e2Өнгөрсөн амралтын өдрүүдэд ихэнхи нутгаар цас орж, зам хаагдсан. Түүнчлэн цас их орсны улмаас Орхон, Хөвсгөл аймгийн замыг өчигдөр хаах шийдвэр гарч, хөдөлгөөнийг хязгаарлаад байна.

Замын цагдаагийн газарт амралтын өдрүүдэд 500 гаруй осол аваарын дуудлага ирсэн тухай мэдээллээ.

Жолооч нар хөдөө орон нутаг, нийслэлийн замаар зорчихдоо хурдаа тохируулж яваагүйн улмаас мөргөлдөх, замын хажуу руу унах, онхолдох зэргээр осолдсон байна. Түүнчлэн замын халтиргаа гулгаанд хурдаа тохируулж яваагүйн улмаас явган зорчигчийг мөргөж, гэмтээсэн осол олон гарчээ. Нийслэл хотын хэмжээнд 38 тонн давс, хайлуулагч бодис зам дээр цацсан байна.

Гэвч зуны дугуйтай жолооч нар ар араасаа мөргөлдсөн 125 осол Замын цагдаагийн газарт бүртгэгджээ. Мөн хөдөө орон нутагт замын халтиргаа гулгааныулмаас таван хүн осолдож амиа алджээ.

Тухайлбал, Булган аймаги 49 настай Г нь хурд хэтрүүлэн явснаас замын хажуу руу онхолдож амиа алдсан байна. Мөн Хөвсгөл аймагт X-Trail маркийн автомашинтай зорчигч замын хажуу руу онхолдож, Т гэх 35 настай зорчигч амь насаа алджээ. Үүнээс гадна Сэлэнгэ аймаг, Багануур дүүрэг, Сонгинохайрхан дүүрэгт халтиргаа гулгаатай замд хурдаа тохируулж яваагүйн улмаас иргэд амиа алдсан харамсалтай хэргүүд гарчээ.

Тиймээс Замын цагдаагийн газраас хурдаа тохируулан анхаарал болгоомжтой байхыг жолооч зорчигчдод анхааруулж байна.

Б.Анир


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • King (November 14, 2016 4:59:43 pm )

    Congratulations Lakshmi. You have a very informative blog and a great place for the beginners as your tutorials are so easy to unrdtsdane.Wishing a speedy recovery to your father.loveanitha

antalya rent a car