antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 4, 2016 5 comments

“Өрнөдийн компаниуд Эрдэнэтээс өрөө нэхээд гүйлдэж байгаа”

нийтлэсэн Admin

05

“Эрдэнэт” үйлдвэрийг ОХУ-ын талд зарагдах гэж байна гэх мэдээлэл жил гаруйн өмнө гарч байсан билээ. Түүнчлэн хоёр талын аудитын газрын хийсэн шалгалтын дүгнэлтээр Эрдэнэт үйлдвэр ашиггүй ажиллаж байна гэсэн дүгнэлтэд хүрсэн үү гэдэг асуудал яригдаж байсан. Тэгэхэд Үндэсний Аудитын газрын дэд дарга хэлэхдээ ОХУ-ын тал хувьцаа эзэмшигчээ солих талаар мэдэгдлээ ирүүлсэн. Энэ нь гэрээндээ яаж өөрчлөлт оруулах уу гэдэг нь хууль журмынхаа дагуу л хэлэлцэгдээд явагдаж байгаа асуудал. Харин ногдол ашгийн тухайд манайх хувьцаа эзэмшигчээ гэрээний дагуу сольсныхоо дараа л энэ ногдол ашгаа авъя гэсэн бичигтэй учраас бүртгэлээрээ байгаа мөнгөө хувьцаа эзэмшигчийн асуудал шийдэгдсэний дараа өгөх ёстой юм. Түүнээс бус Эрдэнэт үйлдвэр дампууралд хүрээд ОХУ-д өгөх ёстой мөнгөө өгч чадахгүй байгаа зүйл огт байхгүй. Мөн энэ мөнгө гэнэт гараад ирсэн зүйл биш. Бүртгэлээрээ бол байж  л байгаа бизнесийнхээ зарчмаар л эргэлдэж байгаа” гэж байсан байдаг.

Тэгэхээр өнгөрсөн хугацаанд гарч байсан мэдээллийг өнөөдрийн нөхцөл байдалтай холбож харахад Оросууд Монголчуудаас Эрдэнэтийн 51 хувийг авах нь гэсэн мессежийг зориуд өгч байсан байж болох юм. Нэг ёсондоо нийгмийн сэтгэлзүйг бэлдэх зорилгоор гэсэн үг.

Бодит байдал дээр Эрдэнэтийн нөхцөл байдал тийм ч таатай биш байгаа байж болзошгүй юм. Нийтлэлч Д.Уянга “Эрдэнэт үйлдвэр бол дампуурсан үйлдвэр. Өрнөдийн компаниуд Эрдэнэтээс өрөө нэхээд гүйлдэж байгаа. Эрдэнэтээр оросууд Монголын газар нутгаар дамжуулж мөнгө угаасан байх вий гэсэн хардлага төрж байна. Мөнгө угаах гэмт хэрэг яав ч сайн зүйл биш. Монгол Улс эдийн засгийн гэмт хэрэг, бохир мөнгөний дамжин өнгөрөх цэг болох нь л гэсэн үг. Бохир мөнгө, түүнийг дагасан гэмт хэрэг ба магадгүй терроризмыг бид дийлэхгүй. Дэлхийн албан бус санхүү ямар хүчирхэг болохыг Исламын улсаас бид бүгд харж байна. Бид өөрсдийгөө яаж хамгаалах вэ? Хуулийг сахих, хуулийг сахиулдаг байх! Орчин цагт тусгаар тогтнол гэж үүнийг л хэлдэг дээ.” хэмээн бичсэн байх юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • ОЮУТАН (November 04, 2016 5:36:06 pm )

    БОЛЬЁ ОО

  • zochin (November 04, 2016 6:37:32 pm )

    gadniihnii soliorch bichij baigaa um bidend hamaagui, ,,,, ternees bish ted yu gej bichij baigaag medej baih heregtei,

  • Anonymous (November 04, 2016 7:50:07 pm )

    Уянга чамаар дутав гэж

  • Хахаха (November 06, 2016 8:24:27 pm )

    Эрдэнэтийг монгол хүн авсанд алдсан тал их хорсож манай тэнэгүүдээр улс төр хийлгэж байгаа гэж бодож байна тэдний ард урд зүгийнхэн байгаа авч чадаагүй шүү дээ

  • ХҮН ХҮН (November 06, 2016 9:30:48 pm )

    Д Уянга С Ганбаатар Батзандан Магнай зэрэг бол шудраг үнэний төлөө тэмцэж яваа хүмүүс Энэ хүмүүсээн бид луйварчин нарын үгээр муу хэлээд байх юм бол хэн бидний өмнөөс үнэний төлөө тэмцэх юм Нэгдэн тэмцэж байж луйврчин нарыг төрөөс хөөж чадна

antalya rent a car