antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 4, 2016 2 comments

10 мянга гаруй хүүхэд “цоожтой” хаалганы цаана үлдэхээргүй боллоо, одоо хүүхэд харах төвийн нэрээр мөнгө завшдагийг зогсоох хэрэгтэй

нийтлэсэн Admin

1478221742581bdfaeb2493УИХ-ын нэгдсэн чуулган өчигдөр хуралдаж хэд хэдэн чухал шийдвэрүүдийг гаргалаа. Эдгээрээс нийгэм рүүгээ чиглэсэн буюу иргэдийн амьдралд нэн хэрэгтэй нэгэн шийдвэр нь Хүүхэд харах үйлчилгээг үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн явдал байв. Тодруулбал, нэгдсэн чуулганы хуралдаанаар 2017 оны төсвийг хэлэлцсэн юм. Ингэхдээ Хүүхэд харах үйлчилгээг үргэлжлүүлэхийг дэмжиж, 5.8 тэрбум төгрөг төсөвлөсөн Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэв. Улмаар гишүүд байр сууриа илэрхийлэн, Хүүхэд харах үйлчилгээг үргэлжлүүлэхийг дэмжин баталсан юм. Ингэснээр одоогийн байгаа төсөвт нь 5.8 тэрбум төгрөг нэмж төсөвлөн Хүүхэд харах үйлчилгээг үргэлжлүүлэхээр болов. Ингээд МАН-ын бүлэг болон байнгын хорооны зүгээс дэмжигдээд байсан уг хөтөлбөр УИХ дээр ч гэсэн мөн адил дэмжигдлээ.

Жилийн жилд цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ муугаас болж 10 мянга гаруй хүүхэд гэртээ “цоожтой” хаалганы цаана үлддэг юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын ирээдүй болсон 10 мянга гаруй бяцхан үрс сургуулийн өмнөх насны хамгийн чухал боловсрол болох цэцэрлэгийн боловсролыг хүртэж чадалгүй үлддэг гэсэн үг юм. Улмаар тухайн хүүхдүүдийг сургуульд ороход нь цэцэрлэгээр хүмүүжээгүй хэмээн шалтаглаж хүндрэл үүсгэх тохиолдол ч элбэг.

Энэ хөтөлбөрийг үргэлжлүүлснээр 688 хүүхэд харах төвд 10 мянга гаруй хүүхэд хамрагдаж, 1024 тогтмол ажлын байр бий болох боломжтой юм. Харин “сайны хажуугаар саар” гэгчээр хүүхэд харах үйлчилгээ нэрийн дор алдаа дутагдалтай зүйл олон байна. Тодруулбал, уг хөтөлбөрийг үргэлжлүүлэх саналыг оруулсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ажлын хэсэг гарч Хүүхэд харах үйлчилгээ явуулдаг хувь хумүүс болон албан байгууллагуудад шалгалт хийсэн. Харамсалтай нь уг шалгалтын дүн тун тааруу гарсан аж.

Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр “Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын өгсөн үүрэг даалгаврын хүрээнд би хөдөө орон нутагт буюу 12 аймаг, хоёр дүүрэгт ажиллалаа. Ингэхдээ уг боломжийг ашиглаад Хүүхэд харах үйлчилгээ явуулж буй зарим төвийн үйл ажиллагаатай танилцсан. Стандарт шаардлагыг хангаж үйл ажиллагаа явуулж байгаа хувь хүн, аж ахуйн нэгж байна уу гэвэл байна. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр хүүхдийн эрх, хамгааллын бодлого хангагдаагүй, орчин нөхцөл нь тааруу төв ч байна. Жишээ нь олон нохой тэжээхийн хажуугаар Хүүхэд харах үйлчилгээ явуулж байна. Мөн өрөөний халуун дулаан, чийгшил, хуурайшилт, ариун цэвэр, аюулгүй байдлын асуудал зөрчигдсөн байдалтай төв байна. Яг дөрвөн замын уулзвар дээр Хүүхэд харах үйлчилгээний төв нь байрлаж байх жишээтэй” хэмээн мэдэгдсэн юм.

Хотын гэр хороолол орчимд хүүхэд харах үйлчилгээг эрхэлж буй иргэдийн олонх нь шаардлага хангаагүй сууцанд хүүхдийн тоог хэтрүүлэн авсан байдалтайгаар үйл ажиллагаа явуулсаар ирсэн болох нь тогтоогджээ. Түүгээр ч барахгүй ахуйн ариун цэврийн орчин нөхцөл нь ч тааруу үнэлгээ авчээ. Мөн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй газруудад шалгалт хийж үзэхэд үүнээс ч хангалтгүй дүн авсан байна.

Дээрх асуудалд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас анхаарлаа хандуулж уг хөтөлбөрийг үргэлжлүүлэхдээ чанарын өндөр шаардлага хангасан, мэргэжлийн багш сургагчтай, тохилог байр сууцтай газруудад үйл ажиллагаа явуулах эрхийг нь хэвээр үлдээж, шаардлага хангаагүй газруудыг нэн даруй хаах хэрэгтэй юм. Таны, миний, бидний хүүхдүүд эрүүл, аюулгүй орчинд өсч торних ёстой. Тиймээс ор нэр төдийг сонгуульд нэмэх оноо авахын тулд хийсэн уг ажлыг улам төгөлдөржүүлж, хяналт шалгалтаа сайжруулан хийвэл хийсэн шиг хийх хэрэгтэй юм.

Г.Сүрэн

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Зика (November 04, 2016 9:29:10 am )

    МАН эргүүтсэн төлөг шиг эргэж буцсаар шившиг болж дуусахнээ

  • Anonymous (November 04, 2016 10:14:41 am )

    Яанаа яанаа яах вэ ард иргэд минь Монгол улс хулгайч луйварчин нарын гараар сүүрлээМАН-АН ийн нэр барьсан хулгайч нарыг төрөөс зайлуулий иргэдээ

antalya rent a car