1. Г.Алтан Монголын шилдэг 10 бизнесмэний тоонд багтаж АПУ үйлдвэрийг удирдаж 41 хувийг нь гартаа атгаж явсан С.Жамъянсүрэн захирлын гэргий гэдгээрээ анх олонд танигдсан. Захирал хоёр дахь амьдралаа энэ бүсгүйтэй эхлүүлсэн юм. САПУ нэртэй том үйлдвэрийг энэ хүн анх босгож байв.
2. Жирийн гэрийн эзэгтэй байсан бүсгүй “Мон-Уран”-ы Б.Наранхүүтэй холбогдон улмаар гэр бүл цуцлагдах үеэр тоймгүй их хөрөнгөтэй болсон. Салалтын дараа түүнийг 56 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй үлдэж нөхөртөө сохор зоос ч өгөлгүй нүцгэн хөөж гаргасан талаар хэвлэлээр нэг шуугиж байв.
3. Г.Алтан хоёр хүүтэй. Том хүү Сүрэн нь хэвлэлийнхний дуран хараанд өртдөггүй ихэд нууцлаг баян бөгөөд “Эдуард” ХХК-ийн захирал гэх мэдээлэл байдаг. Улмаар 26 тэрбум төгрөгөө татсанаар “Зоос” банк дампуурсан гэдэг юм билээ.
4. Харин С.Жамъянсүрэн захиралтай суусны дараа төрсөн отгон хүү нь Англид суралцдаг. Тэднийг салахад хүү нь 8 настай байжээ.
5. Мэс заслын өөрчлөлт бүрийг нь дээдсийн хүрээний хүүхнүүд шагшдаг ч Г.Алтан нөхрөөсөө салсны дараа буюу нэлээн хожуу хийлгэж эхэлсэн. Нөхөр нь мэс засал хийлгэхийг зөвшөөрдөггүй байжээ.
6. Бөмбөгөр худалдааны төвд гал гарахад Г.Алтан нийт 400 гаруй хүнийг хохирлыг барагдуулсан байдаг. Харин 200 гаруй түрээслэгч нь хохирлоо бодитоор мэдүүлээгүй тул тохиролцоонд хүрч чадаагүй гэдэг. Ямартай ч хөрөнгөтэй юу, хөрөнгөтэй байжээ. Эмэгтэй хүний хувьд түүнийг мужик зан гаргасан гэдэг.
7. Бөмбөгөр худалдааны төв шатсанаар Г.Алтан 2,5 сая ам.долларын татварын өрнөөс чөлөөлөгдсөн.
8. Яг өнөөдрийн байдлаар түүний нэр Эрдэнэт үйлдвэр болон Төрийн банкны захирлаар суух эсэх дээр тод дуулдах болж. Энэ удаад тэр МАН-аас нилээн том бялуу хүртэх нь тодорхой болжээ.
9. Г.Алтан 2010 онд Увс аймгийн нэр дээр МАН-ын бага хурлын гишүүн болсон юм билээ. Улмаар жилийн дараа намдаа 1 сая ам.доллар зээлжээ. Энэ мөнгөний барьцаанд Нийслэлийн МАН-ын байр буюу Тусгаар тогтнолын ордныг барьцаалсан гэх албан тоот хэвлэлээр гарч байв. Г.Алтан өнөөдрийг хүртэл өрөө МАН-аас аваагүй байгаа.
10. Түүнийг “Жаст” группийн олон овоотын ордын лицензийн 50 хувийг эзэмшдэг гэдэг. Хөрөнгийн хэмжээ нь ихэд нууцлаг байдаг ч банк худалдаж авах хэмжээний мөнгөтэй гэдэг нь ортой. Эмэгтэйчүүдээс тэр тэс өөр хоббитой. Үнэтэй хөөрөгний цуглуулгатай. Хувийн амьдралын хувьд одоогоор ганц бие хэвээр амьдарч байгаа юм.
Х.Тэргэл
Эх сурвалж: Zuvsongolt.mn
Холбоотой мэдээ
-
Eeeew (November 03, 2016 4:12:32 pm )
Aichllaaaaaa hvn vv yu be?
-
Г.Батнасан (November 03, 2016 4:51:47 pm )
Ганц бие ч биш байх аа. Нөгөө биенүүд нь Нам, Төрийн нөлөө бүхий нөхөд.
-
иргэн (November 03, 2016 5:10:08 pm )
ямар аймаар харцтай авгай вээ,
-
zochin (November 03, 2016 5:23:38 pm )
Ene hynii bayjsan arga todorhoi um baina, Bayan hyn bolgon tom darga bolj tor ruu shurgaldag zag ongorson, zogsooh estoi,,,,tegeed ch strategiin chanartai uurhainuud yagaad ch ene baychuudiin gart oroh esgui, Neg medehed Erdenet miniih, minii huviin kompani geed zogsoj baih hyn baina,,,,Torh ni ch yamar aimaar um, uurtai, aimshigtai harsan,,,,dandaa uurtai suuj baidag hynyy,
-
any. (November 03, 2016 11:55:06 pm )
70 garui nastai altan avgai .mes zasald ihk orsonoos bolood aimshigiin tsaraitai bolchihkson yum aa huurhkii .nuhkuruu ihk muuhkai haysan daa .odoo uuruu zovlongoo uurehk zamruugaa yvij baindaa.nas ni heden nas hurehkiig burhkan l medehk baihk daa .
-
tuul (November 04, 2016 12:36:06 am )
Saihan er hvn gomdoson hvnde hamag ymigna hurahad hooson yeuulsanda yhara tom ertnetig udirddag ym baz
-
Zochin (November 04, 2016 7:51:06 am )
Ene huni bayajilt niisleliig Enhbold dampuuruulsantai holbotoi.Gazriig unetei shatan solgoi ter ni ecesdee urged bid l zohitsoh.Irged uuniigee medehed tenegtmeer
-
Зика (November 04, 2016 10:00:52 am )
МАН-ыг тэжээдэг шуламнуудын нэг
-
Хангай (November 04, 2016 12:29:13 pm )
том менежер
-
Anonymous (November 06, 2016 10:51:23 am )
АЙМААР МУУХАЙ ЦАРАЙТАЙ АМЬТАН БАЙНА Ш ДЭЭ ЗҮҮДЭНД ОРМООР ҮҮНИЙГ ХЭН ТООДОГ ЮМ
10 Comments