antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 3, 2016 12 comments

Турк сургуулиудыг хаахыг Монголын талаас хүсчээ

нийтлэсэн Admin
527-1478153608mongolian-turkish-school-11-1
АНКАРА./TurkeyTimes/. Туркийн Парламентын дарга Бюлент Арынч ердөө 10 жилийн өмнөх одоогийнхоос эрс өөр дүр зургийг эргэн дурслаа.
Тэр үед Монголд 5000 долларын цалинтай, тусгай орон байр, унах унаагаар хангагдсан сайхан ажил байна гэхийг нэгэн дипломатч сонсоод “аягатай цайгаа алдаж” байжээ. “Би яавал тэнд амьдрах вэ?” гэж тэр дипломатч асууж байсныг Б.Арынч хэлэв. Өндөр ур чадвартай турк багш нар тэнгэр газар шиг цалингийн ялгааг үл тоомсорлон ердөө 300 долларын цалинтайгаар монгол хүүхдүүдэд хичээл заахаар явж байсныг Б.Арынч тухайн үед онцлон дурдаж байжээ.
Ердөө 10-хан жилийн өмнө Туркийн дээрээсээ хоёр дахь өндөр албан тушаалтны хэлсэн энэ ёжтой үг нь Монгол дахь турк сургуулиуд болон компаниудыг хаахыг тус улсад суугаа Туркийн одоогийн Элчин сайд Монголын албаны хүмүүсээс хүсэхэд хүргэжээ.
Далайд гарцгүй, гурван сая хүн амтай ядуу буурай Монгол Улс 20 жилийн турш хүүхэд багачуудад шинжлэх ухаан болон англи хэлний хичээл заасан энэ сургуулиудыг Туркийн хүсэлтээр хаахаас өөр аргагүйд хүрч байгаа бололтой.
Эдгээр сургууль бол АНУ-д байгаа лалын шашны номлогч бөгөөд Туркийн Ерөнхийлөгчийн “дайсан”-ы дэлхий даяар дэлгэрүүлсэн өргөн сүлжээний нэг хэсэг нь юм. Эдгээр сургууль нь Монгол дахь хувийн хэвшлийн боловсролын байгууллагуудын тэргүүн эгнээнд олон жил бичигдсэн. Багш нарын ихэнх нь Туркийн нэр хүндтэй их сургуулиудыг төгссөн хүмүүс бөгөөд турк сургуулийг төгсөгчид нь Турк, Европ болон АНУ-д суралцах боломжтой байв.
Гэтэл энэ оны долдугаар сард Турк улсад цэргийн эргэлт хийхийг оролдсоноос хойш номлогч Фетулла Гуллены удирддаг хөдөлгөөний үйл ажиллагааг таслан зогсооход чиглэсэн өргөн хүрээтэй кампанит ажил өрнөж, улс орнуудад шахалт үзүүлсээр байна. Цэргийн эргэлт хийх оролдлогыг удирдан зохион байгуулсан гэгдэж буй Ф.Гуллен нь АНУ-ын Пенсильвани муж улсад амьдарч, тэндээс өөрийн хүмүүстээ зааварчилгаа өгдөг гэж Туркийн эрх баригчид үзэж байгаа юм.
Ардчилсан улсууд дахь сургуулиудыг хаалгах нь Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы хувьд амаргүй байв. Харин ядуу бөгөөд ардчилсан биш улс орнуудыг Туркийн Засгийн газар амжилттай ятгаж чадсанаар тэдгээр улсад үйл ажиллагаа явуулж байсан Ф.Гуллены хөдөлгөөний сургуулиудыг хаалгаж чадлаа. Туркийн ятгалгад орсон улс орнуудын тоонд Сомали, Экваторын Гвиней зэрэг ядуу буурай улсууд болон Иордан, Азербайжан зэрэг Анкарагийн ойрын холбоотнууд багтаж байна.
Долдугаар сараас хойш Туркийн Засгийн газар Монгол дахь турк сургуулиудыг хаалгах талаар гаргаж буй хүчин чармайлтаа улам эрчимжүүлж байна.
Энэ долоо хоногт Туркийн хууль тогтоогч Нуреддин Небат, Абдулкадир Акгуль, Решит Полат, Фехми Купчу, Зия Актунялдыз, Эркан Хаберал  болон Бюлент Йенер Бектасоглу нар Улаанбаатарт очин Монголын Гадаад хэргийн сайд, Батлан хамгаалахын сайд болон парламентын дарга зэрэг албаны хүмүүстэй уулзаж, яриа хэлэлцээ хийсэн байна. Уулзалтын үеэр хэлэлцсэн гол асуудал нь Ф.Гуллены сургуулиудыг хаалгах явдал байв.
Эдгээр хууль тогтоогчдын айлчлалаас өмнө Монголын хэвлэлүүдэд “Анкарагийн хүсэлтээр Улаанбаатар дахь турк сургуулиудыг хааж, Туркийн компаниудын хөрөнгийг битүүмжилж, туркчуудыг нутаг буцааж магадгүй” гэсэн мэдээлэл тархаж эхэлсэн юм.
Туркэд үйл ажиллагаа явуулж байсан Ф.Гуллены 3000 дунд сургууль болон 950 орчим хувийн сургуулийг хаах ажиллагааг удирдсан Үндэсний Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Юсуф Тэкин 10 дугаар сарын 13-нд Монголд айлчилж, турк сургуулиудыг хаалгахын тулд Улаанбаатарт шахалт үзүүллээ. Мөн өнгөрсөн долоо хоногт Туркийн төрийн мэдлийн Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг буюу TIKA-гийн тэргүүн Сердар Чам Монголд айлчилжээ.
Наймдугаар сарын эхээр Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу Монголын Гадаад хэргийн сайдтай утсаар ярин Ф.Гуллены хөдөлгөөний үйл ажиллагаанд хяналт тавихыг хүссэн аж.
Ф.Гуллены хүмүүс Монголд “аюул учруулж болзошгүй” гэж Туркээс Монгол Улсад суугаа Элчин сайд Мурат Карагөз өнгөрсөн сард Монголын эрх баригчдад албан ёсоор мэдэгдэж, хэвлэлүүдээр дамжуулан монголчуудад анхааруулга өгсөн байна.
Монголын хэвлэлүүдэд түүний хоёр ч ярилцлага нийтлэгдсэнээс гадна тэрбээр Ф.Гуллены эсрэг кампанит ажиллагааны тухай нэг нийтлэл бичжээ. /2016.10.28/
Г.Доржханд
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • зочин (November 03, 2016 5:26:09 pm )

    Иэнэгтчих вюм бна л даа

  • zochin (November 03, 2016 5:28:07 pm )

    Haah heregtei shdee,,,,Manai uls er ni gadnii um oruulj hiihdee hezeech sudaldaggui,,,,dalduur yamar zorilgo, surtalchilgaa, bodlogo baigaag ch meddeggui,
    Ene surguuliudaas chin odoo garaad baigaa ayuliig toryyleed baigaa, tarhindaa shingetel munharsan hymyys,,,
    Odoo ter Solongosiin eronhiilogchiig har , yu bolj baina shashnii sektyydiin gart orchihson,,,,manaid bas aavaa geed hashgiraldaad suid bolood baigaa bizdee solongosiin sektend munharchihsan , Ene tor zasag nydee neej ajildaa oroh boloogui yu ????? Tagnuuliin gazar hir ajillaj baina ???.!!!!

    • Zochin (November 03, 2016 11:45:22 pm )

      Ygd haah estoi gj togsson huuhduud ni gadaad ruu tetgelgeer ywj ondor bolowsroltoi hun bolj eh orondoo irj bn yunii tuld haah estoi gj

  • zochin (November 03, 2016 7:52:43 pm )

    uul tus surguuliig tugsugchid tsaashdaa sain bolovson huchin bolj beltgegdeg.Sain surguuliud shde.haramsaltai bna.harin christiin sumuudiinhee toog bagasgah heregtei

  • Zochin (November 03, 2016 9:09:46 pm )

    Haah l heregteishde! Yu ch tuluvluud bgaag ni hen medehiin! Esergvvtseh chadwar muutai uls ard irgediinhee ayulgvi baidliig bodood haah l heregtei!!!!!

    • Zochin (November 03, 2016 11:47:10 pm )

      Dandaa muu talaas ni bodohiin yu ch bodoogvi huuhduud erdem medleg olgii gj irsen humuusiig ma mongol bagsh nar gadaadad bagshlahar ywahad ingej biden shig ingej yrisaar butsaagaad ywuulwal hid nar yahuu surtei yumnuud gej ih l muuhaigaar yrih bhdaa jhn bodoltoi yum yriachee

  • MR.RAMAZAN (November 04, 2016 9:10:47 am )

    turk surguuliuud unendee l haltuurnii bolson shdee!!! 5,10n jiliin umnuh tugsugchid ni bol lag l bsan bi medne, sayanii jil tugssun hedtein angliar yrihaar oilgohku, turkeer yrihaar uuduus mal tsarai gargaad shaagaaad sdakud! hudlaa mungu idsen laliin lalaruudiig butsaa2! ter turkdee l undur tsalingaa avj jargalaa edleg guilagchinguud huuhdiin ireeduig zajilj bnshdee!

  • Ceyda (November 04, 2016 4:15:59 pm )

    Sain baitsgaana uu? yr ni haraad bhad Mongol hvmvvs ih oolomtgii yumaa ene surguuluudiin talaar oilgoltgvi medleggvi baij ymar ch barimt notolgoogvi medeeleld iinhvv hariult ogj bgaad gaihaj baina enehvv surguuliudiin bagsh nar vneheer mongol hvvhdvvdiig gesen setgelteigees gadna hudlaa yridag hvnd bol barag etseg ehees ni ilvv anhaaral tawidag shvv gewch unuugiin hvvhdvvd oorsdoo bolohgvi bvtehgvi baina gej ygaaad hen ch harahgvi baigaa yum bee hvvhdvvd ni facebook uhaad hicheelee anhaarahgvi bolhoor ene surguuliinhan anhaaral tawiad uhaalag utasnii heregleeg ni hvrtel horisonshdee deerhi hvnii bichsenchlen vnheheer tus surguuliin omnoh togsogchid shildgvvd bsniig medne tus surguuliin togsogchidoos odoo microsoftd hvrtel ajilladag hvn bdag harin onoodriin huwid odoogiin zaluus oorsdoo vnheer hodolmorloh holsoo dusluulah gj yu bolohiig oilgohgvi bgaa bolhoor l iim baidald hvrsen hemeen bodoj baina harin monturk surguuliin huwid bol vrgeljlvvlen vil ajillagaagaa ywuulah bogood tsaashidaa ulam chanartai bolowson hvchin beltgseer baih bolno.

    • Anonymous (November 06, 2016 7:32:54 pm )

      tand amjilt xvsie

  • Zob (November 04, 2016 5:14:06 pm )

    Manaid tutk durcuuli hereggui. Hanuugaar ni shashnii um bgaa

  • miigaa (November 04, 2016 7:53:08 pm )

    zov xaax xeregtei

  • Anonymous (November 04, 2016 8:23:13 pm )

    Зов манай улсын аюулгуй бдлын толоо гадныхан санаа зовж бхд оорсдоо бодох юм бдгуй усан тэнэг юмуу дандаа хар амиа бодохын туркийг визгуй оруулах ч буруу ямарч алан хядагч орж ирэхийг хэн ч мэдэхгуй

antalya rent a car