Жилдээ хэд уулзаж, уулзах болгондоо нэг гэрээ үзэглэх болсон хоёр хөршийн харилцаа түүхэндээ байгаагүйгээр солонгорч байна. Энэ хүчирхэг түншлэлийн дунд Монгол Улс ямар амбицтай байна. Үүрдийн хөрш Монголоо голдоо хийж, хоёр гараас нь хөтлөөд ирээдүй рүү хамтдаа алхах Орос, Хятадын төрийн тэргүүнүүдийн эелдэг мэдэгдлүүдээс хойш нэлээдгүй хугацаа өнгөрчээ. Өнгөц ч гэлээ бид хоёр хөршийнхөө талаар болон тэднийхээ зан харьцааны өөрчлөлтийг анзаарч нэг хармаар.
Америктай ил тод үг сөрж хөндлөн зогсох оросууд маань эдийн засгийн хоригт одоо ч байгаа. Европын улсууд Америкийн нөлөөн доор “пээдийж “ байгаа ч оросууд зүүн өмнөд Ази, Хятадын зах зээл рүү дэгээ шидэж дотно холбоотон болох алхамыг эрс идэвхжүүлсэн. Сүүлийн 4 жилд Ази номхон далайн бүсийн орнууд байн байн уулзаж, оросуудын анхаарал дор эдийн засгийн чөлөөт бүсийг бий болгох бүтээлч санаачилга ундарсаар байгаа юм. Хойд хөршийн геополитикийн энэ шинэ эргэлт манай улсад шууд нөлөөтэйг нурших юун.
Сүүлийн жилүүдийн үйл явцыг харвал манай улсын эдийн засагт оросуудын оруулах жин хөнгөрсөөр буюу хойд хөрш маань бараг л зайгаа авч буй нь харагдах болсон. Тавантолгой, төмөр замын цариг дээр хамгийн сүүлд идэвхтэй байсныг эс тооцвол хойд зүгээс манай уул уурхай, эрдэс баялгийн салбарт шүлс дусаах ч сонирхол байхгүй болсон харагдана. Монголын нүүрсийг Сибирийн төмөр замаар тээвэрлэн дэндүү тойруу замаар далайн захад хүргэх тун этгээд саналыг манай зарим улстөрчид гаргаж байхад оросууд өнгөн дээрээ цаашаа ч гээгүй, наашаа ч гээгүй. Ажиглаад суусан. Гэвч ард нь зарим нэг үг зааж өгч байсныг үгүйсгэх боломжгүй. Харин одоо энэ сонирхол нь илт суларсан. Үүнийг сүүлийн хэдэн жилийн Орос, Хятадын найрсаг харилцааны өрнөлөөс салгаж харах аргагүй.
Укрианы хямрал зөрчлөөс үүдэн эдийн засгийн хориг арга хэмжээнд орсон цагаас ах нар бидний дээгүүр тун хол өнгийж Хятадтай хийх түншлэлээ хурдацтай зузаатгасан. Энэ өрнөлийн яг дунд нь манай улстөрчид засгаараа наадахаар ид үзэж байлаа. Гэнэт хоёр хөршийн тэргүүн нар Монголд онцгой найрсаг айлчлалыг шил дараалан хийсэн. Үүний дараачаас царигийн талцаан хуучирсан сэдэв болж оросуудын нөлөө илт суларсан нь мэдрэгдэж эхэлсэн. Хамгийн сүүлийн тод жишээ бол Оросын талын Ростек төрийн өмчит компанийн Эрдэнэтийн 49 хувиа худалдсан гэнэтийн шийдвэр. Харин манай улстөрчид уул уурхайд үнэн сүжигтэй гэдгээ харуулсаар байна. Эрдэнэт дээр айлын хүүхдээс чихэр авчихаад илүү ихийг долоох гэж булаалдах ядуу айлын хүүхдүүд мэт хөгөө чирч суугаа. Харин үүний цаана Эрдэнэт дээр Оросын сонирхол яагаад буурсаныг тооцож харах сөгөө алга. Мэдэрч харж байв ч тэр яахав болсон мэт өөрийн болсон ганц үнээгээ булаалдсаар…
Их хурлын гишүүн асан Г.Уянгад нэр зааж хаягласан нэгэн захидал Оросын талаас гэнэт ирсэн тухай мэдээлэл цөөн хэдэн сайтууд дээр харагдаад өнгөрсөн. Энэ захидлын агуулгыг зарим сайтууд нийтэлсэн байдаг. Захидлыг энд дарж үзнэ үү. Үүнийг ямар нэг улс төржилтгүйгээр эргэн дурсмаар санагдлаа.
Эх сурвалж, илгээсэн эзэн нь тодорхойгүй ч захидалд Эрдэнэтийн эдийн засгийн одоо ба ирээдүйд хийсэн үнэлэлт дүгнэлт бол анхаарал татахаар. Захидлын гол агуулга нь манай томоохон эрх бүхий албан тушаалтнууд Оросын тал руу хандсан бололтой. “Эрдэнэт үйлдвэр” компаний өөрийн болон татан оруулсан хөрөнгөөр зэс хайлуулах үйлдвэр байгуулах, санхүүжүүлэхэд Оросын тал оролцох талаар санал тавьсан ба үүнд боломжгүй гэсэн үндэслэлээ тайлбарласан утгатай. Заримаас иш татья.
… Өнөөдрийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр” компани санхүүгийн маш хүнд байдалд байгаа. Агуулахууд нь нормативаас хэтэрсэн болон зориулалтын бус бараа-материалаар пиг дүүрсэн, зээлийн өр 511 тэрбум төгрөг болж, жилийн борлуулалтын 40 хувиас давсан. Өмчлөгчдөд олон жил ногдол ашиг төлөөгүй. Тэр ч байтугай түүнийг зээлийн хөрөнгөөр төлөхийг санал болгож байна. Үйлдвэрээс олон зуун сая доллар гаргуулах тухай асуудыг олон улсын шүүх авч хэлэлцэж байна. Шүүхэд хандсан иймэрхүү олон зуун нэхэмжлэл ар араасаа гарах боломж маш их байна. Зээлийг барьцаагаар өгч байгаа бөгөөд өгч ч ирсэн, тэр барьцаа нь үйлдвэр өөрөө юм .. гэжээ. Энэ захидлын илгээгч тодорхойгүй тул оросуудын албан ёсны тайлбар гэж үзэхэд учир дутагдалтай. Гэхдээ яагаад Ростек Эрдэнэтийн 49 хувиасаа салахын түүс болсон талаарх тун чиг үндэслэлтэй тайлбар энд яваад байгаа. Ийм гаргалгааг Орос хэл дээр хэн нэгэн “үйлдвэрлэж ” болох ч гаргаж тавьсан байгаа өр зээлийн талаарх баримтыг аль ч тал нь үгүйсгээгүй байна. Захидлын агуулга бүхэлдээ Оросын талаас Эрдэнэтийн үйл ажиллагаанд сэтгэл дундуур ба ирээдүйд нь итгэл алдарч байсныг тодорхой илэрхийлжээ.
Цаана нь хөрөнгө оруулалт худалдаа эргэлт гээд олон боломж дээр ах нар дуу султай болсон тайлбар бол өөр өнцөгтэй. Орос, Хятад хоёр улсын эдийн засаг, стратегийн олон талт түншлэлийн ард Хятадын талаас манай улсыг сайн хөршийн харьцаан доор эрчим хүчний бааз болгох талаар үг цухалзаж байлаа. Манай том ордууд газар зүйн байрлалын хувьд Хятадын хил талдаа ойрхон байгаа нь уул уурхайн түншлэлийн нэг өгөгдөл мөн боловч энэ нь оросуудын оролцоог хязгаарлах хэмжээний том хүчин зүйл биш. Дэлхийн том гүрнүүдийн эрх ашгийн төвд орсон Сирид цэрэг дайны агаарын зам гаргаж чадаж байгаа их гүрэн хөрш Монголын говь руу салаа төмөр зам тавих асуудал биш.
Эрдэнэтийг хоорондоо булаалдах мэт уралцаад байгаа улстөрчид маань хоёр хөршийн нэг нь холдоод байгаа талаар ямар бодолтой байгааг төгсгөлд асуумаар. Хамгийн том саалийн үнээ зэсийн баяжмалыг орхиж, Эрдэнэтээс оросууд татгалзлаа. Булган, Орхоны бүс нутагт цэнгэг нуур үүсгэж, цахилгаан эрчим хүчээр бусад орон нутгийг хангах Эгийн голын усан цахилгаан станц барих Монголын төсөлд оросууд “үгүй” гэсэн. Төдөлгүй танай дотоод асуудал гээд гэнэт орхисон. Үүгээр Хятадын талын нэг тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалтын зам Монголд нээгдэнэ.
Хойд хөрш холдоод байгаа санагдахгүй байна уу…
Пүрэвжавын Баярхүү / тоймч /
Эх сурвалж:Shuud.mn
Холбоотой мэдээ
-
зочин (November 03, 2016 1:12:22 pm )
ТЭНЭГ УЛС ТӨРЧДӨӨС БОЛОХ ЮМ ДАА ГАДААДЫХАН МОНГОЛЫН ТӨР ЗАСГИЙН БОДЛОГОД ИЛТ ДУРГҮЙ БАЙДАГ ЮМ БИЛЭЭ
-
найз (November 03, 2016 1:45:35 pm )
Найзаа монголд торийн бодлого гэж байдаггуй Юм. Зугээр л хэн дуртай нь хуссэнээ хийж болдог газар. Монголд дургуй байх нь аргагуйштээ. Овоо тоогоод чухал Юм ярчих гэхээр ярилцах хариуцлагатай субьект монголд байхгуй. Толгойгуй улсыг хоер том нь хуваагаад идчих нь байх болох вариант
-
-
зочиндорж (November 03, 2016 3:09:28 pm )
Усан цахилгаан станцаа баръя, зэс хайлуулах,газрын тос боловсруулах төслүүдээ хэрэгжүүлье,нүүрсний уурхайнуудаа түшсэн ТЭЦ_үүдийг баръя,хар төмөрлөгийн үйлдвэр,фосфоритын үйлдвэр,кокс-химийн үйлдвэр байгуулъя. Эрэлт бол харин хүрэлцээтэй байгаа. Хэн юу гэх гээд байна гээд цэнээд суудаг цаг биш. Зайгаа барих нь барьж л байг. Зайгаа олж гишгэхээ өөрсдөө мэдмээр санагдах юм. Үүний төлөө төр гэж нэг юм байдаг биз дээ. Ажиллаж чадахгүй байна уу?
Түүний арьсыг хуулах ,голыг нь илбэх хэрэгтэй. Тийм үү үгүй юу?-
t (November 04, 2016 6:34:38 am )
Gol n neg zuil oilgoh heregtei orosyn ashig sonirhol mongold baihgui bolvol hyatd hezee negen cagt mongolyg manaih avchay gehed oros teg teg gehd bidnii tusgaar togtnol duusaa shuu dee ter talaas n l sain harah heregtei
-
-
unen (November 03, 2016 3:15:56 pm )
Unuugiin erh barigchid buruu alham hiigeed baina. Yalanguya yurunhiilugchuus avhuulaad ! Bid hoid hurshduuguu heden jil hamt bailaa ! Ter uyed buh yum saihan bailaa martaj bolohgui ! Odoo urd zugt uusah geed baina ! Baigaliin bayalgaa zugeer shahuu uguud baina. Tarhiaa sain ajiluul turiin terguun naraa !
-
gana (November 03, 2016 5:20:38 pm )
orsuud zugeer l manai kom-stuud shig bish eruuleer setgej biznesee huuj bn hyatad gj tom zah zeel bhad manai neg jaahan yumaar yah ve de,bitgii aij chatsga tsarailaach setguulche,chi danda aij uheh talaar yum bichih yum aa heden nastai amisga ve?
-
зочин (November 03, 2016 5:34:52 pm )
Төр барьж байгаануудад зааж зөвлөх настангуудыг гаргаж ирмээр байнаа хоёр хүчтэй гүрний дунд яг нарийн торгон зайнд байхгүй бол мэдээж аль нэгний тойргоос гарвал нөгөө тойрогт нь шидэгдээд л сүйрнэ шүү дээ уул нь энийг тэтгэврийн чавка би ойлгоод байнаа ер нь энэ эдийн шуналаа жаал татахгүй бол болохгүй л болж байна даа тэгээд ч одоо энэ баячууд гээд байгаанууд соц үед дарга байсан хүмүүс эсвэл онц хүнд гамт хэрэгтнүүдийн хүүхдүүд л байна даа
-
zochin (November 03, 2016 5:43:59 pm )
26 jil mongol ardchilsan zamaar yavj baigaa nertei, hogjsongui, delhiin tavzand ch tatahaar um baihgui,,,dandaa chadvargui naimaachid (ganzagiin naimaanii garaltai ) tord suusaar hagas zuunii taliig ongorooson, ,,,Tord zov hymyys baisan bol Mongol ulsiin ner hynd, hogjil oor baih bailaa,,,Odooch tiim mundag hymyys alga,,,Ireedui byydger baina,,,,
Odoonii tor bas l tiim chuhal hymyys garaagui,,, -
монгол иргэн (November 05, 2016 12:38:46 am )
Монголын төрд гай тарьсаар байгаа хэдэн босоо ороолон бий гэх. Тэдэнд дипломат харилцааны талаар ямар ч мэдлэг байхгүй. Дураараа бурж болно хэмээн ойлгодог. Орос холдож Хятад ойртоод байгаа нь сайны ёр биш дээ! Монгол хүмүүс санахад илүүдэхгүй!
9 Comments