antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 3, 2016 1 comment

Пак Гын Хэ-г эсэргүүцэгчид Сөүлд жагсав

нийтлэсэн Admin

1478140077581aa0ad888b8Лхагва гарагт буюу өчигдөр Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод олон мянган хүн цуглаж, сүүлийн өдрүүдэд дэгдсэн улс төрийн дуулиан шуугиантай холбоотойгоор Ерөнхийлөгч Пак Гын Хэ-г огцрохыг шаарджээ.

Цагдаа нарын мэдээлснээр, “Seoul Station” галт тэрэгний буудлын ойролцоо болсон жагсаалд 8000 орчим хүн оролцсон байна.

Жагсагчид “Пак бол Чойгийн утсан хүүхэлдэй” гэсэн утгатай зурагт хуудас барьж, ерөнхийлөгчийг огцрохыг шаардаж байжээ.

Ерөнхийлөгч Пак эртний анд Чой Сүн-силээс зөвлөгөө авч, түүнд улс төрийн баримт бичгүүдийг үзүүлж, хэлэх үгээ хянуулдаг байсан гэсэн мэдээлэл тархсны дараа Пак Гын Хэ-г олон нийт хатуу шүүмжлэх болсон юм.

30 эргэм насны нэгэн эмэгтэй “би маш сэтгэл гонсгор байна. Уур хүрч байна” гээд “хүн бүр Пак Гын Хэ-г огцруулахыг хүсч байна. Пак хариуцлага хүлээх ёстой” гэж ярьжээ.

Мөн 50 эргэм насны нэгэн эрэгтэй “Пак Гын Хэ ямар алдаа гаргаснаа ухамсарлаж, улс төрөөс явах хэрэгтэй” гэжээ.

Г.Доржханд

Эх сурвалж: Монцамэ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • tuul (November 03, 2016 10:36:25 pm )

    Uls toroo gj

antalya rent a car