antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 19, 2011 1 comment

Ноос, ноолуур боловсруулах салбар

нийтлэсэн admin

Монгол улс нь жилдээ 3000 орчим тонн ямааны ноолуур бэлтгэдэг. Ноолууран тvvхий эдийн бэлтгэлээр Монгол улс нь БНХАУ-ын дараа хоёрдугаарт орно. Монгол ноолуурын 80 орчим хувь нь 16.5 микронтой, 35-37 мм-ийн урттай байдаг.

Монгол ямааны 10-аас ихгvй хувь нь цагаан, 40.0 гаруй хувь нь улаан, 50 гаруй хувь нь хар хeх, хeх зvсмийн байгаагаас шалтгаалан ноолуурын дийлэнх нь бараан өнгөтэй байдаг. Тvvхий эдийн 70 гаруй хувийг дотооддоо боловсруулж, 800 орчим тонн самнасан ноолуур, 450 тонн ээрмэл утас, 300 орчим мянган ширхэг сvлжмэл эдлэл vйлдвэрлэдэг.

Ноолуур боловсруулах салбар нь аж vйлдвэрийн нийт бvтээгдэхvvний 7.5 орчим / 1995 оны зэрэгцvvлэх vнээр/ хувийг vйлдвэрлэж байна.

Тус салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай 82 vйлдвэр, аж ахуйн нэгж vйл ажиллагаа эрхэлдэг. Үvний 60.0 хувь нь угаах, самнах, 40.0 хувь нь сvлжмэл эдлэл, хөнжил болон бусад төрөл бvрийн ноолууран бvтээгдэхvvний vйлдвэрлэл эрхэлж байна. Дотоодод vйлдвэрлэж буй ноолууран нийт бvтээгдэхvvний 60 гаруй хувийг самнасан ноолуур, 40 гаруй хувийг сvлжмэл эдлэл, 10 орчим хувийг хөнжил, даавуу эзэлдэг.Самнасан ноолуур, сvлжмэлийн чанар нь дэлхийн зах зээлийн хэрэгцээг хангахаас гадна олон улсын чанарын тэмдэгтэй бvтээгдэхvvний тоонд багтдаг.

Сvvлийн жилvvдэд гадаадын хөрөнгө оруулалттай vйлдвэрvvд импортын ноолууран ээрмэлээр сvлжмэл эдлэл хийж, экспортолж байна. Үvнтэй уялдан ноолууран сvлжмэлийн экспорт 1.5 сая ширхэгт хvрсэн.

Ноолуур боловсруулах салбар нь монголын экспортын тэргvvлэх салбарын нэг. Нийт экспортын 30 гаруй /1995 оны зэрэгцvvлэх vнээр/ хувийг ноолууран бvтээгдэхvvн эзэлж байна. Ноолууран бvтээгдэхvvний экспортод тvvхий эдийн экспорт 2.0 орчим хувийг, самнасан ноолуур 50 гаруй хувийг, сvлжмэл эдлэл 40 гаруй хувийг эзэлж байна.
Тvvхий эдийн экспортын 80 гаруй хувийг БНХАУ, самнасан ноолуурын экспортын 40 орчим хувийг Итали улс, 30 гаруй хувийг БНХАУ, vлдсэн хувийг Их Британи, Швейцарь, Япон, ХБНГУ, сvлжмэл эдлэлийн экспортын 60 гаруй хувийг АНУ, vлдсэн хувийг ХБНГУ, Франц, БНХАУ, Япон, БНСУ эзэлж байна. Монголын ноос боловсруулах салбарт хонь, тэмээ, ямааны ноос, сарлагийн хөөвөр, арьс ширний vйлдвэрлэлээс гардаг хаягдал ноос, адуу, vхрийн хялгас зэрэг 10 гаруй тeрлийн 20 гаруй мянган тонн ноос боловсруулж, бvтээгдэхvvн vйлдвэрлэдэг. Үvний 70 гаруй хувийг хонины ноос, 2 орчим хувийг тэмээний ноос, vлдсэн хувийг сарлагийн хөөвөр, арьс ширний vйлдвэрлэлээс гарах хаягдал ноос, адуу, vхрийн хялгас эзэлдэг.

Ноос боловсруулах салбар нь аж vйлдвэрийн нийт бvтээгдэхvvний 2.5 орчим /1995 оны зэрэгцvvлсэн vнээр/ хувийг vйлдвэрлэж байна.

Манай улс жилдээ 100 гаруй тонн ямааны ноос, 50 гаруй тонн адуу, vхрийн хялгас бэлтгэж, экспортолж байна.

Арьс, ширний vйлдвэрээс жилдээ 5 орчим мянган тонн хаягдал ноос гардаг. Үvнийг эсгий, эсгий гутлын vйлдвэрт ашиглахаас гадна экспортолдог. Адуу, vхрийн хялгасаар хөгжмийн зэмсэгний утас, монгол гэрийн бvслvvр, дээс хийдэг.

Ноос боловсруулах салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай 45 vйлдвэр, аж ахуйн нэгж vйл ажиллагаа явуулж байна. Үvний 40 гаруй хувь нь анхан шатны боловсруулалтын, 60 орчим хувь нь хивс, хөнжил, эсгий, эсгий гутал, зулхай, ширдэг зэрэг эцсийн бvтээгдэхvvний vйлдвэрлэл эрхэлдэг.Салбарын нийт бvтээгдэхvvний 80 гаруй хувийг хивс эзэлнэ. Монголд vйлдвэрлэсэн хивс нь 100 хувь ноосон, экологийн хувьд цэвэр, өвөрмөц хээ хуар, зургаараа бусад оронд vйлдвэрлэсэн хивснээс илvv давуу талтай. Хивсний хээ, хуар, зургийг орчин vеийн аргаар гаргах технологи vйлдвэрлэлд нэвтэрсэн.

Оёмол бvтээгдэхvvн, сvлжмэл эдлэлийн vйлдвэрийн салбар. Оёмол бvтээгдэхvvний vйлдвэрлэлийн салбарт 100 орчим аж ахуйн нэгж vйл ажиллагаа явуулж байгаагийн 38.3 хувь нь гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай, 46.8 хувь нь хамтарсан, 14.9 хувь нь дотоодын vйлдвэр байдаг.

Дээрх vйлдвэрvvдэд 20 орчим мянган хvн ажиллаж байгаа нь аж vйлдвэрийн салбарт ажиллагсдын 12.0 хувийг эзлэж байна.

Тус салбар аж vйлдвэрийн нийт бvтээгдэхvvний 5.3 хувийг vйлдвэрлэдэг. Нийт экспортод оёмол бvтээгдэхvvн 16.2 хувийг эзлэж байна. Оёдлын vйлдвэрvvд нь хөгжиж буй орнуудын жишгээр гадаадын захиалагчийн материалаар бvтээгдэхvvн vйлдвэрлэн экспортолж байна.

www.mongoliatrade.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • HAHO XYY (June 05, 2013 1:24:51 am )

    TOOH Y3YYЛЭЛТҮҮД НЬ ХУДЛАА ЗӨРӨӨТЭЙ САНАГДЛАА

antalya rent a car