Иргэн Ч.Долгормаа Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд, хэвлэлийнхэнд хандаж хэд хэдэн асуудлыг гаргаж тавьж, хэлж ярьж өнөөдрийг хүрч байгаа. Тэрбээр “ Хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй. Энэ бол ардчилалын үнэт зарчим гэж би ойлгодог. Гэтэл АТГ хэнийг шалгаад, хэнийг шалгадаггүй хаацайлаад байдаг юм бэ. Миний бие Монгол улсын хоёрын хоёр яам, УИХ-ын гишүүн асан Батж.Батбаярын буруутай үйл ажиллагаанаас үүдэн өнөөдрийг хүртэл эд материал болоод сэтгэл санааны хувьд ихээхэн хохирол амсч явна. Би удаа дараа гүтгэн доромжлуулж шалгуулж ханалаа. Одоо Монгол улсад авлигатай шударгаар тэмцдэг хүн, байгууллага байхгүй гэж би үзэж байна” хэмээн ярьж байгаа. Хуулийн байгууллага шударгаар ажиллаж чадахгүй байна гэж үзэж байгаа тэрбээр олон улсын Арбитарын шүүхэд хандах, эсвэл гадаад өмгөөлөгч авахаас өөр аргагүй байдалд ороод байгаа гэнэ.
Тэрбээр чухам хэрэг явдлаас үүдэн улмаар ийм байдалд ороод байгаа талаарх мэдээллийг хүргэе.Ч.Долгормаа хэлэхдээ “Батж. Батбаяр 2011-2013 он хүртэл хоёр жил намайг дарамталсан. Аргаа барж 2014 оны зургадугаар сард би АТГ-д өргөдөл гаргасан. Батж.Батбаярын гэр бүлийн компани, миний 45 хувийн эзэмшилтэй “ Кашмер Контевц” компанийн нэрээр Аж үйлдвэрийн яамны тодорхойлсоноор Засгийн газрын бондоос таван тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээл авч, үүнийгээ зориулалтын бусаар ашигласан. Үүний дагуу би АТГ-т гомдол гаргасан. Намайг хохирогчоор тогтоон шалгаж байгаа боловч энэ хэрэг өнөөдрийг хүртэл эцэслэн шийдэгдээгүй байна.Таван тэрбум төгрөгийг дамжуулан олгосон Голомт банк зээлийг зориулалтын бусаар ашигласныг мэдсэн хэрнээ ямар ч арга хэмжээ аваагүй.” хэмээн ярьж байгаа юм. Тэгэхээр энд Голомт банктай холбоотой асуудал бас гарч ирж байгаа юм.
Мөн тэрбээр хэлэхдээ “Би уг нь Монгол Улсын иргэн томоохон татвар төлөгч. Би “ Кашмер Контевц” ноолуурын үйлдвэрт 45 хувийн хувьцаа эзэмшдэг. Гэтэл Батбаяр би толгой компани гээд худлаа бичиг баримт бүрдүүлж, тэр ч бүү хэл хуурамч тамга тэмдэг хийлгэж миний эсрэг ашигласан. Үүнд ямар ч хариуцлага тооцоогүй.” гэж байгаа юм.
За мөн “УИХ-д гурван ч удаа сонгогдож байсан /молекул/ Батж.Батбаярын гэр бүлийн компани Батлан хамгаалах яамны тендерт хууль бусаар ялсан. Тендерийн өртөг 10 тэрбум төгрөг. Энэ хөрөнгөөр албан хаагчдад орон сууц барьж өгөх байсан ч харамсалтай нь өнөөдрийг хүртэл орон сууц ашиглалтад ороогүй. Энхийг сахиулагчид хохирсоор байна. Энэ хэргийг Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн санаачилгаар АТГ-т нууцын зэрэгтэй эрүүгийн хэрэг үүсгэн 2013 оноос шалгаж байгаа. Мөн 2014 онд намайг хохирогчоор тогтоон хэргийг тусгаарлаж, хоёр хэрэг болгон шалгаж байна. Гэтэл өнөөдрийг хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй байна.
Мөн 2013 онд ГХЯ “ Ёслол хүндэтгэлийн өргөө”-ний барилгын тендерийг зарласан. Сангийн яам Батж.Батбаярын гэр бүлийн компанийг уг тендерт оруулахаас татгалзсан. Учир нь Батж.Батбаяр өөрийн хүү Б.Баттулгын найзын эзэмшлийн “ Хө Мо Тэ” компанийн нэрээр орж ирсэн энэхүү тендерийн төсөвт өртөг болох 4.2 тэрбум төгрөгийг 100 хувь урьдчилан авсан байдаг. 2015 оны нэгдүгээр сард ГХЯ, АТГ-т одоог хүртэл дуусаагүй дээрхи барилгын талаар гомдол гаргасан. Гэвч 2015 оны тавдугаар сард Нийслэлийн Прокурор хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хачирхалтай нь Дээд шатны прокурорт гомдол гаргах эрх нь байсаар байтал ГХЯ нь дахин гомдол гаргаагүй.” хэмээн иргэн Ч.Долгормаа ярьж байна.
УИХ-ын гишүүн асан Батж.Батбаярын тухайд иргэн Ч.Долгормаагийн эсрэг гомдол гаргасан байдаг. Тэгвэл Ч.Долгормаа тэр талаар “-Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс намайг найман удаа шалгаад найман удаа хэрэгсэхгүй болгох саналтайгаар прокурор руу шилжүүлсэн. Гэтэл прокурор найман удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Иймэрхүү байдлаар намайг болон гэр бүлийнхнийг маань хүнд байдалд оруулж дарамталж байна. Прокурор яагаад нэг удаа даалгавараа бичээд явуулж чадалгүй, найман удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байгааг юу гэж ойлгох вэ. Нэг хэрэг дээр зургаан прокурор шат шатанд хяналт тавина. Шат шатны прокурорууд нийлээд 48 прокурор болж байна. Прокурор бүр дээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь Монголын Прокурорын систем үү. Эсвэл чадваргүй хүмүүс тэнд ажиллаж байна, эсвэл бүгдээрээ нэг хүний захилгаар, улс төрийн намын харьяалалаар шийдвэрээ гаргаж байна гэж хардаж байна.” гэж байгаа юм. Түүнчлэн тэрбээр хэнийг хардаж байгаа талаар хэлэхдээ “- Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нөлөөлдөг гэж хардаж байна. Иргэн хүн хардах эрхтэй. Яагаад гэхээр Батж.Батбаяр Ерөнхийлөгчид нэгэн үнэтэй уран зураг бэлгэлсэн тухайгаа цахим хуудаст жиргэсэн байсан. Нөгөө талаар Батж.Батбаярын дотны найз, гавъяат хуульч Д.Гоошоохүү, түүний эхнэр Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүн Б.Сарантуяа нар юм. Тэд Б.Батбаярын нэхэмжлэлтэй хэргүүдийг хянан шийдвэрлэх шүүгчдэд нөлөөлдөг.Мөн Д.Гоошоохүүгийн хүү Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж Б.Батбаярын нэхэмжилттэй “ Гутал” хувьцаат компанид холбогдох хэргийг шийдвэрлэхдээ илт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Мөн 2015 онд УИХ-ын гишүүн Лу.Болдын эзэмшлийн Эрдэнэтийн “ Ачит Ихт” зэс катодын үйлдвэрийн эзэмшил нь Ерөнхийлөгч Элбэгдоржийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан П.Цагааны гэр бүлийн мэдэлд шилжсэн. Би энэ үйлдлийг авлигын чанартай гэж ойлгож байгаа. АТГ Лу.Болд, Батж.Батбаяр нарт холбогдуулан шалгаж, яллах дүгнэлттэй прокурорт шилжүүлсэн. 2015 оны 10 дугаар сард Нийслэлийн Прокурорын газраас АТГ-руу буцаад ирэхдээ Лу. Болдын нэр эрүүгийн хэргээс байхгүй болсон. Үүнийг юу гэж ойлгох вэ. Энэ бол авлига гэж би тодорхойлно.”хэмээн polit.mn сайтад өгсөн ярилцлагадаа хэлсэн байгаа юм. За харин гишүүн асан Батж.Батбаяр уг асуудлаар ямар нэг тайлбар хийгээгүй байгаа юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Таа (November 02, 2016 12:54:06 pm )
Энэ нэг даврсан хятад эр нэг ба аа бугдэд авилаг огдог дараа нь эргуулээд нээнтгэлдэг хаан хэнээр ийм арга заалгсан гар вэ энэ батбаяр ядарсан ард тумний монгийг баруун солгойгуй хулгай хийх юм даа батбаяр гээч
-
Anonymous (November 02, 2016 1:19:34 pm )
Lu.bold qermany irgen ger bulin mon Germany tagnuul bainga Berlin’s bag shalgah heregtei
-
зочин (November 02, 2016 1:20:20 pm )
Чимэддоржийн Долгормаа гэгч энэ эмэгтэй Намбар Энхбаярын худ юу ч гэж яриж мэдэх сэтгэцийн юмтай хүн гэж хүмүүс яридаг . Батшугарын хадам ээж . Энхбаярыхан улс төр хийж байгаа царай нь. Одоо Намбар Энхбаярыханд хэн ч итгэхгүй. Өрөвдхөөр өр өшгөлдөг улс шүү.
-
Anonymous (November 02, 2016 2:10:50 pm )
Omchiig ni bulaagaad ooriig ni soliotoi geed zarlaad bn uu????
-
Зочин (November 02, 2016 3:23:16 pm )
Аль аль нь луйварчид ш дээ. Мо дарга ч Долгормаа авгай ч ариун цагаан хөдөлмөр, шударга хүч хөрөнгөөрөө үйлдвэр обьект эзэмшээгүйг бүгд мэднэ. Хэрээнүүд биесээ гайхаж муучлах хэнд хамаа байна. Тэр тусмаа Архангайн Цэнхэрийн рашаанд амралтын газартай, Гутал компанийн барилгыг түрээслэж иддэг энэ авгайг жаахан байтугай хийтэйг мэдэх юм байна. Магадгүй Мо гоосоо илүү луйварчин ч байж мэднэ.
-
-
Луут (November 02, 2016 2:28:13 pm )
Чи яасан их мэддэг мэдрэл вэ? Ямаа гэхээр Тэмээ гэж хадуураад. Манжийн молиго молекул тийм мундаг хулгайч юмуу.Харж л байхаас. Ял янханд унаадирэхээрээ яахыг нь узэе. Бас Энхбаяр ч гэх шиг мэдрэл хулгайч вэ.
-
-
bi (November 02, 2016 1:47:17 pm )
batbayriig uhel n haigaad bn
-
Anonymous (November 02, 2016 1:59:05 pm )
Ene medrel avgai bolpn huviin kompaniin asuudal bid nart yamar hamaatai um be?
-
Зочин (November 02, 2016 2:16:48 pm )
Сарантуяа авгай чинь би элбэгээгийн хун.гэр булийн хоер гавьяат байхдаа яахав дээ.ан-ын луйварчдыг зайлуулаач бямбацогтоо.та нар юугаа хулээгээд байгаа юм бэ.ан-ынхан шиг зоригтой халаач
-
зочин (November 02, 2016 2:40:48 pm )
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн гэх тэр Сарантуяа эмээ тэтгэвэрт аль эрт суусан мөрлөө ажиллаад л, авилгалын замыг шүүхэд дэлгэрүүлээд л, өөрсдийн үр хүүхдийг тушаал дэвшүүлээд л, нөхөрөө алтаар гоёод л,шүүгч нарыг дарамтлаад л сууж байх юм даа. Ер нь улс орон маань юу л болоод байгаа юм бол доо. Бурхан минь . Нөхөр Гоошоохүү нь хууль ч биш ЕБС-ын биеийн тамирын багш л даа. Алтны хажууд гууль шарлана гэгчээр хуульч болчихоогүй л байлтай.
-
Anonymous (November 02, 2016 2:42:54 pm )
хэн нэгний талаар дүгнэж хэлэх гэсэнгүй.Зүгээр л та өөрөө ямар арга зам сонгоно,яг тэрэн шиг чинь хариу танд ирнэ гэдгийг энэ түүхээс харлаа
-
Anonymous (November 02, 2016 3:41:50 pm )
ingeed saihan biye biyee hemleed ogno oo ene oli-nuud, dolgormaa ug ni batbayariin buyanaar guutal HK-d ezen suusan hun he he
-
зочин (November 02, 2016 3:44:52 pm )
Хөх инээд хүрмээр нь тэр Гоошоохүүгий чинь гавьяат болсон, их зантай гэж жигтэйхэн гээд сургуулийнхан нь шоолцгоодог юм байна лээ хөш, ийм л нийгэм ,ийм л ерөнхийлөгч шүү дээ.
-
Anonymous (November 02, 2016 4:56:17 pm )
Лу бас л энэ нэрэн дотор нь цохиж л явах юм. Молекул энэ 2 их сүжрээд байсан юмаа…
-
Anonymous (November 02, 2016 5:12:53 pm )
za ene hvvhen buruudaj yal edleh bolobuu daa
-
Мгл (November 02, 2016 5:20:33 pm )
Молекулыг зовхон бурэнхааны ордыг луйвараар авч, талыг нь хужаа нарт зарсанаар л шоронд хиихэд хангалттай. Дандаахулгай луйвар хииж гаршсан этгээд
-
ийм л төрийн түшээдтэй байсан улс даа (November 02, 2016 7:53:42 pm )
2008 онд Молекул чинь Бүхэл бүтэн Баянхонгорын иргдийг хогишрууж, хулхидан УИХ-д сонгогдсон.Маргаашнаас нь БН- аймгийнханыг мартсан. Бүтэн БН-ыг онхолдуулдаг гар эгэл иргдийг бол зажлахгүй… дүлэхгүй… яах хүн. Ийм хүмүүсээр л дүүрэн УИХ – төр ард түмэн үйлчлэхгүй.
-
??? (November 02, 2016 8:38:04 pm )
Эрдэнэтийг луйвардаж байгаа П.Цагааны эзэмшлийн / далд Эзэн нь Ц.Элбэгдорж / Ачит Ихт компанийг шалгах цаг болсон. Цагааны ангийн найз Жаргалсайхан гэж нөхөр гар бүлийн найзуудтайгаа ажилладаг юм. Цагааны угаадсанд цадаж байгаа хүн. Тагнуул Цагдаагаас тэтгавэрт гарсан нэг биш бууны нохой хурандаа нарыг бас элсүүлцээн. Цагаан яахав барлагуудынхаа эхнэрүүдийг төрийн одон тэмдэг, цол гуншингаар баруун солгойгүй шагнаж байгаа. Үнэн гэж байдаг. Нэг л өдөр луйвар нь илэрнэ.
-
nana (November 02, 2016 9:09:44 pm )
cool
-
Irgen (November 02, 2016 9:49:12 pm )
Badarchin yvsan gazar balagtai batgana suusan gazar uttei ardchilaliihan yvsan gazar luivar hulgaitai elvegeetei shurguldsun hench araand n zuulgaatai
-
Irgen (November 03, 2016 3:51:02 am )
Ene shees hna yvaan bol do ?
-
мн (November 03, 2016 9:17:11 am )
МУУ ХОГЫГ ЗӨВ ЖУРМЫН НӨХӨДӨӨС
-
Anonymous (November 03, 2016 9:18:06 am )
Баабар.мн дээр Нэг их Бурхан, хайр ярьдаг Б.Батбаяр шүү дээ, цаанаа шал өөр луйварчин хүн юм.
-
ИргэнИргэн (November 03, 2016 11:14:52 am )
Зүгээрээ тэднийг бурхан гэсгээнэ
-
Хөх чоно (November 03, 2016 3:00:19 pm )
Мөнгө харж асуудлыг шийдэдгүй гэдгээ манай шүүх,хуулийн харуулаач.Овоо босгоогүй бол шаазгай юунд суухав дээ гэдэг шиг молекулыг сайн шалгахгүй бол нэр холбогдсон маш их асуудлууд байна шүү дээ.Шудрага байцгаая хууль,шүүхийн байгуулагынхан минь ээ.
-
ахмад (November 03, 2016 3:20:51 pm )
БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМАНД 300 АЙЛЫН ОРОН СУУЦ БАРЬЖ ӨГНӨ ГЭЖ 11,0 ТЭРБУМ ХУЛХИДСАН, СҮҮЛДЭЭ ЯАМНЫХАН ӨӨРСДӨӨ БАРЬЖ ДУУСГАСАН, БАС ХАРХОРИНД АМРАЛТЫН ГАЗРЫГ БХЯ-Д ӨНДӨР ҮНЭЭР ХУДАЛДАЖ ЭРГҮҮЛЖ АВСАН. БХЯ-НД ТУСЛАМЖААР ИРСЭН АРМАТУР БҮГДИЙГ НЬ АВЧ ХУЛХИ БАЙР НИЙЛҮҮЛСЭН ГЭЭД ИХ НАЙРАА ХИЙДЭГ ДАМШИГ ГЭСЭН. ХАМТ ХАХУУЛЬД ОРОЛОЖ ШОРОНД ОРЖ БАЙСАН ХУРАНДАА БАТСАЙХАН ЭРГЭЖ АЖИЛДАА ОРЧИХООД АТГ ЯРШИГ Л БАЙНА ГЭЭД ЯРЬЖ ЯВАА СУРАГТАЙ. МӨНГӨ ШҮҮХИЙГ ДИЙЛЭХ ЮМ ДАА
-
Зика (November 04, 2016 9:26:58 am )
Энэ луйварчин амьд байгаа юмуу далд ормор
-
ЗОЧИН J&J (November 04, 2016 6:09:51 pm )
МОЛЕКУЛ – Лу . БОЛД – ЖИНХЭН ТААРСАН НЭГ ХУЛГАЙЧИЙН ХОЕР ХОЛИЙН ШИВЭРТЭЙ ОЙМСНУУД ! ХАРАМЧУУД -? НОХОЙ ХАМАРТАА ХУРЭХЭЭР УСЧ ГЭГЧЭЭР ХАХУУЛИЙГ ХЭРЭГТЭЙ ГАЗРАА АТГУУЛЖ ЧАДНА …ХИЧНЭЭН ХЭРЭГТЭНГУУД БИЛЭЭДЭЭ ! ШОРОНД ХИЙ !
-
омоо (November 06, 2016 2:52:18 am )
Бүгд л хулгай хийх гэж ИХ д ордог. Баригдаагүй нь олз баригдсан нь хохь
29 Comments