antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 1, 2016 1 comment

Хөөмийч Н.Наранбадрах “TALENT INTERNATIONAL” олон улсын тэмцээний цомын эзэн боллоо

нийтлэсэн Admin

f8e514729195c00f8b7d52d29fb0227eИспанийн Барселон хотод Festival internacional de musica and dance “TALENT INTERNATIONAL” олон улсын тэмцээн 2016.10.28-11.02-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Урлагийн 11 төрлөөр таван насны ангилалд  явагддаг энэ уралдааны гол онцлог нь орон орны урлаг соёлыг сурталчлах түгээхэд оршдог байна.

Энэ уралдаанд Монгол улсыг төлөөлөн СТА, хөөмийч Н.Наранбадрах оролцож эх орныхоо нэрийг гаргажээ. Тодруулбал уралдааны I Байр – Алтан цом, зохион байгуулах комисс болон шүүгчдийн Нэрэмжит шагнал, Барселон хотын даргын нэрэмжит батламж тус тус авсан байна.

Хөөмийч СТА Н.Наранбадрахын хувьд эх орныхоо нэрийг олон улсад гаргаж байсан юм. Тухайлбал,

  • ОУ-ын хөөмийчдийн 1,2-р уралдаанд Гран-при /ОХУ-ын Буриад/
  • Монгол улсын хөөмийчдийн анхдугаар уралдаанд хошой алтан медаль
  • Монгол улсын төрийн шагнал Алтан гадас Улаанбаатар хот
  • ОУ-ын хөөмийчдийн 5-р наадамд Гран-при /ОХУ-ын Буриад/  болж эх орныхоо нэрийг өндөрт гаргаж байсан юм

ac759868d6c35b2aaa7fdeaa0e989f5c

a0128984de4f674478767e8bd04fc2d9

Эх сурвалж: Урлаг.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • зочин (November 02, 2016 12:05:40 pm )

    баяр хүргье. ямар мундаг юм бэ. амжилт

antalya rent a car