antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 31, 2012 Comments are off

Т.Ариунаагийн хүү “Universe best songs”-т орохоо тэсэн ядан хүлээж байна

нийтлэсэн Admin

“UBS” телевизээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Universe Best Songs-2012” наадам дөрөв дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна. Үзэгчдэд хүрэх хүртээмж, оролцогчдод өгөх өгөөж арвин уг наадам хэлд орсон балчраас авахуулаад тэтгэвэрт суусан хөгшдийг хүртэл байлдан дагуулаад буй. Энэ ч утгаараа жил жилийн наадамд оролцох хүсэлтэй залуусын тоо өсч хамрах цар хүрээ нь тэлсээр байна. Наадмын цор ганц бүсгүй, цоглог шүүгч дуучин Т.Ариунаагийн хүү энэ наадамд оролцох хүсэлтэйгээ ээждээ илэрхийлсэн нь бэлхнээ нотолно.

Хүүгийнхээ хүсэлд багагүй “сандарсан” поп дива маань хэрвээ хүүгээ наадамд оролцоод ороод ирвэл үзүүлбэрийг нь шүүж үнэхээр чадахгүй, гараад явчихна гэнэ. Гэхдээ хүүгээ урлагийн хүн болохоор өөрөө шийдвэл хорихгүй бөгөөд угаасаа ч хүүхдүүдийнхээ хүмүүжилд захирах, зандрах өнгө аясаас үргэлж татгалздаг гэнэ лээ.

Харин нэг том асуудал нь дуучин Т.Ариунаагийн хүү “Universe Best Songs” наадмын насны шалгуурт хараахан хүрээгүй буюу одоо 13 настай. Энэ л хүүгийн хувьд том асуудал болоод байгаа гэнэ.

У.Дашбат


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car