Нэгэн жижиг зочид буудалд шөнө настай эрэгтэй эмэгтэй хоёр орж иржээ. Гадаа орж буй ширүүн борооноос хоргодон, сул өрөө байгаа гэж найдан ирсэн байна.
-Сул өрөө байгаа болов уу?
– Уучлаарай, манайд сул өрөө байхгүй байна гэж зочид буудлын ажилтан хэлэв.
– Гэхдээ би ийм бороотой шөнө та нарыг гудамжинд яаж үлдээх билээ. Та нар миний өрөөнд хонож болно.. Мэдээж люкс өрөө биш ч гэсэн та нар дулаахан тайван хонож болно.
Хосуудад тэр залууг хүндрүүлж байгаа нь эвгүй санагдсан ч залуу ятгасаар байсан тул саналыг хүлээн авчээ. Өглөө нь явахдаа эрэгтэй нь залууд ингэж хэлжээ.
– Би таныг АНУ-ын хамгийн шилдэг зочид буудлын менежер байх ёстой хүн байна гэж харж байна. Хэзээ нэгэн цагт би танд зориулж зочид буудал барих ч юм билүү.
Хоёр жил өнгөрч, залуу ч болсон явдлыг мартжээ. Гэтэл нэгэн өдөр түүнд захиа иржээ. Захианд хоёр жилийн өмнө болсон явдлыг сануулаад Нью Йорк явах тасалбар явуулсан байлаа. Залууг тосч аваад 5-р өргөн чөлөөний 34-р гудамжинд иржээ. Тэр маш том барилга руу заагаад
– Танд зориулж миний барьсан зочид буудал энэ байна.
– Та тоглож байна уу?
Өвгөний нэрийг Уильям Уолдорф Астор гэдэг бөгөөд тэр том барилга нь “Уолдорф – Астория” зочид буудал байжээ. Зочид буудлын анхны захирлаар ажилласан залууг Джорж Больдт гэдэг байжээ.
Тусламж хэрэгтэй хүнд нуруугаа бүү харуул. Хорвоо чиний сайн үйлийг шагнах аргаа олж чаддаг.
Ш.Батзориг
Холбоотой мэдээ
-
I (October 30, 2016 3:46:12 pm )
Amerikchuud gedeg iim l ard tvmendee
-
zochin (October 30, 2016 9:39:47 pm )
iim l ard tymendee, geed amerikiig shytegch garaad irlee, ard tymen bish ganz neg iim sonin , yneheer hynd tusaldag hyn delhiin haana ch baidag, aztai zaluu baijee…
-
-
ОЮУТАН (October 30, 2016 5:11:25 pm )
ЗӨВ ШҮҮ
-
zochin (October 31, 2016 8:51:52 am )
Ingeh hvn odoo mongold vzeed haigaad oldohch vgvi
-
олдоноо (October 31, 2016 1:44:06 pm )
Ийм хүмүүс байгаа Монголд олон бий харин тэд нарыг хэн ч олж хардаггүй олж харсан ч “дээш” нь “алхуулдаггүй”-д л учир байгаа юм, бидний ухаанд л удам дамжсан учир бий
-
иргэн (October 31, 2016 1:44:43 pm )
Ийм хүмүүс байгаа Монголд олон бий харин тэд нарыг хэн ч олж хардаггүй олж харсан ч “дээш” нь “алхуулдаггүй”-д л учир байгаа юм, бидний ухаанд л удам дамжсан учир бий
-
Anonymous (October 31, 2016 1:45:44 pm )
Za hund zunduu l tusalj baidgaa gargaj zov sanaj yvj bn bolj bga yum baga l bn. Harin ch esregeeree ali muuhai uil hiij zevuun zan gargagchid ni deeshleed yavahiin. Iim az ni irdeg hariu ni irdeg yum tun hovor bh
-
тэнэглэл (October 31, 2016 2:48:54 pm )
балай юм нийтэлж суух хэнд хэрэгтэй юм монгол монгол хэвээрээ л байна ш дээ
-
Zochin (November 01, 2016 12:37:31 am )
Би л лав Хонох газаргуй гэвэл гудамжинд бороонд хоож гаргахгуй.
-
би (November 01, 2016 12:18:55 pm )
азтай залуу байна.
10 Comments