Орон нутгийн сонгуулийн нэмэлт санал хураалт өнгөрсөн долоо хоногийн ням гарагт болж өнгөрсөн билээ. Санал хураалтын дүнгээр нийслэлд МАН ялалт байгуулсан. Тодруулбал, 9 дүүргээс зургаад нь ялалт байгуулсан юм. Харин аймгуудын дүн мэдээг дөнгөж сая СЕХ-ноос мэдээллээ. Аймгуудын ирц 63.2, дүүргийнх 56.3 хувьтай байсан нь улсын хэмжээнд 60.1 хувь нь санал хураалтад оролцсон юм.
Гэвч өнгөрч буй долоо хоногт Баянзүрх дүүргийн сонгуулийн дүнг эсэргүүцэж АН-ынхан баахан жагсаал цуглаан зохион байгуулав. Сонгуулийн дүнг эсэргүүцэгчид авто замын хөдөлгөөний хүртэл хааж баахан шуугиан тарьсан. Гэвч үүнийг иргэд төдийлөн эерэгээр хүлээж аваагүй билээ.
Гэтэл бусдыг булхай, луйвар хийлээ хэмээн жагсаал, цуглаан зохион байгуулж байсан АН-ынхан өөрсдөө нэмэлт санал хураалт болдог өдөр Баянзүрх дүүргийн саналаа өгөөгүй иргэдэд маш их хэмжээний мөнгө тараасан болох нь тодорхой боллоо. Сурсан занг сураар боож болдогүй гэдгээр нэр дэвшигчид нь ядарсан сонгогч олонд хэдэн халтар төгрөг, түлээ нүүрс, гурил будаагаар саналыг нь худалдаж авахыг оролдсон тохиолдол нэлээд гарлаа. Намын дээдс нь учраа олохгүй баахан бужигнаантай байгаа энэ үед шинэ цагийн шинэчлэгчид нь баруун солгойгүй мөнгө тарааж хуулийг гууль болгожээ.
Ирц хүрээгүй сонгуулийн дараа АН-ынхан “СЕХ саналаа өгөөгүй иргэдийн нэрсийн жагсаалтыг авч болно гэж хэлсэн. Гэтэл дүүргийн сонгуулийн хорооныхон сонгууль өгөөгүй иргэдийн нэрсийн жагсаалтыг гаргаж өгөхгүй байна. Гаргаж өгтөл нь Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан зохион байгуулна” гэж мэдэгдээд сошиал ертөнцийн иргэдээс зэмлэл хүртээд таг болсон. АН-ын хэвлэлийн багаас гаргаж байсан дээрх мэдэгдэл иргэдийн хардаж байсан шиг цаанаа учиртай байж. Саналаа өгөөгүй иргэдийг олж байгаад гэрийн хаягаар очиж мөнгө өгөх, утсаар нь холбогдож АН-д санал өгөхийг уриалж мөнгө амлаж байх жишээтэй. Дахин санал хураалтын үеэр нэг сонгогчийн санал захын гэр хорооллын хэсгээр 10 мянган төгрөг, төвийн хэсгээр 20 мянган төгрөг, зарим хэсгээрээ бүр 30-40 мянган төгрөгийн үнэ хүрчээ. Гэвч харамсалтай нь тэдний бодол талаар болж иргэд мөнгийг нь аваад сонголтоо өөрийн бодлоор хийсэн бололтой. Түүгээр ч барахгүй “тасалбараа авч ирж өг. Таны санал компьютер дээр хэнд өгсөн нь гараад ирдэг” хэмээн дарамталж байх ч жишээтэй.
Та бүхэн АН-ынханы мөнгө тарааж, сонгуулийн хууль зөрчсөн баримтыг доорх бичлэгээс дэлгэрэнгүй үзнэ үү. Тэд ямартаа ч 1, 4, 5, 10, 19 дүгээр хорооны иргэдэд мөнгө хэрхэн тарааж буй болон тараахаар ярьж буй нь энэхүү баримтаас тодхон харагдана. Харин баримтаар нотлогдоогүй мөнгө тараасан тохиолдол цаана нь хэд байгаа АН-ынханаас өөр хэн ч таашгүй юм.
Сонгуулийн хууль зөрчлөө хэмээн жагсаал цуглаан хийж иргэдийн амар тайван байдлыг алдагдуулж, олон нийтийн оюун санааг буруу тийш эргүүлэхийг ордож буй АН-ынхан өөрсдөө ийм нөхцөл байдалтай сонгуульд оролцжээ. Энэ шудрага ёс мөн үү. Тэр ч байтугай өнгөрсөн 2012 оны сонгуулиар Баянзүрх дүүрэг дээр АН-ынхан засгийн эрхийг авахын тулд яаж хүч түрж аашилж байсан нь хэн хүний санаанд тодхон байгаа биз ээ. Цагдаагийн байгууллагыг ашиглаж хүч түрж иргэдийн сонголтыг уландаа гишгиж явсан тэд өнөөдөр өөрсдөө хуулиа дээд зэргээр зөрчсөн хэрнээ олон нийтийн оюун санаанд буруу хандлага үлдээж, иргэдийн ажил амьдралыг тасалдуулж байгаа нь хачирхалтай.
Дээрх бичлэгийг үзсэн хүн бүхэн дор бүрнээ хэн нь хууль зөрчсөн, хэн нь хууль зөрчөөгүй вэ гэдэг асуултыг хариултыг олох биз ээ.
Үргэлжлэл бий…
Ч.Ган
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 30, 2016 7:42:29 am )
Энэ бугд ялтай биздээ.
-
зочин (October 30, 2016 12:03:05 pm )
АН гэдэг энэ хар хулгайч луйварчдаас салж байгаадаа ард түмэн баяртай байгаа, энэ бүх хууль бус үйлдлүүдэд арга хэмжээ авч хариуцлага тооцох хэрэгтэй
-
ЗочМин (October 30, 2016 12:09:03 pm )
МАН, АН 2 бол ёстой нэг наймааны бараанууд ш дээ! Хэний нь ч хэн гэж ялгах юм даан ч байхгүй!
-
Зочин (October 30, 2016 1:32:55 pm )
Энэ чинь зүүдүү эсвэл үнэн юмуу.
-
зочин (October 30, 2016 4:18:13 pm )
Ардчлан намыг шударга гишүүд нь татан буулга энэ муухай ичгүүргүй луЙварчдаас салж шинээр байгуул ноднин 7 сарын 10 ны өдөр наадмын өмнөх шөнё 28 компахид халх голд газар эзэмшүүлэх гэрчилгээ олгосон байна гэжийншдээ гэтэд манай 77 настай аав хашааны газар ч авч чадахгүй байна
-
зочин (October 30, 2016 5:18:41 pm )
элбэгдоржийн пацааныг ингэж сонгоо биз дээ… эрдэнэтийг идсэн ОФФШООРЧИД ОО гэж… АЙМААР АРДЧИЛЛААС АЙЖ БАЙНА..
-
иргэн (October 30, 2016 8:53:53 pm )
угаасаа энэ Пүрэвдаваа гэдэг чинь ямарч дарга хүний шинжгүй тогтвор байргүй зүгээрл нэг гудамжний хогийн банди шиг хүний үг ч гүйцэд сонсох чадваргүй амьтан бна билээ ийм хүн бол хүн зодох нь энүүхэнд бз
-
Anonymous (October 30, 2016 11:20:59 pm )
MAH hudlaa xap pair hiihees uur yu ch hiihgui yum .ene MAH umuuruud t1deed atsuud ni Mongol ulsaaa samruulah tiim durtai l bgaa yum baihdaa
-
Зочин (October 31, 2016 8:57:47 am )
Хэрээ, хэрээний харыг гайхав. МАН, АН адилдаа ард түмнээ ийм арчайггүй болгочихоод, үг хэлүүлэхийн тулд бас мөнгө өгөөдөө.
-
зочин (October 31, 2016 11:40:06 am )
бүгд адилхан шүү дээ МАН ч адил. МАН намынхан харин ч нууц байдлаар мөнгө төгрөг албан тушаал амлана. АН мөнгө тараасан энэ нь хууль зөрчсөн гэсэн нэрийн дор зарим нэг нэр дэвшигч хүн ажиллуулчаад мөнгөө өгдөггүй архаг муу санаа ч байна МАН харин ч илүү муу санаатай шүү дээ
-
22 irgen (October 31, 2016 9:45:53 pm )
bzdiin
an-aas ner devshsen bathuu dalaitseren nar n mungu taraasan n unen shdee manai gudamjini humuust 10000 tugrug ugsun billee avaachad uguhud dahin 10000 ugsun icheecheee ta nar’ -
zochin (November 01, 2016 8:57:21 am )
MANnam ch gsn mungu taraasan shde er ni MANnam garlaa gd yu hj giigvvlj bga ym be hamaatan sadan ah dvv naiz nuhdiin zasgiin gazar baiguullaa uur haragdah ym algadaa huurhii mini gej
-
зочин (November 01, 2016 9:33:22 am )
ЭНЭ 2 НАМЫН ГИШҮҮД ХООРОНДОО БАЙЛД
-
монгол иргэн (November 01, 2016 9:50:09 am )
Сонгуулийн хороо гэгч газар нь юу хийдэг юм бэ? Хуулийнхаа дагуу арга хэмжээ авдаггүй юм шиг санагдах юм. Тийм болохоор л сонгууль болгоноор ийм увайгүй үйлдэл давтагдаад байна шүү дээ! Ажлаа үнэнчээр хийдэггүй эрхэмүүдийг өөрчлөөд шудрага боловсон хүчнээр сэлбэх болсон юм биш үү?
-
dugar (November 01, 2016 1:43:59 pm )
uls orond shudraga unen gej baih n ardchilaliin yosond taarahgui!
15 Comments