antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 28, 2016 9 comments

Монголбанкийг “Манинбанк” болгосон Н.Золжаргалын нэрийг хэн ч хэлэхийг хүсэхгүй байна

нийтлэсэн Admin

4309УИХ-д аль нам нь олонх болохоос үл хамаарч Монгол Улсын “эрдэнэсийн сан” Монголбанк хараат бус байдлаар үйл ажиллагаагаа явуулах учиртай. Тиймдээ ч, Монголбанкны ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаатай томилж дөрвөн жилийн давтамжтай улстөрчдийн хараанаас хол байлгах гэж хичээдэг байв. Гэсэн хэдий ч, өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх нэрийдлээр өмнөх хүнийг нь өөрсдийн хүнээр сольдог явдал байсаар байна.

Ялангуяа 2012 онд Монголбанкинд, Монгол Улсад маш том хар үйл явдал болсон нь Н.Золжаргал гэгчийг Монголбанкны ерөнхийлөгчөөр томилсон явдал байв. Ардчилсан намын “дуулгавартай цэрэг” Н.Золжаргал Монголбанкны тэргүүнээр томилогдсон цагаас хойш АН-ынхан тус банкийг өөрсдийн дураар хөдөлгөж, хувийн өмч шигээ аашилсан. АН-ын захиалгаар мөнгө хэвлэж, төгрөгийн ханшийг шалан дээр унагаж, улс орны амьдралыг элгээр нь мөлхүүлсэн Н.Золжаргал эдийн засгийн чиглэлээр сурдаг наад захын нэг оюутнаас долоон дор сэтгэхүйгээр Монголбанкийг удирдсаныг өдгөө хүн бүхэн харж байна. Мөнгө хэвлэвэл төгрөгийн ханш сулардгийг мань Н.Золжаргал уг нь мэдэх л ёстой. Даанч харамсалтай нь Н.Золжаргал Монгол Улсын мөнгөний авдрын түлхүүрийг өөрийнхөө эздүүдэд “хүлээлгэн өгч”, хариуцлага хүлээдэггүй улстөрчдийн тоглоомын хэрэгсэл болгосон юм.

Ингэж Монголбанкны “түлхүүрийг атгасан” АН-ынхан өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд маш их мөнгө хэвлэж, янз бүрээр шамшигдуулсан мөнгөнийхөө эх үүсвэрийг нөхөж байснаас өдгөө төгрөгийн ханш ингэж доошоо ороод байна. Гаднаас авсан бондын мөнгөнүүдийг үр ашиггүй зарцуулж, идэж уусан асуудалд орооцолдоод буй АН-ынхан энэ хоосон орон зайгаа мөнгө хэвлэж нөхөж байж. Харин Монголбанкны ерөнхийлөгч болоод хамгийн түрүүнд хийх зүйл бол долларын ханшийг буулгах хэмээн УИХ-ын гишүүд болон ард түмэнд амалж байсан Н.Золжаргал ам.долларын ханшийг буулгах нь битгий хэл улам бүр “нисгэж”, Монголбанкны түүхэн дэх хамгийн муу ерөнхийлөгчөөр тодров. Н.Золжаргалын Монголбанкинд хийсэн, Монгол Улсад хийсэн “үйл лай”-г тоочвол цаг хугацаа их орно. Бодит үр дүнг нь өнөөдөр Монголын ард түмэн амсч байна. Харин мань Н.Золжаргал хилийн чанадад үнэтэй зочид буудлуудад бууж тансаглаж явдаг хэвээрээ л байгаа байх. Өмнөх УИХ-ын бие даагч гишүүдийн зүгээс Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалыг огцруулах асуудлыг нэлээд олон удаа тавьсан. Харин эрх баригчдын зүгээс тэдний шаардлагыг үл тоож, далдуур Монголбанкийг АН-ын нэг аппарат, найдвартай мөнгөний эх үүсвэр болгох ажлыг эрчимжүүлсээр байв.

Тиймдээ ч, Н.Золжаргал тэргүүтэй Монголбанк өнгөрсөн сонгуульд АН-ын санхүүжүүлэгч, мөнгөний найдвартай ар талаар оролцсон. Ингэж Монголбанкны үндсэн үүрэг, үйл ажиллагааг хоёрдуулж, нэг ёсондоо АН-д “биеэ үнэлэгч” байгууллага болгон хувиргасан нь Н.Золжаргалын ааш аяг гэлтэй. Ямар сайндаа, Н.Золжаргалын үед Монголбанк “Манинбанк” болсон байхав. Хэлтсийнхээ дарга эрэгтэйчүүдийг тэрбумаар нь хахуульдаж өөртөө татах Н.Золжаргал басхүү Сингапур, Хонконгийн хамгийн үнэтэй зочид буудлуудыг мисс хүүхнүүдийн хамт дуусгах дөхсөн гэдэг юм билээ. Доод тушаалынхаа хүмүүст тэрбумаар нь авлига өгч өөртөө татаж чаддаг Н.Золжаргалд ядарсан хэдэн охидыг уургалах тийм ч хэцүү байгаагүй нь лавтай. Дээдсийн хүрээнийхэн дундаа хүүхэмсгээрээ алдартай Н.Золжаргал голцуу залуухан мисс охидыг онилдог гэж байгаа. Түүнтэй нэр холбогдсон, хамт Сингапур, Хонконгийн тансаг зочид буудлуудад хоноглосон эмэгтэйчүүдийн нэрс эхнээсээ ил болсон байгаа. Хамгийн гол нь, энд Монголын амьдрал сүйрч байхад, тэнд Н.Золжаргал залуухан хүүхэндээ зугаацаж явсан байдаг. Өдгөө Монгол түмний амьдралаар тоглосон Н.Золжаргал гэдэг хүнийг дурсаж байгаа хүн ч алга, хариуцлага нэхэж байгаа хүн ч гэж алга. Аргагүй л, гавьяа байгуулахаасаа илүү гай тарьдаг хүн бололтой. Тиймдээ ч хэн хүн түүнийг дурсахыг ч хүсдэггүй бололтой.

Нинж

Эх сурвалж: Ugluu.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • Гадил (October 28, 2016 2:05:40 pm )

    УИХ одоо хяналт тавьж, хариуцлага тооцож болно шүү дээ. Угаасан Золгжаргал биш байгаа нь мэдэгдээд байсан юм. УИХ хариуцлага тооцох ажлаа эхлээч ээ.

  • Anonymous (October 28, 2016 3:19:32 pm )

    Баяртсайханы мундаг нь хаа бнаааа !!!! Өнөөдөр өглөө $ 2400 болцон бна !!! Үүнийг бичигчээ !!!! Золжаргал 4 жилд 400 төгөөр өсгөсөн бол Баяртсайхан 4 сард 400 төг р өсгөлөө !!!! Чи бодитой бичээч !!!! Харьцуулах гэж бгаа бол !!! МАН 27 , АН 35 гишүүнтэй бсан !!!! Мөнгөний авдрыг МАН барьж бсан !!! Улаан 2 жил , Эрдэнэбат жил шахам , Чойжилсүрэн Даваасүрэн төсвийн байнгын хороог ахалж бсан !!!! Сэтгүүлчээ 2 талаас нь бодитой бичиж бай !!! Хэт нэг талыг барьж худалдагдахаа боль !!! Мэдээлэлд анализ хийдэг хүмүүс зөндөө 2 талаас нь ялгаад ойлгох чадвар бнааа бас

    • зочин (October 29, 2016 9:33:24 am )

      Өнөөдрийн $-н ханшийг гайхах зүйлгүй.Шидтэн биш,ийм хурдан ₮-н ханшийг чангаруулна гэж юу бхв.Түрүүчийн ЗГ-ын,Золжаргалын алдаа.Энд маргах ч,өмөөрөх ч зүйл бхгүй.Гэвч МАН ард нь хамт бсн нь ч үнэн.Яаж МАНАН-г салгаж ойлгож болохов.Хамтдаа 1хөнжилд 26-н жил амьдарч,мөнгөн хуримаа хийчихээд буй гэр бүлшдээ.Бид 2намд хуваагдаад,тэдний өмнөөс хэрүүл хийж бхд тэд ханцуйн дотроо наймаалцаад,хормой хотоо маажилцаад,1тогооноос хамтдаа хооллоод,бидний хоорондын хэрүүлийг уншаад шоолоод,инээгээд сууж буй гэдгийг л санах хтэй.

    • zochin (October 29, 2016 10:54:05 am )

      байхгүй хочит Баяртсайхныг бодвол хийсэн юмтай хүн шүү 4сарын дотор ₮400 Арай дэндэж байна Огцруулаач

    • zochin (October 29, 2016 10:58:19 am )

      Тиймээ үнэнийг бичээч Урвагч Улаан Одоогын ерөнхий сайд Эрдэнэбат нар хариуцлага хүлээх естой

  • ЗОЧИН (October 28, 2016 5:19:28 pm )

    ЯРЗАЙТАЛ ИНЭЭЖ БАЙГАА НЬ ЯГ ХУЖАА БАЙНА ШҮҮ, ХҮМҮҮСЭЭ ЗОЛЖАРГАЛЫН ЗУРГИЙГ ТОГТОЖ САЙН ХАРЦГАА, ЭНЭ ХҮН МОНГОЛЫН ХАДГАЛАМЖ ЭЗЭМШИГЧДИЙН ДУНДААС ХАМГИЙН ИХ МӨНГӨТЭЙГӨӨР ШАЛГАРДАГ ГЭНЭ ЛЭЭ.ЧАМАЙГ ИНЭЭЖ БАЙХАД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ 80% НЬ ЯДУУРЧ ЗОВЖ УЙЛЖ БАЙНА.

  • Зөнөг өвгөн (October 28, 2016 11:15:38 pm )

    Энэ хүнтэй Монголын төр хариуцлага тооцох ёстой. Тийм төр байгаа эсэхийг харж л суухаас …

  • zochin (October 29, 2016 10:27:36 pm )

    heden banknii zahiral nar dolloriin hanshiig barij baidag yum bish uu

  • Zoloog bariad tsaazaar av (October 30, 2016 8:00:24 am )

    Alah heregteu

antalya rent a car