antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 31, 2012 2 comments

Хувь тавилантайгаа эвлэрч буруугаа хүлээвэл яасан юм бэ, “Дашваанжил”-ынхан

нийтлэсэн Admin

Ахиад л “Дашваанжил”. Сүүлийн хэд хоног энэ нэр хүмүүсийг айдаст автуулж байх шиг байна, дэлбэрч магадгүй гэж. Өмнө нь манай улсын хаа нэг газар хийн баллон дэлбэрч тэдэн төгрөгийн хохирол учирлаа гэж сонссоноос тэдэн хүн сэхээн амьдруулах тасагт хэвтэж 200 гаруй хүн орох оронгүй боллоо гэж сонсч байсангүй. Энэ бүхнийг хамгийн анх хүмүүсийн голд ортол мэдрүүлсэн газраар “Дашваанжил” ХХК тодорч байна. Оны шилдэг дэлбэрэлтийг зохион байгуулсан компани гэж тодруулсан ч болохоор. Тодруулбал, энэ сарын 21-ны оройн 21.25 минутанд Дархан-Уул аймгийн ОБХ-ийн 7037105 дугаарт утсанд газ дэлбэрч гал гарч байна гэх дуудлага ирсэн байна.

Тус аймгийн 15,24 дүгээр гал унтраах ангийнхан гал гарсан 12 дугаар хорооны 14 дүгээр байранд очиход байрны долоон давхарт хийн баллон дэлбэрч тус байрны оршин суугчид өмссөн хувцастайгаа зогсож дэлбэрэлт болсон айлын гурван хүн танигдахын аргагүй болтлоо түлэгдсэн байжээ. Дархан хот дахь “Дашваанжил” ХХК-ийн гайгаар хохирогч болсон айл бол Д.Баяртулгынх. Тэд дэлбэрэлт болдог өдөр таван литрийн баллонтой хоёр газыг худалдан авчээ. Тэднийх хийн баллон буюу газ хэрэглээд хоёр жил болж байгаа.

Тэгэхээр тэд газыг хэрхэн яаж хэрэглэхээ сайн ч мэддэг болсон гэсэн үг… Тухайн өдөр газыг дуудлагаар хүргэж өгдөг машин нь эвдэрсэн учраас иргэн Баяртулга өөрийн биеэр очиж авсан байна. Тэрбээр нэг хийн баллоныг залгаж хоол ундаа хийж нөгөөг нь нөөцөндөө авч ширээн доогуур хийжээ. Гэвч орой 21.00 цагийн үед гал тогооны өрөөндөө байсан Баяртулгын эхнэр энэ газ дуугараад байна хэмээн нөхөртөө хэлж. Нөхөр нь “Дашваанжил” руу залгаж болсон процессийг хэлэхэд “Би дуудлагын диспетчер. Наадахыг чинь манай инженерүүд мэднэ” гээд утсаа тасалсан байгаа юм. Төд удалгүй ширээн дор байсан газ нь хоёр хуваагдаж хаа сайгүй ус цацарчээ. Байдан биш болсныг мэдээд гэрээсээ гарах гэтэл хаалга урдаас нь унаж гал гарсан байна.

Хийн баллон задарсан учраас гэрээр дүүрэн хий байсан нь ойлгомжтой. Ингээд дэлбэрэлт болж танигдахын аргагүй болтлоо түлэгдсэн нь энэ. Тухайн гэрт болсон процессийг товчхоноор өгүүлэхэд ийм. Хэдийгээр дэлбэрэлт зөвхөн нэг айлд болсон ч тус байрны 72 айлын 220 гаруй хүмүүсийг хамарсан юм. Учир нь тус байрны бүх цонх хагарч хананд цууралт өгсөн. Тэр ч бүү хэл замын эсрэг талын байгууллагын цонх хүртэл хагарсан. Тэгэхээр ямар хүчтэй дэлбэрэлт болсон нь ойлгомжтой. Тийм хүчтэй дэлбэрэлтээс хүмүүс амьд үлдэнэ гэдэг их хувь тохиол гээд хэлчихэд буруудахгүй байх.

Түлэгдсэн хүмүүсийг аймгийн эмнэлэгт хүргэжээ. Байранд байсан гурван хүний хоёр нь буюу 48, 22 настай эмэгтэй хамгийн их түлэгдэлтэй буюу 38-48 хувийн түлэгдэлтэй байсан байна. Дархан-Уул аймгийн эмнэлэг тэдэнд авах ёстой бүх арга хэмжээг авч байсан ч хүний амь нас хутганы ирэн дээр байгааг харж бас эм тариа нь олдохгүй байсан учир Улаанбаатар хотын ГССЗК-ийн Түлэнхийн төв рүү хоёр эмэгтэйг шилжүүлэхээр болсон. Түүнээс хоёр өдрийн дараа хамт байсан эрэгтэйг мөн шилжүүлсэн. Юу юунаас илүү хүний амь чухал учраас дэлбэрэлтэнд өртсөн гурван хүнийг хот руу шилжүүлсний дараа Улаанбаатар хотоос хяналт шалгалтын багийнхан явж ослын газарт ажиллаж эхэлсэн.

Түүнчлэн “Дашваанжил” ХХК-ний Дархан хот дахь салбарын үйл ажиллагааг зогсоосон байна. Мөн дэлбэрэлт болсон байр нурах магадлалтай байсан учраас бүх оршин суугчдыг ойролцоо байх сургууль цэцэрлэг pyy нүүлгэх арга хэмжээг авсан байна. Өмнө нь хийн баллон дэлбэрснээс болж ийм ноцтой байдал үүсч байгаагүй учраас энэ үед Монгол Улс даяар аюулын харанга дэлдэж байсан. Тухайн үед “Дашваанжил”ХХК-ийн утас байнгын хангинаастай байсан гэхэд мөрийцсөн ч алдахгүй. Тэр үед тус компанийн хэлж байсан ганц зүйл нь “Бид буруугүй,мэдэхгүй.

Өөрсдөө буруу ашигласан ” гэх тайлбарыг өгч байсан юм. Худал үгийг мянга хэлэхээр үнэн болдог гэдэгчлэн нээрээ ч тийм юм бол уу гэх бодол олон хүмүүст төрж байсан байх. Тун удалгүй Дархан хотод ажилласан багийн зарим нь ирж урьдчилсан байдлаар шинжилгээний дүгнэлтийг танилцуулсан юм.

Тодруулбал, Хий цэнэглэх цэг, автомашиныг хийгээр цэнэглэх станцыг байнгын ашиглалтад хүлээлгэн өгөлгүйгээр ашиглаж байсан, Орон сууц барилгын хоёроос дээш давхарт газ хэрэглэхийг хориглох, Эргэлтийн баллонуудад үзлэг хийж, шаардлагатай тохиолдолд баллонд техникийн магадлал хийдэггүй, Гэмтэл согогтой юмуу баталгаат хугацаа нь дууссан баллоныг засвар буюу магадлалтанд оруулна, ашиглалтын шаардлага хангахгуй баллоныг хийгээр цэнэглэсэн, хэрэглэгчид хийтэй баллон олгохдоо баталгаат хугацааг хянаж, хэрэглэгчийн дэвтэрт баллоны дугаар, сольсон хугацаа зэргийг бичиж тэмдэглээгүй, “Дашваанжил” ХХК-ийн Дархан салбарт ажиллаж байгаа ажилчдыг хийн аж ахуйн техник ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрмийн мэдлэгийн сургалтанд хамруулж үнэмлэхжүүлээгүй, Хий цэнэглэх цэг, автомашиныг хийгээр цэнэглэх станцын хий хадгалах даралтат савны техник ашиглалт, аюулгүй ажиллагаа хариуцагчийн тушаалаар томилоогуй гээд олон зөрчлүүд илэрсэн.

Түүнчлэн тэдний илрүүлсэн хамгийн гол зөрчил нь тухайн өдөр зарагдсан хоёр баллоны нэг нь ямар нэгэн дуусах он cap хугацаагүй байсан байна. Энә нь мэдээж дэлбэрсэн баллон. Тэгэхээр энэ дэлбэрэлтийн гол буруутан хэн болох нь тодорхой болж байгаа юм. Мэргэжлийн баг ажиллаад урьдчилсан байдлаар энә дүгнэлтийг гаргасаар байтал “Дашваанжил”-ийнхан “Бид буруугүй” гэж мэлзсээр л байгаа. Магадгүй эцсийн дүн гараагүй гэж байж болох ч урьдчилсан байдлаар гарсан дүгнэлт цаашид ч тийм байна гэсэн үг биш гэж үү. Гүйлтийн тэмцээн дээр хожигдож явсан нэг нь түрүүлэх магадлалтай байдаг. Харин энэ осол дээр магадлал гэх зүйл байхгүй. Ингэхээр энэ дэлбэрэлт “Дашваанжил” ХХК-ийн хариуцдагагүй үйлдлээс болсон
гэдэг нъ тодорхой.

Тэгэхээр одоог хүртэл “Бид буруугуй” гэж мэлзэж байгаа “Дашваанжил”ХХК-ийнхан хувь тавилантайгаа эвлэрч буруугаа хүлээн зөвшөөрвөл яасан юм бэ гэдэг үгийг л хэлэх байна. Цаана чинь дэлбэрэлтэнд өртөж ГССЗК-ийн Түлэнхийн төвд эмчлэгдэж байгаа гурван хүн амьд мэнд хорвоогийн тоосыг хөдөлгөх хувь тохиосон ч тэдний эмчилгээний зардал талийж өгч байгаа. Хоёр хоноод л нэг боолтонд ордог тэдний хувьд нэг удаа боолтонд ороход 500 мянган төгрөг хэрэг болж байгаа гэх. Дээрээс нь түлэгдсэн хэсгээс шүүс их гарч байгаа учраас шингэний дутагдалд орох магадлалтай. Тиймээс өдөрт 100 гаруй мянган төгрөгийн тариа хийж байгаа юм байна. Мөн өдөр бүр op хөнжлийн даавууг нь сольж байгаа гээд энд хэрэглэгдэж байгаа мөнгө маш их.

Хүний амь юу юунаас чухал ч эмчилгээ хийлгэх мөнгөгүй бол яах билээ. Буруутан гэдэг нь тодорхой болчихоод байгаа “Дашваанжил” ХХК-ийнхан хохирогчдыг нэг л удаа эргэж ирж хэдэн чацарганы тос авчирч өгөөд явсан гэх. Хүний мөс гэж уг нь байдаг бол ч хэд хэдэн удаа очих боллоо доо. Дэлбэрэлтэнд өртсөн айл хоёр хүүхэдтэй. Том охин нь хотод нөхөртэйгээ амьдардаг бол бага хүү нь ШУТИС-ийн МИС-ийн гуравдугаар курст сурдаг. Тэд эмчилгээний зардал гээд мөнгө их хэрэг болж байгаа болохоор хөдөө байдаг хэдэн малаа зарсан байна. Бага хүү нь харин аз болж Оюутолгойн тэтгэлгээр сурдаг учраас бага ч гэсэн нэмэр болж байгаа юм байна.

“Бид тэднийг эргэж ирсэнгүй гэж хаа сайгүй ярьж, ямар нэгэн мөнгө нэхэмжлэх юм алга. Тэнд бүхэл бүтэн комисс ажиллаж байгаа учраас шийдээд өгөх байх” гэж хохирогчийн охин Б.Ундрал ярьж байсан. Магадгүй мөнгө гэж бодоод хэрүүл хийгээд шүүх цагдаа гээд явбал хэдэн төгрөг салгаж авах ч тэдэнд энэ чухал биш. Байгаагаараа болгож хүмүүсээ эрүүл саруул болгох талаар бодон явж байгаа хэрэг. Дээрээс нь жавар тачигнасан өвлийн хүйтэнд орох оронгүй айл хэсүүчлэн явж байгаа 220 гаруй хүнийг яах вэ. Аливаа нэг зүйлд хохирогч гэж байдаг. Азтай нэг нь хохирлоо барагдуулж азгүй нэг нь бид хохирогч гэсээр үлддэг байсан үе бий. Нэг үгээр хэлбэл монголоор дүүрэн хохирогчид байсан цаг саяхан.

Харин энэ байдал одоо үгүй болсон гэдгийг “Дашваанжил” ХКК-ийнханд мэдрүүлбэл ямар вэ. Хэрэг хийсэн хүн хэзээ нэгэн цагт шийтгүүлдэг ч, хэзээ нэгэн цагт гэлтгүй яг одоо “Дашваанжил” ХХК-тай тооцоо бодож хохирлыг барагдуулж бурууг нь хүлээлгэе.

Б.Тогос
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (January 31, 2012 10:06:38 pm )

    Unen zow. Buruutai company odoo bid buruugui gej suuh erh baihgui

  • Anonymous (February 15, 2012 7:36:35 pm )

    shaardagdah buh arga hemjeeg avch shiitgeh heregtei .

antalya rent a car