antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 28, 2016 15 comments

Г.Мөнхбаяр сайдын санал “Монголбанк”-ийг барьц алдуулав уу

нийтлэсэн Admin

1477532308_10-27-4-Энэ удаад хашир, туршлагатай улстөрчдийн нэг Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаярын овжин зан ажлаа аваад  удаагүй байгаа, салбараа “мэдэхгүй” Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг барьц алдуулсан ч байж мэдэх дүр зураг харагдаж байна-

Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нар хоёр хоногийн өмнө уулзахдаа урд нь огт яригдаж байгаагүй сэдвийг хөндсөн нь иргэд гэхээсээ илүүтэй барилгын салбар болон банк санхүүгийн байгууллагын хооронд чимээгүй “дайн”-ыг зарлав бололтой. Хэдийгээр тэдний уулзсан зорилго нэг үзүүрт чиглэж байсан ч ярилцсан сэдэв нь барилгын салбарт ашигтай ч банкуудад эрсдэлтэй байж мэдэх дүр зураг харагдаж эхэллээ.
Энэ бол орон сууцтай болохыг хүссэн иргэдийн “эмзэг” сэдэв болсон арилжааны банкуудын зээлдэгчдэд тавьдаг “Та урьдчилгаагаа ямар эх үүсвэрээр олсон вэ” гэх байцаалт маягийн асуултыг халах тухай аман яриа юм. Хэдийгээр тэдний хэн нь ч тэрхүү аман яриагаа ажил хэрэг болгох тухай бодоогүй байж болох ч цаад утгаар нь харвал ажлаа хүлээж аваад удаагүй, салбараа “мэдэхгүй” шахам таваргаж яваа Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг хэзээний хашир, туршлагатай улстөрчдийн нэг Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр барьц алдуулсан ч байж мэдэхээр байна.
Учир нь, тэдний хөндсөн дээрх асуудал бол барилгын салбарт нэн ашигтай санал юм. Нөгөөтэйгүүр ганц Г.Мөнхбаяр сайд гэлтгүй өөр хэн ч байсан салбартаа ашигтай л зүйлийг олж харж, боломжийг алдалгүй барьж авахыг оролдоно уу гэхээс өөрт хамаагүй “санхүү” мэтийн асуудал хийгээд цаашид гарах үр дагаврыг тооцох эсэх нь эргэлзээтэй. Тэгээд ч Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан болон Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр хоёрын хариуцсан ажил, үүргээс харахад зорьсон зорилго нэг ч, хүрэх арга зам болон өмнөө тавих тэргүүн асуудал нь өөр хоорондоо адилгүй юм. Харин Монголбанкны хувьд арилжааны банкууд болон зээлдэгчдийнхээ эрсдлийг тооцох нь гарцаагүй. Хэдийгээр тохилог, дулаахан орон сууцад амьдрахыг хүссэн иргэд урьдчилгаагаа хэрхэн бүрдүүлсэн нь банкуудад “сонирхол”-той сэдэв, тэрүүхэн агшинд зээлийн эдийн засагчид мөрдөн байцаагчийн дүрд хувирч байрны урьдчилгаагаа төлөхөөр ирсэн иргэдэд хаанаас яаж, ямар замаар бүрдүүлснийг нь тодотгож, олон асуултыг тавьж залхаадаг ч хэрэв мань хоёрын ярилцсан зүйл хөрсөнд бууж, арилжааны банкны ажилтан ипотекийн зээл авах гэж байгаа иргэн өөр банк, санхүүгийн байгууллагад өртэй эсэхийг зээлийн мэдээллийн сангаасаа шалгаж хянахаас бус “Хэнээс авсан, бэлэглэв үү, бэлэглүүлэв үү, гэр бүлийнхнээрээ туслуулав уу” гэж нүүрийг нь улалзуулахгүй болчихвол иргэдийн нуруун дээрх ачаа хоёр дахин нэмэгдэх төдийгүй арилжааны банкууд өөрсдөө ч эрсдэлд орох нь тодорхой юм. 1477532350_download

Тухайн үед үүнийгээ тооцоолоогүй барьц “алдсан” Монголбанкны зүгээс өчигдөр ийм тайлбарыг өгч байна. Тэд “Ипотекийн найман хувийн зээлийг удахгүй үргэлжлүүлнэ. Гэхдээ таван хувьд оруулах боломжгүй. Санхүүгийн эх үүсвэр ч байхгүй. Харин өнөөдөр мөрдөж байгаа журамд орон сууцны зээлийн урьдчилгаа 30 хувийг зээлээр хангах боломжгүй. Хэрэв ингэхийн бол зээлдэгчийг давхар зээлийн дарамтад оруулах эрсдэлтэй. Тодруулбал, тухайн иргэн урьдчилгаа 30 хувиа зээлээр авна. Тэгсэн хэрнээ үлдсэн 70 хувиа ипотекийн зээлд хамрагдах болчихоор 100 хувь зээл болно. Гэтэл иргэдийн орлого ямар байгаа билээ. Зээлээ төлж чадахгүй болно. Хэрэв зээл төлөгдөхгүй болчихвол чанаргүй зээл нэмэгдэнэ. Санхүүгийн тогтвортой байдал доголдох зэрэг олон эрсдэлтэй” гэх тайлбарыг өгч байгаа бол Барилга, хот байгуулалтын яам ямар нэгэн байр суурийг илэрхийлээгүй ч зарим эх сурвалжийн мэдээлснээр Монголбанкнаас эсрэг байр суурьтай байгаа аж. Тэгэхээр энэ удаад хашир, туршлагатай улстөрчдийн нэг болох Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр овжин зангаа ашиглаж ажлаа аваад удаагүй байгаа, салбараа “мэдэхгүй” Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг барьц алдуулсан байхыг үгүйсгэх аргагүй юм.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • Бяцхан Төгөл Хотхон (October 28, 2016 11:36:06 am )

    Шарга морьт зусланд байрлал сайтай “Бяцхан Төгөл хотхонд” эрүүл агаарт, харуул хамгаалалттай, гэрэлтүүлгэ камертай, авто машины дулаан граж болон авто зогсоолтой, халуун хүйтэн устай, шалнаасаа халдаг, 00 дүштэй, 1 ба 2 өрөө цэвэр тохилог байрыг 5-6 сарын хугацаагаар түрээслүүлнэ. Нярай хүүхэдтэй болон жирэмсэн ээжүүдэд тохиромжтой. Хаяг: СБД 19-р хороо Шарга морьт зуслан Бяцхан төгөл хотхон. Холбоо барих утас: 99118457

  • irgen (October 28, 2016 12:41:58 pm )

    Баяртсайхан гэдэг хүн чинь юун Мөнхбаяр УИХ-д 16 жил суусан ХХАА болон төсвийн байнгийн хороон дарга Сангийн сайд хүн шүү дээ

  • zochin (October 28, 2016 2:50:40 pm )

    Mongol Bankni zahiral bolood udaagui ch ajlaa hamgiin sain ehelj baigaa hun

  • Anonymous (October 28, 2016 3:24:30 pm )

    Мөнгөөр хотын дарга болоод , энэ жил дахиад тэрбумаар сайд болов

  • zochin (October 28, 2016 3:35:39 pm )

    Munhbayar yun hashir turshlagatai uls turch ve ? Teriig hen tegej
    neleed bnaa. Gazriin naimaachin gedgeer ni l olon tumen sain medeh bh.

  • Оюун (October 28, 2016 4:43:11 pm )

    Мөнбаяр чинь Баяртсайхан гэдэг нөхрийн оронд юм үзэж туршлага суусан хүн учир нь хотын дарга байхдаа ОСНАА-г хөгжүүлсэн, хотынхон мэднэ, мэргэжлийн орон сууцны хүн, доороосоо дээшээ дэвшиж яваа сайн хүү, би мэднээ, хөгшчүүд, зөв бодлоготой санаа зөв, хандлага нь арай л юм үзсэн толгойтой хүү, зөв л юм хэлсэн байна, өвөө нь уншлаа, мэргэжлийн ийм туршлагатай хүү байгаа юм сурч ав, сонсож сур хүү минь

    • Зочин (October 29, 2016 10:52:26 am )

      Интернэт ухдаг, юм их уншдаг Оюун өвөөдөө баярлалаа.

  • zochin (October 28, 2016 5:24:27 pm )

    Ugaasaa irged arai gej olson urdchilgaanii 30 huviig yaj olson geed baizaagaad baih hereg baihgui shdee,,,!!!!!!!!!!! Mongolchuud yahavdee ezeg ,eh, ah ,dyy naiz nohod geed l hymyyseesee guidag zugluuldag bizdee,,,bolih heregtei shdee, Tegeed ch naad hudlaa zohiomol ynee hyrtel yarih heregtei,,,Yahaaraa zalingaaraa byren amdrah hemjeend hyreegui baij bairnii yne hogjiltei ornuudiin tyvshind ochson baidag um be ???????
    Asuudal ih baina,

  • zochin (October 29, 2016 9:06:57 am )

    Hurdan heregjvvleechee neg juram gargachihaad hudlaa medeelel uguud baih um bidchin undur hvvnd amidral min dooshoo orood udaj bna hurdalaachee

  • zochin (October 29, 2016 9:11:32 am )

    Bank bairaa huraaj avch bna ingeh gej togtool juram gargajee bvh salbariin orlogo baihgui bolj olon irged urund unsan iim baihad hurdan hurdan shiidej uguhgui ard olnoo husur hayij bank zeeldegch hoer yaval yag geed hyasan vbeheer iim tur baigaad yah um irgedee hamgaalj baih estoi haana bna

  • ЗочинЗочинЗочинЗочинЗочин (October 29, 2016 1:16:12 pm )

    Барилгын хэт хөөрөгдсөн үнийг буулгаж байж л зээлд хамруулах хэрэгтэй. 1 м2 нь бодит үнээр 680,0 м.төг гэдэг байсан одоо нэмэгдээд 1000,0 м.төг болоход л хангалттай шүү дээ тэгвэл ОС аяндаа л зарагдана даа

  • том (October 29, 2016 3:07:11 pm )

    том сургуульд еерийхее чадлаар орсон том сургуулийн мэдлэг байгаа байлгуй дээ дээрээс нь хахуул авахыг туруулж боддоггуй юм шиг байгаа юм.

  • Мгл (October 29, 2016 4:06:48 pm )

    Хоронгоо нууж даруу хун болох гэж жужиглэсэн, луйварчдад ашиглуулж гар хол болсон жижигхэн хун шуудээ

  • Anonymous (October 31, 2016 10:27:18 am )

    BAYARTSAIHANIIG MEDEHGUI MALNUUD ARGAGUI DEE TER HUN OLON JIL GISHUUN BAISAN SANGIIN SAID BN MANAI URDAA BARIH SANHUUCHDIIN NEG YUM SHUU TEJEEVER GULUGNUUDEE

  • ТОДОРХОЙ (October 31, 2016 10:30:01 am )

    Ганц хэлэх үг байна . Новшийн хушаанууд бүү автаарай.Амаар чинь гартал хахуул өгөөдөг нвшнуудад бүү автаарай .Тэнд төрөж өссөн хүн байхад хаа холын новш Ховдын төлөө зүтэглээ юү дээ?

antalya rent a car