antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 28, 2016 34 comments

УИХ-ын гишүүн асан Р.Бадамдамдингийн хүү Б.Баттүвшин мөрийтэй тоглоомоос болж халхын шоронгийн атамануудын гарт үхэхээ шахав

нийтлэсэн Admin

14826455_1738639806387562_2109063280_n

Одоогоос 3 жилийн өмнө, тухайн үеийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Б.Баттүвшин  мөрийтэй тоглож байгаад цагдаагийнханд баригдсан тухай мэдээлэл дуулиан тарьж байсан билээ. УИХ-ын гишүүн асан Р.Бадамдамдингийн хүү тэрбээр юм л бол мөрийтэй тоглох гээд байдаг, нэг ёсны донтой болсон гэдгийг нь ойр тойрных нь хүмүүс хүрээлэл дотроо бол бишгүй л дээ ярьж хэлж байдаг. Тэгвэл өнөөх газрын дарга асан маань дахиад л мөрийтэй тоглоомын газар тоглож байгаад, дээрэмдүүлж, хутгалуулсан гэх мэдээлэл байна.

Тодруулбал, энэ сарын 9-10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр буюу  “Элчингийн хороолол”-д байрлах нийтийн орон сууцны найман давхарт мөрийтэй тоглож байсан хүмүүс рүү гэмт этгээдүүд халдаж, дээрэм хийсэн гэх хэрэг үнэн хэрэгтээ халхын шоронгийн атаманууд хийгээд Монголын улстөр ,бизнесийн салбарын нэр бүхий хүмүүстэй,тэдний хамаатан садантай холбоотой хэрэг болж таараад байгаа юм.

Хэргийг улсын баяр наадмын өмнө өршөөлөөр суллагдсан  “шош” хочит Н.Ариунгэрэл нарын нөхдүүд үйлджээ. Хэрэг болсон мөрийтэй тоглоомын газар нь “Шош”нэртэй бөгөөд хэрэг үйлдсэн “шош” Н.Ариунгэрэлийн тухайд тэр үед татвараа авахаар очсон гэх мэдээлэл байгаа юм. Н.Ариунгэрэлийг эхэлж хаалга цохиход дотор мөрийтэй тоглож байсан Б.Баттүвшин нар хаалгаа тайлж өгөөгүй байж. Харин “ландага” хочит Ё.Батцэнгэл тамхи татахаар гарах гээд хаалга онгойлгоход нь “шош” Н.Ариунгэрэл нарын нөхдүүд дайрч орж ирсэн гэх мэдээлэл байгаа юм.

 Тэгээд хэргийн газарт байсан 10 иргэнд “АКМ” маркийн буу тулган сүрдүүлж, зарим залуусыг хутгалан,  их хэмжээний мөнгө  болон бусад эд зүйлсийг дээрэмдсэн гэх мэдээлэл цацагдсан билээ.   Хэрэг үйлдсэн этгээдүүдийн хоёрыг нь Эрүүгийн цагдаагийн газрын Онц ноцтой гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид газар дээр нь баривчилсан бол хэргийн газраас зугтсан этгээдүүдийг эрэн сурвалжилсны эцэст баривчилсан байдаг.

Мөрийтэй тоглож байсан хүмүүс нэг тэрбум төгрөг, нэг килограмм цэвэр алтаа “Шош” хочит Н.Ариунгэрэл нарт дээрэмдүүлсэн гэх мэдээлэл байсан ч,  Б.Баттүвшин,  Ж.Хүрэлбаатар, “парк” хочтой Эрдэнэбаяр, “хүүхэн” хочит н.Базараа  нарын мөрийтэй тоглож байсан хүмүүсийн дээрэмдүүлсэн гэх мөнгөний хэмжээ буурсаар 50 сая төгрөг дээр тогтоод байгаа юм. Үнэндээ бол энэ хэргийг газар авахуулах сонирхол, тэрдундаа тэрбум төгрөг, нэг кг цэвэр алтны тухай асуудлыг дэврээгээд байх нь Б.Баттүвшин нарын нөхдүүдэд ашигтай биш гэж үзэж байгаа бололтой.

За ямартай  ч “шош” гэх атаманд дээрэмдүүлэн хүндээр гэмтсэн  залуусын нэг нь  гишүүн асан Р.Бадамдамдингийн  хүү Баттүвшин юм. Тэрбээр одоо Солонгост эмчлүүлж байгаа аж.

Хэрэг үйлдсэн “шош”хочит Н.Ариунгэрэлийн тухайд энэ цагийн халхын шоронгийн атаман гэгддэг. 20 нас хүрээгүй байхдаа хэрэг хийгээд 20 гаруй жилийн ял авсан байдаг. Тэгээд сая өршөөлөөр суллагдаад, уг нь амьдралаа өөд нь татна гээд явж байсан нэгэн гэх.

За харин Б.Баттүвшин нарын нөхдүүдтэй хамт дотор мөрийтэй тоглож байсан “Ландага” хочит  Ё.Батцэнгэлийн  тухайд эрүүгийн ертөнцөд зартай нэгэн. Энэ оны тавдугаар сард  “мөс” хэмээх хар тамхины төрлийн, БНХАУ-аас оруулж ирдэг бодис хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригдсан гэх мэдээлэл байсан.  Түүнийг тэр даруйд нь ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байдаг. Тэрбээр өмнө нь “Центрпойнт”-ын гэх дуулиант хэрэгт холбогдож, бусдыг далайлган сүрдүүлсэн хэргээр ял шийтгүүлж байсан нэгэн юм.

За мөн мэдээллээс харахад “шош” Н.Ариунгэрэлийн тухайд мөрийтэй тоглодог хүмүүст 30 хувийн хүүтэй мөнгө газар дээр нь зээлдүүлдэг байсан аж. Тэрчлэн хоёрын хооронд 50 сая төгрөгний төлөө бол дээрэм хийхгүй, тухайн үед нөхдүүдийг их хэмжээний мөнгөөр мөрийтэй тоглож байгаа гэх мэдээллийг дотроос авч, улмаар татвараа авахаар ирсэн гэх мэдээлэл байгаа юм. Түүнчлэн Ё.Батцэнгэлийг хэрэгт холбоотой гэж үзэн хориод байгаа аж.

Хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Н.Ариунгэрэл, Ё.Батцэнгэл нарт Эрүүгийн хуулийн 147.3 дугаар зүйл анги буюу “Энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл, урьд нь уулгалан довтлох гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол, бусдын бие махбодид хүнд гэмтэл учирсан бол эд хөрөнгийг хурааж арваас дээш хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэх зүйл ангиар буруутган саатуулаад байгаа юм.

Дээрмийн үеэр мэсний шарх авсан хоёр иргэнийг яаралтай түргэн тусламжийн эмч нар Цэргийн госпитальд хүргэсэн байдаг. Нэг нь Б.Баттүвшин аж. Тэр одоо Солонгост эмчлүүлж байгаа бол хүнд гэмтсэн нөгөө нэг хүн нь ГССҮТ-ийн Гавал тархины тасагт хэвтэн эмчлүүлж байгаа. Бусад хүмүүс нь хөнгөн зэргийн гэмтэлтэй гарсан учир цагдаагийн байгууллагад тайлбар мэдүүлэг өгч эхэлсэн гэх мэдээлэл бий.

Мөрийтэй тоглож байгаад дээрэмдүүлсэн бол яах вэ?

Тэгэхээр энэ дээрмийн хэрэгт нэг зүйл анхаарал татаж байгаа нь дээрэмдүүлсэн нөхдүүд бас хууль журам зөрчсөн үү гэдэг байгаа юм. Юу гэхээр, “Казино байгуулах, ажиллуулахыг хориглох тухай” хуулийн нэгдүгээр зүйлд “Хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэрт казино байгуулах, ажиллуулахыг хориглоно” хэмээн заасан байна. Мөн Эрүүгийн хуулийн 243 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт “Хуулиар хориглосон мөрийтэй тоглоом /казино/ тоглосон, түүнийг зохион байгуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэсэн заалт байдаг.

Р.Бадамдамдингийн хүү Б.Баттүвшин нарын арваад хүний тухай  мөрийтэй тоглож байхдаа дээрмийн халдлагад өртөж мөнгөө дээрэмдүүлж, бие эрхтэндээ гэмтэл авч хохирчээ. Тэгэхээр энэ бол анхаарал татсан асуудал мөнөөс мөн юм.

Сануулахад, Б.Баттүвшин 2013 оны дөрөвдүгээр сард  Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Пийс бридж” зочид буудалд арваад хүний хамтаар  мөрийтэй тоглож байгаад дүүргийн цагдаагийн хэлтсийнхэнд баривчлагдаж байсан байдаг. Тэр үед  Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих газрын дарга Б.Баттүвшин /УИХ-ын гишүүн асан Р.Бадамдамдины хүү/, “Скай Тембэр” компанийн Б.Баясгалан /Улсын филармонийн удирдаач Н.Бүтэнбаяр гуайн хүү, АЖ хөгжмийн зохиолч Ц.Намсрайжав гуайн ач/ зэрэг олны танил хүмүүс баригдаж байв.

Тэд зочид буудлын подвальд хуулиар хориглосон мөрийтэй тоглоом буюу покер тоглож байгаад үйлдэл дээрээ баригдсан бөгөөд  УМБГ-аас тэднийг “Мөрийтэй тоглоом зохион байгуулж тоглосон” гэдэг зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байсан ч, замхарсан юм.

 Гол нь Б.Баттүвшингийн тухайд өнгөрсөн гурван жилийн хугацаанд мөрийтэй тоглоомоос салж хагацаж чадаагүй бололтой. Ямартаа л ингээд халхын шоронгийн атамануудын гарт амиа алдахаа шахах билээ. Цагтаа хууль тогтоох дээд байгууллагын гишүүн явсан Р.Бадамдамдин эрхэмтэй холбоотой анхаарал татсан мэдээллүүд ч цөөнгүй байдгийг энэ дашрамд хэлье. Хүү Б.Баттүвшин нь аавынхаа нөмөр нөөлөг дэмжлэгээр өдийг хүртэл явж ирсэн бөгөөд ашигт малтмалын лицензтэй холбоотой хууль бус асуудал гэхчлэн нэлээд юм бий.

Энэ хэргийн талаар эргэн мэдээлнэ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

34 Comments

  • ЗОЧИН (October 28, 2016 9:06:38 am )

    НААД МУРЫТАЙ ТОГЛООМЫН ТУХАЙ ЖУРАМ ЧИНЬ НААШТАЙГААР ГАРААД ЖИЛ ГАРУЙ БОЛЖ БАЙНА. ХААНА ТОГЛОЖ БОЛОХ БҮСЧИЛЖ ЗААЖ ӨГӨӨГҮЙГЭЭС БИШ ТОГЛОЖ БОЛНО ГЭЭЛ ЖУРАМ ГАРСАН БАЙГАА ДҮҮ УНШ УНШ БАС ДАХИН УНШ

    • Зовуэн (October 28, 2016 3:51:20 pm )

      Эдний дунд бгаа хуухэн базараа гэж карманы хулгайч ба шуу дээ цагтаа шоронгийн атманы банди явсан эр дээ тэгээд л хуухэн базраа гэж нэртэй болсон юм блээ тэр атман нь богсоо хаялаж яв гэж шаардаж зоддог бсан гэж яарьдаг юм цагдаагын улсуудын гар хол болсон хуний гутгдэг их л олиг муутай хун ийм улсууд ягаад шоронд ордогуй ба аа эцгазарт оорийн хунтэй тэд нартайгаа орлгоо хуваажаг гэж яарьдаг унэн боллоо олон газар тоглоом зохиодог бусдыг тоглоомон дээр бусдтай нийлж луйвардаж булхайцдаг гэж унэн боллтой дог

  • Зочин. (October 28, 2016 9:29:07 am )

    Энэ Баттувшин гэдэг нохор чинь Сайханбилэг, Баярцогт 2-ын шийдвэрээр Торийн банкны Еронхийлогчоор 1 сар, Еронхий захирлаар 4 сар орчим ажиллаж, Торийн банкны дансыг “улайлгах шахсан” нохор байна шуу дээ. Тэр их монго, алт чинь Сайханбилэгийнх байж магадгуй л юм байна даа. “Шунал ихдэхээр шулам болно” гэдэг нь энэ дээ.

  • Зика (October 28, 2016 9:55:38 am )

    Баттүвшинг шоронд хатаа олон хэрэг бийдээ

  • Бака (October 28, 2016 9:59:37 am )

    Майнай сэтгүүлч нар бөөн сүр болох юм хумсын чинээ юмыг уулын чинээ болгох юм . Хуулийн байгуулаг нь ажлаа та нар шиг нусаар заалгахгүй байлгүй6

  • Мөөгий (October 28, 2016 10:18:45 am )

    Ер нь ямар хамаа байнаа тоглоол биз. УИХ гишүүн асан гээл онцлоол тэр тэр тэгж дээшээ гаргасан гээл харсан юум шиг шааж байнаа. Энэ сэтгүүлч өөрөө УИХ гишүүн хүүхэд байгаагүй дээ харамсаад байгаан болвуу. Зүгээр захиалга доо

  • ХЭ ХЭ ГЭНЭН МОНГОЛЧУУДАА (October 28, 2016 10:20:32 am )

    хулгайн мөнгөөр тоглоод алдахад харамсах юм байхгүй л дээ

  • Anonymous (October 28, 2016 10:37:27 am )

    ENE DEEREMCHIN REKET NOHDUUDEE NIIGMEES TUSGAARLAJ NIIGMEE TSEVERLECHEE NYMDORJ GUAI NEG HESEG SAIN TSEVRELSEN GEDEG DEE.

  • иргэн (October 28, 2016 10:44:34 am )

    атаманууд гэдсэндээ хөлөө хийлцэжээ хууль гэж байдаг бол хуулийн дагуу шийтгэ мань мэт нь хоногийн хоолоо яахав гэж байхад яасан их мөнгөтэй улсууд вэ

  • Anonymous (October 28, 2016 11:08:21 am )

    Хууль бусаар татбар авдаг хүмүүс байна гэдэг төр хулгайчын төр болсоны гэрч Одоо ард түмэн босож хувсгал хийх цаг болжээСонгуулийн хувсгал хийх бололцоо дүүрэн би ард иргэд даанч их тэнэг юм

  • зочин (October 28, 2016 11:09:17 am )

    Тоглоол биз юун сүртэй юм.Жинхэн эр хүн бол мөрийтэй тоглоомыг ямар хэмжээгээр тоглох естой.Ядаж муушиг тоглож үзээгүй эр хүнийг ямар эр хүн гэж үзэхийм тийм биз дээ хүүхнүүдээ !!

  • Zochin (October 28, 2016 11:40:58 am )

    Muriitei togloom har mustei,1 l udur hynii durgyi hyrgej aluulna daa.

  • Anonymous (October 28, 2016 11:48:04 am )

    Hohi ni deeremchidee muriitei toglogchdiig anguuchilval ovoo ashig olohiin bishuu

  • Zochin (October 28, 2016 12:12:23 pm )

    Nugel nudee oljee. Badamdamdin Battuwshin Badamdorj, Badam geed ger buleeree luiwarchih humuus. Zuka geed hunii bichsen zuil unen shuu. Mash olon zuil bii dee. guitseechihgui

    • Anonymous (October 28, 2016 8:54:29 pm )

      sain zaluu bdag um shuu. bitgii huniig hudlaa muulj bai.

  • zika (October 28, 2016 12:30:46 pm )

    Hudlaa medeelel bna

    • Lisa (November 14, 2016 5:14:39 pm )

      Presupune ca te afli într-o cameră în care se află un frigider cu câteva sute de mii de embrioni umani și un copil de 5 ani. Camera luat foc și poți salva fie copilul fie frugideril, ce salvezi?

  • Anonymous (October 28, 2016 12:43:21 pm )

    УИХ ын гишүүн Занданшатар АНУ-д аялаж явахдаа хар хүүхэнтэй хамт осолд орлоо л гээд байсан худлаа л байсан. Нэр хүндэд нь халдаж мөнгө төгрөг нэхэх ээлжит шантаажны мэдээ л байна.

  • darkhanii boogii (October 28, 2016 12:55:01 pm )

    Юм л бол худлаа гүжирдэх юмаа энэ хэдэн төлбөртэй сайтууд…Тэр Баттүвшин гээд хүн чинь зүв зүгээр явж байхыг 3 хоногийн өмнө явж байхыг би өөрийн нүдээр харсан юм шүү…Зүв зүгээр гадуур явж байгаа хүнийг ингэж гүжирдэж бичиж чадаж байгаа бол жирийн иргэн намайг бол бүр зажлахгүй залгиж дүлэхгүй баах юм байналда. Монголын сэтгүүл зүй зөв зам дээрээ байгаа боловч энэ хэдэн сайт бол арай дэндүү буруу замаараа хөгжиж байгаа шүү…дарамталж мөнгө нэхдэгийг нь бүгд мэдэж байгаа… цөөхөн Монголчуудыг хооронд нь ингэж яс булаацалдуулж амьдруулах сонирхол хөршүүдэд маань байгаа нь тодорхой…ТАМЫН ТОГООНЫ ҮЛГЭРИЙГ ЧӨЬГӨР ЛҮҮ НЬ ХИЙСГИЙ ГЭЖ УРИАЛЪА

  • BBB (October 28, 2016 12:56:47 pm )

    hudlaa sh aa ldaaaaa.Tiim yum boloogui gej baihchilee

  • enhjin (October 28, 2016 12:59:35 pm )

    minii bodloor ene ah nariin tuhai bichij bgaa hudlaa baihaa..

    • Mavrick (November 14, 2016 5:00:53 pm )

      How Do You Get That Lonely, wow blew my mind, i live in a small town in Tenn. Lewisburg, Tigers are our school team. Lawrence funeral home is our funeral home and molsirveloe is just down the road. This is a great song, brings tears to my eyes. Are you talking about Marshall co.? Love your music, they play it here in lewisburg, tn all day, always , Pat

  • найз нь байна (October 28, 2016 1:04:53 pm )

    энэ яригдаад байгаа залуу чинь маш сайн хүн чанартай залуу юм шүү.зөндөөл хүнд тусалж байсан юмдаг. бид нар их атаархуу, жөтөөрхүү, өчүүхэн болжээ. Зүгээрээ найзаа Жингийг цуваа явж л байна замын жингэрүүд гийнаж л байг. тэгж хэллээ гээд тийм болчих биш. Амжилт хүсий найздаа

  • Zochin (October 28, 2016 2:00:57 pm )

    Ene zaluug sain hun gedeg l yum bilee sh de, ene bichsen zuil ni ineedtei yum bna, zaaval aaviinh ni neriig daguulj bicheed baigaag harahad ataarhuu, muu yum haigaad olohgui bolohooroo ingeed baigaa busuu

  • Zochin (October 28, 2016 9:18:06 pm )

    Huuhen Bazaraa deeremchidtei ashgaa huvaaj baigaadaa.Bazaraa hulgaichtai holbootoi heregdee

  • Zochin (October 28, 2016 9:28:29 pm )

    Ene humus er ni bagtsaatai um bicheed bgaa um bish uu.ter huuhen bazaraa heregt zunduu l holbogdood shoring ordoggui bat tsagdaagiin hamgaalalttai.

  • Zochin (October 28, 2016 9:34:46 pm )

    Hulgaich huu hen bazaraa buh huuliig ulandaa gishgej ih mungu hiisendee.

  • Olga (October 29, 2016 1:17:50 pm )

    Za Landaga Battsengel bol iim aar saarhan ymand hutgaldah hun bish shv. Muriitei toglodog ni unen. Gehdee iimerhu dow jalganii ymand law hutgaldahgui. Hudlaa medeelel bn

  • aav eej (October 30, 2016 3:23:30 pm )

    battuvshin aav eejiinhee neriig baastaj hanahgui yumaa

  • Anonymous (October 30, 2016 5:37:33 pm )

    Za daa turiin tomchuul bvgd l muriitei togoloom togloj, huuli busaar bayjsan hvnii hvhdvvd ni mun togloj bna. Togoloj bolno . Hend hamaatai yum. Gol ni ard tvmnee deeremdsen munguur l togoloj bgaad bfaa yum. Ard tvmnii mungu uchiraas deeremdvvlj baisan ni deer.

    • Vina (November 14, 2016 10:03:55 pm )

      Didn’t know the forum rules allowed such brililant posts.

  • Kentan (November 02, 2016 11:30:15 pm )

    Iim myy energe-tei humuusiig ustgah heregtei. Niigemd dandaa myy ulger duurialal uzuuldeg

    • Anonymous (November 05, 2016 10:11:41 pm )

      ЗӨВ ШҮҮ

  • MARSHIL'L'D'ERDENEBAT (November 15, 2016 9:32:39 am )

    MONGOLIN’ARDIN’ARMIN’089’ANGIN’1’ROTIN’ZAXIRAGCH’BIARAA’AXMAD’1987’ONI’ZEREG’BOLOX’JOLOOCH’GANBOLD’ONDR’1M’87’CM’XYREN’BOR’ZARAITAI’GALBARDAX’XARYYLIN’CALAANI’1985’ONI’KAZAK’TIMUR’XARUULIN’TACGIN’1987’ONI’GANBOLD’DYYCHIN’XORIX’111’ZAGDAACIN’AXLAGCH’DORJCAMBYY’DYREER’HIMXYY’DYYCHIN’ERDENEBAT’DYREER’YNYNXYY’YLCIN’ZAANI’DYREER’BAINMONX’ABRAGA’16’CYRGYYLIN’ERDENECHYLYYN’DYREER’DASHDORJ’ISHDORJ’EMCH’GANBOLD’XALZAN’GABOLD’DYRER’AMIDARCH’BAIN

antalya rent a car