antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 27, 2016 Comments are off

Японы эзэн хааны авга ах, эзэнт гүрний хамгийн ахмад төлөөлөгч нас баржээ

нийтлэсэн Admin

2c855d17-ab1d-4899-b3c3-f5242de9b7d2Япон улсын эзэн хааны шүүх, хааны гэр бүлийн хамгийн ахмад төлөөлөгч, эзэн хаан Акихитогийн авга ах, хунтайж Микасаг нас барсан тухай мэдээлсэн байна. Тэрбээр 101 насандаа нас баржээ.

Микаса олон нийтийн өмнө хамгийн сүүлд гарахдаа өнгөрсөн Шинэ жилийн дараа нэгдүгээр сард 100 нас хүрч мэндчилгээ дэвшүүлсэн нь аж. Өнгөрсөн дөрөвдүгээр сард тэрээр гэртээ Туркийн элчин сайдыг хүлээн авсан ба тавдугаар сарын дундуур, хунтайж Микаса уушгины цочмог үрэвслийн сэжигтэйгээр эмнэлэгт хэвтсэн байна. Японы NHK телевизийн суваг, энэ хооронд тэр олон дахин эрчимт эмчилгээний тасагт хэвтэж зургаан сарын сүүлээр зүрхний мэс заслын тасагт шилжсэн гэж мэдээлжээ.Ханхүү Микаса – одоогийн эзэн хааны эцэг Хирохитогийн бага дүү бөгөөд хаан ширээ залгамжлах таван хүний нэг, Дэлхийн II дайнд оролцсон нэгэн байжээ.Японы Ерөнхий сайд Шинзо Абэ хааны гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн байна.

М.Баяр


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car