antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 27, 2016 Comments are off

Боломж БАЙГАА, БАЙХГҮЙ…

нийтлэсэн Admin

n-enhbols_7122390603

Төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг төрийн байгуулалтын байнгын хороогоор хийж дэмжээд байгаа. Ирэх оны төсөв хэрхэн яаж зураглагдан буух вэ гэдэг нь хэн хүний анхаарлыг татаж байгаа. Тэрчлэн хэн юу хэлж байгаад анхаарал хандуулж байх шаардлагатай байгаа. Тэгвэл З.Нарантуяа гишүүн  “Төсвийн алдагдлыг богино хугацаанд ОУВС-гийн хөнгөлөлттэй зээлээр л нөхнө. Дунд хугацаанд орлогын сууриа өргөжүүлэх шийдвэртэй арга хэмжээнүүдийг авч эхлэх хэрэгтэй байна. Татварын болон татварын бус орлогын бүтцийг судалж, бусад орны жишигтэй харьцуулан дүгнэж, шинэ шийдэлд хүрэхгүй л бол өсөн нэмэгдэж байгаа зардлын хэрэгцээгээ хангаж чадахгүй. Байнга алдагдалтай байна гэсэн үг. Орлогын бүх нөөцөө нягталж, тооцоолоогүй байгаа. Тухайлбал, 2015 оны үлдэгдлээр тооцсон Засгийн газрын шугамаар дамжуулан авч ашиглаж, дотоодын аж ахуйн нэгж байгууллагад зээлдүүлсэн зээлийн эргэн төлөлтийн үлдэгдэл гэхэд ДНБ- ий 40 гаруй хувьтай тэнцэх 2.8 их наяд төгрөгийн авч чадаагүй томоохон авлагууд бий.Нөгөө талаас зардлын оновчтой хуваарилалтын системд шилжих нь чухал. Төсвийн нийт зардлын 81 хувийг урсгал зардал эзэлж байгаа. Нэг үгээр хэлбэл, нэг жилийн дотор манай төсвийн ерөнхийлөн захирагч нарын хэрэглэж дуусгах зардал. Гэтэл ирэх онд хөрөнгө оруулалтын буюу бүтээн байгуулалтад 547.2 тэрбумыг зарцуулахаар төсөвлөсний 288.1 тэрбум төгрөг нь өнгөрсөн онд болон энэ жил хийж дуусгасан ажлын гүйцэтгэлд төлөх мөнгө. Тэгэхээр бодитойгоор ердөө 259.1 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах нь. Улс орнууд эдийн засаг хямарсан үед ажлын байрыг хадгалах, аж ахуйн нэгжүүдээ илүү их ажилтай байлгах, ингэснээр татварын орлогыг бууруулахгүй байлгах бодлого баримталдаг. Манай төсвийн бодлого эсрэгээр явж байна.” гэж байгаа бол Н.Энхболд гишүүн  “Хугацааны хувьд төсвийн төслийг засаад явах боломж байна. Гэхдээ Засгийн газрыг төсвийн төсөл дээрээ ажиллалгүйгээр хэдэн тоо тавиад оруулаад ирсэн гэж бодохгүй байна. Бид 2017 онд төсвийн орлогоосоо давсан зээлийн хүүгийн төлбөр төлнө. Олж байгаа бүх мөнгөө өрөндөө өгөөд ч хүрэхгүй байгаа. Энэ тохиолдолд хаанаас эх үүсвэр олох вэ, хөрөнгө оруулалтыг хэрхэн татах вэ гэх мэт олон зүйлийг бодож төлөвлөж байгаад төсвийн төслөө боловсруулсан байх. Гишүүдийн зүгээс шүүмжлэлтэй хандаж байгаа зүйлүүд байна. Гэхдээ төсвийнхөө бүтцэд нэлээн доривтой өөрчлөлт хийгээд, ДНБ-д эзэлдэг халамжийн хөтөлбөрүүдээ илүү оновчтой болгоод оруулаад ирсэн бол зөв байсан болов уу гэж бодоод байгаа. Засгийн газраас оруулж ирээд байгаа хөтөлбөрүүд ч гэсэн гишүүдийн зүгээс шүүмжлэл дагуулж байна. Нэгэнт нийгэмд хэрэгжчихсэн, хүмүүс хүлээгээд сурчихсан халамж, тэтгэврийн асуудлыг огцом өөрчлөхөд хэцүү. Үүнийг ямар ч Засгийн газар хийхэд их хүнд.” хэмээн учирлаж сууна.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car