С.Зоригийг хөнөөсөн хэрэгт эхнэр Б.Булган, нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл нарын хэд хэдэн хүнийг холбогдуулан шалгаж байгаагаа хуулийнхан хэлээд байгаа. Улсын ерөнхий прокурорын туслах, Дотоод аюулгүй байдлын албаны дарга Э.Амарбат хэлэхдээ “Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа ерөнхийдөө дууссан. Удахгүй шүүхэд шилжүүлнэ” гэж байсан.
Хэрэгт холбогдсон Ц.Содномдаржаа нь 42, Ц.Амгаланбаатар нь 35, Т.Чимгээ нь 40 гаруй настай. Яллагдагч Б.Содномдаржааг хууль хяналтынхан 2015 оны наймдугаар сард баривчлан шалгаж эхэлсэн байдаг. Ц.Амгаланбаатарын хувьд таксины жолоочийн амь насанд хүрсэн хэргээр Орхон аймгийн шүүхээс цаазын ял сонссон ч Ерөнхийлөгчийн өршөөлөөр 25 жилийн хорих ял эдэлж байгаа нэгэн гэх мэдээлэл байдаг. За харин Т.Чимгээгийн тухайд яллагдагч Ц.Амгаланбаатарын ойрын хамаатан, ГОК-ын гуанзанд тогоочоор ажилладаг байсныг бид мэдээлсэн.
Тэгвэл өнөөдөр С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт холбогдон, ШШГЕГ-ын Урьдчилан хорих 461-р ангид хоригдож буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн юм. Тэд хэлэхдээ Ц.Амгаланбаатарт их асуудал байгаа гэлээ.
Т.Чимгээгийн ах Т. Хүрэлбат “С.Зоригийг алсан хэргийн гол буруутныг илрүүлэх сонирхол улс төрчид болоод хуулийнхны хэнд ч байхгүй. Хамгийн гол нь хэргийг хэн нэгэнд үүрүүлж, хаах сонирхол л тэдэнд байна. Тиймдээ ч хэрцгий алуурчин болох Амгаланбаатарын үгээр гэм зэмгүй хоёр хүнийг хилс хэрэгт гүтгэж байна… Миний дүү Т.Чимгээг Эрдэнэт хотод ажилдаа явах гээд автобусны буудал дээр байхад нь хар машинтай хүмүүс бариад явсан байсан. Бид уйгагүй хайсны эцэст гурван хоногийн дараа тагнуулаас бариад явсныг мэдсэн юм. Мөн л энэ н.Амгаланбаатар гэх залуугийн гүтгэлгээр бариад явсан байсан. Н.Амгаланбаатар гэх залуу манай дүүгийн нөхрийн талын өргөж авсан хүү юм байна лээ. Тэр хүн дүү рүү минь “Чамайг шоронд оруулна” гэх зэргээр дарамтлаж мессэж бичдэг байсан гэсэн. Ингээд эцэст нь бариад явсан. 1998 онд миний хоёр настай хүүхэдтэй байсан. Дүү минь гурван хүүхэдтэй, эмэгтэй хүн, ийм хэрэг үйлдэнэ гэж байхгүй шүү дээ. Энэ хугацаанд биднийг хэвлэл мэдээллийнхэнд хандаж болохгүй гэдэг байсан. Мөн манай ээж 70 гаруй насны хөгшин Дорноговь аймагт байдаг. Дорноговьд очиж, гэрийг нь дөрвөн машинтай 20 гаруй залуучууд нэгжсэн. Энэ хэргийг нууж байгаад ядарсан улсуудад үүрүүлэх ажиллагаа явагдаад байна. Миний дүү Дорноговь аймгаас Эрдэнэт хот руу шилжсэн юм. Шилжсэн бичгээ хуулбарлаад, таксинд авч явж байхад нь жолооч нь хулгайлсан байдаг. Миний дүүгийн хамгийн том охин өнгөрсөн зургаан сард ослоор нас барсан. Бид дүүдээ хэлээгүй нууж байсан. Гэтэл тагнуулынхан очоод хэлсэн байсан. Амгаланбаатар очиж “Шоронд суух сайхан байна уу” гэж дарамталсан байсан. Одоо бидний утсыг байнга чагнаж, машин дагаж байдаг. Гэр бүлийн бүх гишүүнийг дагаж дарамтлаж байна. Бид байнгын айдастай байна.” гэсэн бол Б.Содномдаржаагийн ээж Л.Жавжмаа “Миний хүү Содномдаржаа 461-р ангид хоригдоод, нэг жил хоёр сар боллоо. Миний хүүд 2014 оноос дарамталсан мессэж ирдэг болсон. Ирсэн мессэжүүдийг нь хэвлээд, цагдаагийн байгууллагад өгсөн. Тэгсэн ч тоогоогүй. Хэвлүүлсэн мессэжүүд нийлээд 28 хуудас болсон байдаг. Жил гаруй хугацаанд дарамтлаж байгаад, 2015 оны наймдугаар сарын 31-ний өдөр хашаандаа явж байхад нь хар машинтай, хар хувцастай, маск зүүсэн залуучууд бариад явсан. Ингээд дөрөв хоног сураггүй байсан. Сүүлд сонсоход тагнуулаас бариад явсан байсан. Авч яваад шууд, 461-р ангид хорьсон юм билээ. Одоо хүүгээ хоригдсоноос хойш бидний амьдрал маш хэцүү байна. Бид гэр бүлээрээ хадлан хадаж, фермерийн аж ахуй эрхэлдэг. Манай хүү гол ажиллуулдаг хүн нь байсан. Миний хүү шоронд орж, бид өр зээлээ төлж чадахгүй байна. Манай хүү зургаан хүүхэдтэй. Дөрөв нь бага насны хүүхэд юм. Эхнэр болон хүүхдүүд нь маш хэцүү байдалтай байна. Миний хүү энгийн номхон ногоочин малчин хүн. Хууль хяналтынхан С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлнэ гэдэг нэрийн дор энгийн малчин хүнд тохож байна гэж үзэж байна. Би энэ хугацаанд хуулийн байгууллагад 51 удаа өргөдөл бичиж, ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хүртэл захидал бичсэн, хариу ирүүлээгүй. Би цаашид хөлөө хүрэх хүртэл газар явна.” Гэлээ.
Тэрбээр хүүг нь хэн ямар учиртай мессежээр дарамтлуулж байсан бэ гэдэг асуултад”Хүү рүү минь мессэж илгээсэн хүнийг сүүлд мэдэж авсан. Хажуу хашааны н.Амгаланбаатар гэх залуу “Чи Зоригийг алсан биз дээ, хэргээ хүлээ” гэх зэргээр маш их мессэж ирүүлдэг байсан. Тэр залуу манай хажуу айлд багаасаа өргүүлсэн. Хүн алсан хэргээр 25 жилийн ял эдэлж байгаа юм байна лээ. Манай хүүтэй өс хонзонтой байсан байх гэж бодож байгаа. Шоронд эргэж ир гэдэг байсан. Манай хүү эргэж байгаагүй юм. Бид тэр хүнтэй ойр дотно байгаагүй.” хэмээн ярьжээ.
За ямартай ч Ц.Амгаланбаатар нарыг талийгаач Ш.Отгонбилэг агсантай холбоотой, ойрын хүрээнд ажиллаж байсан гэдгийг хуулийн байгууллага шалгаж тогтоосон гэх мэдээлэл гарч байгаа юм. Уг хэрэгт яллагдагчаар татагдсан Б.Содномдаржаагийн ээж н.Жавзмаа УИХ-ын гишүүдэд хандаж гаргасан өргөдөлдөө хүүг нь хилс хэрэгт холбогдуулахдаа өөр хэрэгт мөн гүтгэж байгаа талаар өгүүлсэн юм. Б.Содномдаржаа нь прокурорын шат хүртэл 7 сая төгрөгөөр өмгөөлөгч хөлсөлсөн ч, тухайн өмгөөлөгч шүүхийн шатанд өмгөөлөл үзүүлэх боломжгүй гэсэн тул ээж нь өмгөөлөгч авахад туслалцаа үзүүлэхийг Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, С.Дамба-Очир, О.Содбилэг, О.Баасанхүү Я.Санжмятав, С.Эрдэнэ, Д.Сарангэрэл, Ш.Раднаасэд, ЖБатзандан нарын нэр бүхий гишүүдээс хүсээд байсан. Тэгвэл өнөөдөр ийнхүү хэвлэлийнхэнд хандлаа.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
mm (October 27, 2016 2:55:40 pm )
ogt gemgui humusig ingene gju.ymar negen sejuur bga bolol shalgaj bga bh l gj bodjino
-
Зовуэн (October 27, 2016 5:02:45 pm )
Мэдэхгуй юм даа гэхдээ нэг юм ба ер нь олон жил шоронд суусан олон жилийн ялтай хумуус хунийг гутгэж гужирддэг цагдаа нар ч тэднийг хун гутгэх гужирдуулдэг дараа нь шоронгоос удахгуй суллдаг ийм хууль ч бдаг шоронгийн хулгай ч нарт тэр тусмаа олон жил суусан хунд хун бол итгэхгуй ганцхан цагдаа тагнуул л итэгдэг бх
-
-
Ovoo bosoogui bol (October 27, 2016 3:28:09 pm )
Yamar ch khamaagui yum bol yu gej ingej barij horih ve dee. Yamar 30-aad in bish. Tsag uur bolson. Etssiin etsest amid uldsen gerch hurtel bn, ter n hurtel tanisan l bailgui dee. Tssana chin Ulsiin Baatariig hurtel holbogduulaad shalgaad l baigaa yum bishuu? Gemgui bol gemguigee batlah l heregtei. Enhkiin tsagaan tagtaanuudiig genet allagad hardana gejuu? Ul buteh l nuhud baij taaraa.
-
MMMMMM (October 27, 2016 3:51:11 pm )
СЭЖҮҮР ГАРСАН БОЛООД Л ХОРЬЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ
-
зочинЗочин (October 27, 2016 9:44:42 pm )
шоронд байгаа хүн хэний утсаар мессеж бичив гэдгийг шалгаач
-
-
зочин (October 27, 2016 4:18:35 pm )
Хуулийнхан шоронгийн хүний амаар ажлаа хиймээргүй л юм.
-
зочин (October 27, 2016 4:24:12 pm )
Өөрсдийнхөн дээр хэлсэн бүхэн сэжүүр нотлох баримт мөн байна ш дээ огт оргүй худлаа зүйл огт алга хууль хяналтынхан сайн ажиллаж бгаан байна ар гэрийнхэн нь өөрсдөө нэмэлтээр гэрчлээд өгчээ
-
Zochin (October 27, 2016 4:39:41 pm )
Shuukheer oroo ch ugui baikhad ni ingeed khereggui shdee, khen negniig shalganguut l ar geriinkhen ni buruugui geed medegdeed baival yuu bolokh ve? Khuuliinkhand itgekhgui bid uur khendee itgekh yum be? Kherev khuuliinkhand itgel aldarval yostoi uls oron suirnee. Khuuliinkhan chini bas khun yum bolokhoor medeej uls ornoo zavkhruulakhguig bodokh bailgui dee.
-
зочин (October 27, 2016 5:39:31 pm )
зхмбуулин дуусах болоогүй киноны адил юм болоод байна уу аан
-
Anonymous (October 27, 2016 5:52:49 pm )
Tsagda Hyyliinhan yadarsan eswel ar gergvi hvmvvsiig tegdeg yumaa.odoo shine ervvgiin hyylia hyrdan murduh heregtei.ar geriinhen n vnen yarij bn
-
uur (October 27, 2016 6:57:32 pm )
Uil yvdal herhen urgeljilehiig harhal uldlee huuli shuuhiihniig ajiliig hiilge. Medeej ger buliihend hetsuul bga huuhduud hoorhii bna 2005 onoos hoish torson huuhduud baih shig bnalee. Herevee unen bol 18 jil yaj amidarsan ym boldoo haalga togshihodl aij sandarch baisan baihdaa
-
0000 (October 27, 2016 8:15:26 pm )
Хүн мөчлөж алсан алуурчаны үгийг үнэн гэж үзхэд хэцүү юу ч гэж хэлэж хэн нэгнээс өс авч чадах алуурчан юм Эрх мэдэлтэй том хулгайч ийм хүнээр юу ч хийлгэж мэднэ Үнэн мөнийг олож зөв шалгах хэрэгтэй Тухайн цагт энэ хүмүүс чухам хаа байсаныг тогтоох хэрэгтэй юм Булган таних л ёстой доо бас хуйвалдаагүйл бол Бат-Үүл алсан гэхэд итгэх хэцүү хамтаран зүтгэгчээ хөнөөх үү Ба тэр Энхтүвшин гэж нэг шижэгтэй хүн байна энэ хүнийг шалгах л хэрэгтэй юм
-
Anonymous (October 27, 2016 9:53:40 pm )
мөрөө явсан ардаар туг тахиад өөрөө үлдэх арга
-
Anonymous (October 27, 2016 10:48:32 pm )
Арайч гэмгүй хүмүүс биш байлгүйдээ.хэн нэгэнд хэрэг тохох гэсэн бол хотоос нэг тэнэмэлйг аваачаад хүлээлгэж орхино.Эрдэнэтээс гэдэг чинь нөгөө таамаг цуу үнэнд ойртож байгаа хэрэг.
-
Anonymous (October 28, 2016 5:14:15 am )
Том хүний гар хөл болсон бол одоо ингэсхийгээд замхрандаа.Хардлага дагуулаад байгаа тэр хүн МАНын том хүн байлаа.Одоогийн засаг нэр хугалах зүйлийг юул гэж шударгаар гаргах вэдээ.яахийг нь харах л үлдлээ.
-
HHHH (October 28, 2016 8:38:05 am )
Сонин л юм даа энэ 2 хүн яахав хамгийн гол нь цаад захиалга өгсөн хүн нь хэн бэ гэдэгт л байгаа юм. Энэ хүмүүс хийжээ гэхэд их хэмжээний мөнгө л өгсөн байгаа шүү дэ. Энгийн иргэд ард түмнээрээ тоглолт хийгээд байх юм даа.
-
zocin (October 28, 2016 8:51:27 am )
shuuh shiideed ugnuu harin neelttei hiih heretei bhaa
msg iig barimt gehi ldeeuur notloh barimt bgaa uchraas horizon bgaa mgl d huuli durmiin daguul bautsaadag shuu dee / odoo murduj bgaa huuliin daguu
tiim bolhoor tsag hugtsaa haruulah bizee gj bodoj bn daa / ilreesei gej husej bn -
zochinzochinzochin (October 28, 2016 8:56:31 am )
amgalanbaatar gedeg nuhur chini elbegdorjiin hvn baihgvi yu an dandaa shorongiin hylgaich nartai svlbeldeed baigaag mongoliin ard tvmen oilgohgvi baigaa yumy elbegdorj erunhiilugch bolongyytaa tsaaziin yaliig hvchingvi bolgono gej uuruu shorond syyh estoi hvn shvv
-
zochinzochinzochin (October 28, 2016 9:00:20 am )
zoriin heregt byryytai hedhen hvn baigaa 1 t murun elbegdorj 2 mur ballasan 2 t bylgan gedeg avgai gol byryytan bylgang barij horiloo gedeg an iin jvjig
-
zochinzochinzochin (October 28, 2016 9:06:55 am )
amgalanbaatar geh alyyrching elbegdorjtoi hamt shorond hataa uur yumgvi
-
зочин (October 28, 2016 9:55:54 am )
өмгөөлөгч нар хүний зовлонгоор мөнгө хийхээ болиоч
-
иргэн (October 28, 2016 1:52:48 pm )
Отгонбаяртай хамгийн ойр байсан хүн бол Багабанд энэ хүн мэдэх л ёстой доо Багабанд өөрөөн Зоригыг ерөнхийсайдад дэвшүүлсэн гаол хүн үүнээс үзхэд энэ хэрэг худлаа л болуу Элбэгээ нэр хийсэн хэргээ булах арга болуу Нэнэжийн хэлсэн үг л үнэнд ойр доо Хэрэгтэн МАНАНдотор л би
-
Anonymous (October 28, 2016 1:56:19 pm )
Manai tagnuul tagdaa shvvhed yag huulia meddeg neg ch amitan baihgui ee bvgd tataasaar garsan buunii nohoinuud bdag shvv dee..
-
зочин (October 28, 2016 2:28:24 pm )
Хэлмэгдэл гэдэг нь үнэн байх аа. Хүн захиалгаар алчихсан бол их мөнгө авсан л байгаа. Тэгээд хөдөө зүгээр амьдраад баймааргүй, гадагшаа гарчихсан л баймаар. Жинхэнэ алуурчин захиалагч нар нь хэдэн үеэрээ тамд унах байх даа.
-
zochinzochinzochin (October 28, 2016 3:16:26 pm )
elbegdorj erdeneted baisan hvn ene alyyrching sain tanina hamaatan ch yum bilvv ah nar n bas end baigaa ed nariin hiij baigaa ajil
-
зочин (October 28, 2016 8:23:03 pm )
Хүмүүс хэргээ хүлээсэн байх.
-
zochin (October 28, 2016 10:17:26 pm )
turiin ORDOND ZORIGIIN HETEGT HOLBOGDOH GOL AMID GERCH ALHAJ YAWN GH HVN AMINI HEREGTENG HUULI SHVVH HURALL BOLOOGVI VED GARGADAGGVI BIZ YU BOLOOD BN
-
zochin (October 28, 2016 10:36:41 pm )
medeen deer Zorigiin gants amid gerch BUIGAN TURIIN ORDOND ALHAJ YWNA HETEG SHIIDEEGVI SHVVH HURAL BOLOOGVI BHAD GADUUR GARAH YOS HAA BN HENTEI YU VGSEED YAWAA BOL HUULIIMHAN U BOLOOD BN ARDIN HVVHEDEER TUG TAHIHNEE
-
орү (October 29, 2016 3:28:58 pm )
Ганцхан хулгайчийн үгээр юу гэж явах вэ өөр бусад нотлох баримт байгаа болоод л яллагдагчаар татах байх
-
Anonymous (October 29, 2016 6:14:10 pm )
Нөгөө Бат үүл яачихваа Энэ төр арай дэндүү тэнэглэж байна 17
-
иргэн (November 02, 2016 9:22:31 pm )
хууль мэдэхгүй хуульч нэртэй луйварчид мөнгө л олж байвал хэнийг ч хэлмэгдүүлж мэдэх учир ард иргэд минь болгоомжтой байгтүн гэж хэлэхээс өөр юү ч гэхэв дээ
31 Comments