antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 27, 2016 7 comments

Шуналд автсан “Бренд”

нийтлэсэн Admin
527-1477461284bkr-lcp-original
          \”Сэтгэлгээний хямрал” цуврал-04\
…”Бид нас бие гүйцэн ухаажих тусмаа 300$ болон 30$ -ын цаг зүүх нь ямар ч ялгаагүй, цагийн зүү ижил тоо заадгийг, 300$ болон 30$ -ын хэтэвч, ямар ч цүнх хэрэглээд доторхи мөнгөний хэмжээ өөрчлөгдөхгүйг, 30 м\кв байранд амьдраад, 300 м\кв байранд амьдраад ч ганцаардал өөрчлөгдөхгүйг аажмаар анзаарч мэддэг”.
Энэ дэлхийд буй материаллаг зүйлсээс дотоод сэтгэлийн жинхэнэ аз жаргалыг мэдэрч чадахгүй, харин хамт суун ярилцаж, инээж, дуулж, уйлах аав ээж, ах эгч, анд найз нартай байна гэдэг нь жинхэнэ аз жаргал болохыг ойлгоно.\Фейсбуукийн бичлэгээс\
Монголчууд бидний хэр хэмжээнээсээ хэтэрсэн “брендийн өвчлөл”-ийг хууль бус аргаар баяжсан улстөрчид, дарганцаруудын эхнэрүүд, “нууц амраг”-ууд бий болгож, атаархагчид болон зусардагч тэнэгүүд өгдөөн дэвэргэжээ.
Энэ солиорол нь жирийн иргэдийн өөртөө таалагдсан энгийн хувцсыг боломжиндоо таацуулан худалдан авч өмсөх “эрх чөлөө” нд хүртэл халдаж, сэтгэл зүйн хувьд дарамт болгон хувиргаж байна. Хүмүүсийг мэдлэг мэргэжил, оюун ухааны чадамж, авьяас билэг ур чадвараар нь бус, өмссөн зүүсэн бренд хувцсаар нь ялгаварлан гадуурхдаг тэнэглэл нь өнөөгийн Монгол дахь эдийн засгийн ч, сэтгэлгээний ч хямралын нэгэн шалтгаан.
Бусдад дарамтлуулахгүйн тулд таалагдсан эс таалагдсан, зохисон эс зохисон, хэрэгтэй эс хэрэгтэй үнэтэй брендийн бүтээгдэхүүнүүдийг өр зээл тавиад ч болов авч өмсөхийн донд олон гэр бүлүүд хэрэлдэн маргалдаж, олон бүсгүйчүүд нулимсаараа зовлонгоо зуурч буй. Зохиогүй, таараагүй, дурлаагүй брендүүдийн дотроос өр зээлэндээ шаналсан нүд, өрөөл бусдад гайхуулах гэсэн хуурамч инээмсэглэл, баярхаж жүжиглэсэн ядмагхан царайг анзаарч болно.
Үйлдвэрлэгчдийн бий болгосон бренд бүтээгдэхүүнүүд чанартай, загвар сайтай байх хэрээрээ үнэтэй байх боловч заавал хүн болгон авч өмсөх хуультай ч биш. “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх” зарчмаар хүн болгон өөртөө таарсан, таалагдсан,  биедээ эвтэй ямар ч хувцсыг сонгож өмсөх эрхтэй.
Тэглээ гээд хэн нэгэнд гадуурхагдах ёсгүй. Хэрэв хүний өмссөн хувцас, зүүлт сэлт, эдэлж хэрэглэж байгаа хэрэглэлээр нь ялгаварлан гадуурхаж байгаа бол энэ нь гэмт хэрэг. Гэтэл монголчууд бид яагаад брендийн солиорлоор бие биенээ гадуурхаж байгаа юм бол? Олон олон гэр бүлүүдийн өр зээлүүдийн шалтгааныг эндээс олж болно.
Бренд бүтээгдэхүүн хэрэглээгүй гээд оюун ухаан нь самуурлаа юу? мэдлэг чадвар нь дутлаа юу? авьяас билэг нь мөхлөө юу? Монголчууд бидний энэ тэнэглэл, солиорол, галзуурал тань бидний үр хүүхдүүдэд “халдварлаж”, дунд , дээд сургуулиудын хэмжээнд ялгаварлан гадуурхлыг бий болгон, ядруухан багш нарын амь зогоох “авилгал”-ын шалтгаан нь болж буй. Харин бид харсан ч хараагүй юм шиг, мэдсэн ч мэдээгүй юм шиг хажуугаар нь хяламхийн өнгөрч, өөр хоорондоо л шивэр авир хийн халаглана. Бид амт нь гашуун ч, цаас нь гоёмсог чихрийг худалдан авч байгаатай адил.
Өөрийн хэр хэмжээнээс давсан бренд хувцас, бренд машин, бренд хэрэглээнд шунасан шуналын өрсөлдөөн нь монголчууд биднийг эдийн засгийн хувьд ч сэтгэлгээний хувьд ч асар ихээр доройтуулж байна.
Брендийн шуналаа гүйцэлдүүлэхийн тулд хууль бусаар хулгайлж, бусдыг луйвардаж, биеэ үнэлж, өөрсдийн мөн чанараа худалдацгааж байна. Үгүй гэж үү? Эргэн тойрноо хар даа. Мобикомын 9911…. тэй дугаарыг хэдэн арван саяар, азын тоотой машины дугаарыг хэдэн арван саяар үнэлж бие биедээ гайхуулдаг тэнэглэл Монголоос минь өөр оронд бий гэж үү? 9911… дугаартай утсаар харь гариг руу ярих уу? азын тоотой дугаартай машинаар тэнгэрт нисэх үү? Бид зүгээр л өөрсдийн мөн чанараа алдаж, өнгө мөнгөний боол болон хувирцгааж байна.
Харамсалтай биш гэж үү? Бид өөр хоорондоо шал тэнэг зүйлээр өрсөлдөцгөөж, өөр бусад үндэстэнгүүдийн элэг доог болж буйгаа анхаарах ч сөхөөгүй. Зүгээр л өөрсдийнхөөрөө амьдарцгаая л даа монголчууд аа. Өөрийнхөөрөө цэвэрхэн хувцаслаж, гар утас, машин, орон сууцаа “хэрэглээ” хэмээн тооцож, өөрсдийн оюун сэтгэлгээ, хөгжил дэвшилдээ анхаарах цаг болжээ. “Бренд хэрэглэсэнгүй” гэж ялгаварлан гадуурхаж буй тэнэгүүд рүү зүгээр л нулимж орхи. Өөрийнхөөрөө амьдарч сураа. “Алтан шаахай углавч алцан майга нь хэвээрээ” гэдэг зүйрлэл байдаг даа.
 Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
 2016-10-26

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Mcgrady (October 27, 2016 10:17:14 am )

    Unshlaa, hun yugaa hereglene uu ene hund yamar hamaa bnaa, 30$-iin tsag 300$-iin tsagt yalgaa bii shuu nuhur mini, 30$-turiivch 300$-iin turiivhend ch yalgaa bdgiin. Ongotei mungutei zaluu, ider nasandaa unetei edlel edelj hereglej bsan tuuh ert deer uyeiin mongolchuudad ch bsan hoishid ch chamaar zaalguulahgui bsaar bh bolno. Ene yum bichsen nuhurt helehed Mongoloos oor buh oron buur harin brandeer ovchilson bdgiin shuu, bugd brand hereglej uzehiig husseer l bgaa. Medeej edelj hereglej uzeed etses suuld ni ooriig oilgoj gegeereld hureh ni huvi hunii l asuudal. Ingej erguu balai yum bichij balaitaj bhaa bolimoor yum, unuudur undesnii deel huvtssaa hurtel mongolchuud chadal chineegeeree brand bolgoj goyoj gangalj edelj hereglej bayar yosloloor gangarch goyoj bna, het ooriin uzel bodloo hund tulgaj hiirhene gedeg l ene bichsen hunii yumnaas medregdej bna. Chadal bolomj ni bgaa negniigee buu uguisgeerei, hun bolgon l honjliinhee hereer holoo jiijdgiin shuu.

  • unen (October 27, 2016 10:34:32 am )

    teneg mal ve iim yumnuud mongoloor duuren baigaa bolohoor mongol hugjihgui baigaa yum

  • Иргэн (October 27, 2016 10:36:42 am )

    БИДНИИ АМЬДРАЛД БРЕНД ХӨӨГӨӨД ГҮЙЦЭЭГҮЙ ХООСОРСОН НӨХДҮҮД НАЙЗ НӨХӨД АХ ДҮҮС ЗАХААС Л НЭГ БАЙНА СЭТГЭЛГЭЭНИИ ЯДУУРАЛ ГАЗАР АВЧ БАЙНА ДЭЭСҮҮДИИН ҮР ХҮҮХДҮҮД ЯЛАНГУЯА БҮР ЯДУУРСАН БАЙХ ЮМ ХҮСЭЛ ШУНАЛАА ДАРЖ БАЙХГҮЙ БОЛ НАСАНД ЦӨВ СУУЛГАЖ ХЭЛ АМНЫ БАЙ ГЭЭД ЮМ ВМНЫ ЭХЛЭЛ ЭЦСИИН ЭЦЭСТ ХҮН БИД ЯГ АДИЛ БАЙГАА ЮМАНДАА ХАНАЖ ЦАДАХГҮЙГЭЭРЭЭ ЯЛГГААТАЙ ЮМ

  • Монгол (October 27, 2016 11:11:09 am )

    Mcgrady (10 сар 27, 2016 10:17:14 am ) гэгч энэ этгээд ямар том байнаа? Баян чинээлэг биш монгол хүнийг үзэн ядагч, дээрэлхэгч гэдэг нь ойлгомжтой байна. Харин яаж хөдөлмөрлөхөөр энэ 26 -хан жилд ингэж аархаж чадахуйц мөнгө олдог байнаа? Монголчуудаа ясыг нь гартал шулж, луйвардаж, зальдаж, татварын мөнгөнөөс хулгайлж олсон мөнгө ш дээ.

  • Anonymous (October 28, 2016 5:00:58 am )

    Их мөрөн дөлгөөн,эрдэмтэй хүн даруу гэж үг байдаг даа.Ер нь өөрийн бодолтой өөрөөрөө байж чаддаг хүмүүс хувцас энэ тэрд нэг анхаарал тавиад бусдыг дууриах хуулах гээд байдаггүйшдээ.Хүний эдэлж хэрэглэж байгаа зүйл өөрийн нь хэрэгцээнд тохирч байвал болоо.

  • Эт (October 28, 2016 5:01:51 am )

    Их мөрөн дөлгөөн,эрдэмтэй хүн даруу гэж үг байдаг даа.Ер нь өөрийн бодолтой өөрөөрөө байж чаддаг хүмүүс хувцас энэ тэрд нэг анхаарал тавиад бусдыг дууриах хуулах гээд байдаггүйшдээ.Хүний эдэлж хэрэглэж байгаа зүйл өөрийн нь хэрэгцээнд тохирч байвал болоо.

  • zochin (October 28, 2016 7:57:22 am )

    unen demjij bna bi ch bas iim bodoltoi

antalya rent a car