antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 27, 2016 1 comment

Хүнийг зомби шиг болгодог “Флакка” гэж юу вэ?

нийтлэсэн Admin

107264Анх 2015 онд Нью-Йорк хотод марихуантай төстэй үйлчилгээтэй флакка (ванны давс) хэмээх нийлэг мансууруулагч бодисоос үүдсэн аймшигт хэрэг гарсныг “Юү-түб” цахим хуудаснаа цацжээ. АНУ даяар “Флакка” хэмээх энэ шинэ хүчтэй мансууруулах бодисын хэрэглээ нэмэгдэж байгаа талаар мэдээллэсээр байгаа бөгөөд тус хар тамхийг хэрэглэсэн хүмүүс өөрийн ухаанаа алдаж, элдэв гаж үйлдэл хийн, араатан мэт аягладаг гэнэ. Энэхүү мансууруулах бодис нь химийн найрлагын хувьд “ванны давс”-тай төстэй. “Флакка” нь коккейн, амфетамин буюу метамфетамины гидрохлоридын холимог бодис ажээ. Манай урд хөршийн хувьд энэхүү хар тамхины хэрэглээ маш өндөр байгаа тул ард иргэддээ сэрэмжүүлэхэд хүрээд байгаа юм.

107269АНУ-ын Флорида мужийн 19 настай Аустин Харриуф хэмээх оюутан залуу 53, 59 настай хос хоёрыг гэрт нь хөнөөгөөд хохирогчийн нүүрийг идэж байсан явдал олон нийтийг цочирдуулж айдаст автуулсан. Флаккаг хэрэглэсэн үед хүч чадал нэмэгдэж, ядрах эцэж цуцахаа мэдэхээ больдог бөгөөд мансуурсан хүнийг барихад 4-5 цагдаа шаардлагатай байдаг байна. Тус мансууруулах бодисыг хэтрүүлэн хэрэглэх нь үхэлд хүргэдэг бөгөөд 2015 онд Флоридаа мужид нас барсан 60 хүний үхлийн шалтгаан нь “Флазза” байжээ. Манай улсад тус хар тамхины төрлийн бодис одоогийн байдлаар бүртгэгдээгүй байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлж байна. Гэвч дэлхийг цочирдуулж буй энэхүү аймшигт бодис олон орныг хамарч байгаа бөгөөд бидний хаяанд ирээд буйг санаж иргэд сонор сэрэмжтэй байхад илүүдэхгүй юм.

 

 

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Irgen (October 27, 2016 1:55:37 pm )

    Humuus min amar argaar mungu oloh gj iim turliin yum Mgl ulsad min oruulaad irvee. Hairan hunii amidral uregden shuu. Iim turliin medeeleliig humuusd sn hurgeh heregtei bna. Ihevchlen uchiraa medehgui humuus avtan shuu. Uls orniig ch muhuuj chadah hemjeenii zuil bn

antalya rent a car