antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 27, 2016 43 comments

Оросуудаар Монголын Засгийн газрыг дарамтлуулдаг том артай О.Орхон захирал зээлийн хүүг бууруулахгүй гэж 7 сар бултаж явна

нийтлэсэн Admin

7d47cf4eed66bd0fbig

Худалдаа хөгжлийн банкны захирал О.Орхон гэж нөхрийг дэндүү том байгааг, том артайдаа сагаж байгааг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хэлээд байгаа. Тэгвэл О.Орхон гэж нөхөр бас худлаа ярьж чаддаг, бултаж чаддаг нөхөр аж. Монголын Хэрэглэгчдийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэгүүдийн  Нэгдсэн Холбооны Ерөнхийлөгч А.Ариунболд О.Орхон захирлын талаар анхаарал татсан зүйлийг бичжээ. Тэрбээр  “Монголын банкны холбооны ерөнхийлөгч, ХХБ-ны захирал Орхонтой 3 сард уулзан зээлийн хүү, шимтгэлийг бууруулах талаар ярилцан албан бичгээр асуудлыг тавин үр дүнд хүрэх талаар тохиролцсон ч түүнээс хойш өнөөдрийг хүртэл бултсаар байна. Банкууд хэрэглэгчдийн эрхийг нэгэнт хангаж чадахгүй бол гадны чадвартай банк сонгон шалгаруулалтаар оруулж ирэх цаг болжээ. Монголын банкны холбоог татан буулгая” гэсэн байгаа юм. Тэгэхээр О.Орхон гэж захирал 7 сарын турш түүнээс бултсан гэж ойлгогдож байна. МХЭАХННХ-ны зүгээс уг нь Монголын банкны холбоонд Монголчуудын эрх ашигтай холбоотой л асуудлыг гаргаж тавьсан байгаа юм. Өнөөдрийн Монголд зээлийн хэрэгцээгүй хүн бараг байхгүй биз ээ.

14681779_722690031212809_2119036472919794060_n

Гэтэл монопольдож данхалзаж байгаа банкуудын холбооны Ерөнхийлөгч гуай зээлийн хүүгээ бууруулахгүй гэж зугтаж янз бүр болж байдаг. Бас болоогүй тэгж бултаж байх зуураа Эрдэнэтийн 49 хувийг авах санхүүжилтийг босгосон гэж байгаа.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар  Эрдэнэтийн асуудлыг ярилцах үед О.Орхон гэж өөртөө хир халдаахгүй байсан. Ц.Нямдорж хэлэхдээ  “-Үүний цаана байгаа нууц хүнээ гаргаад ир. Үхэхээсээ наана тэр хүнийг чинь үзмээр байна. Тэр Д.Эрдэнэбилэг гэдэг хүнийг чинь Монголын ард түмэн үзэг л дээ. Энэ ганц Эрдэнэт үйлдвэрийн асуудал биш. Бизнесийн ийм бүлэглэл төрийн толгойд гарч, хүссэн бүхнээ хийдэг болох уу гэсэн асуудал яригдаж байна. Ер нь бид өмнө нь Худалдаа хөгжлийн банкнаас долоон дор засгийн газартай байсан юм байна гэдэг нь өнөөдөр ойлгогдлоо. “Ростех”-ээс нэг бичиг явуулснаар Монголын засгийн газар бүх шаардлагыг нь биелүүлсэн байгаа юм. Ингэж болох уу. УИХ-аас бүрдэх ажлын хэсэгт АН-ын гишүүдээс оруулсан нь дээр. Дээр нь О.Баасанхүү, С.Жавхлан нарыг ч оруулах хэрэгтэй. Монгол хүний сэтгэлээр улстөржилгүй энэ асуудлыг шийдмээр байна. Орхоон, чи их том байна аа. Цаанаа том хүчтэй болохоор чи ингэж  чанга дуугарч байгаа юм”  гэж байсан юм.

Үнэхээр ч О.Орхоны ар том гэдгийг Ч.Сайханбилэгийн хэлж ярьж байгаа зүйлсээс харж болно. Ч.Сайханбилэг хэлэхдээ  “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг Монголын талд шилжүүлэх боломжийн талаар Засгийн газар, төрийн эрх мэдэлтнүүд огт бодоогүй байхад Монголын хувийн хэвшлийн аж ахуйн нэгж ОХУ-ын “Ростех” улсын корпорацитай ярилцсан байсан бөгөөд тус корпорациас Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн шаардлагаас үүдэн Засгийн газар богино хугацаанд шийдвэр гаргах шаардлагатай болсон. Үүний үр дүнд “Эрдэнэт үйлдвэр” ХХК бүхэлдээ Монголын талд шилжиж ирсэн” гэж байсан. Тэгэхээр О.Орхоны ар талд байгаа том хүмүүс Оросуудаар Монголын Засгийн газарт шахалт үзүүлж гэж л ойлгогдож байна.

ХХБ-ны захирал О.Орхон  эхлээд ярихдаа 400 сая долларын үнэтэй гэрээний 200 сая доллар дээр нь компани өөрөө санхүүжилтээ гаргаж, 200 сая долларыг нь ХХБ босгосон. ХХБ бол санхүүжүүлэгчдийн нэг.Мөнгө шилжсэн, хоёр талын Засгийн газрын түвшинд хэлцлээ зөвшөөрч, хийгдсэн. Хувьцаа ч мөн адил шилжсэн байгаа. Бид буруу юм хийсэн гэж бодохгүй байгаа гэж байсан бол сүүлдээ “Бүх санхүүжилтийг манай Худалдаа хөгжлийн банк босгосон. Гадны дотны компаниудаас зээл авсан зүйл бол байгаа. Өөрийн хөрөнгөө ч нэлээд сайн оруулсан.” гэж ярьсан.

Гэтэл нөгөө “Монголын зэс” корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар гэж нөхөр ярихдаа “Санхүүгийн зөвлөх компаниар TDB-ийн охин компани TDB capital-ийг авч ажилласан. Яагаад гэвэл Монголд TDB capital шиг ийм туршлагатай компани үнэнийг хэлэхэд цөөхөн. Тийм учраас Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон мэдээлэл хийсэн. Үүнийг олон нийт ХХБ-аа төлөөлж ярьж байна гэж ойлгосон байх. О.Орхон TDB capital гэж зөвлөх компаниа төлөөлж ярьсан гээд байдаг. Тэгвэл хууль зүйн байнгын хорооны хуралдаанд О.Орхон захирал оролцож үгээ хэлэхдээ 400 сая долларын 200 саяыг нь босгосон уу, бүгдийг нь босгосон уу гэдгээ хэлээгүй. Томорч пээдийсээр байгаад таарсан.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

43 Comments

  • 123 (October 27, 2016 11:28:12 am )

    Мангар мэдлэггүй сэтгүйлч вэь гарчиг нтр нь хүртэл, зээлийн хүүг бууруулах нь банкуудаас биш ЗГ, МБ-с хамааралтай шүүдээ

    • ЖАВХЛАН ЧИ ШҮҮ (November 19, 2016 7:20:26 pm )

      Орхон л гээд бсан ийм инээдмийн царайтай хүн-сармагчин байсымуу. Ккк марзан юм ҮЕ УДМААРАА ҮХЭЖ ДАЛД ОРООД… МОНГОЛЫН НУРУУГ АМРААГААСАЙ

  • Anonymous (October 27, 2016 11:39:40 am )

    Орхон л гээд бсан ийм инээдмийн цахайтай хүн байсымуу. Ккк марзан юм

  • Anonymous (October 27, 2016 11:41:02 am )

    Их сургуульд даруухан оюутан хамт сурч байлаа ийм томроно гэж зүүдэнд ч ороогүй юмсан азтай одтой л ажоши бн хэхэхээээ

  • ajasjk (October 27, 2016 12:20:59 pm )

    odoo ene hvniig eldewleed ehelleedee, ardiin namiinhan ch oliggvi ulsuud bndaa

  • irgen (October 27, 2016 1:56:00 pm )

    estoi mangar setgvvlch. ene Orhond yamar hamaatai yum be. hvmvvsiin sanaag vilmvvleh jijig sedeb yund heregtei. nyamdorjiin gar hol min

  • РГЭНИЙ ЭРХ (October 27, 2016 3:29:58 pm )

    orhon gej emegtei duuchin uu

  • зочин (October 27, 2016 3:56:41 pm )

    ЭНЭ НӨХРИЙГ БАРЬЖ ХОРИХ НЬ ТОДОРХОЙ УДАХГҮЙ БАЙХАА.ОЛОН ХУУЛЬ ЗӨРЧИЖ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙГ ЛУЙВАР ХИЙЖ АВСАНЫГ АРД ТҮМЭН МЭДЭЖ АВСАН.2017 ОНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АРДЧИЛСАН НАМ СУРАГГҮЙ БОЛСОН.ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХУВЬД АВСАН АВААГҮЙ ХОЁРЫН ХООРОНД БАЙХАД ЭНЭ НӨХДҮҮД ШАХААГАА ХИЙЖ ЭХЭЛСЭН.ГЭЭД АМ ДАМЖИН ЯРИГДАЖ БАЙГАА.САЙН ЗҮЙЛ СОНСОГДОХГҮЙ БАЙНА.

  • ЗОЧИН (October 27, 2016 4:53:48 pm )

    САЙХАНБИЛЭГ, БАЯРЦОГТ, ЭЛБЭГДОРЖ, БАТ-ҮҮЛ НАР МОНГОЛЫГ ЦӨЛМӨЖ ДУУСЛАА. НЯМДОРЖ ШИГ ОЛОН ШУДРАГА ХҮМҮҮС ҮНЭНИЙГ ОЛЖ ЯДАРСАН УЛС ОРНЫХОО ӨР ШИРИЙГ НААД 4 ХУЛГАЙЧААРАА ТӨЛҮҮЛЭХИЙГ АРД ТҮМЭН ХҮЛЭЭЖ БАЙНА. ЭЛБЭГДОРЖ ХУДЛАА АРД ТҮМНЭЭ ХОШГОРУУЛАХААС ӨӨР ГАВЬЯА БИДЭНД ОЛГОСОНГҮЙ, ОДОО ХҮҮГЭЭ УЛСТӨРД ОРУУЛЖ МУУ АРГАА ҮР ХҮҮХДЭДЭЭ ӨВЛҮҮЛЖ БАЙНА ШҮҮ ХҮМҮҮСЭЭ ЭЛБЭГДОРЖИЙГ ОГЦРУУЛЬЯАА

  • Иргэн (October 27, 2016 5:12:07 pm )

    Ард иргэдээ, улс төрчдөө!!! Төрийн болон хувийн өмчийн талаар дэлхийн нэрт эдийн засагчдын хэлсэн үгнүүдийг хүргэж байна. Эх орондоо хайртай хүн бүхэн уншиж, тунгаан бодоцгоо!!!

  • Иргэн (October 27, 2016 5:12:22 pm )

    “Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт нь түүний үнэлэмж буюу худалдан авах чадварыг бууруулдаг боловч бусад таваараас ялгаатай мөнгөний онцлог шинж нь гэвэл мөнгөн тэмдэгт гэсэн таваарын өсөлт нь олон нийтэд ач тусаа өгөхгүй. Мөнгөний өсөлтийг нийгмийн орлого буюу баялагийн өсөлт гэж үзэж болохгүй. Энэ нь олон нийтийн хэрэглээний таваарын тоо хэмжээг нэмэгдүүлэхгүй” гэж АНУ-ын Нью Йоркийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Людвиг фон Мизес хэлжээ. Энэ нь мөнгө бол нийгмийн баялагийг орлохгүй гэсэн үг юм. Мөнгө нь зөвхөн ардаа алтан баталгаа, эсхүл өмнө нь бүтээгдсэн нийгмийн баялагаар баталгаажсан байх ёстой бөгөөд ингээгүй тохиолдолд зүгээр л цаас юм. Иймээс нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээд, тэр баялагаа ХХБ-нд барьцаанд тавиад Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг ХХБ-ны зээлээр авч байгаа бол тэр нь шударга асуудал. Харин нйигэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээгүй бөгөөд ХХБ-нд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг барьцаанд тавиагүй бол мөн чанартаа нийгмийн баялагийг тонон дээрэмдэж байгаа хэрэг юм.

  • Иргэн (October 27, 2016 5:12:44 pm )

    “Хувь хүн баялагтай болох хоёр зам байдаг. Үйлдвэрлэн бүтээх, эсвэл тонон дээрэмдэх. Хүмүүс бараа, үйлчилгээ үйлдвэрлэж, тэднийгээ орлого болгон солих замаар урагшладаг. Орлого олж авах ийм арга нь солилцоо хийж буй түншүүдэд нь тус болж, нийгмийн баялагийг нэмэгдүүлдэг. Харин бусдын үйлдвэрлэн бүтээснийг тонон дээрэмдэх арга нь нэмэлт орлого үйлдвэрлэхгүй байхаар зогсохгүй, нөөц баялагийг хэрэглэж, ингэснээрээ нийгмийн баялагийг хороодог. Засгийн газар бүтээлч үйл ажиллагааг дэмжиж, тонон дээрэмдэхийг хааж боовол эдийн засгийн хөгжил, дэвшлийг урагшлуулж байгаа хэрэг” гэж АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургуулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли нар хэлжээ. Нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээд, тэр баялагаа ХХБ-нд барьцаанд тавиад Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг ХХБ-ны зээлээр авч байгаа бол тэр нь шударга асуудал. Харин нйигэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээгүй бөгөөд ХХБ-нд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг барьцаанд тавиагүй бол нийгмийн баялагийг тонон дээрэмдэж байгаа хэрэг юм.

  • Иргэн (October 27, 2016 5:13:11 pm )

    Төрийн өмчит үйлдвэрийн газрыг үндэсний эдийн засгийн бүтцийг харгазахгүйгээр төгс сайн хууль эрх зүйн орчин бүрдүүлэхгүйгээр яаравчлан хувьчлах нь авилгал үүсэх, олигархи бий болох нөхцлийг бүрдүүнэ. (АНУ-ын Колумбийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Джозеф Стиглиц)

  • Иргэн (October 27, 2016 5:13:33 pm )

    Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ-ний) өсөлтийн хувь хэмжээ нь төрийн секторын (өмчийн) өсөлтийн хувь хэмжээтэй шууд пропорциональ хамааралтай байна. (Германы нэрт эдийн засагч, улс төрч Адольф Вагнерийн хууль)

  • Иргэн (October 27, 2016 5:13:52 pm )

    Үндэсний эдийн засагт төрийн секторын (өмчийн) эзлэх хамгийн доод хязгаар нь 38 хувь, дээд хязгаар нь 62 хувь байна. Энэ хязгаарт улс орон тогтвортой хөгжих бөгөөд харин энэ хязгаараас гарвал хямралд хүргэнэ. (Италийн алдарт математикч Фибоначчийн тоон дээр үндэслэсэн төрийн болон хувийн хэвшлийн “алтан харьцаа”)

  • Иргэн (October 27, 2016 5:14:14 pm )

    Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ-ний) өсөлтийн хувь хэмжээ нь төрийн секторын (өмчийн) өсөлтийн хувь хэмжээтэй параболь функцийн хамааралтай байна. (Эдийн засагч Ричард Арми-Ричард Ранийн теором)

  • Иргэн (October 27, 2016 5:14:42 pm )

    Социализмаас шилжиж байгаа улсуудын хувьд арван жилийн өмнө бол “хувьчлал, хувьчлал, хувьчлал” гэсэн гурван үгийг хэлэх байсан. Гэхдээ би андуурч байжээ. Хууль дээдлэх ёс хувьчлалаас илүү чухал байж. (АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Мильтон Фридман)

  • Иргэн (October 27, 2016 5:15:05 pm )

    Бүрэн хэмжээний ажил эрхлэлтэд дөхөж очих цорын ганц арга зам бол аажим боловч нухацтай замаар хөрөнгө оруулалтыг нийгэмчлэх (төрд авах) явдал мөн. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)

  • Иргэн (October 27, 2016 5:15:33 pm )

    Орон оронд өөр өөрийн онцлогтой капитализм нь амжилт биш юм. Энэ нь оюуны өндөр хөгжил ч биш, сайн сайхан зүйл ч биш, шударга явдал ч биш, ариун үйлс ч биш билээ. Товчоор хэлэхэд бидэнд капитализм таалагдахаа нэгэнт больсон ба бид бүр үзэн ядаж эхэллээ. Оронд нь харин юу байх ёстой вэ гэдэг дээр тулаад ирэхээр бид учраа олохгүй мунгинаж байна. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)

  • Иргэн (October 27, 2016 5:15:56 pm )

    Капитализм нь угаасаа тогтворгүй бөгөөд капитализмын үед бүгдийг хамарсан ажил эрхлэлтийг бий болгох үндэсгүй юм. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)

  • Иргэн (October 27, 2016 5:16:18 pm )

    Бизнес нь ширэнгэ ойн нэгэн адил эмх замбраагүй бөгөөд хувиа бодсон, сувдаг, луйварын болон увайгүй үйлдэл рүү түлхдэг. (АНУ-ын Иелийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Хэрбэрт Спэнсэр)

  • Иргэн (October 27, 2016 5:16:41 pm )

    Хувийн эдийн засаг нь жолоогүй буюу удирдлагагүй машинтай адил. (АНУ-ын Мэссэачусэттсийн Технологийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт эдийн засагч П.А. Самүэлсон)

  • Иргэн (October 27, 2016 5:17:04 pm )

    Хувь хүн баялагтай болох хоёр зам байдаг. Үйлдвэрлэн бүтээх, эсвэл тонон дээрэмдэх. Хүмүүс бараа, үйлчилгээ үйлдвэрлэж, тэднийгээ орлого болгон солих замаар урагшладаг. Орлого олж авах ийм арга нь солилцоо хийж буй түншүүдэд нь тус болж, нийгмийн баялагийг нэмэгдүүлдэг. Харин бусдын үйлдвэрлэн бүтээснийг тонон дээрэмдэх арга нь нэмэлт орлого үйлдвэрлэхгүй байхаар зогсохгүй, нөөц баялагийг хэрэглэж, ингэснээрээ нийгмийн баялагийг хороодог. Засгийн газар бүтээлч үйл ажиллагааг дэмжиж, тонон дээрэмдэхийг хааж боовол эдийн засгийн хөгжил, дэвшлийг урагшлуулж байгаа хэрэг. (АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли)

  • Иргэн (October 27, 2016 5:17:52 pm )

    Ард иргэдээ, улс төрчдөө!!! Төрийн болон хувийн өмчийн талаар дэлхийн нэрт эдийн засагчдын хэлсэн үгнүүдийг хүргэж байна. Эх орондоо хайртай хүн бүхэн уншиж, тунгаан бодоцгоо!

  • Зочин (October 27, 2016 6:09:11 pm )

    Энэ бацаан мөнгөнд дуртай нөхөр удахгүй өөртөө болон ар гэрийхэндээ “гай” дуудаж байж мэдэх л юм. Олны хэл ам ч хэцүү дээ хүү минь. мөнгө бол хувь заяа биш гэж аав ээж нь хэлмээр л юм

  • Burmaa guai (October 27, 2016 7:10:05 pm )

    iim neg peedelzuur hulgaich bas haanaas garaad irev dee. Yavaandaa muugaa uzne dee uzne. Uiliin ur gej bii

  • dorj (October 27, 2016 9:08:14 pm )

    Төр засагийн эсрэг бослого гаргаж тэмцэх цаг болжээ цаазын ялыг сэргээж хамгийн түрүүнд энэ луйварчидаас 2-3 ийн цаазлах хэрэгтэй тэгж байж айна шүүдээ

  • Una (October 27, 2016 11:38:20 pm )

    Nyytz noénton Erdenebilegiig ni harya yamar hun bnaa tzeej zyrgiin ni harlaa yagaad il garch irj uuruu ?-laa tailbarladaggui yum ne??? Nyamdorj gargaad IR geed Orhon,Saihanbileg 2 tzeecheeree hamgaalaad l er ni ter nuhriig ard tumnii dynd gargaj irj chadahnyy????? Harmaar bnaa tzeej zyrag ni yavaad BH yum

  • Zochin (October 28, 2016 8:38:54 am )

    энэ хуухдийг барьж хорьж шалгах нь тодорхой хэзээ гэдгийг нь хулээж бацна бас харж байна ярьж байгаа юмнууд уг егуулбэр нь унэн хеерхийлэлтэй эх орноо мартсан цэргийн алба хаагаагуй нь тов тодорхой байсан

  • иргэн (October 28, 2016 10:23:41 am )

    Сайханбилэг ярьсныг үзээд ийм хүнээр Монгол улс Засгийн газраа толгойлуулж байх гэж дээ гэсэн бодол төрсөн. Монголын улсын төлөө гэсэн санаа нэгч байгаа шүү дээ түүний ярьснаас

  • иргэн (October 28, 2016 10:24:25 am )

    Сайханбилэг ярьсныг үзээд ийм хүнээр Монгол улс Засгийн газраа толгойлуулж байх гэж дээ гэсэн бодол төрсөн. Монголын улсын төлөө гэсэн санаа нэгч байгаагүй шүү дээ түүний ярьснаас

  • монгол иргэн (October 28, 2016 11:44:14 am )

    Ойлгосонгүй. Оросууд дарамталсан гэвүү? Орхонд л өгвөл өгнө, өөр хэнд өгөхгүй шүү гэсэн болж таарч байна уу? Где логика?

  • Жирийн ард (October 28, 2016 3:13:17 pm )

    Өнөөдөр монголын нийгэм 90 оны өмнөхтэй адил болоод байна. Цаашдаа энэ чигээрээ яваад байх боломжгүй болсон ба ард олон /масс/ ч үүнийг хүсэхгүй байна. Марксист философийн онолоор бол нөгөө “Хувьсгалын тохироо” нь бүрдчихээд байна. Одоо нийгмийг зөв зүгт чиглүүлэх, аваад явчих лидер буюу удирдагч л дутаад байна. Яг 90 оных шиг, Зориг шиг. Баян ядуугийн ялгаа хэт ихэслээ. Нийгмийн цөм болох дундчууд ядуучуудын эгнээнд шилжиж эхэллээ. Нийгмийн баялгийг хэдхэн гэр бүл / АН, МАН-ы/ эзэмших боллоо. Гадаадын эдийн засгийн луйварчдын үгээр явж улс орныхоо баялгийг бараг алдаад дууслаа. Энэ чигээрээ бол нөгөө оросын алдарт эрдэмтэн Гумилевын хэлсэн “500” жил биш, 50 жилийн дараа Монгол улс гэж байхгүй болохоор байна. Аль ч нмйгмийг авч явдаг оюунлаг хэсэг буюу сэхээтнүүд яачихав, нийгмийг доргойдог оюутнууд яагаад таг болов? Үнэхээр монголын нийгэм болоод байгаа юм уу? Монгол авлига хээл хахуулийн орон болоод байна. залуучуудын ухамсар, сэтгэхүйг “хөмөрсөн тогоон” дотор байна. Бөгс долоогчид, цүнх баригчид, худалч хулгайчид, луйварчид, тонуудчид монголын нийгмийн балалж дууслаа. Одоо ингээд байгаад л байх уу? өөрчлөлт, шинэчлэл энэ улсад хэрэггүй юу???

  • Zochin (October 30, 2016 9:20:42 am )

    Uneheer ene luivarchidiig nanand zogsooh bolson.

  • 0000 (November 03, 2016 9:29:00 am )

    Монголын төрөөс Засагын газраас илүү эрх мэдэлтэй болсон луйварчин нар Монголд орошин байгаа нь энэ Энэ хулгайч нар бүхнийг залгаж байна ард нь гаднийхан би Нөгөө Монгол төхд үүрэлсэн Гадны тэжээвэрүүд чинь энэ байна

  • ЧУКА (November 06, 2016 12:05:49 pm )

    90-ОНЫ ОМНО ЧИ ОДООГИЙНХООС МУУ ЮМ ЮУ УЗЭВ.

  • Tanhai (November 07, 2016 1:24:38 am )

    Хувьчилсан ард kино тетар. Цирk бусад хувьчилсан газруудыг шалгаж монголын ард түмний соелтой холбоотой. гмзруудыг буцаан авч. Жинхэнэ утгаар нь. Ажлуулья одоо монголд цирk алга багачууд. Монголчууд цирkүзэх шмзарч. Байхгүй хувьчлал нэрээр бүгдийн хуваагаад идчихсэн хувьчлал гэдэг нэрээр монголyyдын өнгөтэй бүгдийн. Авчихсан. хоосон монголчууд. Хувьчлал гэх эзэнгүй мангас монголын бүгд хүмүүсийн амыг тагдах таг. Сосорбарам. Шиг болж байна хвчлал гэдэг чинь ядууралыг монголчуудад өгч. Байна гутлйн үйлдвэр гээд олон зүйл байлаа удахгүй монгол оо гэсэн аавын хүз бидэнд. Хувьялалаар луйрдсан зүйлийг монголчуудад эргүүлэн авч өгөх тийм цаг ирнэ тэр болтол. Та нар идэж бай новш хэлэх үг ч. Байхгүй

  • зочин (November 10, 2016 10:20:56 am )

    ООГИЙ ИХ СУРГУУЛЬД СУРЧ БАЙХДАА НАДАД УНАЖ ТУСДАГ БАЙЖ БИЛЭЭ ИНГЭХИЙГ НЬ МЭДСЭН БОЛ СУУГААД ХҮҮХДИЙГ НЬ ГАРАГДАГ БАЙЖ

  • зочин (November 16, 2016 7:00:12 pm )

    Орос Япон 2 өөрсдийнхөө гар хөл болсон гэрчүүдээ амьд үлдээдэггүй юм гэсэнш дээ. Яана даа богино настай амьтан байж дээ. Үйлийн үрийг нь үр хүүхэд нь үүрээд үлдэх байхдаа зайлуул, одоо томрох ч яамай. Түүний орон эх орныхоо төлөө ганц сайн зөв юм хийчихвэл сайн л байхдаа

  • ЖАВХЛАН ЧИ ШҮҮ (November 19, 2016 7:19:11 pm )

    Орхон л гээд бсан ийм инээдмийн царайтай хүн-сармагчин байсымуу. Ккк марзан юм ҮЕ УДМААРАА ҮХЭЖ ДАЛД ОРООД… МОНГОЛЫН НУРУУГ АМРААГААСАЙ

  • Зочин (December 03, 2016 6:14:04 pm )

    Бичих юмаа жаахан бодож үнэмшилтэй байдлаар логиктой бичмээр. ойлгохын аргагүй галзуу юм сараачих юм. Оросууд дарамталсан ч гэх шиг… зачем?

  • Зочин (December 06, 2016 2:05:56 pm )

    Хүнийг гадаад байдлаар нь доромжлоод байгаа таныг тийм ч сайхнаар төсөөлж боломгүй байнаа. Харин бүр долоон дор халтар баагий байх вий дээ!

  • баагий (January 31, 2017 9:54:35 pm )

    бушуухан шорон луу нь маршлуул гадныхны хөл гар болж эргэж хараад халуун голомт руугаа нулимаж байгаа новшоор Монгол яах юм шоронд ойлгуулаад өгөх биз тэнд ч бас эх орончид бий

antalya rent a car