antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 26, 2016 73 comments

Орхон голын амийг тасдаж байгаа Ц.Мянганбаяртай одоо л хариуцлага тооцохгүй бол болохгүй боллоо!

нийтлэсэн Admin

05eed43b944517d919409fbab3d3b67e

Архангай аймгийн Цэнхэр сум, Орхон голын эхэнд Уул уурхайн яам, МХЕГ-ынхантай хамтран ажиллаж, нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцаад ирэхдээ үгээ хэлсэн байсан. “Орхон гол улаанаараа эргэж, 13 км газрыг ухаж, гол руу шууд бохир усаа асгаж байгаа нь сэтгэл эмзэглүүллээ. Тэнд үнэхээр хариуцлагагүй уул уурхай ажиллаж байна.” гэж салбарын сайд хэлсэн юм. Цаашлаад Орхон голыг бохирдуулсан компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авна гэдгээ хэлсэн байгаа. Тэгэхээр хуулийг гууль болгодог Ц.Мянганбаяр нарын нөхдүүдийн увайгүй шуналын эсрэг төрийн байгууллагын зүгээс дорвитой арга хэмжээ авах юм байна гэж ойлгогдож байгаа.

Орхон гол нь Шийрт, Тээл, Өлт гэх уулын амнаас ундаргаа авах гурван голоос бүрэлдэж 1124 киллометр газарт урсдаг байсан бол өнөөдөр 200 киллометр орчим зайд улаан шороогоор урсаж, хүн мал ундаалах аргагүй, нөхцөл байдалд хүрээд байгаа юм. Тус аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Орхон голын уснаас уухыг хориглож битүүмжилсэн учир малчид иргэд зөөврийн ус ундандаа хэрэглэдэг аж. Орхон багийн нутагт “Монгол газар”, “Алтан дорнод Монгол”, “Алтай гоулд”, “БМНС”, “Голден хаммер” “Батбродерс” гэх компаниудын тусгай зөвшөөрлийн дор 30 орчим компанийн 1300 гаруй иргэн алт олборлодог бөгөөд эдгээрээс “Монгол газар” компанийн эрхээр 14 жижиг компани Шийртийн салаа, Өлийн гол, Харгуйтын салаанд алт олборлож өдийг хүрчээ.

Ер нь гол ус гэдэг амьтай гэдэгт Монгол хүн л бол хэн ч байсан дотроо эргэлзэхгүй болов уу. Гэтэл та бидний дунд өнгө мөнгөний төлөө бол нүдээ ухаад өгөхөөс ч сийхгүй болсон этгээдүүд цөөнгүй байх бөгөөд тэдний гарт гол ус, байгаль орчин сүйдэж байгаагийн нэгэн тод томруун жишээ бол Орхон гол юм. Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт орших Орхон голын тав зургаан жилийн өмнөх дүр төрхийг сурвалжлан бичиж байсан сэтгүүлчийн нийтлэлээс энд эхлээд иш татъя.   “Ой мод нь алагласан нэгэн уулын бэлийг тэр чигт нь ухсан байх бөгөөд бэлээр нь урсах гол улаанаараа эргэлдэнэ. Хэдэн хэсэг болон салан урсах гол зарим хэсэгтээ ширгэж зүгээр л сайр үлдсэн байв. Орхон голын урсацын яг дунд нь хиймэл нуур хийжээ. Гэхдээ хүн ард амарч суух тойром бүрд, нуур биш шүү. Голын дунд “босгосон” хиймэл нуурын гол зорилго нь гэвэл алт угаах. Голын урсгал дагаж бүрэлддэг алтны судал Орхон голын хавиас ихээр олддог учир өнөөдөр энэ газар 40 гаруй жижиг компани алт олборлож буй ажээ. Эдгээр жижиг компаниуд бүгд холбогдох бичиг баримт бүрдүүлж, зөвшөөрөл авсан уу гэвэл үгүй. Уулын ажлын төлөвлөгөө, усны дүгнэлт гэх мэт хуулинд заасан зөвшөөрлийг аван үйл ажиллагаа явуулж байгаа компани гэвэл ганц л байна. Харин бусдыг нь холбож байгаа нэг зүйл нь эдгээр компаниуд бүгд “Алтан дорнод Монгол” болон “Монгол газар” компаниас олборлох эрхээ худалдаж авчээ. Ус нь улаанаараа эргэж, уул нь эхнээсээ сэтлэгдэж байгаа эмгэнэлтэй дүр төрх Цэнхэр сумыг “чимсээр” даруй хоёр жил гарны хугацааг үджээ. Энэ хугацаанд аймаг болоод сумын зүгээс дорвитой ажил хэрэгжүүлсэнгүй. Аймаг, сумийн холбогдох албаны хүмүүс машин техникийг нь лацдаад, дахиж олборлолт хийхгүй гэсэн ам мөчгийг нь аваад салдаг гэх. Харин амьдрал дээр энэ ажил нь тэр бүр биеллээ олдоггүй ажээ. Алт олборлогчид аймгаас шалгалт ирэхийг аль хэдийнэ мэдээд машин, техникээ ууланд оруулж нуучихдаг, шалгалтад өртлөө гэхэд  машиныхаа лацыг нь тайлж хаяад дахин олборлолтоо хийж эхэлдэг байна. Чухамдаа ингэж бие, биеэ хуурсаар тэд ч дасч, цаг хугацаа ч өнгөрчээ. Харин Орхон гол бохирдсоор, уул нь нурсаар байна.” хэмээн бичсэн байдаг.

Хамгийн харамсалтай нь уулыг нь нурааж, усыг нь ширгээх гэж байхад аймаг болоод сумын удирдлагууд тэднээс мөнгө авдаг талаар хөндсөн байдаг. Байгаль орчныг сэргээх нөхөн төлбөр, усны мөнгө, сум хөгжүүлэх сан гэх мэт хэдэн сая төгрөгийг алт олборлож байгаа компаниудаас аваад, уйлж буй Орхон голыг харин тэд тоолгүй иржээ. Өдгөө УИХ-ын гишүүн болсон Ё.Баатарбилэг аймгийн засаг ноён байхдаа  “Бид тэртээ тэргүй газраа ашиглуулж байгаа нь үнэн биз дээ. Тийм учраас л бид байгаль орчныг сэргээх нөхөн төлбөр гэж компани болгоноос найман сая төгрөг авсан. Энэ мөнгө бүгд Төрийн санд орсон байгаа. Нэг ч төгрөг хувийн хэрэгцээндээ зориулаагүй. Аймагт хэрэгжүүлэх ёстой ажилдаа зориулагдаад л явна” гэж Архангай аймгийн засаг даргын хувиар хэлж байсан байдаг.

Орхоныг сүйдлэсэн  “Монгол газар”, “Алтандорнод Монгол”

Уг нь  “Монгол газар” компанийг   2015 оны нэгдүгээр сарын 20-нд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхээс 2365 тоот захирамжаар төлбөрийн чадваргүйд тооцож, дампуурсныг нь зарласан. Гэтэл тус компани өөрийн эзэмшлийн ашиглалтын лиценз нэрийн дор Орхон голыг өнөөдөр ч бохирдуулсаар байна. Дампуурчихсан гэх компани  ‘Туслан гүйцэтгэгч компаниудтай гэрээ байгуулан ажиллаж байгаа” гэх нэрийн дор хууль бус үйлдэл хийж, байгаль, дэлхийг бохирдуулсаар байгаатай хэн  одоо хариуцла га тооцож дийлэх вэ?

“Монгол газар” ХХК  нь татварын их хэмжээний өртэйгөөс гадна арилжааны банкууд дахь өр, гаднын улс орнуудад тавьсан зээлүүд нь нэхэгдэж эхлэхэд  төлөх чадваргүй болсон учраас 2014 оны наймдугаар сард төлбөрийн үүргээ биелүүлж чадахгүй гэж албан ёсоор мэдэгдснийг эргэн нэг сануулахад гэмгүй байх.  2015 оны нэгдүтээр сарын 20-нд “Монгол газар” компанийг төлбөрийн чадваргүй болохыг  шүүх  шүтогтоосон. Улмаар  тус  компаниас авлагатай аж ахуйн нэгжүүд шүүхэд нэхэмжлэл гаргах учиртайг мэдэгдэж байв. Шүүхэд “Монгол газар” компанийн нэр дээр 84.6 тэрбум төгрөгийн нэхэмжлэл ирсэн нь тус компанийг дампуурахад хүргэсэн байдаг.

Ямар ч чадамжгүй болсон Монгол газар үйл ажиллагаагаа зальдаж явуулах аргыг олсон байсан нь өдгөө үйлдлээс нь харагдаж байгаа юм.  Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх хүрээнд дахин сэргээгдсэн эрхийнхээ дагуу ашиглалтын лиценз эзэмшигч компаниуд Уул уурхайн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, МХЕГ, Ашигт малтмалын газар, орон нутгийн удирдлага зэрэг мэргэжлийн байгууллагуудтай уулын ажил, байгаль орчны үнэлгээ, ашигласан талбайд үргэлжлүүлэн нөхөн сэргээлт хийнэ гэх мэт тодорхой эрх, үүргийн таван талт гэрээ байгуулан үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг. Тэгвэл “Монгол газар” компани уулын ажил, байгаль орчны үнэлгээг мэргэжлийн байгууллагуудаар хийлгээгүй, ашиглалтын талбайн шавыг тавиулалгүйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж, цаашлаад ажлаа туслан гүйцэтгэгч компаниудаар хийлгэж байгаа юм. Энэ нь нөхөн сэргээлт болоод байгаль орчинтой холбоотой бүхий л ажлын хариуцлагыг туслан гүйцэтгэгч компаниудад тохож үлдээгээд, өөрсдөдөө бол элдэв юм юу ч наахгүй үлдчих гэсэн санаа төлөвлөгөө болж харагдаж байгаа юм.  2015 онд өөрийн эзэмшлийн талбайдаа туслан гүйцэтгэгч 24 компани оруулан, алт олборлуулж байсан бол энэ онд 14 компанитай гэрээ байгуулан ажиллаж байна. Ингэхдээ Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт эзэмшиж буй талбайгаа 14 компанид хуваан өгч, аймгийн мэргэжлийн хяналтын газрынханд “Эдгээр туслан гуйцэтгэгч компаниуд өөрсдийн ашиглаж байгаа талбайгаа нөхөн сэргээнэ” хэмээж байна. Тус талбайд олборлолт хийгээд жил гаруй хугацаа өнгөрч байгаа ч нэг ам.метр талбайд ч нөхөн сэргээлт хийгээгүйг МХЕГ-ын Уул уурхай, албаны дарга Н.Батбаяр онцолж байсан. Энэ нь “Монгол газар” компани ашиглалтын талбайдаа тогтоогдсон алтны нөөцийн үлдэгдлээ аваад, нөхөн сэргээлт, бусад хариуцлагыг туслан гүйцэтгэгчдэд үлдээхээр санаархаж буйн тод жишээ. Үүнээс гадна МХЕГ, БОАЖЯ тэргүүтэй Монголын төр засаг Орхон голын бохирдол, хөрсний эвдрэл, элдэв хорт бодис тархах гэх мэт зүйлсийн хариуцлагыг эрх зүйн чадамжгүй, дампуурсан “Монгол газар”-аас нэхэх үү, гэрээ хэлцэл нь хүчин төгөлдөр бус туслан гүйцэтгэгчдээс шаардах уу гэдэг асуулт яах аргагүй тавигдаж байна.

Дампуурлаа зарласан компани бусад компаниар ажлаа гүйцэтгүүлэх эрхтэй байдаг эсэх талаар хуулийн эх сурвалж хэлэхдээ “-Өөрийн хөрөнгийн арваас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно. Шүүхээс төлбөрийн чадваргүйд тооцно гэдэг нь тухайн компани, аж ахуйн нэгж дампуурсан гэсэн үг.

-Эрх зүйн хувьд чадамжгүй болсон, дампуурсан компанитай байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бусад тооцогдоно. Асуудал үүслээ гэхэд байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус учраас хариуцлага нэхэх боломжгүй болно. Дампуурлаа зарласан компанитай байгуулсан бүх гэрээ хүчин төгөлдөр бус. Дампуурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлд хариуцагчийн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд энэ талаар тодорхой заасан байгаа. Тодруулбал, дампуурлын хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийг зөрчиж, хийсэн гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус.”хэмээн байр сууриа илэрхийлсэн байгаа юм.

Гол усыг бохирдуулж, алтнаас доогуур түвшинд аваачиж, сүйдэлж ирсэн “Монгол газар”, “Алтандорнод Монгол” зэрэг компанитай холбоотой хэрэг шүүхийн шатанд хэрэгсэхгүй болж байсан түүхүүд бий.  Эдгээр  компаниудаар нөхөн төлбөр төлүүлэх Засгийн газрын захирамж хүртэл гаргаж байлаа. Гэвч тэд  зөвхөн Орхон голыг, байгаль орчныг бохирдуулсаар өнөөдрийг хүрч байна. Тиймээс одоо л тэдэнтэй хариуцлага тооцохгүй бол Орхон гол гэж байсан л юм гэж ярихаас, урсахыг нь харж чадахгүй болох нь бидний Монголчууд.

 

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

73 Comments

  • Anonymous (October 26, 2016 5:16:12 pm )

    ene sdanuudiig hongolood us ogohgui shorond hori

    • Зочин (October 27, 2016 11:17:44 pm )

      Энэ доль псдааг улсаараа эсэргүүцэж байхад хүчрэхгүй байн гэжүү. Авилгал өгч л ингэж яваа. Авсан өгсөн нөхдүүдийг хамтад нь ялла.

    • Зочин (October 27, 2016 11:23:46 pm )

      Удам угсаа муутай ядуу хүмүүс юмтай болох ээдээ мөнч хэцүү дээ хэцүү. Ганц Мянганбаяр ч биш дээр гишүүн сайд энээ тэр хийгээд улсын хөрөнгө мөнгө идэгсэд бүгд л адил нэг тэрэгний дугуйнууд. Язгуур сайтай хүмүүс нэх эд хөрөнгө гээд байхгүй улс эх орноо л гэдэг. Ялгаа их бий.

      • Anonymous (October 28, 2016 4:29:31 am )

        Яг үнэн гуйлгачингууд жоохон юмны бараа харахаараа ханаж цадахаа мэдэхгүй.

  • Dd (October 26, 2016 6:08:07 pm )

    ter alt uxaad bgaa noxduudiig nutgiinxan ochood l shuud exnii 10-iig buudaxad l alga blno sh vvdee

    • Anonymous (October 27, 2016 11:50:43 am )

      ТЭГЭЭД ЧИ ӨӨРӨӨ ОЧИОД БУУДАХАД ЯАГААД БАЙГААН. НУТГИЙХАН ГЭЖ БУЛТААД БАЙХААР ЧИ ӨӨРӨӨ МОНГОЛ ХҮН Л ЮМ БОЛ ОЧИОД БУУДЛДАА

  • Anonymous (October 26, 2016 6:09:56 pm )

    ENE BAIGAL HUHEN 2 TERORISTIG SHOROND HIHED BAGDANA

  • зочин (October 26, 2016 6:22:32 pm )

    Гайхалтай монгол эрчүүд бүх монгол бүсгүйчүүдээ газар шороогоо уул усаа энэ муу новшоор бузартуулж байхийн яагаад ёстой шрронд хийж шонд хатааж чаддаггүй байнас

  • ЗОЧИН (October 26, 2016 6:40:53 pm )

    ЭНЭ ӨӨДГҮЙ ЦАРАЙТАЙ НОВШ,ИХ ЗОВЖ,МУУГАА ҮЗЭЖ ҮХНЭЭ.

  • Мгл (October 26, 2016 6:49:22 pm )

    Луйварчдад уйлчилдэг манан, ажлаа мэддэгуй шоучин байгал хамгаалагч сайдтай байхад орхон гол оодлохгуй нь тодорхой. Авилгад идэгдсэн монголоос оор улсад бол манангын олигархууд, хар авгай бугд олсонд дуужлуулэх байсан нь гарцаагуй. Яачихсан заяа нь хаясан хулцэнгуй мулгуу ухэр нэрэндээ таарсан иргэдтэй улс вэ

  • Зочин (October 26, 2016 6:58:59 pm )

    Монголчууд бид энэ гаж донтонд ямар их өртэй юм бэ. Хэдэн хормой султай охидуудыг гүйцээлээ. Дээр нь эх орноо бузарлууллаа.

  • Зочин (October 26, 2016 7:01:06 pm )

    Гарал угсаагүй барлаг чи газар ухаж хэдэн бор юмтай болсон. Оролдох юм гэж бас бий шүү. Орхон гол бол Түшээ гүн цолтой Монголын ариун рашаан юм шүү.

  • Иргэн (October 26, 2016 7:32:41 pm )

    ЛУСЫН ХОРЛОЛ ЭХЛЭЖ БАЙГАА Л ЮМ БАЙНА БИТҮҮ . ЯРАНД ШАВААД ИРЭХ БОЛНО МӨН НӨГӨӨ ДООДОХООРОО ХОЛБОГДОГСОД ҮР ХҮҮХДҮҮД НЬ ХҮРТЭЛ БИТҮ ЯР БОЛНОО

    • Зочин (October 28, 2016 12:11:04 am )

      Энэ Мянганбаяр гэж яасан насаараа баярлаж дуусдаггүй пизда вэ.Монголын аль өнгөтөй зүстэй аавын охидыг бузарлаж дуусгаад бас болоогүйээ өвөг дээдсийн минь Түшээгээр өргөмжилсөн тэр сайхан гол мөрөнийг минь бузарлаж яваа чи сайн явахгүй л болов уу.Хүн ямар амьдралаар амьдарсан яг түүн шигээ үхдэг гэдэг үнэн үг байдаг юм шүү новш минь

      • Bay (October 29, 2016 12:28:36 am )

        Энэний амь унэгуй. Хэнд хэрэгтэй юм. Хайран гол мерен уул ус минь.

  • g (October 26, 2016 7:55:33 pm )

    Chinggis haan, ovog deedsiin helsneer ,gazar shoroogoor togloson hyn byriig hatyy shiitgeh heregtei.

  • иргэн (October 26, 2016 8:28:39 pm )

    Энэ хүнийг шоронд хийж, уул ус, ард иргэд, мал, амьтанд буян үйлдэх ачтан байна уу энэ Монголын төрд

  • Anonymous (October 26, 2016 11:50:06 pm )

    монголын төр ганц хүн дийлэхгүй л юм даа хөөрхий

  • Anonymous (October 27, 2016 5:49:45 am )

    Ene asman novshiig hungluhgvi bolohgvi boljee.

  • Anonymous (October 27, 2016 5:50:52 am )

    Ene asman novshiig hungluhgvi bol bolohoo bjee

  • Магсаржав УВС аймаг (October 27, 2016 6:56:22 am )

    Оюунхорол гэж мал юу хийж суудаг байнаа .Арабуудад хэдэн “шонхор” зараад түнтийчихсэн ,дээр нь хэдэн ядарсан оюутны сургалтын төлбөрөөр гэдсээ дүүргээ байлгүй

  • GONSHIGNOSON LUDNUUD (October 27, 2016 7:38:08 am )

    harvaas huiten tsarai shigee huiten dotortoi amitand eh oron gazar shoroo hairan bish shuudee! ene novshiig shoron hiigeechee!

  • ҮХЭЛ (October 27, 2016 9:24:58 am )

    УЯНГЫН ГАЗРЫН АЛУУРЧИД ДАВААНОРОВ ТОМ БАНЬДИ ХЭМЭЭХ МИИГАА БАТОРШИХ ГМ ХҮМҮҮС 5 ҮЕЭЭРЭЭ ГАЗРЫН ХОРЛОЛ БОЛОНОДОО ТҮРҮҮЧЭЭСЭЭ БОЛЖЖ Ч БГАА НОВШНУУД … ЯАХСАН Ч ХАНАЖ ЦАДДАГГҮЙ ЮМ

  • санал (October 27, 2016 9:27:20 am )

    хайран схан хангай минь

  • зочин (October 27, 2016 9:29:33 am )

    Энэ их муу ерын залуу юмаа. Хүний нялх охидын толгойг эргүүлж амьлралын үгүй хийнэ дээр нь байгаль сүйтгэж аод түмний амьдрал үгүй хийнэ.

  • sharav (October 27, 2016 9:41:39 am )

    oyunhorol saidaa ta orhon golyg avarch chadahgui bol ajilaa oor chaddag hund ogooroi

  • Зика (October 27, 2016 9:50:12 am )

    МАНАН-ийн дарга нарт хангалттай хахууль өгчихөөд маадгар сууж байхгүй юу

  • аааа (October 27, 2016 10:27:55 am )

    АЛТ УХАЖ БАЙГАЛЬ ОРЧНОО БОХИРДУУЛЖ СҮЙТГЭНЭ, АЛ УХАЖ ЭМС ХҮҮХНИЙГ БОХИРДУУЛЖ БУЗАРТУУЛНА, АЛЬ ГАЗРААС ИРСЭН ЧӨТГӨР ШУЛМАСЫН ҮР САД ЮМ БОЛ ДОО

  • ИРГЭН (October 27, 2016 10:29:40 am )

    ҮХСЭН ХОЙШОО ТӨР ГЭЖ ИЙМ БАЙДАГГҮЙ ЮМ.ТӨРД ТӨМӨР НҮҮР БАЙДАГ БОЛ ТҮҮНИЙГЭЭ ЖИРИЙН ЯДУУ АРД ИРГЭДЭД ХАРУУЛДАГ ТӨРИЙГ ЯМАР ЮМНЫХ НЬ ТӨР ГЭХ ЮМ БЭ?НОХОЙ ДОЛОО.АРД ТҮМЭНДЭЭ ХАТУУ ХАЛТАЙ ТӨРӨӨС ТЭМЦЭГЧИД ТЭМЦВЭЛ ХАМААГҮЙ ДЭЭР.ЭНЭ МЭТ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧДЫГ ДАРЖ ЧАДНА.ТӨРД НАЙДАХ ХЭРЭГГҮЙ.УРЬД НЬ Ч ЭНЭ ХҮН ИЙМ Л БАЙСАН ХОЙШИД Ч ТИЙМ Л БАЙХ БОЛНО.АРДЫГАА ХАМГААЛСАН ТӨР ХАА БАЙГАА ЮМ БЭ?

  • zaa (October 27, 2016 10:49:21 am )

    монголчууд угаасаа хар амиа бодсон хэзээ ч нар өөд харахгүй тийм л новшнууд

  • irgen (October 27, 2016 10:59:34 am )

    Buudal ustgaal haychihaachee. boloo yom bish uu? hen ch haramsahgui.

  • zochin (October 27, 2016 11:00:55 am )

    Oyun horold Myangan bayar ih hemjeenii mongo ogool untaal bolo shuu dee?

  • Зочин (October 27, 2016 11:15:54 am )

    Хүн төрхтэй хар адгуус амиа хичээсэн новш эх нутгаа ийм болгочоод өөрөө болих ёстой бишүү малаа. Шоронд хий

  • mongol hun (October 27, 2016 11:22:41 am )

    en zabaan huglee oorsdoo l uureeesei

  • irgen (October 27, 2016 11:23:43 am )

    nugeltei amitan yum aaa ene

  • Anonymous (October 27, 2016 11:27:13 am )

    эднийг өдөрт 500 грамм алт өгөөд ус хоол өгөлгүй сар хориод л гаргачихаач.

  • Зочин (October 27, 2016 11:46:55 am )

    Мянганбаяр улсад хэдэн төгрөгийн татвар талдаг юм бэ,энэ балай эрээр улс орноо сүйрүүлэх ямар хэрэгтэй юм бэ,МАН-д энэ эрийн гол ус,байгалийг сүйрүүлж байгааг зогсоох чадал үнэхээр алга гэж үү энэ хүн ингэж болох юм уу үнэхээр гайхаад бна.Сайн үйлс,нэг цэцэрлэг сургууль барьж өгч мэдэхгүй балайг нэг шалгаач АТГ хан

  • иргэн (October 27, 2016 11:48:43 am )

    Ус өгөхгүй хорих хэрэгтэй

  • Зочин (October 27, 2016 11:52:49 am )

    Өөрсдөө л эх нутгаа сүйтгэж түрийвчээ түнтийлгэж байгааг хараад сууж байх юм.Төр засаг ч толгойгий нь илээд, ард олон бухимдаад ийм нэг дүр зураг монголд хоногшоод удаж бна. Хэлээд ч нэмэргүй юм билээ. одоо яалтай хараад л сууж байхаас.

  • Хайран гол (October 27, 2016 11:55:06 am )

    Энэ новшийг хамгаалж байгаа яам, цагдаа төрийг ………………… сэй

  • Бор (October 27, 2016 11:59:08 am )

    ЭНЭ БАЛИАР ДОНТНЫ ХИЙДЭГ АЖИЛ ҮЕ ҮЕИЙН УЛС ТӨРЧДИЙН АМРУУ АЛТ ЧИХЭЖ ДУУГҮЙ БОЛГОХ, АЛЬ ӨӨДТЭЙ ОХИД ХҮҮХНҮҮДИЙН ДООТОХЫГ СУНГАХ ЮМ БИЛЭЭ. МОНГОЛ ГАЗАР ШОРООГ МААНЬ УХАЖ ОЛСОН ХЭДЭН БОР ЮМАА ДЭЭРХ АЖИЛДААЛ ЗАРААД ДУУСГАЧИХДАГ. ЭНЭ НӨХӨРТЭЙ ХАИУЦЛАГА ТООЦЛОО ГЭХЭД ТҮҮНЭЭС АВАХ ЮМ ӨРНӨӨС ӨӨР ЮУЧ БАЙХГҮЙ

  • Бб (October 27, 2016 12:00:15 pm )

    ЭНЭ БАЛИАР ДОНТНЫ ХИЙДЭГ АЖИЛ ҮЕ ҮЕИЙН УЛС ТӨРЧДИЙН АМРУУ АЛТ ЧИХЭЖ ДУУГҮЙ БОЛГОХ, АЛЬ ӨӨДТЭЙ ОХИД ХҮҮХНҮҮДИЙН ДООТОХЫГ СУНГАХ ЮМ БИЛЭЭ. МОНГОЛ ГАЗАР ШОРООГ МААНЬ УХАЖ ОЛСОН ХЭДЭН БОР ЮМАА ДЭЭРХ АЖИЛДААЛ ЗАРААД ДУУСГАЧИХДАГ. ЭНЭ НӨХӨРТЭЙ ХАИУЦЛАГА ТООЦЛОО ГЭХЭД ТҮҮНЭЭС АВАХ ЮМ ӨРНӨӨС ӨӨР ЮУЧ БАЙХГҮЙ

  • Anonymous (October 27, 2016 12:01:53 pm )

    Охид хүүхэдийг бузарлаж Орхон голыг ширгээж байгаа энэ завхай хулгайчыг шийтгэх хууль байна уу МАНАНийн гэшүүн болхоор түүнд хууль үүлчлэхгүй байна уу Хууль бус зүүль хийж хулгайлаж луйвардаж хувааж иддэг хулгайч нар бол МАНАН юм

  • Anonymous (October 27, 2016 12:04:45 pm )

    Луварчин хулгайч нарын гараар ядуурч ядарсан ард түмэн минь Өөрийн эрх ашгаа хамгаалаж *КОМ* намаа байгуулий нэгдэж тэмций

  • M (October 27, 2016 12:10:17 pm )

    Zailuuldaa ta nar DOH tussan huniig taivan bailga daa

  • МАН-ын ахмад гишүүн Борхүү (October 27, 2016 12:25:00 pm )

    энэ мянганбаяр гэдэг новш монголын эмэгтэйчүүдийн хэвлийг онгичиж дуусгаад, одоо газрын хэвлийг онгичиж байна. Ард түмээн Мянганбаяраас охидынхоо болон эх нутгынхаа газрын хэвлийг аварцгаая

    • Anonymous (October 27, 2016 12:38:49 pm )

      nutgiin udirdalga orhinii hundiin ard irged gej duursen uls bugd hahuuli avna tom tereg yvsaar bgaad zam gej tam harhorinii guureer munch olon mashin tereg hun am yvj bgaa bugd goliin us ulaanaar ursaj baigaag medej baigaa hun baitugai mal uuhad uheheer tiim baihad sum duuregiin udirdalga medej baigaa medsen ch gol ni medeegui dur uvuuldeg hahuuli mungu tugrug avdag bolood l ter

  • ZOCHIN (October 27, 2016 12:47:40 pm )

    mangaa ah dampuuralaa zarlachihsan bzdee

  • Anonymous (October 27, 2016 12:49:45 pm )

    mongold baigali orchnii yam gej heden manuuhai bolson amitad baidag baih arhangaigaas garsan UIH.iin gishuun gej malnuud baimaar nutgiin ard irged amaa humihsan heneggui duursen amitad er ni tegeed mongoliin ard irged delgiid baihgui teneg ulsuud baih yum aimhai amin huvia bodson heneggui teneg uls eh etsegee aldsan hun 3jil zovdog eh ornoo aldsan hun nasaaraa zovdog gedeg uhah neg ni uhaad zarah neg ni zaraad mongiliin gazar nutag duuslaa mud uuh usaa gadnaas avah tsag ireh bh da yana da teneg ard irged mini

  • Anonymous (October 27, 2016 2:35:16 pm )

    ene muusain hulgaichuudiig yamar business men gedeg yum ve. hurdan zogsoogood bur uriig tuluuleh heregtei

  • Anonymous (October 27, 2016 3:15:58 pm )

    Мянганбаяр гэснээс түүнтэй холбоотой нэг хөөрхөн онигоо сонслоо. Нэг охин охин ээждээ: Ээжээ ээжээ би миссийн тэмцээнд орьё л доо гэжээ. Ээж нь болохгүй гэж. Охин би орьё л доо.Хүмүүс ороол байн ш дээ. Би яагаад орж болохгүй гэхэд ээж нь Болохгүй ээ. Яагаад гэвэл Мянганбаяр гэдэг хүн авчихдаг юм гэжээ. Хэхэ.

  • Онигоочин (October 27, 2016 3:16:31 pm )

    Мянганбаяр гэснээс түүнтэй холбоотой нэг хөөрхөн онигоо сонслоо. Нэг охин охин ээждээ: Ээжээ ээжээ би миссийн тэмцээнд орьё л доо гэжээ. Ээж нь болохгүй гэж. Охин би орьё л доо.Хүмүүс ороол байн ш дээ. Би яагаад орж болохгүй гэхэд ээж нь Болохгүй ээ. Яагаад гэвэл Мянганбаяр гэдэг хүн авчихдаг юм гэжээ. Хэхэ.

  • Ухна (October 27, 2016 3:40:41 pm )

    Харах царайны хулгайч царайтай

  • ZOCHIN (October 27, 2016 8:47:15 pm )

    MYANGANBAYR OOROO HORMOIN BUZAR BOLJ,MYANGANBAYRIIN TORSON HUUHDUUD NI ENE HUNII UILIIN URIIG UURNE.YANA DAA.BAYN HUNTEI SUUJ SAIHAN AMIDRAH GESEN MODEL HUUHNUUDIIN SHUNALAAS BOLJ TORSON HUUHDUUD NI EH ETSEGIIN UILIIG UUREH NI HARAMSALTAIYA.HOORHII URSUUD.

  • ZOCHIN (October 27, 2016 8:55:09 pm )

    Terch tiim shuu.Myanganbayrtai suuj baigaa zagvar omsogch nar unendee hunii horongo harj suusan ni oilgomjtoi shuu dee.Tuunees teneg hunl bish bol ochnoon hunees salaad baigaag mongol dayaraa medej baihad guij ochood ovort ni orj hevteed huuhed gargaj baigaa zagvar omsogch nariig yu geji nerleh ve.ynhanuud gehuu.Tiim bolohoor ene muu zovhon zagvarchidiig songoj baigaa baihgui yu.Zagvar omsogch narch gesen unendee ih unetei ynhanuud .

  • Anonymous (October 28, 2016 8:33:20 am )

    Монголд төр гэж байхгүй.Дээр хэдэн хятадын коммунист намын тагнуул эрлийз хунхууз мафийн дээрэмчид л байгаа.Эд нарт байгаль дэлхий сүйдэх огт хамаагүй.

  • хэрээ гомбо (October 28, 2016 8:34:50 am )

    Мянганбаярт боовоо босгох нь чухал.ус гол огт хамаагүй

  • UUGAHAA (October 28, 2016 12:29:59 pm )

    BAIGAL ORCHINOO BALALJ BAIGAA NOHODUUD UR HUUHDUUD UE UDMAARAA HEZEECH OODLOHGUI DEE

  • zochin (October 28, 2016 1:08:39 pm )

    Dampuurlaa zarlaad yavaad bsan ene hulgaichiig diilehgui MAN nam bugd avilga avch baritsaand oraon. Ene tor jiriin irgeded huchiig uzuulehees mungutei hund ug ch helj chadahgui nohduud bgaa

  • bi (October 28, 2016 3:46:57 pm )

    uhliin muuhaigaar uhne dee

  • Anonymous (October 28, 2016 11:19:11 pm )

    иймэрхүү амьтдыг л чөтгөр шулмас гэх байх даа

  • Anonymous (October 29, 2016 10:44:03 am )

    1- танхай хулгайчийг дийлэхгүй төр гэж байхуу? Байхгүй тэхээр холбоо сүлбээл байгаа. Тэр гүйцэтгэх компаниуд ч но-той. Сайд дарга нар арилгах арга хэмжээ авахгүй өөр нэг хүнд даалгалаа гээд авилга аваад бултдаг. Тэр даалгасан хүн н
    Ь замхруулах аргатай байдаг эсвэл тэр засгийн бурууг үүрэх эсрэг үг ярьдаг дайсан нь тодорхой.

  • Zochin (October 30, 2016 12:53:02 am )

    Hanand zogsoogood buud!!! Tur gej baidag um bol busdad ni surgamj bolog.

  • Zalamt Gol!!!!!!!!!!!! (October 31, 2016 6:06:24 pm )

    Zalamt Gol Kompainiin Xyataduudtai niilj xiisen -Xar tugalga xailullax uildwer bol iluu aimshgiin zuil baina. Ene ni Baynzurx Duurgiin 11-r horoo Xonxor nuur mash huchtei xor ilersen bögööd ter nuuriin usaar undaaldag mal sureg uxej uregdeed malchin ard mallax malgui bolj Mongoliin ard tumniig ustai, maltai ni ustgaj baigaag arga xemjee awch baigaa xumuus baixgui ni xaramsaltai ba oir orchnii malchid agaar, gazriin xörsöör damjsan xordolt awch Rak övchin tusaj exellee..Xyatad uls agaaraa boxirduulaxgui gej xorison uildweriin Mongoliin nutagt awchirch, ard tumnee xönööj baigaa Zalamt GOl Companiin zahiral Zezenbatiin Uuganbayr gegch zöwxön xar amia bodon möngö xööj Mongolzuudaa xyataduudaar solij baigaa gexed uguisgex zuil alga.?? Uuniig yaaraltai shalgalt xiij zogsoox, Oir orchnii ard irged tejeex malgui, uux suugui bolsondoo tuiliin gomdoltoi baina. shudraga zöw uzeltenguud negdej ulsaa awrax xergtei.!!!!!

  • ZOCHIN (November 03, 2016 1:30:03 pm )

    1000 Баярыг заацаар ав

  • zochin (November 04, 2016 12:30:54 pm )

    yamar muuxai yum bichdeg tenguud be ta nar biznes ediin zasag gej yu bdagaa exleed medchix Mayanganbayar gyan Mongol gazar kompani bol toroos olon udaa shagnal awsan terguunii kompani terguunii biznesman xun. Mongold zowshoorol awad ajilaa xiij bgaa xun ta nariin xajuud olon jil kompanii ajilchidaa tejeegeed yawj bgaa xun. Mongold xuuli n guuli bolood bugd xaxuuli awch bugd n ulsiin idej uuj bgaa yawj ochej ene xun xarin morooroo yawj bgaa xun shuu. xun ruu eldew muu ug xelnee tiim surxii yum bol ta nar chadax yumaa chadchix daa. onoodor mongol yaj bna? archaagui dree chadlatai uxaantai xun ruugee nulimj suudag ta nar iim archaagui teneg bolood onoodor xuurtaj deerelxuulj xiilgej amdarch bgaa biz de. Songuulid yasan oorsniigoo xairlaj chadaxgui xumuusd ogloo mongogui baij mongotoi ulsad sanala ognoo erguu xar malnuud min oorsniigoo xichee ene xun ta naraas ers oor xun muu xar shulmas shugelsen xar malnuu min za muu sain, unen xudal amdral ajil xoyooo exled yalgachix ayaga xool ger ornoo ch tswerlechej chadaxgui muusain yumnuud ingej bichej bgaa shde unen dree

  • зочин (November 10, 2016 10:10:21 am )

    Мянганбаяр энэ нүглээ “Орхон голын усыг дуустал угаагаад ч арилгахгүй”

  • зочин (November 11, 2016 9:59:12 am )

    мянганбаяр гэдэг луйварчны тансаглалыг ард түмэн яагаад газар шороогоор төлөх ёстой юм бэ.Монголын газар шороо түүний доорх баялагийг ард түмэн хамгаалах, хувааж идэх эрхтэй болохоос нэг муу шалиг хулгайчийн хөрөнгө биш. Тансаглах дуртай бол өөрийнхөө юмаар тансаглаж заваарч явна биз тэр муу

  • зочин (November 11, 2016 10:02:06 am )

    Ард түмэн хүчтэй гэдгээ харуулж тэр муу хулгайчийг Архангай байтуйгай монголын бүх алттай газраас хөөж техник хэрэгслийг нь эвдэж устгаад хөөж явуулах хэрэгтэй. Ийш тийшээ шүлсээ үсчүүлсэн хулгайчид ард түмэн илүү хүчтэй, хамаагүй нүгэл үйлдэж болдоггүй юм байна гэдгийг ойлгуулж хамаг лицензийг нь хүчингүй болгуулж шатаах хэрэгтэй

  • зочин (November 11, 2016 10:03:42 am )

    Цаг алдвал Орхон гол гэж байсан юм гэж ярих гашуун түүх үлдэх вий гэхээс сэтгэл эмзэглэж байна. Ард түмэн минь битгий цаг алд. Төрийн бүх өндөрлөгт асуудлыг тавьж хардан шийдүүлэх хэрэгтэй

  • Зочин (November 20, 2016 10:42:57 pm )

    Энэ пиздад социализмийн уед ердее зургаан менгений унэтэй сум ганцыг умхуулчихэд л асуудал шийдэгдэнэдээ! Тоосны аллергитэй, таглархай хамартай энэ муу баасыг шоронд хийчих! Атаманууд нь тоож хошногодохгуй наад муу Мянгаа пиздаг чинь басанд нь хахаагаад л ум мааний бдмэхум болгонодоо

  • Зочин (November 24, 2016 9:22:25 am )

    арга хэмжээ аваачээ үнэхээр аргаа барж бна тагжийсан хулгайчид ард түмэн өргүй биздээ Ц.Нямдоржж та нэг дугараач

  • irgen (November 24, 2016 1:57:56 pm )

    SHOROND HII ENE MUU MONGOTEI BOLLOO GEED OSVOR NASNII YNHANUUDAD MONGOO TSATSACHINA ULS DAMJIJ HUUHNEDDEG GESEN YUM MONGOLIIN BAYLAG ENE HUNII ZUGAA TSENGELIIN MONGO BISH SHUU

antalya rent a car